БОЛЗООТ ӨДРИЙН ТОВТ ГАЗАРТ
өнгөрүүлсэн өдрүүд минь
Түмэн онгодын чуулган болох өлзийт газар байрлаж бэлтгэл ажлыг хангахад болон тэнд баригдсан АРАВТ-уудын гэрийн харуулдах улмаар шинэхэн боссон миний мэтийн улаачид дээдэс буурлуудаа хүчийг авахуулж эрчимжүүлэн улмаар ИХ ҮЙЛ оролцоход улаачийн ДЭМ- ээ өндөр буурлуудаа өгөх зэрэг олон олон үйл давхцуулан 2012 оны 11 сарын 24 ны Бямба гарагт Улаанбаатар хотоос зүүн тийш 85 орчим км-ийн зайд 13 зуун жуулчны баазын урд хөндийд болзоот газарт Баттулга, Баянмөнх нарын хамт буурлуудын хуяг хэрэглэл болон хувийн ачаа сэлтийн хамт хүрэлцэн очив.
Ингэхэд саяхан боссон улаач би их үйлд оролцох ёстой дээдэс буурлуудаа залаад удаагүй цээрийн хоног баримтлан байхуйд нэгэн буурал маань буун залраад байхдаа хуяг болон бусад зүйлсийн дутуу санжсан болон гээдсэн зүйлсийг бүрдүүлж бөхлөхийг түшээдээ өгүүлээд байсан нь учиртай л байж. Тэрхэн үедээ улаач би за тэгж байгаад болно биз гэж байтал маргааш өдөрт интернетээр Гэрлийн өргөө орон шинэ содон мэдээлэл сонжин байтал Гээгэл чаатанд орж ирэн мэнд мэдэн хучилж суутал ДЭЭДЭС өнөө гарагтаа багтаад наанаасаа гар маргааш маргааш энд бэлэн бай гэж хэмээн уламжлав. Би ч мэгдэв. Тэгээд цээрийн хоног барагдаагүй хэмээн өгүүлтэл ... тэр хамаагүй ТНГР-йн үйлээ хий Судрын үйлд ирж оролц... гэдэг байгаа. Би ч хатандаа уг мэдээг дуулгатал ажлаасаа гүйж ирэн ... За одоо хийх л учиртай болоод дуудаж буй хэрэг өнөө ч амжихгүй нь маргаш л гарахаас яахав гээд буурлуудын хуяг хэрэглэлийн дутууг гуцууг энэтэрийг оёж бөхлөх зэрэг үйлэндээ шамдав. Сонин хэрэг шүү??? Яаж мэдэв ээ гээд дараа нь бодоод байж билээ.
Их хөлийн газарт хүрэн АНД-уудынхаа байрлан судар үйлдэн буй өргөөг замбын буухиагаар заалган хүртэл Дээдэс, Томоо, Гээгэл, Мандах Нараа, Сансараа, Заяа, Шүрээ болон үл таних нэгэн эмэгтэй нар байв. Үл таних эмэгтэй нь Сувдан Сондор гэх Сорхагтан хатны улаач ажээ. Энд Дээдэстэйгээ АНД-уудаатайгаа цуг өргөөлөн 7 хоног толгой есөн судрыг хэвлэлд бэлтгэх ажил хүчин өргөх хувь тохиов. Энэ ариун тэнгэрлэг үйлэнд оролцох болсондоо өндөр дээдэсээрээ бахархаж улачч болсон улаалан залаалж өгсөн Зөвлөх удгандаа өвгөдийн танин үйлэнд дагуулсан Тэнгэр удгандаа хамт унтах нойроо огоорон үйлэнд зүтгэсэн, ажлыг тасалдуулахгүй хоол унд базааж байсан бусад АНД-уудаараа бахдан талархсанаа илэрхийлье.
Унтах нойр гэснээс өдөрт 2-3 цаг нойрсоод их сэргэг байгаад байсан нь бас далд учиртай болтой. Хугацаанд шахагдан хурдавчилан ажиллах шаардлага нэн тулгуу байсныг ойлгон өвгөд буурлууд маань улаачийн махан бодийг сэргэг сэргэлэн үйлээ хийх бололцоог хангаж байснаас гарцаагүй.
Өргөөний компьютерт сайн олон үрс ДЭМ-ээ өгч байгааг хараад бахдан байж билээ.
Өө хөөрхий сэдвээсээ хазайгаад одож. Дурдалгүй боломгүй болоод жаахан хүүрнэчихэв. Өршөөгөөрэй.
Халхлах халхавч, нөмөрлөх нөмөргүй хөндий хоолойд АНД-ууд маань аравт аравтаараа гэрээ барих ажилд шамдацгаалаа. Тэнд баригдаж гэрүүдийг урд өдөр нь гэр цуглуулж ачаалах бид ажлын хэсэг болон ачаалсан бөгөөд ачаалсныхаа дагуу гэр гэрээр нь буулгаж барилцгаав. Гэрүүдээ барьж дуусаад Бөөлөө хийв. Шинэ газар Шинэ мянганы эхлэл болох анхныхаа шөнө хонов. Хөнжилдөө шургахаар бүтчих гээд толгой гаргахаар зулайнаас хага ташим хшйтэн сэнгэнээд сэрвэлзэн хонолоо.
Өглөө нь энэ л газар үлдэн үйлээ базааж бэлтгэл ажил оролцох хэдэн АНД үлдэх болов.
Алтан-Очир, Амараа, Төрмандах, Батбатболд, Солонго болон миний бие гэрүүдийн харж төвөөс ирэх зааврын дагуу ирсэн гэрүүдийг байрлуулах, барих зэрэг ажлыг амжуулах үүрэгтэй үлдэв. Завсар зайгаар нь буурлуудаа буулган хүчийг авахуулж өөрсдийн эргэлзээг арилгах гэхчилэн хийх үйл зөндөө. Үлдэх бид нэг гэрээ товхийтэл барьж бөөнөөрөө нэг дороо байхаар болж тохиров. Багануурын 12 тн нүүрс буув. Галтай гэртэй бид дутуу орхигдсон барьж амжаагүй гэрүүдийг гүйцээн барих ажлаа хийцгээв.
Буурлуудаа буулгах болон өргөн хангайдаа, эх дэлхийдээ, Өндөр тэнгэртээ, Буурал дээдэсүүдээ өргөл өргөх хооронд аягатай сүү зхйрмагтан ёроолоосоо хөлдөн барьцалдаж байсан нь өчигдөрхөн мэт. Бид өдөр ирэх тусам хүйтэн чангарна. Ес эхлэх болоогүй байна гэхчилэн өөр зуураа хүүрнэлдэн байдаг байв. Үнэхээр их хүйтэн байсан. Ямартаа л бидний түшээ хийж байсан Батболд хэмээх залуузүүн гарынхаа чигчий хурууг хөлдөөж байх билээ.
Тэнд байсан хамгийн сонихон дурсгалтай зүйлийн нэг бол бид шөнө бөөлж байгаад буурлуудаа мордуулчихаад бостол баруун талаас хэсэг адуу хүн тууж яваа бөөнөөрөө пижигнэтэл давхилдан ирээд Амараа Батболд бид 50 м-ийн зайтай хараад зогсчихов. Би тууж яваа хүнийг харах санаатай зогсож байтал байдаггүй, гэтэл зүүн талаас мөн хэсэг адуу пижигнэн давхилдаж ирээд мөн урдуур ороох маягтай тойрон зогсоод харцгаагаад байх. Хэхэхэ. Ёстой сонин тохиол. Тэгээд би Амараад манай буурлууд айлын адуугаад ирчихээгүй байгаа хошигнон байтал өөрийн мэдэлгүй хэцээ нүдэн пижигнүүлж гарав. Нөгөө адуу ч нийлж аваад хөндий уруудан давхилдаад явчихав. Энэ болсон үйл явдлынхаа тухай Хурцаа зайранд өгүүлтэл залибарч мөргөөд өргөл өргөхгүй яасан юм гэж байсан. Учир мэдэхгүй гэнэн улаачаа гэж...
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002