2016-07-03

Гэрлийн Өргөөний улаачид Цагаан Овоо босгов


Гэрлийн өргөөний улаачдын босгосон Цагаан овоо. Овоо нь Тэнгэр газрыг холбогч бөгөөд хангай дэлхийгээ сүншиглэн дээдлэхийг сануулан оршино. Газар газрын уул, усны цагаан чулуудаас бүрэлдэх тус овоонд нутаг бүрийн хэм шингээстэй бөгөөд унасан нутаг, угаасан усаа санагалзсан хүмүүн очин сүншиглэвэл хэм юуг нь алд бие, агар сүнсэндээ шингээгээд эрчимээ нэг сэргээж чадна. 

Түмэн олон ардад уул овоогоо дээдлэх уламжлалт Mонгол дэг жаягийг сануулан овоо бол хогийн цэг биш хийморь сүлдээ тэтгэх ариун газар, уул усыг хамгаалагч шүтээн болохыг ойлгуулан сүндэрлэнэ. Элдэв янзын идээ, будаа, тос нялж, цай, торго, хив хадаг, яндар, уусан архины шил, суга таягаа шидэлдэг овоолго биш жинхэнэ овоо болохыг таниулан эсгий тоглоом, цагаан чулууг өргөнө. Монгол улс оршин тогтнох үндэс 5 тусгаар тогтнолыг сануулан 5 ханат гэрийн дайтай сүндэрлэх энэхүү овооны чулуу нэг бүрийг гараар өржээ. Энэ нь эвлэлдэн нэгдэхийн хүч, хүмүүний хөдөлмөр, сэтгэлийг шингээжээ.

Тус овоо нь Эрдэнэт хотоос Булган аймаг явах замын дагуу, түүхийн дурсгалт газар "Чарахайн онгон" буюу Чанай дээдсийн хиргисүүр орчим сүндэрлэж байна. Гэрлийн өргөөний улаачид, дэмжигч гишүүд хамтдаа 2016.06.22-ны өдөр Цагаан овооны тахилгаа хийн, 5 тусгаар тогтнолын талаар танилцуулга, ярилцлага зохион байгуулан, зорин ирсэн олон түмэн Онгод Дээдсүүдтэй учран золгож байгал дэлхийгээ баясгасан, хүмүүн ардад ухаарал хайрласан үйлүүдийг хийлээ. Дэмжиж тусалсан, оролцсон бүх гишүүддээ талархлаа. Тэнгэр Монгол Газар.

Үйлийн зургуудаас толилуулж байна.






















0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР