2012-02-16

Тэнгэр Монгол Газар 2012 Төслийн сайт нээгдлээ



2011 оны 01 сард гайхамшигт үйл явдал тохион Аянгат Удган Тэнгэрт мэндэлж, Хаан Чингис улаачдаа заларсан билээ. Эзэн Чингис Хаан дэлхийдээ дахин морилсоны учир нь эх дэлхийд минь найман зууны өмнөх үе шиг уршигт нөхцөл бүрдсэн тул дахин засаглахаар, олон түмнийгээ Аянгат удганаар оройлуулан гэгээрүүлэх хэрэгтэй болсон явдал юм. Иймд Тэнгэр үзлийг түмэнд хүргэж, Хааны айлдварыг түүчээлэх санаа, зорилгоор нэгдсэн залуус “Монгол Тэнгэр Үнэн” ТББ-ыг 2011 оны 06 сард байгуулсан билээ. “Монгол Тэнгэр Үнэн” ТББ нь байгуулагдсан цагаасаа эхлэн энэ л зорилгынхоо төлөө Монгол түмнээ гэгээрүүлэн сэнхрүүлэх үйлд зүтгэх хүмүүсээр эгнээгээ тэлсээр байна.

Их Эзэн Чингис Хаан улаачдаа залраад Хөх Толбот Монголчууддаа эхлэн хүргэсэн айлдвар бол ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР дуудлага үг байв. Энэхүү дуудлага үгийг Хөх Толбот Монгол хүн Тэнгэрт хандан хэлж сүсэглэвэл Хийморь сэргэн, Хөх Тамга нь идэвхжинэ, Босоо заяа нь эргэн ирэх айлдвартай билээ.

Энэхүү дуудлага үгийн увидас, Хаан хэрхэн улаачдаа буусан талаар өгүүлсэн Тэнгэр улаач Аянгат Удганы “Тэнгэр Монгол Газар” номыг түгээх, сонордуулах үйл ажиллагааг ТББ-ийн дэргэдэх Төслийн баг хэрэгжүүлж эхлээд байна. Монгол зон минь 3 саяуулаа (Монгол үндэстэн бүрийг хамруулвал үүнээс 3 дахин олон) харин олон түмэндээ хандах энэ төслийн нөр их ажлыг бодлогын түвшинд одоогоор 10 хүрэхгүй хүн сэтгэл, зүтгэлээрээ гүйцэлдүүлэх гэж чармайж байгаа нь богино хугацаанд Хааны айлдвар, зарлиг тэргүүтнийг олон түмэндээ хүргэхэд хүн, хүч, бололцоо ихээхэн хязгаарлагдмал байна. Тиймээс төслийн багийн үйл ажиллагаанд гар, бие оролцон дэмжигч гишүүн хийгээд туслан явах хүмүүс нэн их шаардлагтай байна.

Иймд Тэнгэр үзлийг Монголчууддаа түгээж, сайхан цагийг хамтдаа бүтээхийн төлөө бидэнтэй нэгдэн сэтгэл, хүчээ нийлүүлэн ажиллах хэн бүхэнд манай өргөөний хаалга нээлттэй байх болно.

2 сэтгэгдэлтэй:

badmaarag said...

сайн байна уу? яаж танай байгууллагатай холбоо тогтоох вэ?

Duulin said...

Сайн байна уу? Манай байгууллагатай tengermongolgazar@yahoo.com хаягаар болон Гэрлийн Өргөө фэйсбүүк бүлхэмээр холбоо бариарай.
http://www.facebook.com/groups/Chingis/

Мөн манай байгууллагын хаяг:
Монгол 3-р сургуулийн замын эсрэг талын Үндэсний биеийн тамирын сургуулийн 3 давхар 307 тоот. 2 ба 4 дэх өдрүүдэд 12-17 цагийн хооронд ирээд мэдээлэл авч болно.

Хагас сайн өдөр бүр 12 цагт Алтан судрын илтгэл дээр хүрэлцэн ирж хэлэлцүүлэгт оролцож болно. Эгэл энгийнээс эхлүүлээд бүх төрлийн хүмүүс ирэх нь чөлөөтэй.

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР