З.Ундрах: Хүн төрөлхтөний түүхэн дэх хар сүүдэр болсон тахал
Дэлхийн хөгжил эрчимжиж, шинжлэх ухааны олон олон нээлт гарсаар байдаг хэдий ч хүн төрөлхтөний өмнө тулгардаг хамгийн хүнд асуудал нь эмчлэгдэхгүй, өргөн хүрээг хамарч байдаг халдварт өвчин, тахал байна. Түүхэнд олныг хамарсан тахал өвчнүүд гарч байснаас маш олон хүний амь насыг авч одсон томоохон тахалуудыг авч үзвэл үүсэл гарал бидний урд хөршөөс үүдэлтэй байгаа нь сэтгэл сэрдхийлгэсэн, хачирхалтай түүх байлаа. Ингээд та бүхэндээ түүхэнд хамгийн өргөн хүрээг хамарч, олон хүний амийг авч одсон томоохон тахалуудын талаарх товч мэдээллийг хүргэе.
1. Жастины тахал. Анхны олныг хамарсан томоохон хэмжээний тахал МЭӨ 541-542 онд гарсан гэж үздэг. Энэ нь Хятадаас үүдэлтэй бөгөөд Африк тивд хүртэл тархсан аюулт өвчин байсан байна. Энэ тахалын үед Константинопл хотод өдөрт 10000 хүн уг өвчнөөр үхдэг байсан улмаар хотын оршин суугчдын 40 хувь нь тахалд өртөн амь үрэгджээ. Газар дундын тэнгисийн нийт хүн амын ¼-ийг устгасан аюулт өвчин байжээ. Энэ тахал Константинопл хотод тархах болсон шалтгааныг үр тариан импорттой холбон авч үздэг байна. Учир нь хотын олон оршин суугчийг тэжээхийн тулд их хэмжээний тариа будаа хадгалах хэрэгтэй бөгөөд энэ нь харх, хортон шавьж өсөж үржин, халдвар тараах нөхцөл бүрдсэн байсан гэж үздэг. Жастины тахал нь дэлхийн хүн амыг 100 саяар хорогдуулсан хэмээн түүхчид тэмдэглэдэг байна. МЭӨ 541-700 онд Европын хүн амын 50 орчим хувийг нөгөө ертөнцөд хүргэж байсан аюулт тахалын үеэр “чоно борооноор” гэдгийн нэгэн адил Арабын орнуудын сэргэн мандалт ид өрнөж байжээ.
2. Хар Үхэл. 1347-1351 онуудад Хар Үхэл хэмээн түүхэнд нэрлэгдсэн олныг нөмөрсөн аймшигт тахал нь мөн Хятадаас үүсэлтэй бөгөөд Торгоны замаар дамжин Ази, Европ, Африкт түгсэн байна. Энэ нь дэлхийн хүн амыг 450 саяас 350 сая болтол бууруулсан гамшигт тахал юм. Энэ үеэр Хятадын хүн амын тал хувь (123 саяас 65 сая хүртэл), Европын хүн амын 1/3 (75 саяас 50 сая хүртэл), Африкийн хүн амын 1/8 (80 саяас 70 сая хүртэл) нь уг тахалд өртсөн байна. Энэ талаар бодитой статистик байхгүй хэдий ч Английн хүн ам 4.2 саяас 1.4 саяар хорогдсон, мөн Италийн хүн ам ийм хэмжээгээр газрын хөрснөөх арчигджээ. Харин энэ тахалын тархалт нь хүйтэн сэрүүн орнуудад харьцангуй бага байжээ. 14-р зууны үед энэ тахалын учир шалтгааныг нарийн тодорхойлоход хүндрэлтэй байсан бөгөөд хүмүүс хэд хэдэн таамаглал дэвшүүлж байдаг.
- Тухайн үед Европын олонх хүмүүс тэдний хийсэн нүглийн шийтгэл болгож Бурханаас илгээсэн шийтгэл хэмээн итгэж, нүглээ наминчлахад гол нь анхаарч байжээ.
- Далайчдын тээврээр дамжин өвчин тархсан гэж нэг хэсэг нь тайлбарладаг.
- Харин өөр хэсэг нь үүнийг биологийн зэвсэг хэрэглэсэний үр дүн гэж үздэг. Өөрөөр хэлбэл эрт үед Хүннүчүүд, харин 14-р зууны үед Монголын арми дайснаа буулгаж авахын тулд хотын хэрэм цайзыг давуулан халдварт өвчин бүхий мал амьтанг давуулан шидэж тахал өвчинг тархаасан гэж үздэг.
3. Гурав дахь олныг хамарсан тахал 1855 онд Хятад улсын Юнань мужид хүмүүсийн өвчлүүлж эхэлсэн байна. Энэ нь зөвхөн Энэтхэг, Хятадад гэхэд л 12 сая хүнийг нөгөө ертөнц рүү үдсэн гамшигт тахал байжээ. Үүний тархалтыг мөн л хоёр янзаар тайлбарладаг: нэгд, анхны Жастины тахалын нэгэн адил булчирхайн тахал бөгөөд энэ нь халдвар тээгч бүхий хүн, амьтан, харх тархаасан байх магадлалтай; хоёрт, тарваган тахалтай ижил хэв шинжтэй бөгөөд хүнээс хүнд шууд халдварладаг. Энэ тахлын халдварын тархалт нь нь хойд хэсгээрээ Манжуур, Монголоор хязгаарлагдаж байсан. Халдварт тахал 1877-1889 онуудад Каспийн тэнгис, Уралын нуруу орчмын нутаг дэвсгэрт тархаж, тухайн бүс нутагт 420 орчим хүн нас барсан гэсэн мэдээлэл байдаг. Мөн энэ тахал нь усан боомт, төмөр зам дагаж өргөнөөр тархаж Зүүн өмнөд Ази, Хонг Конгд тархаж улмаар Хавайг хүртэл нөмөрсөн байна. Энэхүү 19-р зууны дунд үед тархсан тахал нь 1900-1925 онд Австралид хүрч нийслэл Сидней хотын хүрээнд 1000 орчим хүн өртсөн мэдээлэл байдаг.
Сүүлийн үед мөн л Хятад улсад “урвуу ДОХ”хэмээн нэрлэгдсэн халдварт өвчин гарсан тухай мэдээлэл мэр сэр цацагдаж байгаа. Энэ нь ДОХ-ын хэв шинжийг агуулсан бөгөөд халдварлах зам нь нэмээд шүлсээр дамждаг болохыг тогтоосон. Гэхдээ энэ өвчний шинж тэмдэг нь анх 2009 онд илэрч байсан байна.
Яагаад дэлхийг донсолгосон тахал бүр хятадаас үүдэлтэй байдаг юм бол гэсэн асуулт урган гарч ирсэн бөгөөд "хятад хүний сүүдэр хүрсэн юм болгон бузартдаг" гэсэн ам дамжсан яриаг ухаж ойлговол, байгаль дэлхийд хамгийн ихээр заналхийлдэг хүмүүс магадгүй хятадууд байдаг болоод Тэнгэрийн гэсгээл тэднээс эхэлдэг байж ч болох юм даа.
З.Ундрах
2011-03-11
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002