Ундрах: Тэнгэр Удгантайгаа уулзсан минь
Гэрлийн Өргөөний эрхэм АНД-уудын энэ өдрийн амгаланг эрье.
Герман улсын нийслэл Берлин хотноо Их удгантайгаа золгон уулзаад 4 хоногийг мартагдашгүйгээр өнгөрөөлөө. Гайхамшигуудыг нүдээрээ үзэж, биеэрээ мэдрэв. Удганыгаа ирэх үед сэтгэл догдолсондоо шууд л тэврээд авсан даа. Хэзээ ч мартагдахгүй сайхан мөчийг хамтдаа өнгөрүүллээ.
Ингээд 4 өдрийн үлгэрээ та нартаа товчхон хүргэе, явсан уулзсан болгон намайг ангайлгаж алмайруулж байсан юм шүү.
Эхний өдөр. Өргөөний нэгэн гишүүн Мьюнхэн хотоос Удгантай уулзах гээд өглөө ирээд орой буцахаар шуурхайхан ирсэн, их азтай охин. Охин, бид 2 Удганыгаа онгоцны буудлаас аваад цугтаа хоол идэн, гадуур явж зураг аван, инээлдэж явсаар тэр охиныгоо орой буцахаас нь өмнө засал хийх болов. Сууж байсан ресторанд хийх гэснээ, тухтай хийхгүй бол болохгүй юм байна гээд байрлах газраа очив. Тэнд засал эхэллээ. Нилээн л их юм хийж байгаад Саран ээжийн дууг дуултал нөгөө охин маань мэгшиж эхэлсэнээ сүүлдээ бархираад сүйд боллоо. Тэгсэн чинь тэр охин маань угтай байсанаас гадна Саран ээжийн охин (Сарнаас гаралтай гэсэн) байж. Бас муу юм биеийг нь эзэлсэн байж. Ингээд муу зүйлээ биенээсээ гаргуулж, өөрийн сүнсээ биедээ залуулав. Саран ээжийн дуунд уйлж бархирсаны дараа сүүг аяга аягаар шунан залгилж уусан нь Онгод нь тэгтлээ цангасан байж. Бас заслын үеэр хэвтүүлэхэд хэсэг унтаж амарсан байв. Охин ч баярлаад, нүдний харц нь тогтуун зөөлөрч, цочимтгой байсан нь хэвийн болсон байсан.
Ингээд амрах ч завгүй дараагийн хүлээж байгаа хүмүүс рүү очлоо. Тэнд очоод урт холын аянд аянссандаа ер халгахгүй хэдэн цөөхөн ч гэсэн Монголчууддаа ойлгуулъя гэсэн сэтгэлээр Удган мань Бөөгийн тухай, Тэнгэрийн тухай, ТМГ дуудлагын тухай гээд олон олон зүйлсийг ярьж тайлбарлаж, бас явсан газрынхаа сониноос ярьж байсан даа. Дараа нь эгч дүү нарын удмын хараал жатгыг өөрсдийн бие дээр нь мэдрүүлэн, хөөж, тэдний өвчинг өөрийн бие дээр авч арилгаж байхыг хараад Удганыгаа ихэд өрөвдөн, бас бахархаж байлаа. Тэдний дунд байсан охины заслын ээлж болж, урдаа суулган хэсэг засал хийж байгаад Наран ээжийн дууг дууллаа. Гадаадад багаасаа байсан тэр охин үнэндээ бөө, тэнгэр, сүнсний талаар ямар ч ойлголтгүй нэгэн байсан ч Удганыг дуулаад удаагүй байтал нулимс нь урслаа, бүүр том томоор бөмбөрлөө, нилээн ч уйллаа. Гэтэл бас л Наран ээжийн охин байж таарав. Монголд ховорхой байх охин байна гэж байсан. За тэгээд энэ үед засал хийлгэсэн өөр нэг хүүхэд өвчнөө газар дээр нь зүгээр болсныг итгэхгүй янз янзаар шалгаад гайхаад байж билээ.
