2016-11-02

Анагаах Ухааны доктор Х.Алтайсайхан: Домчийн судрын тухай сэтгэгдэл


Могой жилийн өвлийн адаг сар, ээлжийн амралтаараа цөөхөн хоног эх орондоо ирэхдээ энэ агуу Онгодын айлтгал сургаалийг сонсох аз тохиосон билээ. Яг үнэндээ бол ил сургаалыг сонсоод шинжлэх ухааны мэдлэгээ сэргээж, цэгцэлж тэр бүү хэл, цоо шинэ мэдлэг олж авах юм гэж төсөөлөөгүй байлаа.

2016-09-24

Эх Дэлхий Мину 2016 олон улсын бөөгийн чуулган амжилттай зохиогдлоо



Эх Дэлхийдээ ээлтэй жамд нийцтэй амьдрах арга ухаан үзэл санааг хүн төрөлхтөнд түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүрийн 9 сарын 21-22-нд зохион байгуулагддаг Эх Дэлхий Мину Олон улсын Чуулган 2 дахь жилдээ 2016 оны 9 сарын 21-22-нд Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт Орхоны уудам хөндийд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус чуулган нь:
Эрдэм шинжилгээний хурал, 
Бөөгийн зан үйл, Галын тахилга
Бариа засал, Үзлэг оношилгоо
Цагаан сар
Бэсрэг эрийн 3 наадам
Үндэсний урлагийн тоглолт

г.м олон арга хэмжээ нэгэн зэрэг зохион байгуулагддагаараа онцлогтой юм.

2016-09-12

Эх Дэлхий Мину Чуулган 2 дахь жилдээ зохиогдоно


Гэрлийн Өргөө бүлхэм, Монгол Тэнгэр Үнэн ТББ-аас #ЭхДэлхийМину олон улсын Бөөгийн Чуулганыг 2 дахь жилдээ буюу 2016 оны 9 сарын 21-22-ны өдрүүдэд Их Монгол улсын Нийслэл Хархорин хотноо , Орхоны уудам хөндийд "НҮҮДЛИЙН СОЁЛ-ӨВ УЛАМЖЛАЛ" сэдэвтэйгээр зохион байгуулах гэж байна.

2016-07-03

Гэрлийн Өргөөний улаачид Цагаан Овоо босгов


Гэрлийн өргөөний улаачдын босгосон Цагаан овоо. Овоо нь Тэнгэр газрыг холбогч бөгөөд хангай дэлхийгээ сүншиглэн дээдлэхийг сануулан оршино. Газар газрын уул, усны цагаан чулуудаас бүрэлдэх тус овоонд нутаг бүрийн хэм шингээстэй бөгөөд унасан нутаг, угаасан усаа санагалзсан хүмүүн очин сүншиглэвэл хэм юуг нь алд бие, агар сүнсэндээ шингээгээд эрчимээ нэг сэргээж чадна. 

Түмэн олон ардад уул овоогоо дээдлэх уламжлалт Mонгол дэг жаягийг сануулан овоо бол хогийн цэг биш хийморь сүлдээ тэтгэх ариун газар, уул усыг хамгаалагч шүтээн болохыг ойлгуулан сүндэрлэнэ. Элдэв янзын идээ, будаа, тос нялж, цай, торго, хив хадаг, яндар, уусан архины шил, суга таягаа шидэлдэг овоолго биш жинхэнэ овоо болохыг таниулан эсгий тоглоом, цагаан чулууг өргөнө. Монгол улс оршин тогтнох үндэс 5 тусгаар тогтнолыг сануулан 5 ханат гэрийн дайтай сүндэрлэх энэхүү овооны чулуу нэг бүрийг гараар өржээ. Энэ нь эвлэлдэн нэгдэхийн хүч, хүмүүний хөдөлмөр, сэтгэлийг шингээжээ.

2016-04-07

Биднийг хүрээлэн буй ТАВАН тив


Хүмүүс бид “махан бие, сүнс” 2-оос тогтох бөгөөд махан бие үхээд газарт шингэдэг бол сүнс түүнээс урт наслаж өөрийн ой санамж, оюун ухаан, амьдрах хугацаандаа олсон мэдлэгтэйгээ өөр орон зайд шилждэг. Тэрхүү орон зайг Монгол бөө мөргөлд 5 тив хэмээн нэрлэх бөгөөд энэ тивүүд нь Эх дэлхийн оршихуй, жам ёсыг сахиулан, хий дүрээр оршин тогтнодог. Таван тивийн тухай задлан өгүүлвэл:

Бөөгийн үүсэл


Бөө хэмээх ойлголтыг хамгийн ерөнхийгөөр тодорхойлвол энэ нь байгалийн чадамжийг илтгэдэг. (Бөөгийн Товчион судар, УБ 2015 он)

Бөө нь зөвхөн хүнд төдийгүй амьтанд ч байдаг. “Өөрөөр хэлбэл аливаа хүн эсхүл амьтад дунд бусдаасаа онцгой, байгалаас заяасан зөн, чадамжтай нэгэн байх бөгөөд тэр чадвараа өнгөлж тордон үйл болгон ашиглаж буй мэргэшилтэнг Бөө хэмээнэ” Үүнийг тодорхой болгохын тулд Шоргоолжин дээр жишээ авч үзье. 

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР