Эзэн Хааны сургаалийг энд дарж сонсоно уу
Эзэн Хааны сургаалийг энд дарж татаж авна уу
Монгол Улс, Улаанбаатар хот
Энэ өдөр Гэрлийн Өргөөний албан ёсны зохион байгуулагдсан хэлбэр болох Монгол Тэнгэр Үнэн ТББ-ийн гишүүд /дотоод ажлын хэсэг/ Аянгат Удганаа хүлээн авч уулзсан бөгөөд тэнд 30 гаруй хүн байв. Мөн интернэтээр холбогдсон Өргөөний гишүүн Аянга удгантай чаатаар ярилцан байх үед Эзэн Хааны сэтгэл ихэд хөдлөн улаачдаа буухаар бэлдүүлэв. Бид Удганаа тойрон сууж Эзэн хааныхаа сургаал юуг сонссон юм.
Эзэн Чингис хаан Аянга удганд залраад үрс олондоо сургаалаа хайрласныг гар утсаар бичин авснаа бичигт буулган дор сийрүүлэв. Хааны хэлсэн үг бүрийг алдалгүй бичиж авахыг хичээж, үг үсэг гээлгүй, ямар нэгэн найруулгагүй яг хэлсэн хэвээр нь буулгав.
ХААНЫ СУРГААЛ\
1-р хэсэг
1-р хэсэг
Энэ алсын охиныг хар та нар, ойлгоцгоо, яг тэрүүгээр төсөөл, энэ алсад суугаа та нарын анд чинь, та нарын яс махны тасархай, та нарын үр гээд бод. Яг л энэ алагхан дэлхийд та нар байгаа мэт дээд тэнгэрээс бид ингээл харж байгаа мэт яг л ийм байдаг юм үрс минь.
Харж байна бид чамайг, бид ингээл алагхан дэлхий дээр байгаа үрсээ хардаг, хараад л байдаг, Гэвч бид чамайг тэврээд одоо авч чадахгүй байна, үнсээд байж чадахгүй байна, Балчрынхаа гарыг бариад балчрынхаа магнайг илээд, балчиртайгаа чөлөөтэй хажууд нь тэврэлдээд бид сууж, ингээд гарыг нь атгаад, ингээд бид зулайг нь үнэрлээд ингээд бяцхан гүнжийнхээ нулимсыг арчаад сууж чадахгүй байгааг та нар минь харж байна.
Ингээд л та нарыгаа дээрээс хардаг л байлаа, Хэлээд та нарт хажууд нь ингээд бид чадна аа
Гэвч та нар минь мэдэхгүй шүү дээ тийм үү
Ухаарцгаа үрс минь ухаарцгаа. Гэгээрцгээ үрс минь гэгээрцгээ, бодоцгоо үрс минь бодоцгоо
Урсах нулимсыгаа мэдэрцгээ, уужим ухаандаа тунгаацгаа, уйлах зүрхээ чагнацгаа үрс минь. Яг л энэ мэдрэмжийг үрс минь насан туршдаа санаж явцгаа.
Бид хүний нутгийн сайн сайхны төлөө, хүний нутгийн сайхан бүхнийг авахын төлөө хүний нутгийн сайхан хүүхнүүдийн төлөө, хүний нутгийн алт эрдэнэс алив бүхнийг л авахын төлөө яваагүй. Тэнгэр эцгийн энэ үр холбоо, учирлыг ойлгуулахын төлөө, түүний төлөө алаг дэлхийн төлөө л явсан юм.
Алагхан дэлхий чинь гав ганц байдаг юм. Алагхан дэлхий чинь бидэнтэй адил, Аль нэг нь өвчлөн шаналж алга болох юм бол бусад нь өвддөг юм. Алагхан дэлхийн агаар нэг л байх ёстой, алагхан дэлхийн ундарга ус нь цэвэр ариун байх ёстой. Алагхан дэлхийн амьдрал гээчийг энэ амьтны биед... Бид чинь амьтан, бид адил тэгш хүртэж явдаг шүү дээ.
Энэ бүхэн маань цэвэр, ариун, тунгалаг байжийж эргээд бид үрс та нартайгаа уулзаж учирч чаддаг юм.
Бид чадлаа, Бид чадчихсан байна үрс минь, Бид бууж чадлаа, Тэнгэр эцэг минь Мөнх Тэнгэрийн үнэнийг бид бишрүүлэх болно. Бид үрстэйгээ уулзаж чадлаа. Энэ бол гайхамшиг тийм биш бус уу. Бид энийг чадсан. Миний жанжингууд миний үрсүүд, үрсийн үрсүүд та нар байгаа ч бусад нь бас байж л байна.
