18 амбан шар...
Уулын салхийг амьсгалж яваад
Улсын нийслэл Улаанбаатарт ирлээ
Дөрвөн уулын дундах хотдоо ирээд
Дөрвөн зам дээр түгжирч байхдаа
Утаагаар харамгүй их амьсгалаад
Урам минь харин ихээр хугарлаа.
Талын салхийг амталж яваад
Танил хот Улаанбаатартаа ирлээ.
Өндөр өндөр байшингууд сүндэрлэх
Өнгө төгс хотынхоо гудмаар алхаад
Өвчүү цээжээ хөндүүрлэтэл Утаа харин амталлаа.
Агаар салхинд гараад хэд хонохдоо
Амттай шимттэйгээр ундаалж хооллолоо.
Амьдарч явахдаа өнөөг хүртэл үзээгүй
Амттай сургалтанд биеэрээ суулаа.
Эрүүл мэндийн сургалтанд хамрагдлаа.
Их биетэй Дээдэс энэ сургалтын багш нь байлаа.
Сүнсэн биетэй Буурлын хичээл өөр байлаа.
Суу Ухаан, Авьяас чадвар нь агуу байлаа.
Бишрэх ухаанаа эрээд олсонгүй
Магтах үгээ хайгаад барсангүй ээ.
Толгой дүүрэн мэдлэгтэй буцлаа
Ганзага дүүрэн олзтой байлаа.
Өндөр Дээд Домч Буурал
Өнө эртний Дээдэс Буурал
100 жил 28 хавар насалсан ч
Зургаадай таяг тулаагүй
Өвгөрч өтгөрөөгүй, бөгтийж бөхийгөөгүй
Өвдөж эцэслээгүй, өнө мөнхийн оронд одсон
Үхэж өгдөггүй өвчний нууцыг нээсэн
Үнэхээрийн гайхамшигт Буурал билээ.
Аугаа Дээд Тэнгэрийн Их Онгодыг
Аянгат Удган Дээдсийн ивээлээр
Улаач нь болсон Том биет зайрангийн хүчээр
Өртөөлөн үйлдсэн Өргөөний мэлмийт удганы ачаар
Барааг харж сургаалийг сонссон азтай өдрүүд байлаа
Баарин Отгийн Их Биет Дээдсийн бараа, сүр, ухаан нь агуу байлаа.
Сүнсэн багшаар эрдэм заалгуулж
Суу Ухаанаас нь суралцаж заалгуулаад
Сургаал айлтгалыг нь биширч сонсоод
Сурсан эрдмийг нь бахдаж гайхаад
Амаар айлдсан бүхнээ биеэр хэрэгжүүлдгийг харлаа.
Алд биенд нь үзүүлж, мэдрүүлж харуулдгийг мэдлээ.
4 шөнө 3 өдрийн дотор 4 жил чадаагүй үр дүнд хүрлээ.
Өдөр шөнийг зав үгүй суралцаж өнгөрүүллээ.
Өндөр Дээдсийг биширч өнгөрүүллээ.
Уурагт бие, Сүнсэн бие, Сэтгэл биеийн учрыг заалгаж
Эрүүл бие, Саруул ухаан, Сайн сүнстэй байхыг учгийг ойлгож
Энэ биеэ удирдан залж Эрүүл явах ухааныг суралцлаа.
Өөрийн биеэ үзүүлж, өвчин бүхнээ оношлуулж
Судас барих төдийд хавдар оношилдог
Суу жороо хэлэхэд түүнийг эдгээдэг
Элдэв хор хэрэглэхгүйгээр энэ биеийг илааршуулдаг
Эмчилж анагаах нь энгийн бөгөөд Аугаа их
Эртний үеийн Буурлаас ном сонсоод ирлээ.
Энэ биеэ харуулж эдгэрч анагаагдаад ирлээ.
Арван найман амбан шарын төлбөртэй сургалт байлаа
Аз болж үнэгүй суух хувь өргөөний улаачдад харин байлаа
Амьдралдаа үнэлээд баршгүй үнэтэй байлаа бидний хувьд
Авсан мэдлэгээ юугаар ч хэмжиж үнэлэшгүй байлаа миний хувьд
Өгүүлээд өгүүлээд баршгүй
Үзүүлээд үзүүлээд ханашгүй
Магтаад магтаад барахгүй
Гайхаад гайхаад дуусахгүй
Гайхалтай энэ үйлийг бичээд дуусахгүй ээ.
Өчигдөр харин Өргөөндөө мориллоо
Өнгө төгс Улсынхаа нийслэлд ирлээ
Өндөрлөж давхарласан байшиндаа орлоо
Иддэг хүнсээ ажлаа эрүүл саруулыг нь шинжлээ.
Хэрэглэдэг бүхэн минь хор болоод
Хэрэгтэйгээ биш дуртайгаа идээд
Махан биеэ гомдтол авч явсанаа
Маргах юмгүй хүлээн зөвшөөрлөө.
Хөргөгчөөр дүүрэн хор байхад
Ходоодоор дүүрэн орохгүй гээд яахав
Хороор дүүрсэн биеийн эсүүд дарагдаж
Хэрэгтэй хүнсээ танихаа байсан нь аргагүй.
Өөрт хэрэгтэйгээ ялгаж идэхээ мэдэхгүй учраас
Өөрийн биеийн эсүүдээ дарангуйлж
Дурласан бүхнээ л тааваараа хүртэж
Дуртай бүхнээ л ходоод руугаа шургуулж
Хэрэгцээтэйг биш хэрэггүйг нь иддэг байжээ.
Ядуус яагаад өндөр наслаад байдгийг ухав
Яагаад Баячууд нь өвчнөөр өөдөлдгийг мэдэв.
Аль сайн хорыг ембүү зоосоор худалдаж аваад
Алд биендээ хураасаар өвчин нэмдэгийг мэдлээ.
Хамаг их мөнгөөрөө хамгийн хортойг худалдан авч
Хайран сайхан биендээ найгүй хорыг дүүргээд
Эгэл махан биедээ хэрэгтэй тэжээлийг сануулдаг
Эд, эс, эрхтэн бүрээ дарангуйлаад
Өөрийн өөдгүй хүслээр тэднээ боолчлоод
Хүссэнээ идэж, хөөрхий биеэ хордуулдаг байжээ.
Хоол, хүнсээс гадна амьсгалах, нойрсох 2 нь
Алд биеэ эрүүл байлгахад амин чухал ажээ.
Уурагт биеэ эрүүл байлгах учгийг
Уушиг цээжээр зөв амьсгалах,
Урт тоогоор /45/ зажилж зөв хооллох,
Зүгээ харж зөв нойрсохоор тайлж
Их биетэй Дээдэс ийнхүү сургалаа
Эгэлгүй агуу ухаанаа бишрүүллээ.
Их Монгол Улсад эмнэлэг, шорон үгүй байж
Иргүн болсон хүмүүнүүд нь өвчин зовлон үгүй байж
Уурагт бие нь 250 хүртэл насалдаг байж тэр үед
Ухаан тээсэн сүнс нь харин мөнх амьдардаг байж
50 бум хүрэхгүй Монголчууд 5 түмэн бөөтэй байж
Отог бүрийн Бөө үрс олон ардаа эмнэчихдэг байж гэнэ.
Долоон настай балчрууд энэ бүгдийг мэддэг байж
Домч хүмүүс нь өвчтөн хайгаад олдоггүй байж
Харь орноос өвчтөн авчирч биеийг нь судалдаг байж
Харин Монголоосоо өвчтэй хүн эрээд олдоггүй байж.
Нэг л учгаар Монгол хүмүүн домчид очдог байж.
Энэ нь болвоос хүмүүн нь
Ирт мэсээр байлдаж, шархдаж гэмтээд
Эд эрхтэн, бие махбодоо цавчиж сүлбүүлэхэд нь
Анагааж сувилдаг байсан учиртай гэнэ.
Өвчин тусаад ирдэг хүн харин
Өвсөн дундаас хайгаад ч олдоггүй байсан гэнэ.
Бөөр хүртэл суулгадаг байсан гэнэ
Мэс заслыг хийдэг байсан гэнэ.
Нэгэн бөөрийн 2 мэт ажиллуулах
Нэгэн их холбоосыг хийдэг байсан гэнэ.
Урт насалж удаан жаргаад
Үхэж өгдөггүй өвчин тусаад
Үнэхээр урт насыг элээхэд
Өвгөрч бөгтөрдөггүй гэнэ
Өцийж оцойдоггүй гэнэ.
Өнгөө алдаж гунддаггүй гэнэ.
Үрчлээтэж гоогоо алддаггүй гэнэ.
Харин уураг тархины мэдээлэл нь
Хард диск шиг дүүрдэг нь асуудал байж
Жам ёсоор амьд бүхэнд төгсгөл байдаг гэнэ
Тэр ёсоор Уурагт бие эцэслэдэг гэнэ.
Ингээд бодоод байхаар
Их Монгол Улс минь агуу байжээ
Эцэг Өвгөд минь Дээдийн Дээд байжээ.
Энэ ардууд нь төгс гэгээрлийг олсон байжээ.
Яаж ч бодсон дэлхий талыг эзэлсэн
Ядуу бүдүүлэг гэж хэлэгдэж одоо аз үзэгддэг өвгөд минь
Яахын аргагүй тэр үедээ бусдаас илүү байжээ.
Яруу алдраа дуурсгасан тэднээс илүү гарсан одоо хүртэл үгүй ажээ.
Салбар бүрийн мэдлэгийг төгс эзэмшсэн байж Монгол минь
Сайн сайхан амьдрах Суу Ухаан онолтой байж Монгол минь
Түвшин сайхныг цогцлоох Төгс ухаан нь төгөлдөр байж Монгол минь.
Одоо Монголчууд минь дахин сэргэх цаг болжээ
Олон Буурлууд Тэнгэрээс эргэн иржээ
Их Монгол улсаа эргэн мандуулах цаг болжээ
Энэ биеэ Их үйлд зориулах мөч болжээ.......
..................................................................
Бичээд байвал дуусахгүй ээ
Билэг оюуны энэ ундаргыг
Удахгүй бүтээгдэх ЭРҮҮЛ МЭНДИЙН СУДРААС
Ухаж бүгдээр уншина биз ээ.
Түмэн олон минь бултаараа мэдлэгээр гэгээрч
Төрсөн бие нь эрүүл саруул байж
Урт насалж, Удаан жаргахыг ерөөе.
2014/01/28.
Бичсэн: Тэнгэр Хүү

0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002