2013-01-02

Түмэн Онгодын Чуулганы үр дүнгийн тухай Эзэн Хааны айлтгал



ТҮМЭН ОНГОДЫН ЧУУЛГАНЫ ҮР ДҮНГИЙН ТАЛААР

Түмэн онгод нь чуулгаа чуулж
Төгөлдөр энэ дэлхийгээ
Гэрэл гэгээгээр түгээж
Бяцхан Гэрлийн Өргөө нь
Дэлхийн дайтай өсөж
Гэрийн онолт харилцаа
Түмэн ардыг жаяглаж
Түүхт Их У лсаа дахин мандааж
Эл чуулганд орсон
Эрдэнийн балчир үрсүүд  нь
Сэтгэл зүрхээрээ
Эх Дэлхийгээ аварлаа


Алтан шаргал Нарныхаа амиар
Амь юуг нь тэтгэлээ
Мөнгөн цагаан Сарныхаа амиар
Мөнхийн усыг хүртээлээ

Өндөр Дээд Тэнгэрээ
Эх дэлхийдээ залж дийллээ
Энх тунх амьдралын
Эхэн цагийг тавьж дийллээ

Түмэн олны сэтгэл нь
Амар амгалан цаг нь эхэллээ

Тавилан заяа бүгд
Энэ л цагаас нь хойш
Эргэн эргэн ирж
Гэгээрэлд зүтгэх түмэн
Амар амгаланг олж
Хижийн амьдралаар одогсдын
Шуналын хүсэл нь дарагдаж дээ


Шуналт хижүүд нь харин
Сэтгэл зүрхээ амраах гэж
Гэгээрэл юугаа хайж
Тэмтэрч нэгнийгээ олохоор
Энэ л их өргөөг минь зориод
Энэ Түмэн Онгодын чуулганд
Алдхан биеэ зориулсан
Алдхан биедээ Өндөр Дээдүүдээ залсан
Тэр л улаачдыг зориод ирэхэд нь
Гэмтэн хэмээн гэсгээлгүй
Энэрэн асарч, тольдож авцгаагаарай
                                               үрс минь

Гэм хийсэн бүгдийг нь тоочилгүй
Тархи оюунд нь мэдвэл зохихуйг
Их гэгээрлийг түгээгээрэй үрс минь

Эх дэлхийгээ гэгээрүүлэх  үйлийг
Хөх толбот  үрсүүд эхлүүлнэ

Хөх толбот үрсүүд хэдийгээр
Хазгай гишгэж гэмтний замаар одож буй ч
Гэгээрэлд нь хөтлөн эргүүлж
Хазгай гишгэсэн мөрийг нь тэгшлэн байж
Зөв санааг  нь залж байж
Их Монгол Улсын эрдэнэ болсон
Хөрс шороогоо хайрлаж
Балчир үрстэй өвлүүлэх ухааныг зааж
Мөнхийн амьдралын утга учрыг тайлан айлдаж
Их гэгээрэлд нь хөтлөх учиртай үрс минь

Их үйлийг эхлүүлж дийлсэн тул
Шантарч няцалгүй 
Энэхэн биеэ
Энэхэн замбад хөрвөх тэр л цагтаа
Энэ л насаа
Алдхан биений жаргал хэмээн
Амин хувиа хичээлгүй
Энэ л насаа
Түмэн ардаа гэгээрэлд хөтлөхөд
Зориулж яваарай үрс минь

Мөнх Хөх Тэнгэр нь ивээлээ хайрлалаа
Эх Дэлхийн ард түмэн
Амь нас нь
Алдхан биеийнх нь эзэн бие нь
Хойч болон үлдэх үрс нь
Удам угсаа нь тасралгүй
Аврагдаж үлдлээ

Хар хижүүд
Хар ертөнц нь
Хамагдан одох
Хаалга нь нээгдлээ

Сэтгэл зүрхэнд нь
Гэгээрлийг түгээвэл
Хар сүнс нь ховхрох
Хачин их үйл нь эхэллээ

Хар хижүүдийн толгой бүрийг
Өрлөг жанждууд минь хураан авлаа

Хар хижийн үр болсон
Тарьсан бүхнийг эдгээн
Шархлуулсан бүхнийг цэвэрлэх
Тэр л их үйл нь үлдлээ

Эсгэсэн шарх аньдаг юм
Эвдэрсэн түмэн эвлэрдэг юм
Хагаралдан бутарсныг
Эвлүүлж болдог юм


Хагарч бутарсан
Их Монгол Улсаа
Их түүхт улсаа
Оройлон мандуулж
Эх дэлхийн бум буман үрсийг
Энэ л цагаасаа хойш
Хөх толбот үрс нь
Оройлох цаг ирж дээ түмэн минь

Их үйлийг эхлүүлж чадлаа
Энх цагийг эхлүүлж дийллээ үрс минь
Сайн цагийн түмэн Онгод нь
Эх дэлхийдээ эргэн заларлаа үрс минь
Энх тунхыг түгээх цаг нь
Энэ л ертөнцдөө эхэллээ үрс минь

Балчир үрсүүдээрээ
Өвгөд Буурлууд нь
Сэтгэл зүрх нь бахтай байна
Итгэл юугаа даалгаж байна

Өвөг Дээдийнхээ
Сайн цагийн түмэн Тэнгэрийн
Их үйлийг дааж явах үрсүүд
Итгэл сэтгэл энэ л зүрхээрээ
Энэрэл хайр бүгдийг түгээх цаг
Эхэлж дээ үрс минь

Хийх үйлээ сэтгэлдээ тунгааж
Их Хөлгөн Судруудаа
Дээдлэн хүндлэж
Эв  эеийг
Анд нөхдийн журам ёсыг
Андгай тавин барилцаж
Хөх Монгол Улсаа мандуулж
Андын тангаргаар
Дахин нэгдэцгээе үрсүүд минь

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР