2012-04-04

Баатар Хөгсөөн та больвол яасан юм бэ?

Баатар Хөгсөөн хэмээх нөхөр Хэдэн сарын өмнө Гэрлийн Өргөөд орж ирсэн бөгөөд өөрийгөө бөө хэмээж Бүх бөөгийн групүүдийг нэгдэхийг уриалж байсан юм. Эв нэгдлийг эрхэмлэх үзэл санааг нь дэмжиж байв. Тун удалгүй Аянга Удганы тухай бусад бөөгийн групүүд дээр сонжсон өдсөн хандлагатай пост тавьж баахан хэрүүл үүсгэдэг болов. Мөн өөрөө БӨӨ групыг нээж баахан хүнийг нэмэн тэр дотроо хааяа хааяахан Аянга удганы тухай бас л муулсан, өдсөн, бусдыг хэрүүл уриалан дуудах постууд тавих болсон юм. Одоо бүр давраад,  тэвчээд байх тусам улам л муулаад бичээд байх болжээ. Цаашид дахиж тэвчээд байх шаардлага үгүй болов. Олон түмнийг төөрөлдүүлэх олиггүй санаа агуулав уу? Бүү мэд. Итгэх итгэхгүй нь хувь хүний асуудал ч өдөж сөдөх, гүтгэх муулах, хийсэнг нь хийгээгүй, хийгээгүй нь хийсэн болгох нь яавч зүгээр өнгөрүүлэх хэрэг биш.  Тиймээс үнэт цагаа хугаслан байж тэр хүний асуултанд нь хариулт бичиж байна.


АЯНГА УДГАН ГЭСЭН ХҮН СОЛОНГОСТ ЮУ ХИЙЖ ЯВНА ВЭ? МОНГОЛДОО ЯДАЖ НЭГ Ч ГЭСЭН МОНГОЛ ХҮНИЙГ САЙН САЙХАН БАЙЛГАХЫН ТӨЛӨӨ ЯВАХ БАЙТАЛ ХАА ХАМААГҮЙ ГАЗАР Л ЯВЖ БАЙХ ЮМ, ЧИНГИС ХААНЫ АЛДАР НЭРИЙГ УНАГААЖ БАЙНА ДАА, МОНГОЛ ХҮН БОЛ МОНГОЛДОО Л БАЙХ ХЭРЭГТЭЙ...Хөгсөөн
2 hours ago

  • Enhtuya Bilguutei likes this.

    • Ижилболдын Энхболд Харин нэг л буруу юм хийгээд байх шиг.. Хичнээн хүн Их Эзнийг буулгадаг гэв ээ.. Бүү мэд.. Цаг хугацаа л харуулах байх даа..

    • Baatar Khugsuun Үнэхээр буусан бол Нууц товчоог бүрэн тайлж өгч, Ард түмэнд ид , чадлаа харуулна. Монгол нь одоо цөвүүн хэцүү цагтаа байхад хаа хамаагүй л газар явж байх юм, Ямар хүмүүс нь итгээд дагаад байгааг гайхаад л байна. Ядаж үнэхээр буусан бол сориод үзээрэй та бүхэн

    • Ижилболдын Энхболд Харин болдог бол нэг золгож үзмээр байх юм.. Би хувьдаа Их Эзнийг залрах цаг нь болоогүй гэж боддог.. 2 3 жилийн дараа л залрах байх, тэгэхдээ их том том Дээдсүүд цуглаж залах байхдаа.. Зүгээр нэг багш шавь бололцоод залчих нь ч хайшаа юм..

    • Baigal Luuya Өөрсдөө мэдэх гээд чадахгүй байгаа бол чадалтай, мэдлэгтэй хүмүүсээс нь үнэн үү гээд асуугаад үзээрэй.

    • Ижилболдын Энхболд Харин миний золгодог Тэнгэр тийм юм байхгүй л гэсэн..

    • Baigal Luuya ‎1 бөөгөөр хязгаарлагдахааргүй олон бөө нар байгаа биз дээ. Миний мэдэх бөө нар бүгд хүлээн зөвшөөрдөг.

Саналаа хэлсний төлөө Гэрлийн өргөө группээс хасагдлаа, Аянга удгандаа хэлээрэй бүлгийн хүмүүст нь: - Хэрвээ та Хааныг буулгадаг бол Монгол одоо хэцүү, цөвүүн цаг үедээ байхад гадаадад солонгост юу хийж байгаагаа тайлбарлаад өгнө үү? Солонгосын уул ус хадыг хараад зургийг нь дагаж элдэв тэмдэглэл оруулахын оронд Монголдоо ирж нэг ч хүнд болсон тус дэмээ хүргэхээ бод, Харь улс, харь соёл, харь шашныг шүтэхгүй байх, харь хүнтэй нийлэхгүй байх талаар өвөг дээдэс маань сургадаг юм шүү!- Хаан буулгаснаас хойш жил гаруй хугацаа болж байгаа гэлээ, Хаан хүн, тэр тусмаа онгод бол жил байтугай нэг сар ч хүрэхгүй хугацаанд бүх Монголчуудад ид чадлаа харуулж, 13-р зуун ямар байсан бүх түүхийг хэлж, Бүгдийг нэгтгэх байсан. Нарны гэрлийг ямар ч аппаратаар авсан дүрсний ойлт гардгаараа л гарна, ёстой л хүний итгэл сэтгэлийг ингэж хуурж явахаа болих хэрэгтэй. Итгэж дагаж явдаг хүмүүст Аянга удган гэж нэрлэсэн тэр мундаг хүнээ нэг удаа ч болов сориод үзээрэй, Сорилоо гээд та бүгдийн өөрсдийн удмын өвөг дээдэс чинь харин ч та нарт баярлах вий...Аянга улаачид: ЧИНГИС ХААНЫ НЭР ТӨР, АЛДАР НЭРИЙГ БҮҮ ХӨРСТӨД УНАГААГААРАЙ, АРД ОЛНЫ ИТГЭЛ СЭТГЭЛИЙГ БҮҮ ХӨСӨРДҮҮЛЭЭРЭЙ ...Хөгсөөн


Баатар Хөгсөөн-д:

Эзэн Хааны Улаач Аянга Удган Дэлхийн орнуудаар явж гол гол уул усыг тахин амийг нь сэрээж байгаа билээ. Үүний учир шалтгаан, ач холбогдлыг өөрийн ойлгож мэдсэнээр тайлбарлая.
Өнөөдөр Монгол гэлтгүй дэлхий дахины амьдралын хэв маяг Байгальдаа зохицон амьдрахаасаа илүүтэй Байгалийг дарлан, Байгалийг эвдэлж сүйдлэн амьдрах хэв маягтай болж. Тиймээс ч дэлхий ээж өөрийгөө цэвэрлэн хөрвөөхөд бэлэн болоод байгаа. Хүн зон гэгч чимхэхээс нааш мэдэрдэггүй бөгөөд Япон нэлээд сайн чимхүүлсэн ч ухаараагүй л байна.
Байгалаа сүйтгэж амьдардаг улс орнууд өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх гэгчээр устгасан байгалаа буцаагаад сэргээхийн тулд ХИЙМЭЛ байгаль бий болгосоор....  Хиймэл нуур, хиймэл зүлэг, хиймэл мод БҮГД ХИЙМЭЛ.
Энэ үйл явц хэвээрээ үргэлжлээд байх юм бол Дэлхий уух усгүй, гишгэх газаргүй, амьсгалах агааргүй болох ирээдүй ойрхон. Энэ байдлыг таслан зогсоож байгалийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалж Байгалийг сүйтгэж биш байгальд зохицон амьдрах ёстойг нийт олонд ухааруулж ойлгуулах ёстой. 
Үүний тулд Ил ертөнцийн ард бид өөрсдийн чадах чинээгээр Байгал дэлхийгээ хамгаалахын төлөө дуу хоолойгоо нэгтгэж үндсэн гол ажлуудыг хийх ёстой. Өөрсдөө ухамсартай байж байгалаа бохирдуулахгүй байхаас гадна  дэлхийн ундны усны эх үүсвэр байдаг Монгол оронд Уул уурхай, ашигт малтмал олборлодог үйлийг таслан зогсоох ёстой. Гараа хөдөлгөж чадахгүй ч ядаж амаа хөдөлгөн,  гараа хөдөлгөж буй олонд нэмэр тус болох нь зүй ёсны хэрэг. 
Далд ертөнцтэй харилцагч улаач, бөө хүмүүс Уул ус бүхэн эзэнтэйг мэдэж тэдгээрийн Эзэн Савдаг, Лусыг сэрээн Өөрсөдтэй нь зүй бус харьцаж буй хүн зонд зохих хариуг нь барьдаг байх нь Тэнгэрийн Хууль. Ганц сонгино зулгаахад гар нь тасраад унадаг цаг дээр үед байлаа. Тэгэхэд Тэнгэр гэж байж, Тэгэхэд эзэн Савдаг гэж байж, тэгэхэд Эзэн савдаг амьтай сэрүүн байж уул, ус, гол мөрнөө хамгаалдаг байж. 
Одоо харин Хүн зон энэ дэлхийн уул усны эзэд, лус савдгуудыг хадгаар дарж хааж боочихоод, арга шид ашиглаж унтуулчихаад хүссэн бүхнээ хийдэг болжээ. Энэ бүхнийг буцааж сэргээн байгалаа хамгаалах үйлийг Эзэн Дээдсийн улаач хийж буй билээ.  Монголд маш олон бөө улаачид төрсөн. Тэд  Монгол орны газар бүрт очин, ухаж буй уул, урсгалыг нь хаасан гол мөрөн, хөндөгдөж буй газар, хөрс шороо бүрт зорин хүрч Эздийг нь сэрээн тайлга, тахилга хийж хүчээ өгч, бас хүчээ авах ёстой.
Ил далд Ертөнц хамтран байж аль аль нь оршиж буй Алтан дэлхийгээ авран хамгаалах ёстой билээ.
Эзэн дээдсийн улаач хамгийн эхлээд Австралийн Улуру Хайрханыг тахин амийг нь сэрээсэн. Тэр тухай блогтоо бичсэн нь бий. Дараа нь Солонгос улсад очин тэнд амь үрэгдсэн Монгол цэргүүдийн сүнсийг сэрээн эх нутагт нь илгээсэн. 13-р зууны үед Монгол Солонгос улсын хоорондох Хамгийн том тулаан болсон НамханСан хэрэм дээр очиж тэнд амь үрэгдсэн Сартай Жанжин, Монгол цэргүүдийн сүнсийг сэрээсэн.  Японд амиа алдсан Монгол Жанжны хөшөөн дээр очиж хүндэтгэл үзүүлж хийх ёстой үйлээ хийсэн.  Энэ бүхний үр дүнд тухайн газар бүрт Байгаль дэлхийн эзэд сэрж, Хөрст дэлхий хөрвөөн, Хөх Монголчууд тэргүүлэх Хүний Дэлхийн шинэ эринийг эхлүүлэх бэлтгэл ажлууд хангагдаж байгаа юм. Үүнийг эс хийвээс Дэлхийн Шинэ эринийг хэрхэн эхлүүлэх вэ? Шинэ эрин эхлэхгүй бол хуучин эрин хэр удах вэ? Энэ хүн зон, зэргэлдээ ертөнцийнхөн хэр удаан амар амгалан амьдрах вэ? Дэлхий үгүй болвол хүн зон үгүй болох төдийгүй онгод дээдсүүд бас хэндээ буух вэ?  Сайн тунгаацгаа.

Баатар Хөгсөөн гэдэг өөрийгөө бөө хэмээсэн тэр хүн улаач юм бол иймхэн зүйлийн утга учрыг ойлгохгүй, уншихаасаа урьтаж хэл амаа билүүдэх хэрэг юун. Таны энэ цадиггүй авир анхны тохиолдол биш, маш олон удаа давтагдаж буй учир дуугүй суухгүй болно. Нэг л их гэмгүй сайхан хүн, олны нүдэн дээр сайхан царайлчихаад гараад явахдаа ар хударгаар нь тавьдаг яасан хуншгүй зан бэ?

Таны ам хэл дэндсэн учир зориуд өөрт тань анхааруулж ам арыг сануулан блогтоо бичиж байна. Онгод дээдсийг тань хэн нэгэн хэл амныхаа зугаа болгоод хэрэгтэй хэрэггүй үгээр хэлвэл та хэрхэх вэ? Түүнтэй адил Аянга удганыг даган Эзэн Дээдсийн сургаалийг биширдэг олныг илтээр өдөж хэрүүлд уриалан даллах та хэн бэ? 

Дэлхийн олон газраар цаг зав, санхүүгээ бүгдийг үрэн биеэ зовоон явж буй Аянга удганы хөдөлмөрийг хүндэтгэж блогийг нь олж уншин хэл амаа билүүдэх цагаасаа хэрэгтэй зүйл уншихад бага ч атугай зарцуулна уу. Аянга Удган асар их зардал гаргаж олон газраар явж байна. Шөнө ч унтахгүй блогоо бичиж олонд мэдээгээ түгээж байна. Ядаргаанд орж сульдаж унатлаа л  явж байна даг. Гадаадаар зугаалаад далайн эрэгт биеэ шараад үнэтэй зочид буудлаар ороод мөнгө урсгаад яваад байна гэж бодно уу. Андуурч байна.

Нэг ч уулзаагүй, нэг ч хараагүй, нэг ч уншиж судлаагүй хүнийхээ тухай Их мэдэгч царайлж дур мэдэн муулж ярих нь ТАНАЙ БӨӨ групт байгаа энгийн олонд ямар ойлголт төрүүлэх бол? Ийм байдалтай БӨӨ нэртэй хүн олон байгаа учраас, мөн хоорондоо хэмхэлдэн бусдыгаа доош хийж, хэрэлдэж тэмцэлдсэнээс болж Тэнгэр Шүтлэгийн нэр хүнд их унаж байна. 

Таны дээр хэлсэн үгнүүдээс тунгаавал та өөрөө хэн бэ? 

Алив таны шидийг нэг харъя. Таны болон таны онгодын хэлсэн айлдвар, сургааль хаана байна, хийсэн үйл хаана байна. Эзэн хааны айлдсан 4 айлдвартай эн тэнцэх айлдварыг гаргаж ирээд түмэн олонд түгээвэл төрсөн биеэ хүлцэе би. Хэлсэн үгээ хариуцая би, хийсэн үйлээ даая би.

Өөрийнхийгөө нэг үзүүлчихээд өрөөлөөс нэг нэхвэл яасан юм бэ? Аянга Удганы блог, Тэнгэр Монгол Газар блог, Алтан судрын сайт гээд олон блог сайтуудаар дамжуулан Монголчууддаа Тэнгэр шүтлэгийг ойлгуулах гэж бидний олон хичээж байна. Үр дүн ч гарч байна. 9 сарын дотор бид эвлэлдэн нэгдэж энд тэндээс цугларан холбоо байгуулж, тодорхой үйл ажиллагаанууд явуулж байна. Блог сайтуудад Гэрлийн Өргөө бүлхэмд бидний хийсэн бүхэн бий. Тэрийг тайлбарлаж цаг үрэх хэрэг юун.

