2012 оны 4 сарын 7 ны өдөр бид АС ын хэлэлцүүлгээ хийгээд 17 цагт ЗҮР ЭХ ХАЙРХАН-даа болон ГАЗАР Ээжийдээ мөргөж байтал гэнэт нулимс асгараад ирлээ.Гайхаад байтал удган ирнэ гэв. Би ч зөвлөх удганаа ирэх байх гэж бодлоо гэтэл хэнгэрэг дуугаран нэг удган бөөлж эхэлснээ бидэн рүү зүглээд ирлээ.Гэтэл гутал , өмсгөл зүүсгэл нь барьсан хэнгэрэг нь өөр нэг л танил байлаа. Аянга Удган уу гэсэн бодол орж иртэл охин тийм гэлээ . 99 ТНГР Эцэг болон Эх Тэнгэр буулгадаг хэнгэргээ барьсан байлаа. Удалгүй бид ч босоцгоон удганаа тойрон суулаа. 99 ТНГР буусны дараа ХААН-ны гурвалжин хэнгэрэг ирлээ.Бид ч ХААН аа буух нь гэж мэдээд залбирав.
ХААН маань заларч бид ч мэнд усыг нь асуулаа .Гэтэл хамгийн ахмад нь ир гэлээ. Би ч сандраад босон очиж амар мэндийг асуун золгож сөгдөн мөргөв.г ХААН чи өөрийгөө хамгийн хөгшин нь гэж бодоод байгаа муу гэлээ.Тэгээд ХААН их үйлийг бүтээж байгаад тань талархая гэлээ.

Monday, April 09, 2012
Duulin
Posted in: 