Онгод: За энэ явдлыг та түмэнд ойлгуулахад бэрхтэй юм. Ингэж хэлээд ойлгуулахыг хичээвэл ухах магад. Арга хэмээх эдэнд та түмний бодь эдээр мэдэрч байгаа тэр зүйлсийг билэг хэмээх юманд хий хийсгэлэн зүйлсийг хамруулан ойлгоё. Энэ цагт та түмэн ер элдэвтэй эдийг бултаар нь л бүтээжээ. Аргын эд гэвээс зохилтой юм даа. Тэр тэнгэрт дүүлэн нисэх уналага бүтээсэн л гэнэ. Энэ улаа нэхдэг эд (гар утас), дангаар цуурдаг эд(телевизор) гээд ер шидтэй гэмээр эдийг бултаарыг бэхэлжээ. Гэхдээ алив зүйлс хоёр талтай аль нэгэн эд давамгайлан орших нь үгүй юм. Аргын эринд хийж бүтээх зүйлс туйлдаа хүрэх цагт билгийн эрин эхлэхийн шалгаан болох. Тэнгэрт аливаа юмс хий дүр хийсгэлэн биеээр орших тул тэнгэрийн эрин гэж хэлвэл ч бас дүйнэ. Энэ цаг бол билгийн эрин эхэлж тэнгэрийн эрин эхэлж буй цаг юм. Тэгэхээр тэнгэрийн эрин эхлэхийн цагт нутаг хамаарлын түмэн (Монгол хүмүүс)тэнгэртээ нэн ойр тул отог омог удам бүхэнд уг гарвал дээдсүүд нь онгод болон бууж байгаа юмаа.
Балчир: Энэ цагт олон бөө төрж хийж байгаа үйл хэлж байгаа эд, хөрөнгө мөнгөнд дулдуйдсанаас алдар нь их л гээгдэх юм, бас бие биесээ үгүйсгэж өөрөө дээгүүр мэт ярих нь элбэг болжээ.
Онгод: Ер Могол түмэн бөө мөргөлөөр дамнан дан гагц тэнгэртээ сүслэн ирсэн нь үнэн юм. Цаг үеийн улираанд харийн шажинд дийлдэхийн тэр цагт тэмцэлдэн дарагдсан ч явдал бий. Дийлэнх отог омгийн бөө дагаар мордохгүй дарагдах тэр цагт хорь тү мэн дагаар орж харийн шажинтай холин бөө мөргөлөө авч үлдсэн юм. Орчин цагт бөө мөргөл эгэн сэргэхийн цагт голдуу л хорь түмэд уг барисан явдал ихээхэн бий. Онгод бүрийн хуяг тахил яндар цөм ялгаатай анги боловч энэ цагийн аяасаар бэхэлсэн эдэнд л заларсан нь ихээхэн. Балчир балчираар өөрийн явдлаар сэлгэн байж хуяг тахилаа өөрийн ёс заншлаар бүгд сэргээх бизээ. Эл явлдаас л тэр бие биеэсээ үгүйсгэх явдлын эх тавигдаад байгаа юм. Угтаа бол бултаар л Тэнгэрээ дээдэлдэг баймаар. Анги эдүүд улаачаас хамааралтай явдал бизээ. Энэ цагт аль болох эв эвдрэлгүй Тэнгэр мөргөлөө сэргээх явдлыг гол болгох нь чухагтай.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002