Ингээд миний суух ээлж боллоо. Удганыхаа өмнө завилаад нүдээ аниад суух үед миний зулай дээрээс гараараа төөнөх үед толгой халуу дүүгэж, цаашлаад нүүр халуу оргин, амнаас гал гарч байх шиг л болсон. Би гайхаад амьсгаадаад ХААА л гээд байсан. Ингээд бүх биеэр халуу дүүгээд хөлийн улаар эргэлдэн гарахыг мэдэрсний дараа гар, дух баахан хөлөрсөн байв. За ингээд л болж байгаан байх гэсэн чинь миний гуя чичрээд эхэллээ. Тэгээд бага багаар нэмэгдсээр хамаг бие, эрүү хүртэл тачигнан чичирээд сүйд болсон, би ч гайхаад энэ юу болоод байгаан болоо гэх үед Удган маань эрхи зүүлгэн, гараараа зулай төөнөх үед шууд л зүгээр болчихов. Ийм юм гэж байдагаа, бүүр гайхаад ёстой юу болоод байгаад дүгнэлт хийх ч ухаангүй байсан. Гэхдээ болж байгаа юм болгоныг би анхааралтай ажиж, гайхах, бахархах, өрөвдөх, хайрлах сэтгэл зэрэг зэрэг л буцалж байв.
Хоёр дахь өдөр. Берлиний гэгээн өглөө сайн байна уу гэсээр хоёул босож, цайгаа уучаад Судараа ярилаа. Юу юуг хэнд яаж яаж хүргэх ёстой, юу хийх ёстойг ярьж, тайлбарлаж зурж бичиж байв. Ингээд Берлиний дэлгүүрээр явлаа, эмэгтэй хүний ажлаа хийж гутал хувцас сонирхон, инээлдэж явсаар өдөр амархан өнгөрчээ. Удганыхаа янз янз болж байгаа зургийг нь авч бас баясаад явлаа. Явсаар байгаад орой болж, гэртээ ирэн ахин 2 хүнд засал хийв. Эгч дүү 2-н дүү нь бас угтай бөгөөд тэр 2-т мөн л чин сэтгэлээсээ дэлгэрэнгүй зөвлөгөө өгч, яаж өөрсдийгөө эрчимжүүлэх, муу зүйлийг яаж таних, мэдрэмжээ яаж дээшлүүлэх талаар хэлж өгч байв. Ингээд засал дуусаж мэйл-ээ шалгаад, хариунуудаа бичээд Удган маань унтлаа даа. Би гэдэг хүн Удгандаа эрхлээд нэг орон дээр л унтаад байлаа.
Гурав дахь өдөр. Амарч босоод хоёул хэрэгтэй зүйлийнхээ дэлгүүрийн эрэлд гарлаа. Нисдэг-ийнхээ ачаар дэлгүүрээ ч амархан оллоо. Тэнгэрийн үйл цаанаасаа л бүх юм нь дардан сайхан бүтэж байгааг харахад үнэхээр гайхмаар, зүгээр л бүгдийг нарийн дэс дараатай заачихсан байдаг гэлтэй. Хөгжмийн дэлгүүр орж, хэрэгтэй чухал зүйлсээ олж авлаа. Уул нь Удган маань энэ л өдөр буцах байсан хэдий ч гуйж ятгасаар өнжөөх боллоо. Энд тэндхийн сонин сайханг ярьж инээлдэн байсаар, гадаа гарч Нар харлаа. Сайхан илчээ өгч ээж байлаа.