Баатар Хөгсөөн та энд тэндэхийн групүүдээр хэсэн Аянга удганыг гүтгэж явдагаа больж Тэнгэр шүтлэгээ дэлгэрүүлэх үйл хийвэл яасан юм бэ? Таны хийсэн зүйл хаана байна? Алив нэг харъя даа. Гэдэс гүзээ илээд суугаад байна уу? Интернэтэд бусдыг муулан энд тэнд хэрүүл үүсгэж хар эрчим цуглуулж явна уу.

Хүсэл байгаад зориг байвал Бидний уулзалтан дээр хүрээд ирнэ үү та.  Далд биш ил, бусад груп дээр биш бидний груп дээр шүүмжлэлээ хэлж муулахгүй юу? Гэрлийн Өргөө дотор таг дуугүй царайлчихаад бусад груп дотор хагархай хэнгэрэг шиг бураад юу дуртайгаа бичиж болно гэж бодно уу. Улаач юм бол Улаач шиг л бай.

Хэлсэн үгэндээ эзэн байг.  Хэрхэхийг цаг хугацаа харуулж,  Хэрхэхийг Тэнгэр мэдэг.

Тэнгэр Хүү



4 сэтгэгдэлтэй:

it's freedom said...

baatar khugsuunii zow j ym shig gadaad ntr ywj yu hiine we tegtee tergui mongoliin gazar shoroog uhaj sendiijleed bhad gadaad ywj yu tahih gd bgaan buh uhdag sendiijdeguud n mongold tsuglarjaad bhad haashaa yah gd bgaan ter ert opoi ehes deedestei baisnaa medeh bolno gj yu yriad bgaan beeeee bas yun uur uurinhuu muriig huue ntr gj tegeh bsiin bol yah gj anhnaasaa sur badruulsiin jimeegui l uilee hiigeed butsah n yasinn

agii said...

Удганыг монголдоо байж монголчууддаа засал хийж монголоо өөдөн татсангүй гээд байна харийн орноор явж байхдаа ч энд байгаа монголчууддаа заслын хийж өгдгийг би болон манай гэр бүл хамаатангууд биеэрээ мэдэрсэн билээ тийм учир Аянга удган болон хаан,дээдсүүдийг битгий буруутга дэлхийн нөгөө өнцөгт байсан ч монголдоо байгаа үрсдээ шидээ үзүүлдэг гэдгийг мэдэцгээ.

Ganbold BoBo said...

Ñàÿõàí ç¿ðõ õàéðõàíä áóóëàà ãýâ ¿¿ òýã¿¿ë Àÿíãà óäãàí èðýý þó? Õààíà õýðõýí óóëçàæ áîëîõ âý óòàñ õàÿã íü áèé þó? õýë àì áîëæ áàéõààð òýíãýð õ¿¿ çîõèîí áàéãóóëààä õ¿ñýëòýéã íü óóëçóóëæ áîëäîãã¿é þì áàéõ äàà? Óóë ñàíàà íü õýðýãòýé ãàçðàà ýõýëæ î÷èí õýòèéí àæëàà äºõ¿¿ëæ ÿâàà áèç äýý ò¿¿íä ãàéõøèð÷ ýëäâèé㠺㿿ëýõ õýðýã þóí, óñ íóòàãàà áîëãîîí îéðìîãõîí íýãèéã õèéõýýð ñàíàæ ÿâàà áèç äýý õ¿ì¿¿ñýý, õààíû àéëäàí òîâëîñîí õóãàöàà ÷ ìºäõºí ìýò? ìºíõ õº òýíãýð ìýäíý äýý...

Duulin said...

Удган Монголдоо ирээд Зүрх Хайрханд буусан болон Гэрлийн Өргөөний 160 гаруй хүнд засал хийгээд буцсан тухай энэ блогт тавигдсан байгаа. Тун удахгүй дэлгэрэнгүй мэдээллүүд тавигдах байхаа.

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР