2012-04-01

Цэсэм: Азтай бас Гайхамшигтай Учрал



Азтай бас Гайхамшигтай Учрал
2012 оны 3сарын 14

Энэ өдөр Солонгос улсад Удган маань морилон ирлээ.  Онгоц буух цагийг нь мэдэж байсан ч цаг болон утас руугаа байн байн хялам хийж догдлон суулаа. 

Утас дуугарлаа.... 

Амьсгаагаа даран утсаа авахад шингэн цоглог дуугаар: "Аниа нь байна аа" гэсэн Удганы маань дуу байлаа. Аялж сурсан хүний зангаар АйрБус-д суугаад манай буудал руу ирэх болов. Автобусны буудал дээр их л догдлон хүлээлээ. Автобус ч ирлээ. Эхлээд үүргэвч үүрсэн залуу буув. Дараа нь өндөр цэх нуруутай, дэгжин бүсгүй инээмсэглэн бууж ирлээ......Хүсэн хүлээсэн мөч ирлээ. 

Энэ бол Удган маань байлаа. Сайн байна уу гээд намайг тэвэрч үнсэв. Би их л сандран: "Та аян замдаа сайн явж ирэв үү" гээд амандаа бувтналаа.


Ингээд манай буудалд ирлээ. Удганыгаа ирнэ гээд урд өдөр нь зад цэвэрлээд өдөр нь хамаг юмыг шинээр сольсон байсан тул сэтгэл минь жаахан тухтай байлаа. Ингээд Удганыгаа өглөөний цайн дээр л тухтай харлаа. /өчигдөр нь сүрдээд сайн харж чадаагүй байсан юм/ Өндөрдүү шулуун хамартай, цэвэрхэн сайхан арьстай, нүдэнд дулаахан, бас гоё стилтэй хүүхэн байлаа Удган маань ....

Манай буудалд байх хугацаанд гадуур дотуур явж алба амины ажлаа хөөцөлдөөд завгүй л байлаа. Цаг хугацаа гэж хурдан явахийг яанаа. Тухтай ч ярьж суух зав бололгүй явах болчихлоо. Удган маань урд орой нь миний дотны гэсэн 3 хүнд засал хийж өглөө. Би ажлаа хийнгээ чөлөөгөөр нь тэвчиж чадалгүй ороод явчихав. Хувилай жанжин буусан байлаа... Намайг Карло хүү гэж дуудаад улаачийг минь тухтай байлгаж байгаад талархал илэрхийллээ. Яалаа гэж, би харин талархаж баярлах ёстой бусуу?!...

Удгантайгаа уулзах ховорхон завшаан олдсонд баярлаад баярлаад баршгүй ээ.. Ингээд Хувилай Жанжин шөнөжингөө сургаал юугаан айлдаж энэ 3 хүний засал хийгээд үүрийн 5 цагт  удган маань амрахаар үдэллээ. Өглөө болжээ.

Удган маань явах болов. Явахаасаа өмнө нэг буучихъя гэлээ. Би уйллаа....................
Гэнэт хаалга нүдэх чимээнээр бид цочив. Удганыг маань авч явах хүмүүс ирсэн байлаа. Нэг өдрийн дараа уулын хэрэм руу явж Сартай жанжны нас барсан газар болон Монгол дайчдын Солонгосчуудтай тулалдаж амь үрэгдсэн газар очиж уулан дээр гарч удган маань бөөллөө.

Бид Удганыгаа тойрч суугаад дуудлагаа хэлж байлаа. Гэнэт нам гүм байсан орчинд салхи исгэрээд, мод найгаад л. Энд тэнд шувууд шаагилдаад, миний баруун гар талд модон дээр нэг том хар шувуу ирж суугаад шагширч гарав. Гайхалтай... Удган биднийг ээжийн тухай дуу дуул гээд өөрөө хуураа тоглов... Тэр өдөр 3 сарын 18 цэргийн баярын өдөр,  машинаараа биднийг авчирсан залуугийн машины номер нь 9999 Алдар нэр нь хүртэл Ялалт гэж байсан. Сонин шүү.

Визгүй байж машинаараа өчнөөн хол газар нааш цааш явж бидэнд үйлчилсэн цөс ихтэй аавын хүү чамд талархсанаа бас дахин илэрхийлье!

Ингээд эндээсээ удган маани Илсани Пажу гэдэг газар руу явлаа. Удганы маань явах цаг болжээ. Илсани Пажуд байхдаа номын үйлдвэрт 2 өдөр ажилласан гэв. Номын үйлдвэрийн ажил Солонгост нилээн хүнд үйлдвэрт орно. Урд өдөр нь олон хүмүүст нэлээн хүнд хүнд засал хийсэн гээд Удганы маань царай ядруу нүд нь хавдсан байлаа. Шөнө унтаж байхад нь хар сүнснүүд дайрсан гэсэн. Эрдэнэчимэг эгч дуудлагаа хэлж дэм болсон гэж байсан. Би их тэнэгээ, Урд орой нь буудалдаа авчраад сайхан амраагаад явуулахаа мэдэхгүй.../хүн гэж өнгөрсөн хойно нь харамсах юм даа, бодол минь дутжээ Өршөөгөөрэй!!! Тэнэг карло хүүгээ Удган минь! Эзэн дээдэс минь!

Салах мөч минь баяртай ч бас гунигтай. Нүдэнд минь нулимастай! Таньтайгаа дахин уулзах өлзийтэй сайхан өдрийг бодон хүлээн суунаа. Эгэлгүй энгийн, үнэнч халуун сэтгэлтэй Аянга удган таны ухаан хурц, мэлмий тунгалаг, өлмий тань бат орших болтугай! Тэнгэр Монгол Газар

Хувь тохиолоор учирсан Гэрлийн өргөөний Эрдэнэчимэг эгч, Мөнхцэцэг балчир, мөн Маагаа, Шүрээ Ялалт болон Энхтайван ахдаа баярлалаа!  

Тэнгэр Монгол Газар

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР