2012 оны 4 сарын 7 ны өдөр бид АС ын хэлэлцүүлгээ хийгээд 17 цагт ЗҮР ЭХ ХАЙРХАН-даа болон ГАЗАР Ээжийдээ мөргөж байтал гэнэт нулимс асгараад ирлээ.Гайхаад байтал удган ирнэ гэв. Би ч зөвлөх удганаа ирэх байх гэж бодлоо гэтэл хэнгэрэг дуугаран нэг удган бөөлж эхэлснээ бидэн рүү зүглээд ирлээ.Гэтэл гутал , өмсгөл зүүсгэл нь барьсан хэнгэрэг нь өөр нэг л танил байлаа. Аянга Удган уу гэсэн бодол орж иртэл охин тийм гэлээ . 99 ТНГР Эцэг болон Эх Тэнгэр буулгадаг хэнгэргээ барьсан байлаа. Удалгүй бид ч босоцгоон удганаа тойрон суулаа. 99 ТНГР буусны дараа ХААН-ны гурвалжин хэнгэрэг ирлээ.Бид ч ХААН аа буух нь гэж мэдээд залбирав.
Бидний хийсэн өчүүхэн үйлийг их л гэж хаан үнэлсэн нь гайхалтай бөгөөд хэлэх ч үг олдсонгүй .Аминдаа биднийг урамшуулсан ИХ ҮЙЛ хийгээсэй ИЭ ЭКЭ Моногоуулыг байгуулах эх үндсийг тавьж Тэнгэр Эцэгтээ Хааны ИХ Үйлд нь Дэм болоосой гэсэн итгэлийн үг, биднийг зоригжуулсан үг гэж ойлголоо хэлэх ч үг олдохгүй нулимс асгаран суув.Таныг их санаж хүлээлээ гэв.Чи ч уйлаад байгаа юмуу гэж асуув.ХААН ч уйлж буй бололтой ХӨХ Монголын ХААН -аа таньж хүлээн авч ХААН -аа гэж зүтгэж буй МТҮ ТВВ ын хамт олон Гэрлийн Өргөөнийхөндөө баярлан талархаж уйлж байна даа гэж бодов. ХААН ыхаа зүрх сэтгэлийг хөдөлгөсөн балчирууддаа талархаж байна.
Тэгтэл ХААН олон жилийг туулж бэрхшээл юугаа давж одоо л нэг уулзлаа даа гэв.Үүнийг сонсоод сайхан санагдаж зүрх сэтгэлээрээ ХААН-ыхаа хайр энэрэлийг мэдрээд л байв.Намайг тайвшруулан сайхан цаг ирнээ юунд алзах ва гэлээ.ХААН маань 9 сард удганы тэмдэглэлээр дамжуулан баярласан сэтгэлд минь талархаж Монголдоо очоод уулзаж халуун гарыг минь атгана гэсэн үгэндээ хүрч ийнхүү гарыг мин удаан атгаж тавихгүй байлаа.Тэгээд гар чин одоо дулаацав уу гэлээ. Гар нь маш халуун байв.Бодлыг мин уншсан мэт дараа дахин олон уулзнаа гэлээ.Бусад олон балчир байгаа гээд би ч босов.Мөн ХААН-ны маань дээд Эцэг заларч сургааль айлдсаныг сайн сонссонгүй тул ойр суусан балчирууд бичиж үлдээнэ бизээ.
Ингээд олон балчируудтай уулзан хошигнох цагтаа хошигнож,биднийг инээлгэж бас л хамтад нь сургааль юугаан айлдаж байсан тул ойр сууж үгийг нь сонссон балчрууд энэ тухайгаа бичих нь хожим түүх болон үлдэх буйзаа. ХААН мину АГУУ их боловч бидэнтэй адууны билчээрт суугаад л эх нутгийнхаа Агаарт ЗҮР ЭХ ХАЙХАН ыхаа өвөрт ХААН АГСАЛДАЙН ивээлд балчирууд бидэнтэйгээ хөөрөлдөн сэтгэлээ онгойлгож итгэл найдвар хайраа бэлэглэж үдлэхдээ хүртэл өнөө гаригт дуунуудаа дуулбал та бүхний засал юуг хийлээ гэж тэнд очсон 67 балчирт санаа тавьж засал хийв..
ТМГ дуудлага болон БИ Монгол Хүн үгийг хэц хэнгэргийн дуугаар олон давтан хэлүүлж дотор хүнийг минь хөх толбыг минь сэрээж өглөө. Сайхан сэтгэлт Аугаа ИХ ХААН Эцэг минь хэц хэнгэргийн дуугаараа үдэлж сүүлд нь 99 ТНГР буулгаж салхи татуулан өндөрлөв. ХӨХ МОНГОЛ юутай азтай. Дараа нь бид офистоо очиж ТЭНГРЭ удгантайгаа хөөрөлдөж асуух зүлээ асуу орой 22цаг хүрээд би ч үдлэв.Хэлсэн үгнээс нь ойлгоогүй байсан нэгэн шинэ нууцыг олж мэдэв . Удганыхаа үгнээс балчрууд маань олон зүйлийг ойлгож нүд нь нээгдсэн буй заа
Аргагүй л Тэнгэр эцгийн сонгосон Монгол оюун ухаан цогцолсон сийрэг тархитай ХАТАН УДГАН байлаа.Түүний Өвөг Дээдсээ хайрлах Монголоо гэсэн Агуу хайр нь хэлэх үг бүрээсээ мэдрэгдээд байлаа.Аргагүй л Мянганыг Эхлүүлэх ТЭНГЭРийн элч ИХ ХААН-ны мину ЧИНГИС УДГАН АЯНГАТ мөн байлаа.ТАНЬдаа бишрэн мөргөмү
800 жилийн тэртэйгээс өнөөдрийг харж, түүхийг мину бүтээсэн өвөг ДЭЭДЭС мину хал үзэж халуун чулуу долоосон ч хатуужин тэсч, эх нутаг газар шороогоо хамгаалан үр хойчис биднийгээ харж, хамгаалсаар өнөөг хүргэж хөх толбот үрсийг 3 сая шахам болгон ТНГР удамшлаа хадгалсан нь ТЭНГЭР ЭЦЭГ,ХАМГИЙН ХААН ЭЗЭН БОГД ХААНЫ мину хайр энэрэл ач гавьяа, бид бүхний эрэлхэг дайчин ӨБӨГ ДЭЭД -сийн минь Өндөр ДЭЭД АЧЛАЛ буюу.
ХӨХ МОНГОЛЫН оршин амьдрах агаар ,уул, усанд минь аюул хөнөөл учирсан өнөө цагт ч ДЭЭДСҮҮД мину эргэн заларч МОНГОЛ-оо Эх Дэлхийгээ аврахаар ХӨХ Монголдоо мориллоо. БИД юутай Азтай, юутай их ХУВЬ ерөөлтэй вэ.ТЭНГЭРИЙН Улсад минь ХААН ЭЗЭН БОГД мину хажир үнэнээ тогтоож, Ард тү МЭН минь алжаалгүй жаргах Сайхан цагийг авчрах нь лавтай
ХААН ЭРДЭНЭЭ ДЭЭДЭЛЖ Хамаг Монголоо сэрээе ХӨХ МОНГОЛыг мину ТЭНГЭР ивээг
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002