Эзэн Дээдсийн улаач Аянга удган харийн орнуудаар явж уул усны эздийг сэрээн тайлга, тахилга үйлдэж яваа билээ. Дээдсийн улаач Гуулин улсад очих үеэрээ тэнд байдаг Гэрлийн Өргөөний гишүүдтэйгээ уулзсан бөгөөд тэдний сэтгэгдлээс блогт нийтэлж байна.
Тунгаа:
Сайн байна уу
Би буурлуудын нэрлэдэг Гуулин орноос бичиж байна
Эзэн богд чингэс хаан онго дүрээрээ буусан талаар уншиж байсан итгэл сул байсан Үнэн бол сайхан л юм байна гэсэн юм бодоод явж байлаа Гэтэл Хөөрхий минь харьд байгаа биднийг тэнгэр юу гэж харах вэ дээ гээд харайж явтал аянга удгантай холбоо барьж уулзах болсоноо гайхах айх зэрэгцэн нэг ёсны хол байгаа охиноо ээж аав нь эргээд ирсэн мэт санагдаж хоолой дээр юм огшоод ирсэн би урьд энэ тухай бодоогүй байсан ёстой зүүдлээч үгүй байсан даа.
Харин Тэнгэр монгол газар номыг уншаад ямар сайхан юм дээ л гэж бодож байсан Гэтэл Тэнгэр хатан ээжтэй мэнд мэдэн Есүхэй баатартай хамт хуушуур идэж цай ууж суухдаа надад л чухам зүүд мэт байсан Үнэхээр үгээр хэлэхийн аргагүй юм билээ Ямар сайндаа Тэнгэр хатан ээжтэй ярьж байхдаа ямар сайхан юм бэ жаахан байгаасай гэж бодож байсан шүү
Үнэхээр олон жил уулзаагүй өтгөс буурлуудтайгаа уулзсан
Их мөрөн дөлгөөн Эрдэмт хүн даруу гэж яасан оносон үг вэ гэж Аянга Удгантай уулзан хамт хонож мэдлэг оюуныг сонсож байхад мэдэрсэн Эгэл жирийн сайхан эмэгтэй байсан ёстой хайрламаар нэгэн байсан Тэгээд зовсон нэгний засалыг хийж байхыг харж суухдаа тэр хүний бүхий хэцүү зүйлийг удган маань биеэрээ мэдэрэн тарчилж байгааг хараад сэтгэл өвдөж байсан шүү эвий минь тэгээд маргааш дэлгүүр орон бэлэг сэлт бэлдэж явахад буурлууддаа бэлэг бэлдэхдээ сэтгэл нь баярлаж байгааг хараад би хүртэл хамт баярлаж байсан, Хамгийн гайхамаар нь буурлууд намайг хүлээж байсан ба хайрт балчир нь ирсэн мэт баярлаж хоноод явна шүү гээд удаан санасан хүнтэйгээ уулзсан мэт байсан
Аззаяа:
Сайн байцгаана уу?
Би амьдралдаа анх удаагаа facebook-р дамжуулж сэтгэгдэлээ үлдээхийг хүсэв.
Яагаад?
Өчигдөр буюу 12.03.18 нд санаандгүй бөгөөд азтай завшаанаар Аянга удгантай өөрийн биеээр Сөүл хотод уулзаж, мэдэрч, айж, эцэст нь талархахад хүрсэн юм.
зүүдэндээ ч итгэмээргүй юм.
Би Хувилай хаантай ярилцаад суусандаа..
Намайг сэтгэл дотроо эргэлзэж ирсэнг хүртэл шууд л хэлж зэмлэж байсан.
Дараа нь миний цээжин дээр хүнд юм тавьсан юм шиг л хатуураад, нүднээс маань гашуун шорвог нулимас хэдхэн хоромын дотор асгараад хөл гар маань хүйтэн болсоныг би мэдрэх болгондоо их л айж сууж байсан юм.
Би айсан даа Хувилай хаанаас цээжин дээр байгаа хүнд юмыг аваад өгөөч ээ гэж гуйсан.
тэрээр харин дуугаа аядуулаад балчир үр минь гэж хэлээд л цээжин дээрх хүнд зүйлийг авах гашуун шорвог асгарах нулимсыг дусал дусалаар урсах шорвог нулмисаар өөрчилсөн дөө.
Сонин байгаа биз. Биеээрээ үзээгүй бол ямар тэнэг юм бэ гэх байсан байх даа би..
Эцэст нь миний өвөг дээдсийн хараалыг надаар гаргуулахадаа миний хөл гарийг өнгийн утасаар уяад суулгахад утааср хүлүүлсэн миний бие дотроосоо бага багаар дулаан ялгаруулж эхэлж байгаа бас л би өөрийн биеээрээ мэдрээд сууж байлаа.
утасыг тасдах үед бие халахаас гадна Сэтгэл хүртэл халуун болохыг мэдэрлээ. Миний гарт баригдахгүй, нүдэнд харагдахгүй сэтгэл маань ямар сайхан дулаахан тайван болж байгааг мэдрэхэд аз жаргал, дахин шинээр төрсөн мэт болсон шүү.
Энэ бол үнэхээр өөрчлөлт юм байна Монголчуудаа.
1 сэтгэгдэлтэй:
монголчууд маань эвтэй байхдаа хүчтэй гэдэг шиг сайхан санагдлаав. Удган маань ихийг хийж бүтээж яваад нь бахархаж байна.Олон монголчуудынхаа өмнөөс өшөө ихийг хийж бүтээгээрэй гэж хүсэн ерөөе.
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002