Өнөө гаригт та нар мэлмий тань нээгдээгүй бол... Энэ жиргээ балчрыг хар, ганцаараа байгаа мэт байгаа байх. Өвөг буурлууд нь бас зүрх нь шимшрээд, нулимас нь урсаад энэ сайхан уулзалтанд баярлаж бахдаад асгаруулаад л байж байгаа. Сайхан байна шүү. Сайхан байна үрс минь, Бахархалтай байна, бид чадлаа, бид чадаж үрс минь. Өмнө ч чадаж л байсан
Миний өвөг дээдүүд үнэн хэлж байсан, миний өвөг дээд, миний эцэг, миний эх үнэн хэлж байсан. Үнэний төлөө хайсаар үнэнийг бид олсон, үнэнийг бид олчихоод үнэнийг бидэнд тунхаглан зарлаж байна, үнэнийг бид баталж байна, үнэнийг бид тогтоох болно доо. Үнэнийг бид үрстэйгээ хамт энэ замбативд таниулах болно. Үүний төлөө бид бууж ирсэн. Энэ замаар замнах болно хүн төрөлхтөн. Эх дэлхийгээ хайрлаж, эцэг эхээ хүндэлж, эхнэр нөхөр эхнэр нөхөр шиг байж, эр эм биенийгээ ижилхэн хүндэлж сур.
Балчир үрсийг миний чинийхээр ялгалгүй, өхөөрдөн эрхлүүлж, хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзаганд одоо танай замбативээр хоолонд хүргэх гэдэг. Хэний балчир ч байсан ялгаа байхгүй үрс минь. Бидний үед балчир багуудыг минийх чинийх тэрнийх, манайх танайх дайсных гэж ялгаж байсан түүх байдаггүй. Балчир багуудыг бүгд хүний өөрийн гэлгүй, хар шар бор гэлгүй, амьтны нялх үр гэгч араатных, гэмгүй гэмтэй хортой хоргүй, ачилж дээдлэн хайрлаж бай.
Тунгалаг ундарга усаа тэр хэвээр нь байлгах, ирээдүй хойч нь энэ махан биеийг эрүүл чийргээр, амьсгалах агаар хэрэгтэй бүхнээр нь хүн яаж төрөх ёстой, хүн яаж үхэх ёстой, хүн хэрхэн амьдрах ёстой, хүний замбативд хүн шиг байлгаж сургах, хар шар бор, өндөр нам өргөн бүдүүн гэлгүй, наад махан биенд чинь зүрх гэж байдаг юм бол тэр зүрхийг халуун бүлээн байлгаж хүний нүдэнд, хүний хоёр ухархайд нүд гэж байдаг бол халуун нулимас урсгадаг болгож, хайр энэрлийг түгээж, баян ядуу гэлгүй биенийгээ хүндэтгэж
ирээдүйн үр хойчдоо өнөө гаригт цугласан та нар хэдэн мянган жилийн дараа ч өвөг дээд онгодууд нь болон ирж үр хойчдоо сургаалаа хайрлан энэ сайхан баяр бахдалыг үүрд үргэлжлүүлэн мөнхийн ус гэж хайдаг билүү та нар.
ирээдүйн үр хойчдоо өнөө гаригт цугласан та нар хэдэн мянган жилийн дараа ч өвөг дээд онгодууд нь болон ирж үр хойчдоо сургаалаа хайрлан энэ сайхан баяр бахдалыг үүрд үргэлжлүүлэн мөнхийн ус гэж хайдаг билүү та нар.
Мөнхийн ус гэж энийг хэлдэг юм. Мөнхийн амьдрал гэж энийг хэлдэг юм. Мөнхийн амьдралыг цогцлоо. Энэ түүхийг та нар энэ замбативд ойлгуул, энэ замбативийг Тэнгэрийн мөнхийн үзлээр тунхаглан зарлаж тэртээх алсынхаа тэртээх алсын яг л энэ сайхан мөчийг дахиж өөрсдөө үзэхийн төлөө тэмцэж, энэ мөнхийн амьдралын төлөө явна шүү дээ үрс минь, ойлгов уу. Түүнийг та нар бид бүгд хийнэ. Бид ч бас дээр ч бай доор ч бай хаа ч бай Тэнгэр эцэг Мөнхийн амьдралын төлөө хэрхэн тэмцэхийг бидэнд зааж сургасан уу?
Үрс минь үрс минь үрс минь.
Мөнхийн ус байсан нь дээр үү Мөнхийн амьдрал байсан нь дээр үү? Мөнхийн усыг та нар хайж мөрөөдөөд нэгэн ийм юмны төлөө та нар зүтгэж байна. Мөнхийн амьдралыг мөнхийн ус болгож, энэ уснаас хүртвэл хэзээ ч үхэхгүй мөнх амьдарна гэж. Гэтэл хэзээ ч үхэхгүй мөнх амьдрах юм бол энэ л зовлого, энэ л махан бие дангаараа мөнхөд байна, тиймүү? Зөвхөн энэ л сүнс энэ л махан бие мөнх амьдарвал яахав, Өвгөд бид байх уу? Үрс та нар төрөх үү? Иймээс миний үрс мөнхийн ус гэж бүү ярьж бай. Мөнхийн амьдрал гэж ярьж бай. Мөнхийн амьдрал гэдгийг юугаар төсөөлхийг сонсоцгоо. Энэ бол үхэж төрөх үнэн юм. Мөнхийн амьдрал гэдэг бол төрсөн л үнэн бол амьдрах нь үнэн, үхэх нь үнэн, үхээд эргэж төрөх нь үнэн, энэ л мөнхийн амьдрал гэдэг юм.
Гэтэл одоо мөнхийн амьдрал гэдгийг мөнгө цаасаар худалдан авч мөнхийн усыг бүтээж энийг л уувал шидтэй залуужина, энийг л уувал үхэхгүй хатахгүй гэж. Мөнхийн амьдралын эсрэг өөрсдийн сургаалийг гаргаж мөнхийн амьдралын тухай үнэнийг гутаан доромжилж байна. Мөнхөд залуу байгаад үрс минь та нар яах юм бэ? Нас минь өндөр болж байгаа ч ижижж аавдаа хайртай та нар тийм үү Тэд чинь ч бас өлгийтэй балчир байсан, залуу зандан сайхан ч явсан, хосоор амьдрах хувь хорвоогийн жамаар хослон нэгдээд үрс та нарыгаа төрүүлж үр удмаа үлдээсээр өвгөн эмгэн болж байна. Эргээд тэд мөнхөд одлоо ч эргээд л үр та нартаа үр чинь болоод ач чинь болоод, зээ чинь болоод эргээд л ирнэ дээ. Онгод болоод ирж чадвал үрстээ ирээд л амьдралын тухай сургаалийг ингээд л айлдаж суух болно.
Гэтэл бид буугаад та бүхэнд тэр ид шид гэгчийг үзүүлээд байвал яах вэ? Эзэн Хаан чинь би мөн шүү гээд энүүгээр тэрүүгээр нисвэл юу ойлгох вэ та нар одоо. Тонгойн хэвтэж газарт л дээшээ хөөрөх намайг харж бишрэхээс та нарын оюун ухаанд юу үлдэх вэ? Манай хаан нисдэг, манай хаан хамгийн дээд л гэж бодно тийм үү. Гэтэл та нар мөнхийн амьдралын тухай, балчиртайгаа бид хэрхэн уулзаж, хаан байсан миний зүрх сэтгэл ямар байсныг хэрхэн мэгшдэг, хэрхэн баярладаг, хэрхэн мэлмэрүүлдэг байсныг юу бодож, юунд шаналж, юуг хүсч, юуг мөрөөдөж, юуг хайрлаж, юунд дурлаж, юунд дургүйцэж, юуг үзэн ядаж, ямар санаатай байсныг та нар мэдэж чадах уу? Иймээс үрс минь энэнийг л бид ойлгуулах гэж эгэлгүй энэ бяцхан удгандаа бид морилсон юм даа.
Тэгэхээр үрс минь үнэнийг тунгаан ойлгож өнөө замбативд байгаа та нар үйл юугаа юунаас эхэлж, юуг бусдад түгээж, юуг бусдад ойлгуулж, юуг үр хүүхэддээ хэлж, юунд сургаж, юуны төлөө зорилготой яаж амьдрахыг бусдад заах, бусдад сургах ийм үүрэгтэй төржээ. Энэ үүрэг бол Тэнгэрээс оноосон үүрэг даалгавар гэгч хариуцлага гэгч чинь та бүгдэд ирсэн юм даа. Хэрвээ та нар зөвхөн өөрийн зөвхөн махан бие бол зөвхөн өргөө гэрийнхээ сайн сайхан амьдралын төлөө байвал энэхэн хэдхэн оногдсон насаа элээчихвэл үлдэх хэд чинь яах вэ, үрс балчрууд чинь яах вэ, Өөрсдөө очоод Тэнгэрт юу гэж айлдах вэ?
Үргэлжлэл бий...
1 сэтгэгдэлтэй:
Өвгөдийн сургаал хайрлах өтгөс ховор болсон өнөө үед сайхан эрхэм сургаалийг түмэн олонд хүргэж байгаад баярлалаа
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002