Удган маань Наран ээжийн дуу дуулан, алга ташиж байснаа намайг Нар луу хар гэлээ. Тэнд энд ингэж байна харж байна уу гэхээр нь харсан чинь, нээрээ л Нар өнгө өнгө болоод бас томорч жижигрэн, эргэлдэн хуйлран байгааг олж харлаа. Нарыг тойроод шар, цэнхэр бүүр улаан туяа үүсэж байгааг хараад би баярласандаа үсрээд, хашгираад сүйд болов. хэхэ
Энэ үеэр гарын хэлбэр тааруулж нэг зураг авах гээд будилж байсан зургаа дараа нь аппаратан дээр харахад сонин дүрснүүд гарсан байв. Зүв зүгээр ханан дээр хадны сүг зураг шиг зүйл гарсан байлаа. (Удган маань блогтоо оруулах байхаа)
Удганыгаа дахин нэг хонуулахаар ятгаж чадсандаа би их л баяртай байлаа. Ингээд гэртээ ирээд байж байтал ахин 2 хүн ирж засал хийлгэе гэв. Нөгөө 2 хүн ч ирэн, бид хоёрын гарах төлөвлөгөө нурлаа. Танилаар дамжуулан ирсэн 2 эмэгтэй бас л бөө, тэнгэр үзлийн талаар ямар ч ойлголтгүй хүмүүс байлаа. Засал эхэлж Удган маань урдаа хоёуланг нь завилуулан суулгав. Нэг нь нилээн хүнд засалтай байв. Юм гэдэг сонин байх юм даа. Эхний эмэгтэйд засал хийсээр нилээн удав, ингээд Удган маань Тэнгэр ээжийн дуу дуултал нөгөө эмэгтэй уйлаад л эхэллээ. Уул нь биеэ ихэд барьж байгаа нь ажиглагдсан ч яаж ч чадалгүй уйлав. Удган маань ч уйлаад л дуулаад байсан. Ингээд эцэстээ ирсэн 2 эмэгтэй хоёулаа угтай болж таарсан, эхний эмэгтэй Тэнгэр ээжийн охин буюу тэнгэр гарлтай эмэгтэй байв аа. Ингээд 3 өдөрт хэдхэн хүн золгоход л Саран, Наран, Тэнгэр ээжийн охидууд золгосон юм даа. Үнэхээр л уулзах л хүмүүстэй нь уулзуулдаг юм байна. Учрах хүмүүс нь зорин зорин учирдаг юм байна.
Дөрөв дэх өдөр. Өглөө Удган маань боссон хэдий ч буцаад унтлаа. 2 цаг гаран унтаад босож ирэхдээ байлдаад гэсээр босов. Мөр далыг нь нэвт харвасан байна гэнэ, бас гар нь сарвайчихсан босч ирлээ гэж байв. Ингээд бодохоор унтаж байгаа юм шиг хирнээ байлдаад амардаггүй юм байна. За ингээд ачаагаа баглаж орхиод, ахин нэг хэрэгтэй зүйлээ хайж дэлгүүр оров. Юугаа ч мэдэхгүй газар мэдэхгүй 2 хүн хаяг бичээд л баримжаагаар очиход хэрэгтэй зүйлс нь байж байгааг харахаар үнэхээр гайхаж ангаймаар. Ингээд зарим хэрэгтэй зүйлсээ цуглуулж аваад хооллоод, дараагийн газар луугаа аялахаар мордлоо. Удганыгаа гаргаж өгөхөд нэг л дотор хоосроод л, хамтдаа л баймаар байв. Сайн үнсүүлж аваад үдлээ дээ. Явсных нь дараа хоосроод, нүдний нулимс цийлэлзээд хачин эвгүй болсон доо
Арга үгүй ИХ ХААНы улаач ТЭНГЭР УДГАНыхаа ид хавыг үзэж, их буян үйлийг нь нүдээрээ харж явахдаа үнэхээр их баярлаж, бахдаж байлаа. Сэрүүндээ ч, унтаагаараа ч байлдана, бас олон түмэнд гэгээрэхэд нь туслана, олон орны уул ус тахина, эздийг нь сэрээнэ, Өвгөд Буурлуудыг үр хойчтой нь уулзуулна, цаашлаад эх дэлхийгээ аюул гамшигаас аврах гээд хичнээн их бодол Удганы минь толгойд эргэлдэж, ядрахыг огоорон явна вэ. Бодохоор санаанд багтахгүй сэтгэл хүндрээд, сайхан сэтгэлт, уйгагүй, хичээнгүй, дайчин зантай ТЭНГЭР удганыгаа бодохоор зүрх шимширч, хурдхан олон түмэнд ҮНЭН-ийг түүчээлэн хүргэж Тэнгэрийн үйлд ДЭМ болох юмсан гэж л бодож суулаа.
Аан нээрээ Удган маань үнэхээр сайхан эмэгтэй, маш сайхан эмэгтэй. Таны минь ТЭНГЭРийн үйл арвижиж, дэлхий сайн эрчимээр дүүрч, сайхан цаг хурдан ирэх болтухай. Тэнгэр Монгол Газар
(Үзэж харснаа нэмэлт хачиргүй байгаагаар нь товч хүргэлээ.)
Хүндэтгэсэн,
Ундрах
2012-05-19
Солонго Соко
амар амгалан байна уу гэрлийн өргөөний ахан дүүс минь
За би Ундрах эгчийн xэлээд бгаа нөгөө азтай оxин билээ. би та олонтойгоо Чингис удгантайгаа уулзсан сэтгэгдэл болон өөрт юу мэдэрснээ xуваалцахдаа баяртай бна
Учир юу гэвээс яалт ч үгүй намайг Иx удгантай уулзахыг цаанаас нь зохион байгуулж замыг минь заасан юм шиг санагдсан. Их Удганыг ирэхийг мэдсэн өдрөөс хойш яагаад ч юм бэ би яаж ч ядарсан удганы блогоос салж чадахгүй өдөр шөнөгүй унших боллоо. Өөрийн мэдэлгүй л нөөтбүүкнийхөө өмнө сүүмэлзэн суух болсон юм. Би удгантай уулзах өдөр дөхөх тусам их сандарч баярлаж айх гайхах бүх л юм зэрэгцэж билээ.
Ундрах эгч бид 2 хэдэн минутын хооронд жаахан сандарч аваад удганыг тосож билээ. Би ч удганы амрыг эрээд удганд үнсүүлэхэд яг л ээждээ үнсүүлж байгаа юм шиг сэтгэгдэл төрсөнд би их гайхаж билээ. Дараа нь машиндаа суух зуураа бид 3ын ярих ярианы сэдэв нэгийг ч хэлэх үү бид 2 сонирхсон зүйлээ асууж удган маань өөр сонирхолтой зүйл ярьж өгч билээ. Ресторанд хоолоо хүлээж байх зуураа сургамж болох зүйл сонин сайхнаасаа ярьж бид хэд ч чихээ дэлдийлгэж байгаад л сонслоо. Миний хувьд удганы амнаас гарах авиа бүр л алт байв.
Өө би удганд хэнд ч хэлж байгаагүй зүйлээ ярьж билээ. Энэ нь: Би анх төрөхөөсөө ч юмуу ямар ч байсан том болсон цагаасаа эхлэн ямар нэг зүйл хайж олох хэрэгтэй юм шиг мэдрэмж байнга байдаг тухайгаа хэлэхэд Удган инээмсэглээд л байв. Удган хэлэхдээ: Надтай уулзах ёстой тийм л хүмүүс уулздаг гэв. Би хэзээ ч өөрийгөө хүндтэй хүмүүстэй уулзах даа ялангуяа Тэнгэр Удгантай уулзах хүний нэг гэж яаж бодож зүрхлэх билээ.
Удалгүй миний заслаа хийлгэж цаг болж. Нүд их сонин болж ар нуруунаас жирвэгнээд л байв. Энэ нь надад орогносон муу сүнсийг гаргасан юм байна. Дараа нь удган маань хуур татаж мийний өөрийн сүнсийг оруулах үед би ямар сайхан юм бэ гээд л өөрийн эрхгүй дотроо дуу алдсаар хэвтэж байлаа. Дараа нь бүр гайхмаар. Яасан гэвэл Удган маань дуу дуулж эхлэх үед би бшр цурхиран уйлж байлаа. Уйлж байхдаа ээжээ ээжээ гээд л олон жил ээжтэйгуу уулзаагүй, ээжийгээ их санасан хүн шиг л байсан. Би дотроо бодож байгаа: Би ээжийгээ гомдоосон юм болов уу, би үнэхээр ээжийгээ ингэж их саналаа гэж үү гэж бодоод байв. Удган минь надад өөрийнхөө эрчмээс өгөөд байгаа юм болов уу гэлтэй зулай дээрээс халуу төөнөөд л 2 гараагаа миний гар луу бас төөнөөд л байв. Удган минь бас манай гэрийн удмын хараалыг тайлж өгөв. Бүх юм дууссаны дараа би удганыг өөрийн мэдэлгүй тэвэрч авах гээд л болж өгвөл эрхэлчих гээд л бай. Арай гэж өөрийгөө барьж байлаа. Аянга удган болбоос яахын аргагүй сайхан сэтгэл, тэнгэрийн үйлийг хийх энгийн мөртлөө эгэлгүй ээж удган билээ. Анга удганы минь юу санасан 9 цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэх болтугай. ТМГ
/би бээр өөрийн мэдэрсэн санэсан зүйлээ шууд л бичлээ/
Xүндэтгэн ёсолсон
Солонго
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002