Бөөгийн талаар хэдэн гомдол сонсов. Инээдтэй ч юм шиг эмгэнэлтэй ч юм шиг.
Нэгэн жишээ:
Таалагдсан залуу, бүсгүйгээ өөрийн болгохын тулд бөө дээр зургийг нь барьж очоод холбоос хийлгэдэг нэг домын арга байдаг ажээ. Холбоос гэдэг нь 2 зургийг нь барьж байгаад хооронд нь нийлүүлээд тэгээд тэр хоёр хоорондоо наалдан пад болдог гэнэ дээ. 17той охин ийм арга хэрэглээд нэг хүүг өөрийн болгож авчээ. Өөрийн болгохыг хүссэн хүнийхээ зургийг удган эгч дээрээ барьж очоод холбоос хийлгэсний дараа нөгөө залуу нь өөрт нь наалдаад салахаа байсан гэнэ. Тийм үйл хийлгүүлж байдаг охин бас хийж байдаг бөө хоёр аль аль нь таарсан таар шуудайнууд юм.
Бас нэгэн жишээ:
Эхнэр нөхөр хоёр хүүтэйгээ аз жаргалтай сайхан амьдарч байжээ. Эхнэр нь гэнэт нөхрөө хаяад явж гэнэ. Нөхөр нь эхнэртээ уурлаад хэрүүл уруул сүйд майд. Хэсэг хугацааны дараа хаягдсан нөхөр өөр хүнтэй суужээ. Хаяад явсан эхнэр нь нэг эр дагаад явсан юм байх. Хамгийн хачин нь эхнэр нь өөр эр дагаад явсан учир нь бөөтэй холбоотой. Эхнэр нь нөхрөө хаяж өөр эр дээр очсон нь бөөгийн домоос болсон буюу гэр бүл салгаж хүний эхнэр булаадаг тэр эр бөө дээр очиж бусдын эхнэрийг авах дом хийлгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа эхнэр ховсдолтоос гарч хуучин нөхрөө гэнэт ихээр хайрлах болж дагаж явсан эрээ үзэн ядаж эхэлжээ. Яаж ч хичээгээд хоорондоо таарсангүй. Тэр эр ч түүний зургийг нь барьж очоол холбоос хийлгээд тэгээд удалгүй хүссэн хүн нь нөхрөөсөө салан өөр дээрээ ирсэн учрыг хэлжээ. Бүхнийг ухаараад нөхөр дээрээ очиход нөхөр нь өөр хүнтэй суучихсан байдаг. Дунд нь хөөрхий тэр хүүхэд л хохирох юм. Иймэрхүү ухаан мунхаг бөө болон мэдлэг дутуу ард иргэдээс болоод бөөгийн хохирогч болдог үзэгдэл түгээмэл байна. Энд бурууг юунаас хайх вэ?
Сайн бодьё. Бид дэлгүүрээр явахдаа бараа үйлчилгээгээ сонгож хэрэглэдэг. Аль нь хужаа аль нь ориг вэ гэдгийг олон хэмжүүрээр шалгадаг биз дээ. Бас хэзээ хаанаас юу авахаа мэддэг. Гэтэл бөөд үзүүлэхдээ бөөд хандахдаа яг л энэ мэт өөрийн гэсэн ухаантай байх хэрэгтэй. Бөөд сайн муу байдаг гэдгийг мэдвэл, бөө болгон хараал хийдэггүй, хүний төлөө бөө нар маш олон байдаг гэдгийг мэдвэл аль нь дээр нь очих вэ? Бас муу бөөгөөс болж иймэрхүү хохирол амсах уу? Өөрсдөө сайн бодох хэрэгтэй. Мөн хүссэн хүсээгүй бөөгийн хохирогч болсон тохиолдолд түүнийг ил ертөнцийн аргаар шийдэх гээд хэзээ ч барахгүй. Та хий дэмий цаг зав мөнгөө үрэхийн нэмэр дээ.
Бас нэгэн жишээ:
Нэгэн бүсгүй сонирхлынхоо дагуу бөөд хандаж мөнгөтэй залуутай учруулж өгөхийг хүсчээ. Бөөгийн дом, үйл хийсний дараа тэр бүсгүй рүү мөнгөтэй залуус хошуурах болсон байна. Тэгээд нөгөө бүсгүй алийг нь сонгох вэ гэх ацан шалаанд орчихсон сонголтоо хийж чадахгүй яваа сурагтай.
Хүний үйлдэл болгон өөрийн гэсэн үр дүнтэй. Ялангуяа бөөгийн ертөнц дэх үйлдэл болгоны хариу нугарч ирдэг онцлогтой. Хараал хийсэн бол үр нь нугарч үржигдэнэ, буян хийсэн бол буян нь нугарч үржигдэнэ.
Мөн уншигчид энд нэгэн зүйлийг анхаарвал нэн зохилтой. Бөө, бөө л гээд байгаагаас бус бөө болгон өөрийн гэсэн алдар нэртэй. Тиймээс тэр нэрээр нь дуудаж заншвал цаашид бидэнд илүү амар. Хэн нь хэн бэ гэдгийг таньж авна. Муу, сайн, мунхаг эсвэл ухаантай бөө нарын хийсэн үйлийг бүгдийг БӨӨ гэдэг ерөнхий зүйлд нь нялзааж өөрт учирсан таатай болон таагүй учирлууд, жишээг л зөвхөн үндэслэж бөөг дүгнэх нь утгагүй юм гэдгийг ойлгох ёстой. Ой мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай байдгийн адилаар БӨӨ гэдэг бол төгс төгөлдөр биш гэдгийг анхаарах хэрэгтэй. Бүх бөөг ижилхэн хэмээн сэтгэж нэг бол тэнгэрт тултал шүтэн өргөмжлөх эс бөгөөд бөө зөвхөн хараадаг гээд түүнээс зайгаа барин холдож явах нь утгагүй. Гагцхүү бөөгийн талаарх мэдлэг мэдээллээ дээшлүүлэн ӨӨРИЙН УХААН-тай байх нь бөө улаач ихээр төрж байгаа энэ цаг үед хүн бүрийн мэдэх ёстой наад захын хэрэгцээ болоод байна.БӨӨ бол гайхамшиг. Гэхдээ гайхамшиг болгон ТӨГС байх албагүй.
Яагаад ийм олон бөө төрж байна вэ гэхэд нэгэн буурал: Тэнгэрийн санааг төөрөлдүүлэх гэж ийм олон бөө байдаг гэж хэлж байж билээ. Хэрэв бөө болгон сайныг хийдэг бол бидний нийгэм аль эрт сайхан болчих байсан бус уу? Бөө бол хүн. Түүнд буудаг онгодууд ч бас өмнө нь хүн байсан. Тиймээс хүн ч гэсэн сайн муу байдаг, алдаа оноо байдаг. Хэрэв хүн бүр сайн бас хуулиа биелүүлдэг, сайхан сэтгэлтэй байсан бол бидний нийгэм аль эрт мандах ёстой байсан бус уу
Бүх юм өөр өөр, Аливаад өөрийн гэсэн оюун ухаантай байж ухаалаг хандахыг бүгдэд зөвлөмөөр байна. Таньд өөрийн гэсэн толгой бий. Тэрхүү толгойгоо бөөгийн тухай анхан шатны мэдлэгээр цэнэглэх хэрэгтэй. Үүнийг амьдрал шаардаж байна.
Та халуун оронд очвол тухайн орны уур амьсгалд дасан зохицож шорт өмсөх хэрэгтэй болно. Урьдын адил сэрүүн орных мэтээр төсөөлөн зузаан өмд өмсвөл хэр тэсэх вэ? Тиймээс цаг үе орчин нөхцөлдөө дасан зохицож чаддаг байх ёстой. Гэтэл энэ цаг үед бөө гэдэг ихээр төрж байна. Цаг үедээ дасан зохицож огт хэрэггүй гэж боддог байсан зүйлс чинь хүртэл хэрэг болох үе иржээ.
Өмсөөд барахгүй эдээр яахав, Идээд барахгүй идээгээр яахав, Эдлээд дуусахгүй эд баялагаар яахав, Үхэхдээ та алийг нь ч авч явахгүй. Харин үхэхдээ ч аваад явах оюун санааны хөгжил, ҮНЭН мэдлэгээр өөрсдийгөө цэнэглэх хэрэгтэй.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002