Энэ хуудсыг уншигчдын амрыг айлтгая.
Алдартай байх хицүү юм, од байх хицүү юм гэдэг өөрийгөө магтаж онгироод байгаа ч юмуу гэмээр энэ үгийн илэрхийлэмж нь жаахан онцгүй ч утга санаа нь угтаа ҮНЭН ажээ. Их Эзэн Чингис Хааны улаач Аянга удган блогоо бичиж эхэлснээс хойш 1 жил 3 сар өнгөрч энэ хугацаанд 400-аад нийтлэл бичин түмэн олонд хүргэжээ. Анх блогоо нээхдээ дүүтэйгээ хоёулхнаа байсан бол одоо удганы блогийг дагагч 500-аад мэйл хаяг бүртгэгдэж 260 000 удаагийн хандалт хийгдэж, Аянга Удганы түүхийг, Их Эзэн Чингис хаан хөрстөд залраад өөрийн Улаач Аянга удганаар дамжуулан хэлсэн айлдвар сургаалийг түгээх ГЭРЛИЙН ӨРГӨӨ фэйсбүүк груп, түүний зохион байгуулагдсан хэлбэр Монгол Тэнгэр Үнэн ТББ бий болж Тэнгэрийн Зарлигийг түмэн олонд түгээх Гэрлийн дайчид улс орны хил хязгаараас даван дэлхийн өнцөг булан бүрт бий болж, Тэнгэрийн мэдээг түгээх вэб сайтууд, блогууд олноор тоологдон, үйл ажиллагааны хүрээ хурдацтай өргөжин олныг хамрах болжээ.
Үйл ажиллагаа өргөжин тэлж, олныг хамрах тусам тэр хэрээр ард олонд танигдаж Удганы үйл илүү олон хүмүүст хамааралтай болжээ. Хэнд ч хариуцагдахгүй бол, хэнд ч хамаарагдахгүй бол тэр үйл, тэр хүн ОЛОН-д үнэ цэнэгүй. Гэтэл хамаарагдах, хариуцагдах хүний тоо өдөр ирэх бүр үржихүйн хүрдээр өсөн нэмэгдэж байгаа нь Их Аянга удганы, Энэ тэнгэрийн үйлийн ҮНЭ ЦЭНЭ, НЭР ХҮНД-ийг замбативд бий болгосон байна.
Нэгэнт бий болсон Нэр хүнд үнэ цэнийг үгүйсгэх оролдлогууд ч бас мэр сэр гардаг болсон нь хийсэн үйлүүд хүмүүст нөлөөлж, тодорхой хүрээлэл үүсгэн, олон хүнд хариуцагддаг болсоны илрэл юм. Сүүлийн үед мэр сэр гарах болсон таагүй үйлдлүүд, Аянга удганыг болон Тэнгэр Шүтлэгийн нэр хүндийг унагаах харийн болон дотоодын бусармагчуудын зохион байгуулалттай гүтгэлгээс шалтгаалан энэхүү блогийг бичиж сууна.
Олон нийтийн сүлжээ сайтууд, энд тэндэхийн блог, сайтууд дээрх сэтгэгдэл болон дүрсээр өөрийгөө халхлаад түүнээ танигдахгүй хэмээн сэтгэж, дур зоргоороо буран бусдын эрхэд халддаг үйлдлүүд улам бүр газар авчээ.
Компьютерийн араас л бол юуг ч хамаагүй бичиж болох мэтээр сэтгэн дэндүү эндүүрч, САЙН ЯВАА НЭГНЭЭ ТАТАН УНАГАЖ ХОРЛОДОГ, Гайгүй яваа нэгнээ гайтай болгож ойлгуулдаг, Түмэн олонд туслах сэтгэлтнийг түмэн олныг залгих мангас болгон эсрэгээр нь хувиргадаг, харин Ард олныг төөрөгдүүлж байгаа нэгнийг хамгийн их гэгээнтэн мэтээр өргөмжилдөг, зохион байгуулалттай сэтгэгдэл бичдэг, эсхүл юугаа ч мэдэхгүй байж ямар ч баримтгүйгээр гүжирддэг явдал онлайн ертөнцөд улам түгээмэл болжээ.
Их Эзэн Дээдсийн Улаач Аянга удганы тухай ойлгомжгүй, худал цуу яриа болон өөр бусад бөө нартай андуурсан тохиолдол цөөнгүй байгаагийн дээр уншиж судлаагүй байж их үгээр дайран бусдын нэр хүндэд халдах оролдогыг хийсэн хүмүүсийг энэ блог дээр баримттай нь илчилж тавьж байх болно. Доромжлол гүтгэлэг хэлсэн хүн бүр өөрийн хэлсэн ярьсандаа эзэн байхыг нь сануулан энэ блог дээр хэлсэн ярьсан баримтуудыг нь үүрд мөнхжүүлэн хадгалах болно.
Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог хэмээдэг. Гэмийг зөвхөн үйлдлээр хийдэг бус амаар бас хийдэг бөгөөд амаар үйлдсэн үйлийн үр нь үйлдлээр хийснээс илүү хүнд байх нь бий. Тэгээд ч бид бүгдийн амьдран буй орчин үе, олон түмний шүтээд буй ардчиллын зарчмын дагуу бол хүний нэр төр халдашгүй дархан байх ёстой байдаг. Гэтэл түүнийгээ зөрчин бусдын нэр хүндэд халдах нь яавч зүгээр өнгөрүүлэх хэрэг биш бөгөөд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх үндэстэй юм.
Олон Улсын Хүний эрхийн конвенцууд, Монгол Улсын Үндсэн хуулинд "Хүний халдашгүй дархан байх эрх"- ийг хуульчилж өгсөн. Өнөөдрийн шүтээд байгаа Ардчилал, хүний эрх гэдэг тэр зарчмаар бол хүний эрх гэдэг бусдын эрхээр хязгаарлагддаг нь үнэхээрийн сайшаалтай.
Монгол Улсын Үндсэн Хуулийн 16-р зүйлийн 13-р хэсэгт:
Монгол улсын иргэн дараах эрх эрх чөлөөг баталгаатэй эдлэнэ гээд:
халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. .......Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй.
гэж заажээ. Гэтэл уншихаасаа урьтаж доромжлохыг илүүд үзсэн, хэл ам нь загатнаж хэрүүл хийхгүй л бол болдоггүй, алба мэт тулгаагүй байхад албаар ирж наалддаг, хүчээр нэгэнд тулгаагүй байхад хүрч ирж наалддаг, өөрийгөө толинд хараагүй байж өрөөлийг шинжиж, хар муу үгээр дайран хагаралдуулж байж санаа нь амардаг эртнээс хуйхтаны аргатай төстэй эв бусниулдаг гэмтэнгүүдийг илчилж дэлгэж үнэн мөнийг харуулж байх нь энэ блогийн зорилго болно.
Учир нь энэ их ороо бусгаа, худал үнэн мэдээллийн ертөнцөд үнэн мэдлэгийг олох нь тун хицүү. Үнэнийг танихад цаг хугацаа маш их шаардагддаг бөгөөд тийм цаг байхгүй маш олон хүмүүст Интернэтээс үнэнийг олж мэднэ гэдэг авьяас шаардсан ажил болдог. Тиймээс л тэр хүмүүст туслахын тулд БАРИМТ-ыг ҮНЭН-ийг шууд дэлгэж байх нь энэ блогийн зорилго юм.
Тэнгэр шүтлэгийн нэр хүндийг тийрэнтэй хутгасан, уламжлалт соёлын үнэ цэнийг унагааж газарт гишгэсэн, харах нүдтэй ч харалган мэлмийтэй, ухах тархитай ч ахар бодолтой, оюун байвч ойлгох ухаангүй, ухаан байвч ухах сэтгэлгүй Хөх толбогүй төрсөн хөгийн хуйхтангуудыг энд илчилж байх болно.
Өвөг дээдсээ мартсан үр үндсээ гутаасан өөрөө өөрийгөө үгүйсгэсэн хөгийн тархитай хүний оронцог хөх биш хар Монгул-уудыг энд баримттай тавьж нийтэлж байх болно.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002