2012-06-20

Ганбат: Миний амьдралд тохиосон гайхамшигт өдрүүд

Миний амьдралын гайхалтай 2 өдөр.

1.Амьдралын минь хамгийн гайхалтай өдрийн эхлэл...

Амар амгалан байна уу гэрлийн өргөөнийхөн минь. Би гэрлийн өргөөнд зочлоод 9сар болж байна. Анх Гэрлийн өргөө, Чингисийн Монгол нэртэй хэдхэн хүнээс бүрдсэн групп байлаа. Анх намайг гишүүнээр орход 38 хүн байсан байна. Хээххэ

Чингисийн монгол групп надад их сонирхолтой санагдаж би өөрийн эрхгүй энэ группд татагдаж орсон бөлгөө. Анхны Чингисийн моногл группын үйл ажиллагаа нь зөвхөн эхэлж байсан. Францед байгаа манай бүлгийн гишүүд 5 л байсан. Бид хэд оройдоо нийлж байгаад аянга цдганы өдрийн тэмдэглэлийг бүгд ярилцдаг юу болсон тухайгаа сонирхолтой ярилцдаг, группын гишүүдтэйгээ танилцсан тухай их л зүйлийг ярилцдаг бас маргалддаг байсан.

Манай хэд бүгд л Аянга удгантай нетээр ярилцаж өдөр болгон хөх тэнгэртээ сүү өргөж ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР аа хэлж эхэлцгээсэн. Тэр цагаас хойш би байнга хэлж эхэлсэн. Нэг зүйлийг хэлэхэд үнэхээр их энерги авдаг болсон билээ. Нэг удаа Чингисийн монгол групп Аянга удгантайгаа нетээр холбогдож эзэн хаантайгаа уулзах аз завшаан гарсан юм. 

Тэр өдөр бид хэд хамтдаа цуглараад монголд байгаа группын хэдтэйгээ нетээр холбогдох гэж өдөржин оролдоод бараагүйд зарим манай группын гадаадад байгаа хүмүүс уурлаж монголд байгаа хэд булагнаад гээд бөөн юм болж билээ. Тэр үед гадаадад байгаа нэг бүсгүй маань уурлаад группээсээ гарчихсан ккк бас манай нэг маань бүлэгийн даргад уурлаж байгаад группээс хөөгдсөн талууд бас байсаан тэр үед. Байсан хүмүүс бүгд мэдэж байгаа байлгүй дээ хэхэхэ.

Аянга удгантай ярилцан бүгд сэтгэл хангалуун үлдсэн. Засал хийлгэх гэж хүлээж байхдаа манай хэд бараг бэлдсэн бүх зүйлээ идээд дуусчихсан байсан хээххэ. Тэр цагаас хойш миний бие нар сарны зураг аван та бүхэндээ хүргэдэггүй байсан ч байнга хэдж яван дасал болчихсон бүүр хэлэхээр гарын аолга халуу оргиол нэг их сайхан энерги авж байгаагаа сайн мэдэрч байгаа. Олон сайхан хүнийг тэнгэртээгэй яаж харилцан хөх толбоо эрчимжүүлэх аргыг заан байгаа Их удгандаа гүнээ талархаж байна.

Тэр үед Чингисийн монгол гээд хэдхэн л гишүүнтэй байсан бол одоо Гэрлийн Өргөө гээд олон сайхан гишүүдтэй болж Монгол Тэнгэр Үнэн ТББ хүртэл байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаад би болон найзуудынхаа өмнөөс та бүхэндээ амжилт хүсэж байна.
Бид бүгдийг дэмжиж монгол улсынхаа төлөө санаа зовон сэтгэл санаа нь зөвхөн монголоо гэсэн Аянга удган Гэрлийн өргөөний хамт олондоо энэ өдрийн амар амгаланг айлтгаж байна.

Үргэлжлэл бий...



Миний амьдралд тохиосон гайхамшигт өдрүүд. Үргэлжлэл


Саяхны нэг өдөр зурхайгаа үзэхэд “Та маргааш санаанд оромгүй хүнтэй уулзана” гэснийг хараад гайхасхийн сууж байтал ч удалгүй найз маань залгаж байна. Энэ найз минь бол Гэрлийн Өргөөг анх Чингисийн Монгол групп байхад хамтдаа нэгдэж байсан “Францын 5”-ын нэг байгаа юм. Утсаа автал “Аянга Удган ирсэн, маргааш уулзая, чи хаана байна?” гэх нь тэр. Би тэгэхэд тэд нарын байгаа газраас нэлээд зайтай өөр хотод байсан боловч маргааш өглөө нь эртлэн гарч их хол замыг туулаад очсон. Уулзах ёстой хүмүүстэйгээ саадгүй уулзаж чаддаг гэдгийг нь тэгэхэд л мэдэрсэн дээ. Очиход найз маань Удгантай хамт зогсож байхыг хараад анх удаагаа уулзаж байгаа болохоор сэтгэл маш их хөдөлж, үгээр илэрхийлэхийн аргагүй үнэхээр сайхан байсан. Удган маань залуухан, үзэсгэлэнтэй хадагтай байна лээ.

Хамтдаа машинд суугаад явахад сэтгэл баяраар дүүрч, сандраад ч байгаа юм шиг их л догдлоод байв. Тэгснээ гэнэт бие зарайгаад, хүүе гэхийн зуургүй нуруугаар хүйт оргиж, гар хөл хачин болж эхэлж байнаа. Удганаасаа асуув. “Удгаан, таньтай уулзсан чинь бие хачин болоод байх юм, энэ яаж байгаан бол?” гэхэд “\Юмтай\ хүмүүс надтай уулзахаараа тэгдэг юм аа” хэмээн инээмсэглэн хэлж билээ. Үүнийг сонсоод миний бодсон нь: “Ёоо, би гэдэг ямар гээчийн нүгэлтэй амьтан болохоороо уулзангуут ингэдэг байна?” Хэхэ, өөрийн эрхгүй л ингэж бодогддог юм билээ. Гэхдээ цаашаа буу халаад, инээлдээд явах замд зүгээр болчихсон.

Орой гриллдэх зуур Удган маань цэцэрлэгт сууж ирсэн хүмүүстэй ярилцаж, хуур татаж, Тэнгэр, Нар болон бусад бүх зүйлийг тэдэнд тайлбарлаж байлаа. Хуур татах үед нь би дуудлагаа хэлээд нар луу харахад үнэхээр гэнэтийн өөрчлөлт өгч их хүчтэй мэдрэмж төрсөн. Харсан ч гэж, үнэндээ нар луу харж ч чадаагүй юм. Их халуун, хурц цацрагнаас нь болоод нулимс гараад байсан учраас. Харин хуур татахаас өмнө зүгээр харж чадаж байснаа хэлэх хэрэгтэй. Удган маань тэр цэцэрлэгийг эрчимжүүлж өглөө, дараа эндээ ирж хүч авч байгаарай гэж бидэнд захисан. Тэгээд хорвоогийн сонин хачныг хамж шимж ярилцаад л, инээлдээд л, идэж ууцгаагаад л, бүх зүйлийг тайлбарлуулаад л сайхан байсаан, сайхан байсан. Нэг сонин юм нь биднийг тэгж суух үед гэв гэнэт хаанаас ч юм нэг том шувуу гараад ирэв. Эндхийн тэнгэрт том шувуу байхгүйтэй адил ховор шүү, бид алмайраад, ангайгаад, аман дахаа арайтай унагачхаагүй гэжугаа.

Ингээд засал эхлэв дээ. Би ч дотроо нөгөө машинд дотор хачин болсноо санаад айж л байлаа. Тэгтэл Удган хамгийн түрүүнд “Чи нааш ир” гэх нь тэр. Очоод суув. “Битгий сандраарай, биеэ сул тавь” л гэж байна. Чадлаараа л суллав кккк. Миний биеийн энд тэнд, яг өвддөг газруудад дарж яаж өвддөгийг хүртэл нарийн хэлж байв. Буурлуудын эдлэл хэрэглэл бүгд тус тусдаа өөр байдаг юм билээ. Надад засал хийсэн Мухали жанжин толгойд нэг эрхи, хоёр гаранд бас нэг нэг, хоёр хөлийг нийлүүлж нэг эрхи зүүгээд заслаа эхлэхэд сонин мэдрэмж төрж байснаа “Одоо бөөлжинө шүү” гэхэд нь яг л хэлснээр нь огиж бөөлжиж эхлэв. Тэгсэн Удган маань гэв гэнэт нэг л дотно, урьд нь маш олон сонсож байсан эхийн тухай дууг дуулахад бие тавирч шууд нойр хүрээд явчлаа. Тэгтэл дуусах болоогүй байж, зүв зүгээр байсан би өөрийн эрхгүй огшоод өөртөө ч итгэмгүй чангаар уйлж байснаа одоо хүртэл гайхаж байна. Удсангүй Удганы минь биед буусан буурал ч уйлаад эхлэв. Би болон бусад нөхөд маань сандраад л. Буурал над руу хандаж өөр хүний нэр хэлснээ “Сүү уу” гэв. Яах ийхийн зуургүй, өөрөө ч мэдэлгүй нэг литр сүү уучихав. Удган маань хийж өгөөд би ч уугаад л байлаа. БИ их цангасан бололтой. Миний засал үүгээр дүүрсэн ба Удган маань надад маш их зүйлийг хэлсэн боловч цаг нь болоогүй учраас нийтэд дэлгэхээс түрдээ түдгэлзье. Харин энэ бүхний дараа би өөрийгөө шинээр төрсөн мэт л мэдэрч байв.

Маргааш нь бүхэл өдөржингөө хамтдаа байж, Монгол улсынхаа ирээдүй, төр засаг, шашин шүтлэгийн талаар дэлгэрэнгүй ярилцаж, Удган бас 2 найзтай маань зугаалав.

Удгантай байсан өдрүүдэд сэтгэлд наран гийсэн мэт бүх л зүйлийг сайн сайхнаар бодож, хүүхэд шиг баярлан хөөрч, “Амьдралын минь гайхамшигт 2 өдөр” хэмээн дотроо байн байн хэлж байснаа нуух юун. Ажилтай учраас яаралтай буцах шаардлагатай болсон тул уул ус тахихад нь оролцож чадалгүйгээр Удгантайгаа хамт хийх зүйлийнхээ талаар зөвлөгөө сургамжаа аваад, удалгүй уулзахын ерөөл тавиад, үнсүүлээд л салсан даа. 

Үүнээс хойш олон олон ийм гайхамшигт өдрүүд ирнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Миний бичсэн, надад тохиолдсон богино болоод агуу их явдлуудыг уншиж, ойлгож, мэдэрч байгаа та бүхэндээ талархая.

Монгол Улс мандан бадраг. Аянгат Удган маань эрүүл энх байх болтуухай.

ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР