2016-04-07

Бөөгийн үүсэл


Бөө хэмээх ойлголтыг хамгийн ерөнхийгөөр тодорхойлвол энэ нь байгалийн чадамжийг илтгэдэг. (Бөөгийн Товчион судар, УБ 2015 он)

Бөө нь зөвхөн хүнд төдийгүй амьтанд ч байдаг. “Өөрөөр хэлбэл аливаа хүн эсхүл амьтад дунд бусдаасаа онцгой, байгалаас заяасан зөн, чадамжтай нэгэн байх бөгөөд тэр чадвараа өнгөлж тордон үйл болгон ашиглаж буй мэргэшилтэнг Бөө хэмээнэ” Үүнийг тодорхой болгохын тулд Шоргоолжин дээр жишээ авч үзье. 



Шоргоолж дунд хүнс цуглуулдаггүй, байлддаггүй, харин бусдыгаа эмнэн домнодог, ямар нэгэн аюултай үзэгдэл болохыг урьдчилан бусаддаа мэдэгддэг шоргоолж байдаг. Тэр шоргоолж бусад шоргоолжоо гэмтсэн үед нь эмчилдэг, мөн бороо хур орохын өмнө үүрний амсар дээр гарч, өндөрт зогсоход бүх шоргоолж зөөврөө орхиж үүр рүүгээ ордог байна. Энэ үзэгдлийг “шоргоолжны бөө” гэж хэлдэг. Тэрээр бороо орох, шуурга шуурахыг урьдчилан мэдэж, бусаддаа мэдэгддэг. Тэр шоргоолж нь бусад шоргоолжоос ялгаатай бөгөөд улаан өнгийн шоргоолж бол шар толботой, хар шоргоолжин дээр бол анзаарагдахгүй ч бүдэг судалтай байна.

Зөгийнд бас бөө байна. Баавгай орж ирэхээс өмнө зарим үүр хоосорсон байдаг ба тэд өндөг, авгалдайгаа авч нисэн дүрвэхийг харж болно. Тэгээд өөр газар шинэ үүрээ засан нүүдэллэдэг. Бөө зөгий нь баавгайг ирэх гэж байгааг мэдэж, бүлээ аюулаас холдуулдаг байна. Ерөнхийдөө бөгс нь өөр өнгөтэй, алаг цоогтой байдаг. Мөн Бугын сүрэгт ч бөө бий. 

Энэ мэтчилэн аливаа нийтлэгт бусдаасаа илүү зөн мэдрэмжтэй нэгэн байдаг бөгөөд тэрхүү байгалийн чадамжийг үйл болгон ашиглахыг л Бөө гэж тодорхойлж болох юм. Амьтны зөнд ижил олноо давсан дээд түвшний зөн мэдрэгч байдаг ба түүнийг нь Бөө хэмээдэг бол хүн гэдэг нэгэн төрлийн амьтдын дунд ч бас энэхүү байгалаас заяагдмал онцгой чадамжтан байх ба тэрхүү чадамжаа нэмэгдүүлэх, хүжчүүлэх арга болгон хувиргаж чадсанаараа бусад төрлөөсөө дэвшилттэй юм. 

Дэлхийн олон ард түмэнд байгалаасаа онцгой зөн, чадамжтай хүмүүс байдгийг бид мэднэ. Тэднийг бид 6 дахь мэдрэхүйтэй хүмүүс гэдэг. Тэгвэл тэрхүү байгалаас заяасан онцгой өгөгдлөө ур чадвар болгон хэрэглэж, хөгжүүлж чадсан нэгэн нь Бөө нэрийг олох ба “Монгол бөө нь энэхүү өгөгдөл чадварыг өөрийн удамдаа удамшуулах, үр хүүхэддээ дамнуулах” боломжтой болгож хөгжүүлснээрээ онцлогтой юм. 

Монгол бөө мөргөл нь эх дэлхий дээр оршигч хүн, амьтан, ургамал болоод тэднийг ивээгч, Нар, Сар, Огторгуй бүгдээр амь буюу сүнстэй хэмээн үздэг бөгөөд тэдгээр оршихуйн жам ёсыг таньж мэдэн, хамгаалахын төлөө оршдог. Бөө юм бол эх дэлхийгээ хайрлана гэсэн ганцхан дүрэмтэй. Харин эх дэлхийд хүн ганцхан эзэн нь биш амьтан, ургамал, амьтай сүнстэй зүйлс оршин байдаг бөгөөд тэдний оршихуйг ч хүндэтгэн, жам ёсны дагуу амар жимэр амьдран суухыг номлогчид юм. 

Алаг дэлхийд орших атираат уулс бүхэн эзэнтэй, урсдаг гол бүхэн учиртай, алт эрдэнэсийг нь ухаад авчихвал тэнд байх нэгэн оршихуй мөхөж өөр нэгэн илүү хохиролтой мөхлийг үүтгэж байдаг жамыг таньсан хүмүүс нь Бөө ард юм. 

Тэд байгал дэлхий, ан амьтан, уул, усны сүнстэй харилцдаг ба өөрсдийн Өвөг Дээдсийн сүнсийг биедээ урин залдаг. Энэ утгаар нь авч үзвэл Монгол Бөө бол нэгэн төрлийн сүнс судалдаг шинжлэх ухаан юм. Тиймээс Монгол бөө мөргөлийг ойлгоё хэмээвэл “сүнс” гэдгийг ойлгох хэрэгтэй болно. Хүн үсэг заалгахгүйгээр үг холбож уншиж чаддаггүйтэй ижил сүнсийг ойлгохгүйгээр Бөөг ойлгоно гэдэг боломжгүй. 

Хамгийн энгийнээр хэлэхэд хүмүүс бид “махан бие, сүнс” 2-оос тогтох бөгөөд махан бие үхээд газарт шингэдэг бол сүнс түүнээс урт наслаж өөрийн ой санамж, оюун ухаан, амьдрах хугацаандаа олсон мэдлэгтэйгээ өөр орон зайд шилждэг. Тэрхүү орон зайг Монгол бөө мөргөлд 5 тив хэмээн нэрлэх бөгөөд энэ тивүүд нь Эх дэлхийн оршихуй, жам ёсыг сахиулан оршин тогтнодог. 

Онгод Дээдсүүдийн айлдсан "Бөөгийн Товчион" судрыг сурвалж болгон бичиглэв.

1 сэтгэгдэлтэй:

Unknown said...


I know this if off topic but I'm looking into starting my own weblog and was wondering what all is needed to get setup? I'm assuming having a blog like yours would cost a pretty penny? I'm not very web smart so I'm not 100% sure. Any suggestions or advice would be greatly appreciated. Cheers capitalone com login

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР