2012-04-09

Аянга Удгантай уулзсан сэтгэгдлүүд 2012 04 07



Мөнгөн сар

Хүний хувь заяа гэж ямар аугаа хайхамшигтай юм бэ ... Энэ сайхан цаг үед, энэ сайхан Монгол орондоо , энэ сайхан аав ээжийн үр болон төрсөндөө ,ийм уудам сайхан нутаг усыг өвлүүлэн үлдээж өгсөн Алтан ургийн бүх ХААД хүчирхэг ӨБӨГ ДЭЭДЭС, , гал голомтоо ариун тунгалаг авч яван бидэндээ амар амгалан удамшуулан үлдээж өгсөн өөрийн удмын Буурлуудадаа өглөө болгон залбирч үдэш болгон сүсэглэн мөргөдөг бхдаа 1000 жилдээ ганц л удаа бууж ирдэг ЭЗЭН БОГД ЧИНГИС хааныхаа өмнө нэгэн нарлаг сайхан өдөр сөгдөн мөргөж амар амгаланг нь айлдах юм гэж ёстой санаж зуудэлж ч явсангүй ээ ./ ийнхүү мөргөж залбирдаг бхдаа ХААН ЭЗЭНээ улаач дээрээ бууж ирсэнийг мэдээч үгүй байлаа/

Нар гийсэн хаврын сайхан өдөр Зүрх Хайрханыхаа өвөрт 9 хүслээ шивэгнэн ,ЭХ НУТАГ ЭЛГЭН САДАН ТҮМНЭЭ,ээж аав,энхрий үрс, хань ижил ,ач хойчоо даатган зогсохдоо Хаан маань бидэнд ТЭНГЭРЭЭС гэнэтийн бэлэг болон бууж ирэхийг тааж ч мэдэлгүй, таамаглаж ч бодолгүй зогсож байв . Есөн хүсэл минь биелэхийн ерөөл талбин , далай цагаан сүүгээ даяалуулан өргөсний дараа ГАЗАР ЭЭЖдээ мөргөн бхдаа хэнгэрэгийн дуу сонсоод зөвлөх удган маань л ирж бна даа хэмээн бодож, ерөөлөө хэлж дуусаагүй бсан учраас ГАЗАР ЭЭЖээсээ духаа ч салгаж чадахгүй, удганаа ч харах завгүй байв. 

Өндийгөөд харсан тань нэг л танил хуягтай удган ирээд суусан бхад нь зөвлөх удган маань Их удгантай адил хуяг өмсдөг юм бх даа хэмээн гайхан харж байтал залуус Аянга удган маань ирж хэмээн шивэр авир хийнгүүт л гэнэт хэнгэрэг хуягаар нь удганаа таниад шууд л нүднээс минь нулимс хацар даган урсаад ирлээ. Юунд сандран юунд бахдаад баярлаад бгаагаа өөрөө ч ойлгохгүй ХААН минь гэдэг бодол л толгойд эргэлдэн нулимс минь хацар даган урсаад л, дууны үгтэй цаасаа барьсан гар минь чичирч суухдаа хааныхаа дуулахыг хүссэн дууг нь дуулах хэмээн оролдон нус нулимстайгаа холилдон дуулж байв . 

Хааныхаа алиа хошин инээд алдсан энгийн сайхан занг нь хараад бие сэтгэл минь хайраар бялхаад нэг л сайхан мэдрэмж төрөн дээш л хөөрөөд блаа . Амар амгаланг нь эрэн мэндчилж бхдаа ямар их бахархах , баярлах сэтгэл төрснөө үгээр хэлж үзгээр бичих ч арга алгаа.Өргөөгөө манан , өөдрөг сайхан шинэ зүйлсийг хүлээн суудаг намайг МАНААЧ хэмээн хошигнон дуудаж байхад зүрх минь халуунаар догдлон булгилж баяр баясал зэрэгцэн байв. Дараа нь удганаа хараад энгийн даруу энэ сайхан бүсгүйг энэ их үйлсийнх нь төлөө хайрлаад бишрээд ч ханахгүй бахдан суухдаа энэ минь зүүд үү хэмээн бодож суув. 

Эх ДЭлхийнхээ төлөө, түмэн олондоо ДЭМ болохоор оюун ухаанаа дайчлан , алдхан биеэ зориулан түмэн саад, мянган бартааг туулан алсын сайхан ирээдүй өөд тэмүүлэн яваа эгэлхэн бүсгүй үр таньд, таны хань ижил үр хүүхдэд эрүүл энх , аз жаргал , баяр баясалыг хүсэн ерөөе өө.

Сансармаа:

Өчигдөр болсон гэнэтийн бэлгийн тухай цухас дурдхад... гэрээсээ гарахдаа зүрх хайрхандаа очиж өргөлөө өргөөд сайхан эрчимжээд ирнэ гээд л хөөрөөд гараад явсан юм. Хайрхандаа очоод мөн ч сайхан агаар салхи, нар шороо гээд л мөн ч сайхан байлаа.. бүгдээрээ дуудлага дуудаад өргөлөө өргөцгөөлөө дараа нь Тэнгэр хүү газартаа мөргөөд хүслээ хэлээд сайн сүслэн мөргө гэлээ ... тэгхээр нь дотроо хайрхандаа хамаг хүслээ шивнээд хамгийн сүүлд нь Их Аянгат удгантай минь Их дээдэс Хаантай минь уулзуулж өгөөч гээд л хүслээ шивнээд л байлаа тэгсэн хэнгэрэг дуугарах чимээ гархаар нь энүүгээр ирсэн удган зайрангууд бууна гэсэн юм байхдаа гэж бодоод л дотроо тоох ч үгүй Хааны тухай бодлоо үргэлжлүүлээд л бодож байтал хэн нэгэн инээх чимээ гархаар нь өндийгөөд хартал Аянга удган маань дүрээрээ сууж байсан шүү...

эхлээд нүдэндээ итгээгүй хий зүйл харчиж гэж бодоод дахин сайн нягтлах харсан чинь үнэхээр мөн байдаг байгаа... тэгээд л зүрх хайрхан минь миний хүслийг маш хурдан биелүүлж өглөө гээд л баярлаад хайрхандаа дотроо талархаад...... бүгд нарандаа хандан эрчим аваад Тэнэр ээж минь өршөө дууг дуулаад хоолой зангираад нүдэнд шороо орчихсон юм уу хаашаа юм нүд дүүрэн нулимас циилэлзээд байдаг байгаа... Удалгүй хаан бууж ............ цааш нь манайхан бичнэ бизээ... Хүнд гэнэтийн бэлэг барих дуртай болхоос биш өөрөө ийм гэнэтийн зүйлтэй тулж байсангүй болхоор ёстой нэг сайн цочирсон доо. хэлэх ч үггүй дуугарах ч зүрхгүй ёстой шооконд байгаад л байна... зүрх муутай хүн байсан бол яаанаа энэ чинь .... хэхэхэхэ

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР