Дээдэстэйгээ өнгөрүүлсэн алтан мөчүүд
Завгүй ажлын өдрүүд ар араасаа хөвөрсөн нэг л хэвийн өдрийн орой Гэрлийн Өргөөний гишүүн Багахүү Аав буюу Сүхээ ах надруу залгаад Аянгат Удган маань Америкт ирэх болсон гэнээ гэдэг сайхан мэдээг дуулгахад, тэр оройн ажлын ачаалал алга урвуулахын дотор арилж “Хэзээ, Хаана, Хэнийд” гэсэн асуултаар Сүхээ ахыг байцааваа. Аянгат Удган маань Хавайн арал дээр хэд хоног амарч,судар номынхоо ажлыг хийх төлөвлөгөөтэй ирж байгаа гэнэ, гэхдээ өөр хотуудаар явах үгүйг сайн мэдэхгүй байна. Харин чи Чикагод байдаг Гэрлээгээс асуу гэсэн тодорхой бус хариултыг танихгүй бүсгүйн дугаартай үлдээгээд утас тасарваа.
Би ч тэр доор нь Гэрлээ гэдэг бүсгүйтэй танилцаж, сураг ажиг тавихад ямар ч байсан ирэх нь гарцаагүй, харин энд ирээд бид бүгдийн хүсэлт урилгыг авах үгүй нь тодорхой бус байлаа. Гэхдээ ирэхээр бол танай хотод хичнээн Гэрлийн Өргөөний гишүүд байна, та хэд уулзаж ямар санаа оноотой байгаагаа хэлээрэй гэж шинэхэн анд минь хэлсний дагуу Сан Франциско хотын ГӨ-ний зар дээр уулзалтын тухай зар тавьж 1 сарын 26- нд нэгэн тугийн доор жагсахаар мордовоо. За тэгээд Золбоо Түмэн гэх туранхай бор залуу, инээд алдсан яриа хөөрөөтэй Оюунаа гэдэг эхнэрээ хоёр хүүхдийн хамт дагуулан ирснээр Сүхээ ах бид нарын 4 хүн нэгэн хоолны газар уулзаж, хэрхэх талаараа харилцан ярилцав.
Энэ хооронд Гэрлээ гэдэг сайхан сэтгэлтэй утасны цаанаас л илч дулаан нь мэдрэгдэх шулуухан яриатай, сэргэлэн ухаант андаасаа зөвөлгөө заавар аван байлаа. Удганы маань визний хугацаа болон жуулчных нь компанийн байдал гайгүй байсан учир та бүгдийн байгаа газруудаар явж чадах боллоо гэсэн сайхан мэдээг Гэрлээгээс авлаа. Бидний хүсэлт Тэнгэрийн таалалд нийцэж, Их Дээдэс маань Хавайгаас Сан Францискод ирж 3 хоноод, Сиатальд /Seattle/ хотод байдаг Мяагмарсүрэн ахын урилгаар тэнд 2 хоноод, үлдсэн 5 хоногуудыг Чикагод тосч авахаар бид тохирцгоов. За би гэдэг хүн балмагдсан, баярласан сэтгэлтэйгээ цэцгээ бариад нөхөртэйгөө 2-13 ны оройн 9 цагт Оакланд хотын онгоцны буудал дээр очивоо. Би ч мэдрэмжээрээ Удганыгаа таних ёстой гээд л хүлээж байтал нэгэн үүргэвч үүрчихсэн эмэгтэй нүдэнд их туссан боловч, энэ хүн биш байхаа өмсөж зүүсэн нь гадаад маягийн байртай байна гээд ахин нэг араас нь харчихаад л хайлт хүлээлтээ үргэжлүүлж байтал
‘’ Би гадаа үүдэн дээр байна ’’ гэсэн дуудлага аваад гүйхээрээ гартал, түрүүнд нүдэнд туссаад байсан гадаад хүн маань гар даллаж байнаа. Би ч дотроо Дээдэсээ танихгүй сохор мэдрэмжиндээ гомдлон сүрдсээр очиж золгосон доо. Энгийн сайхан эгэлгүй Удган маань аяны үүргэвчтэйгээ инээсээр манайх гэдэг айлд буулаа. Тэр орой Дээдэсийгээ идээ ундаагаар дайлж байх зуур Дээдэс маань нөхөр бид хоёрын унтарсан тархинд гайхалтай гайхамшигтай үнэтэй сургамжуудаа айлдсаар бид бага зэрэг оройтож 12 гээд Дээдсийгээ амрах өрөөнд нь оруулсанаар тэр амтат сайхан яриа маань өндөрлөв. Маргааш нь маш эрт босож цайгаа чанаад хоол ундаа бэлтгэж, тохирсон ёсоор Сүхээ ах эхлээд Золбоогийн гэр бүл удаалснаар бидэн цуглаж Удгантайгаа уулзан яриа өрнүүлэн суухдаа Жамын тухай, Биеэ засахуй, Мэдвэл зохихуй, Есөн цагаан хүслийн тухай, Зөв хооллолт, Нууц товчооны нууц тайллуудын тайлбар, Өвөг дээдүүдийн маань агуу их суу ухааны тухай, Хүүхдийн зөв хүмүүжил, Баатарлаг дайчидын байлдааны ур чадвар ямар агуу байсан тухай, Байгаль дэлхийтэйгээ хэрхэн уялдаа холбоотой амьдарх тухай гээд алт шиг сайхан сургааль болон Удган маань өөртөө олж мэдсэн зүйлсээ бидэнд ярьж өгсөөр өдөр болж, бид Сан Францискод байдаг Ихэр оргил /Twin peak/ уулын зүг машиндаа чихэж суугаад очиход сэрүүвтэр байлаа. Тэр ихэр толгой дээр гарахад Сан Франциско хот алган дээр тавьсан мэт сайхан харагдаж, Номхон далай ээж намуухнаар мишээж байлаа. Өндөр биш хирнээ тэр бүгдийг хосоороо тольдох тэр уулан дээр Дээдэстэйгээ суугаад уяхан хуурых нь эгшигэнд үүлнүүд бөөгнөрөн өвгөн хүний царай болон харагдаж, наран ээж хуурын аянд бүжин эргэлдэж, цацраг гэрлээрээ бидэнрүү мишээн хайр энэрлээ өгч байгааг мэдрэн суухдаа үнэхээрийн бишрэх сэтгэл төрж байлаа.
Наран ээжийн элч дулаан хайрыг мэдэрч амссан бид 4 бөөн баяр болоход хад чулуу нь хүртэл алтан болж харагдах тэр хайрхан уул биширмээр байсан шүү. Нарны бөөлөөнөөс хүн юуг ойлгох яаж бид амьд байгаль дэлхийгээсээ эрчимээ авч, гэрлэн бүрхүүлээ муухай бүхнээс хэрхэн хамгаалж байх гээд Дээдэс Удган маань байнга сургаж хэлж явлаа. Дээдэсийгээ уул нь Golden Gate, Lombard, Fisherman гээд аялаж ирсэн хүн бүр үздэг гол газруудаар авч явъя гэсэн боловч хаана ч адилхан давхарлаж барьсан шавар байшингууд юуг нь үзэхүү хэрэггүй, харин энд ирсэнийхээ учрыг тайллаа энэ л уулын амийг сэргээх учиртай байж тэр маань бүтэв гээд тэр уулнаас бид буулаа. За ингэж Сүхээ ахын маань үргэлж очиж сүүгээ өргөн дуудлагаа хэлдэг ихэр толгодын амь нь сэргэвээ. Бид машиндаа суугаад гэрийн зүг хөдөлтөл 7-8 гялтгар том хар хэрээнүүд бидний замыг хаасан маягтай зам дээр ирээд суучихлаа. Бид нар энэ бол тэнгэрийн элч нар таныг ч явуулахгүй гэж байнадаа гээд зургийг нь дарах зуур Оюунаа печень цацаж өгч байж бид явах эрх аван хөдөлөөд явхад, хоёр том хэрээ нь бидний араас нилээд даган нисч байгаад буцаад тэр уулруугаа нислээ. Тэр газрын амийг сэргээж өгсөнд эзэд нь баярлан үдэж өгч байх шиг.
За тэгээд буцаад манайд ирээд хөөрөлдөн суутал Дээдэс Сүхээ ахыг явхаас чинь өмнө нэг үзээдхий гээд засал хийж хүн үзэхгүй гэснээ зөрчиж үзлээ. Дараа нь Золбоог эхнэртэй нь үзэж засаж өглөө. Удган маань засал хийхгүй гэж байсан болж байгаа юм боловуу гэж бодож байсан ч өөрийгөө болон нөхөрөө нэг үзүүлчих юмсан гэсэн хувийн бодол тээж байснаа нуугаад яахав. Гэхдээ тэр өдөр Дээдсийгээ амраахаа өөрийн эрх ашигаас өндөрт тавьлаа. Маргааш нь буюу 2-15 ны 4 цагт Ажаа гэгээний төв дээр уулзалт хийж 20 гаруй хүмүүс хүрэлцэн ирлээ. Тэнд Дээдэс маань ТМГ онол болоод онгод буурлуудын айлдсан эмнэхүйн гайхамшигт суу ухааны талаарх эрүүл мэндийн судар номын тухай, мөн МНТ-ны тайлбар тайлалын талаар бичиж буй талаар онц сонирхолтой 3 цагийн яриа хийлээ. Холбооны зарим хүмүүстэй чөлөөт ярилцлага явуулж оройн 8 цагт тарсан. Энэ бүхэнд байр, цаг заваа гаргаж өгсөн Ш.Баатар гуайд их талархаж байгаа. Эхлээд ирсэн хүмүүстээ ‘’Эзэн би эргэн ирлээ’’ видёо бичлэгийг дэлгэцэнд тавьж үзүүлэн, сүү цагаан идээгээрээ зочидоо дайлж, ТМГ дуудлагын талаарх дэлгэрэнгүй тайлбарласан гарын авлагыг ГӨ-нийхөө товч танилцуулгатай тараасан билээ. Энэхүү бэлтгэл ажилд маань цаг тухайд нь хариу зөвөлгөө өгсөн Тэнгэр хүүдээ талархал илэрхийлэе. За энэ бүхнийг хийж байхад алдаа мадаг гаргасаан. Анхааруулж урьдчилан хэлээгүйгээс болж зарим нэг хүн уулзалтын зургаа facebook дээр тавьж түүний араас нь нэхэл болох гээд алдаа гаргалаа.
16-ны өдрийн цэлмэг дулаахан өдөр бид нар манайхаас холгүй байх Лаке Шабот гэдэг том нууртай парк дээр ирэн, мах шаран хоол унд болон ярьж хөөрсөөр үд болов. Үдийн наранд нилээд дээхэн нэгэн довцог дээр гаран Дээдэс маань нарны бөөлөө хийж бид эрчимээ авцгаан дуудлагаа хийлээ. Ганцаараа очидог байсан би Дээдэстэйгээ хоолой нийлүүлэн Тэнгэр ээж минь өршөө гэх миний хайртай дууг дуулцгаан наран ээжийд энэхэн биеээ ивээлгэн суухдаа энэ зүүд л биш байгаасай гэж бодож байлаа.
Би гэдэг хүн 2011 онд нэтээр хэсэж яваад л энэхэн Гэрлийн Өргөөний гэрэл гийсэн өргөөнд гишүүнээр элсэн, байнга уншиж бахдаж, гайхаж, ухаарч явж байснаас идэвхитэн гишүүн байсангүй. Гэтэл Дээдэс Удгантайгаа ингээд цугтаа байгаад сургаалийг нь сонсож, инээж хөхрөн сууж байх үнэхээр хэлэх үггүй сайхан санагдаж хувь тавиландаа талархаж суусаан. Уран сайхан үг, ухаарал хайрлах өвгөдийн сургааль юуг нь сонсож, далд ертөнцийн гайхамшигт сүрдэн аан уун гээд л уншиж, найз нартаа хааяа яриахад энэ чинь галзуурчихвуу сонин юм яриад гэх өөнтөгч нүднүүдээс холдож, жамынхаа дагуу зөв амьдарх чин хүсэл өвөрлөсөн тэнгэрт нэртэй данстай дайчин нөхөд та бүгдийн гэгээрлийг ГӨ-нөөсөө олж уншдаг болсноор би өөрчлөгдөж байгаа. Дээдсийн хэлдэг өөрийгөө засах ухаанд суралцаад л явж байна. Бид биенээ сайн танихгүй ч үзэл бодол итгэл үнэмшил нэгтэй урьд насандаа андын гэрээ хийсэн ч байсан юмуу сайхан найз нартаа болсондоо баяртай байнаа. Хаа байсан Чикагод байгаа Гэрлээтэй өдөр бүр утсаар яриад л, Золбоо Оюунаа, Сүхээ ах, Мягаа ах гээд л бид энд байнга холбоотой байдаг боллоо. Гэрлийн хурдаар л газар орон зайн хамааралгүйгээр нэгдэн нийлж гэгээрэлд тэмүүлж байгааг гайхамшиг гэхээс өөрөөр юу гэх билээ. За тэгээд дараагийн хотруу 2-17-ны өглөөний 6:20-д Дээдсийг онгоцны буудал дээр хүргэж өгтөл, 45 минутын өмнө ирэх ёстой гээд 9:20- д болон хойшиллоо. Гэрээсээ эрт гарсан ч хоцорсон гээд оруулахгүй гэх будилуудуу эмэгтэй, бугуйн цагаа манайд орхичихсон Дээдэс маань, эсвэл морин цагт л явуулхаар хойшлуулсан байх магадлалтай Дээд буурлуудын заавар уу ямарч байсан хоцроочихсоон. Гүйцээж хуулж амжаагүй зурагуудыг computerт нь хуулаад Дээдсийгэ эрт хүргэж өгөхөөр ахин явлаа. Ингээд л Дээдэсийгээ онгоцонд нь суулгаж өгснөөр Дээдэсийн маань Тэнгэрийн үйл цааш өрнөлөө. Миний энэхүү тайлбар ГӨ-ний гишүүддээ сонордуулах журмаар бичиж байгаа билээ. Буруу зөрүү бичсэн байвал өршөөгөөрэй ТМГ.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002