Орчуулсан: Мандах
Түрэгүүдийн тэнгэр шүтээнүүд
The following article is based, with permission, on Norm Kisamov's translation from Russian, of chapter III (pp 71-95) of Rafael Bezertinov's book "TENGRIANISM: RELIGION OF TURKS AND MONGOLS", Naberezhnye Chelny, 2000. Original versions can be found at turkicworld.org and hunmagyar.org
Тэнгри буюу Тэнгэрийн Бурхан
Эртний Түрэгүүд ертѳнцийг 17 тэнгэр захирдаг байсан гэж итгэдэг байсан бол Монголчууд 99 гэж үздэг байжээ. Олон түрэг угсааны аймгууд Тэнгри гэдгийг ойролцоо үгээр нэрлэдэг байснаас дурдвал; Татар- Тэнгри, Алтай-Тэнгри, Турк-Танри, Чуваш- Тура, Якут- Тангара, Балкар- Тэири, Монгол- Тэнгэри. Тэдний хувьд орчлон ертѳнцийн оршин ахуй нь Тэнгэрийн тааллаар болдог учир улс үндэстүүд болон тэдгээрийн Их хаад Тэнгэрээс заяатай байдаг гэж итгэдэг. Үүний тод жишээ нь Орхоны хѳндийгѳѳс олдсон хѳшѳѳн дэх ''Хүмүн бүр тэнгэрийн дор оршиж, тэнгэрийн дор үхнэ'' гэх утгатай бичээс билээ. Тэнгэрт сүсэглэхдээ гараа дээш нум хэлбэртэй ѳргѳн, эрүүл энх, сайн сайхныг хүсэн залбирдаг байжээ. Сүүлийн үед гарч ирсэн Исламын болон Загалмайн шашинтнууд нүүдэлчдийг ѳѳрсдийн шашинд оруулахын тулд Тэнгэрийг нь Аллах болон Ертѳнцийн эзэнтэй адилтган тайлбарлаж байсан ч Тэнгэр бол Тэнгэрээрээ л үлдсэн байдаг.