2012-06-07

Тэнгэр Монгол Газар дуу


Дууг санаачлан бүтээсэн Хар Сарнай Хамтлагийн дуучин Маадай.

Үг:  Их Эзэн Чингис Хааны Эзэн би эргэн ирлээ айлдварын хэсгээс
Хөгжмийн зохиолч: Оки
Дуучин: Хар Сарнай Маадай

Их Эзэн Чингис Хааны айлдсан "Эзэн би эргэн ирлээ" айлдварын үгээр дуу бүтээх санаачилгыг  Хар сарнай хамтлагийн дуучин Маадай гарган бүтээл болгосныг нь та бүхэндээ хүргэхэд таатай байна. Тэнгэрийн үйлийг түмэнд таниулахад том тус хүргэж байгаа дуучин Маадайд гүнээ талархал илэрхийлье.

Хар сарнай хамтлагаас тус дууны клипийг мөн гаргахаар төлөвлөөд байгаа юм. Урлагийн Тэнгэр та бүхнийг ивээг.

Цаашид Монгол Тэнгэр Үнэн ТББ "Тэнгэр Монгол Газар"-ыг, тэнгэрийн үйлийг таниулах, Хөх Монгол ардаа гэгээрүүлж ухааруулах ямар ч төрөл жанрын дуу хийх урлагийнхантай хамтран ажиллахад хэзээд бэлэн байна. Хөх Монгол сэр сэр сэр. Тэнгэр Монгол Газар.

/Жич: Тэнгэр Монгол Газарын тухай дэлгэрэнгүй ойлголт авахыг хүсвэл энд дарна уу./


0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР