2014-01-01

Шинэ оны мэндчилгээ Гэрлийн Өргөө

БИД БҮГД ХАМТДАА 3 ЖИЛ БОЛЖЭЭ.




Хөх Мөнх Тэнгэрийн дор
Хөх толбот Монгол хүмүүн болж
Даян дэлхийг гэгээрүүлж
Дайчин алдраа цуурайтуулан
Их Монгол Улсаа эргэн байгуулах
Их үйлд хүчээ өргөхөөр
Гэрлийн өргөөнд нэгдсэн
Гэрлийн олон Дайчиддаа
ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ.

Мэдлэг мэдээллээ байнга хуваалцаж,санаа бодлоо бусадтайгаа чөлөөтэй хэлэлцэж, урам зоригоор бие биенээ тэтгэж, бүхий л үйлд идэвхтэй оролцдог идэвхтэн гишүүддээ хамгаас их баярлалаа.

Ирж буй 2014 ондоо
Та болон таны гэр бүл
Амжилт бүтээлээр дүүрэн байж
Аз хиймороор гэрэлтэж явах болтухай.
Үйл хэрэг тань агуу
Зам мөр тань урт
Үргэлжид өсөн дээшээ дэвжиж
Амьдрал нь тэгш буян нь дүүрэн
Аз жаргалаар бялхаж
Баяр хөөрөөр бадарч явтугай.
Тэнгэр та бүгдийг ивээг.

2014 онд бид бүхнийг агуу жил хүлээж байна. Юу болохыг бид хэлж мэдэхгүй. Гагцхүү биеэ бэлдэн оюунаа хурцалж, ухаанаа тэлж, эрдэмд шамдан байхтун.

Тэнгэр Монгол Газар.
Ингээд мэндчилгээгээ хүлээн авна уу.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР