Блог уншигчдын энэ өдрийн амар амгаланг айлтгая. Дуулин блогтоо юм бичилгүй нэлээд хугацааг өнгөрөөчихжээ. Цагийн сайханд завтай чөлөөтэй үедээ дуртай зүйлээ бичдэг байсан би Гэрлийн Өргөөтэй холбогдсоноос хойш л зав чөлөөгүй болr сүүлдээ блогоо ч бичиж амжихаа байж.
Гэхдээ блог бичээгүй хугацаандаа олон хүмүүстэй нэгдэн нийлж олон чухал ажил хийж өдөр хоногийг завгүй өнгөрүүлсэн. Түүний нэг нь болох Түмэн Онгодын Чуулганы талаарх сэтгэгдлээ та бүхэндээ хуваалцах гэж буйг болгооно уу.
МЯНГАН ЖИЛД НЭГ УДАА ТОХИОХ ТҮМЭН ОНГОДЫН ЧУУЛГАНД
ОРОЛЦСОН ТЭМДЭГЛЭЛ
Түмэн Онгодын Чуулган болох талаар Чуулган болохоос бүтэн нэг жилийн өмнө л буюу 2011 оны 9 сард Эзэн Чингис Хаан өөрийн 4 дэх айлтгал болох "Эзэн Чингис Хааны зарлиг" /Тэнгэрийн Тамгат бүх Онгод, Баатрууд, Бөө нарт хандсан/ нэртэй айлтгалдаа өгүүлсэн байдаг.
Тухайн үед Аянгат удган гадаадад байж блогоо идэвхтэй бичдэг байсан цаг үе. Аянгат удганы блогийг уншсан олон түмэн онлайн түвшинд нэгдэн цугларснаар Гэрлийн Өргөө хэмээх фэйсбүүк груп үүсгэн байгуулагдаж, улмаар Монгол Тэнгэр Үнэн ТББ байгуулагдан үйл ажиллгаа нь эхэлж байсан тэр л үе юм.
Түмэн Онгодын Чуулган болох үеэр би Монголдоо очиж та хэдтэйгээ уулзан гялс бөөлөөгөө хийчихээд сэмхэн буцна даа гэж Аянгат Удган тэр үед надад хэлж байсан хэхэ. Би өдөр бүр шахуу Аянгат удгантай / 2012 оны зун Хар Зүрхний Хөх Нуурт Өрлөг жанждууд заларч Эзэн Хааны улаач Аянгат Удганыг бүгдээр Дээдэс хэмээн хүндлэн дуудаж байхыг зарлигдсаны дагуу тэр цагаас хойш Гэрлийн Өргөөнийхөн Удганыг бүгдээр Дээдэс хэмээн хүндлэн дуудаж хэвшсэн юм. Цаашид Дээдэс хэмээн бичих болно./
мэссэнжэрээр харилцан асуух юмаа асууж Гэрлийн Өргөө, Монгол Тэнгэр Үнэн ТББ-ын үйл ажиллагааг Дээдсээс авсан ерөнхий чиг, зааварчилгааны дагуу удирдан зохион байгуулж байсан юм.
Түмэн Онгодын Чуулган болж 1000 бөө цуглан бөөлөх ёстой гэдгийг бүгдээр мэдэж байвч яг ямархуу үйл болох тухай, ямар агуу том үйл болох тухай төсөөлөл бид бүхний хувьд багаахан. Миний л хувьд яаж 1000 бөө цугларна аа? Ямар үйл болох бол? Гэрлийн Өргөө, Монгол Тэнгэр Үнэн ТББ-ын нуруун дээр зохион байгуулах гол ажил ирэх нь тодорхой гээд л их олон юм бодож байсан. Гэхдээ Тэнгэрийн үйл болдгоороо болно, Дээдэс ирээд бүх юм сайхан болно гэсэн итгэл үнэмшилтэй байсан юм.
Тэр цаг дор Гэрлийн Өргөө групээс үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, судар номын тайлалд оролцдог хүмүүс нэгдэн ТББ-ын гишүүд болж 7 хоног бүр цуглан судраа уншиж судалж, ярилцаж, уулзалддаг байв. Бидний гол зорилго Их Эзэн Чингис Хаан хөрстөд заларсан тухай мэдээ мэдээллийг түмэнд түгээж сонордуулах, мэдээлэл түгээх байсан ба басхүү Дээдсийн бидэнд зааж өгсөн Алтан Дээд Үнэний аялгуу буюу Алтан судруудыг уншиж судлан тайлах том зорилттой байв.
Гэрлийн Өргөө хэмээх бид бүхний энэ нэгдэл анх Чингисийн Монгол нэртэйгээр үүсгэн байгуулагдаж байсан. Гэрлийн Өргөөнөөс идэвхтэй гишүүд Монгол Тэнгэр Үнэн ТББ-ын гишүүн болж Өргөөний үйл ажиллагааг хамтын түвшинд удирдан зохион байгуулах Зөвхөн Ажил нэртэй бүлхэмд ордог байлаа. Анх энэ бүлхэмийг бий болгохдоо их сүртэй нэр өгч байсан нь одоо бодоход инээд хүргэдэг хэхэ. Гэрлийн Дайчдын Нууц Бүлхэм гэж их л сүртэй нэр өгч груп нээгээд түүндээ хойтон жилийн Түмэн Онгодын Чуулганыг зохион байгуулах 108 дайчныг нэгтгэнэ гэсэн зорилго тавив. Анх Чуулганы зураглалын талаар Хархай Суурь жанжин, Сугар өвөө нар Дээдэст хэлэх үед 1000 улаач цуглаж, тийм ийм байрлалтай байна гэдгээс жаахан ч гэсэн төсөөлөлтэй болсон байсан би их л олон юм бодож байж. Ямартай ч 1000 улаачийг зохион байгуулахад 100 илүү 10тын дарга нар хэрэг болно. Тэр Аравтын дарга нарыг Гэрлийн Өргөөнөөс /тухайн үед Чингисийн Монгол нэртэй байсан/ л олж таарна гээд л Өргөөний гишүүдийн идэвх зүтгэл, сэтгэлийг харан анх Гэрлийн Дайчдын Нууц Бүлхэм нэртэй байсан ч Зөвхөн ажил нэртэй болсон Ажил хийх үндсэн үүрэгтэй групт элсүүлдэг байв. "
Энэ бол нууц бүлхэм байлаа"
Зөвхөн Ажил бүлхэм өөрийн гэсэн дүрэмтэй, өөрийн гэсэн мөрдөх зарчим, үүрэх хариуцлагатай. Энд нэг орвол сайн дураараа гарна гэсэн ойлголт байхгүй, Гарвал ...... болдог байв..... кккк \за энэ бол бяцхан наргиа байлаа.\ Ерөнхийдөө аливаа байгууллага, нэгдэлд Удирдлага гэж байдаг бол Гэрлийн Өргөөний Удирдлага нь Зөвхөн ажил бүлхэм байсан юм. Мэдээж Дээдсээс ерөнхий чиг зааварчилгаа авах ба тэр зааврын хүрээнд тус бүлхэм хуралдаж, юу хийх? яах тухайгаа ярилцан хүн бүр даалгавар авч түүнийгээ сайн гүйцэтгэдэг байв. Энэ бүлхэмд байж байгаад дүрэм зөрчсөнөөс болж гарсан цөөхөн хүн бас бий. Зөвхөн ажил бүлхэмийн тухай товч дурдахад ийм. Цаашаа их зүйл ярьвал дүрэм зөрчсөн хэргээр ..... болж мэдэх тул ингээд зогсоё.

Аянгат удган Дээдэс маань ирнэ гэсэн цаг хугацаанаасаа өмнө Монголд ирэв. Ингэснээр олон олон ажил ундарч эхэлсэн дээ. Түмэн Онгодын Чуулганд бэлтгэх, Чуулганд оролцохдоо өмсөх Эзэн Хааны хуягийг оёулна, тиймээс Чуулган дөхүүлж байгаад Монголд очно гэж Дээдэс надад хэлж байсан ч түүнээс их ажил хүлээж байгааг би тааварлаагүй юм.
Дээдэс Монголд ирсэний дараа Зүрх Хайрханы Тахилгад оролцон Гэрлийн Өргөөний гишүүдэд гэнэтийн бэлгийг барин анх удаа Өргөөний гишүүд Дээдэстэй нүүр учран золгосон. Дээдэс Түмэн Онгодын Чуулганыг бэлтгэл ажлыг хангахын тулд Дэлхийн гол гол цэгүүд дээр Буурлуудын даалгавраар очиж олон янзын зан үйлийг гүйцэтгэж байсан. Австрали Улуру, Солонгос улс Сорогсан хайрхан, Намхансан хэрэм, Япон улс: Монгол Мура, ӨвөрМонгол, Европын орнууд: Герман Берлин, Польш, Швед, Франц, Ирланд зэрэг орнуудад очин голчлон хөдөө орон нутгаар нь явж гол чухал уул хайрхад, ус мөрнүүдийг нь амилуулан цаг зав, хөрөнгө санхүүгээ зарцуулан их үйл хийсэн билээ.
Энэ тухай Дээдсийн блогийг уншигч олон хангалттай мэдэх тул нуршилгүй цааш явъя.

Монголд ирснийхээ дараа Дээдэс Монгол орны 4 зүг 8 зовхист очин үйл хийсэн. Хамгийн эхлээд Хэнтий аймгийн зүг хөлгийн жолоог залж Бурхан Халдун Хайрханыг тахив. Зүүн зүгт Бурхан Халдун, Бүрэг Эрэг, Хар Зүрхний Хөх Нуур, баруун зүгт Өвөрхангай: Хубилай Хааны бүх цэргийн туурь, Мандухай Цэцэн Хатны харуулын цамхаг, Найман нуур, Хойд зүгт Сэлэнгэ аймаг: Сайхны хөтөл, Гүн нуур, Өмнө зүгт Дундговь аймаг: Өөш манхан-д очин үйл хийсэн билээ. Дээр дурдсан хэсэгт Дээдсийн очсон бүх газруудыг бүрэн дурдаж барамгүй. Миний хувьд зөвхөн Бурхан Халдун хайрханыг тахихад оролцсон юм.
Ийнхүү Дээдэс Монголд ирснээр их ажил ундран олон олон хүмүүс Тэнгэрийн үйлийг ойлгон бие биентэйгээ танилцаж, итгэл сэтгэл, хүсэл сонирхол, зорилго тэмүүллээрээ нэгдэн нийлж улам эрчимтэйгээр цуглаж эхэлсэн. Дээдэс маш их ажил хийсэн. Дээдэс маш завгүй байдаг болсон тул блогоо ч бичиж амжихаа байсан бөгөөд хийсэн үйлийнх нь талаар тухайн үйлд оролцсон өргөөний гишүүд, улаач нар Тэнгэр Монгол Газар блогт сэтгэгдлээ нийтэлдэг байв.
Гадаадад байхдаа Дээдэс блогоо их бичдэг байсныг нь блогийг уншигч олон сайн мэдэж байгаа. Дээдэс Уул усны амийг сэргээх үйлүүдээс гадна олон нийтийг хамарсан засал ном ч цаг зав боломжийнхоо хэрээр хийж байсан. Тэр бүгдийг дурдаж бичиж барамгүй. Тухай тухайн үед нь бичиж байсан хүмүүсийн сэтгэгдлүүд Тэнгэр Монгол Газар блогт болон Гэрлийн Өргөөнд бий. Мөн Гэгээн Зөн сударт Нисдэг балчир болоод Нарандулам эгч нар Дээдсийн Монголд ирээд хийсэн үйлийн талаар нэлээд дэлгэрэнгүй сайхан бичсэн нь байгаа тул тэр судраас бас уншигчид ихийг мэдэх боломжтой.
За тэгээд Түмэн Онгодын Чуулган дөхөж Буурлууд ч бидэнд зааварчилгаагаа өгч эхэлсэн юм. Зун хийсэн тайлга тахилгууд нь хамгийн сүүлд Дундговь руу явсан аялалаар төгсөж тэр аялалаас ирэнгүүтээ л Гэрлийн Өргөөний Анхдугаар их Хуралдай боллоо. Гэрлийн Өргөөний Анхдугаар Их Хуралдайн гол зорилго нь Их Эзэн Богд Чингис Хаан хөрстөд заларсныг албан ёсоор даян дэлхийд тунхаглан зарлаж өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа түмэнд танилцуулж цаашид хийх ажлаа олонд мэдээлэх байлаа.
Эзэн Хаан бол хийсэн ажлаараа, үзүүлсэн үр дүнгээрээ л үнэн мөнөө батлах ёстой гэж хэлдэг. Би ч Эзэн хаантайгаа санал нийлдэг хэхэ. Юу ч хийгээгүй байж л Би Эзэн хааны улаач эсвэл би Эзэн Хаан гэж хэлэх нь үндэсгүй хэрэг. Харин өнгөрсөн богинохон хугацаанд хийсэн асар их ажил түүний үр дүн нь бүхэнд ил байгаа учраас бид хэлэх үгтэй, хийсэн ажилтай, хэний ч өмнө нүүр бардам хэлэх боломжтой болж байгаа юм даа. Хамгийн гол үр дүн нь: "ГЭРЛИЙН ӨРГӨӨ" гэж би боддог. Богинохон хугацаанд Тэнгэр үзэлтэй, нэгэн зорилготой, нэгэн сэтгэлтэй, итгэл зүтгэлтэй, асар өргөн хүрээг хамарсан нэгдлийг Аянгат удган маань бий болгож чадсан. Эв нэгдэл гэдэг хамгаас чухал, Эв нэгдэл бол хүч чадал. Энэ бүхэн Дээдсийн маань тохойгоо цоортол блогоо бичдэг байсны, нүдээ ширгэтэл, биеэ цуцтал Тэнгэрийн зарлигийг, Буурлуудын даалгаврыг биелүүлж байсны үр дүн, Их хөдөлмөрийн үр дүн.
Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр юу ч хийгээгүй байж л Фэйсбүүкт Аянгат Удганы муулдаг хэсэг бүлэг хүмүүс их бий. Үнэндээ юу ч хийгээгүй бол тухайн хүнийг хэн ч муулахгүй, хэн ч мэдэхгүй. Ажил хийсэн учраас л хүмүүст танигдаж, хүмүүс мэдэж, олон хүн сургаалийг нь дагаж зарим хүн нь үгүйсгэж байгаа хэрэг. Өнөөдөр Бөөгийн онлайн ертөнцөд Гэрлийн Өргөөг мэдэхгүй хүн үгүй. Эсрэгээрээ Гэрлийн Өргөө болоод Аянгат удганыг үгүйсгэдэг нэг хэсэг хүмүүс ч бий. Харин 3дагч хэсэг нь болбоос алинд нь ч итгэдэггүй эсвэл бөөг зүгээр сонирхогч хөндлөнгийн ажиглагч хүмүүс байдаг. Тэдний нүдэнд хэн нь хэн бэ? Хэн нь юу хийж ямар ажил хийсэн? Хэн нь худлаа чалчиж хэл амаа билүүдэж байна гэдэг нь тодорхой харагддаг. Юуны учир энэ бүх явдлыг тоочин нуршиж байна хэмээвээс бид бүхэнд Түмэн Онгодын Чуулганыг хийхэд саадгүй дардан байгаагүй, элдэв янзын эсэргүүцэл, дарах гэсэн оролдлого гутаан доромжлох гэх мэт олон саад гарч байсныг уншигч олонд ойлгуулах гэсэнд юм.
Түмэн Онгодын Чуулганыг зохион байгуулахын тулд ажлын хэсэг гарч ажилласан. Гэрлийн Өргөөний Анхдугаар Их Хуралдайгаар Өргөө шинэ бүтэц зохион байгуулалтанд орж Удирдах Зөвлөлийг шинээр байгуулан 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр баталсан билээ. Түүний хойно Түмэн Онгодын Чуулганыг зохион байгуулах ажлын хэсэг Гэрлийн Өргөөний Санхүү хариуцсан УЗ-ийн гишүүн Одончимэг эгчээр тэргүүлүүлэн ажиллав. Бүрэлдэхүүнд нь мундаг мундаг хүмүүс их байлаа. Тэр хүмүүсийг хараад энэ том үйлийг амжилттай зохион байгуулж чадна гэсэн итгэл улам ч нэмэгдсэн.
Ажлын хэсэгт улс төр, бизнес, урлаг соёлын чиглэлийн олны танил, нэр хүндтэй хүмүүс байсан. Тэдний зарим нь улаач, зарим нь улаач биш ч сэтгэлээрээ энэ үйлийн зөвийг ойлгон тусалж дэмжиж байгаа хүмүүс байлаа. Түмэн Онгодын Чуулганы талаарх анхны дэлгэрэнгүй зааварчилгаа 2012 оны 8 сарын 31-с 9 сарын 1-нд шилжих шөнө ирэв. 21-нд болох үйл явдлын тухай Дээд буурлуудын үгийг дамжуулна уу хэмээхэд буурлууд айлдаж эхэлсэн.
/Айлтгалыг унших бол энд дарна уу/
Энэ айлтгалын гол цочирдуулсан зүйл нь: Гэгээн цагаан өдөр Гэнэт харанхуй болно? 5 өдөр харанхуй болно гэсэн утгатай зүйл байлаа. Ингээд л бид гайхацгааж эхлэв. Айлтгалыг улаачлан дамжуулсан хүмүүс нь Аянгат удганы гараас бариад буурлуудын үгийг дамжуулан хэлсэн: Утаа, Тэнгэрийн заадас, Ундрахуй улаач нар байв. Түүний дараа 9 сарын 27нд Гэрлийн Өргөөнд хурал болсны дараахан Хар Соно зайран Дээдсийн гараас барин залгагдаж Тэнгэрийн Зарлигийг дамжуулав. Соно зайрангийн буурлын хэлсэн айлтгал намайг бүр ч цочирдуулав. Аймаар нүсэр, аймаар том зүйлүүдийг хэлсэн. Ингээд л санаа зовж эхэлсэн дээ. Тэр бүх айлтгалууд ТМГ блогт бүгдээрээ бий.
Түмэн Онгодын Чуулган ямархуу том үйл болох гэж буйг тэр айлтгалуудыг сонсоод л төсөөлөлд буусан. Буурлуудын айлтгалууд удаа дараалан гарав. Тэдгээр айлтгалууд гол нь судраа тайлахыг сануулж байлаа. Хэрэв Чуулганаас өмнө 9 толгой судраа гаргаж чадвал 5 өдөр харанхуй болохгүй, 5 өдөр бөөлөхгүй, зөвхөн нэг өдөр шөнө л бөөлөх учиртайг буурлууд хэлэв. Харанхуй болно гэж биднийг айлгаж судар номын ажлыг хурдан хийлгэсэн үү? эсвэл үнэхээр судрууд гарснаар Нар 5 өдөр алга болохоо байсан уу? Алин болохыг бүү мэд. Ямартай ч Буурлууд бол асар нарийн төлөвлөгөөтэйгөөр ажил үйлээ үрсээрээ хийлгэсэн байгаа юм даа хэхэ. Ийм буурлуудыг хайрлахгүй, бахархахгүй байхын аргагүй. Суу заль аа гэж? Нар 5 өдөр алга болно гэхэд Өргөөнийхөн маань олон л янзын байр суурьтай байлаа. Дээдсээс асуухад яг тэгнэ ингэнэ гэсэн юм хэлэхгүй байлаа. Утаа гэхэд л Нар алга болохгүй ч байж магад, Магадгүй жаахан хиртэлт ч болох юм билүү? Хэн ч мэдэхгүй гэж байсан. Миний хувьд арай ч 5 өдөр нар алга болчихгүй байлгүй дээ гэж бодож байсан ч хүн бүхнийг цочирдуулахаар ямар нэг том үйл явдал, гайхалтай үзэгдэл эс бөгөөс гамшиг сүйрэл болох байх гэж итгэж байсаан. Ядахнаа л ганц цаг ч болтугай нар алга болвол Дэлхий нийтэд нэг дохио болох бус уу? За тэгээд Чуулганы өмнөхөн ийм л байлаа.
Ажлын хэсэг байсхийгээд л хуралдана. Шинэ шинэ зааварчилгаа ирнэ. Түүнийг нь хэрхэн зохион байгуулахаа бодно.
Чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийнхэн Чуулганыг хэрхэн хийх тухай Эзэн Хаанаас болон Чуулганы зааварчилгааг өгдөг Буурлуудаас зааварчилгаа авахаар нэгэн өдөр цуглаад 2 цаг гаруй суусан юм. Тэр үеэр хийсэн бичлэгийн нэг хэсгээс уншигч та бүхэнд толилуулж байна. Эзэн Хааны хэлсэн дараах сургааль надад ер мартагддаггүй юм. /Бичлэгийг сонсох бол энд дарна уу. Татаж авах бол дараах линк дээр дарна уу http://kiwi6.com/file/5gq1991qpb/
..........Өвөг дээдсийн өв их ухаан 9 судар гарлаа. Гэтэл үүнийг ойлгох толгойтон энэ замбад ховор л байх бололтой юм хэмээн ажлын хэсгийн нэгэн хүн асуухад Эзэн Богд дараах хариултыг өгч байсан юм:
"Бидний үед та нараас ч илүү мулгуунууд байсан. Бичиг үсэгт тайлагдсан та нар түм бумаараа байгаа бус уу. Бидний үед ч энэ байж л байсан. Махан биеэрээ ч дайтаж л байсан. Одоо харин харамсалтай нь махан биеэр нь цааш нь харуулж болохоо байсан цаг. Гэвч танай энэ замба бидний үеэс илүү. Бидний үед энэ байсан уу? /нөүтбүүк рүү заав/ Байгаагүй!
Бид хичнээн их зовлон зүдгүүрийг махан биеэрээ туулж очиж байж тэр газарт нь Тэнгэрийн зарлигийг хүргэдэг байсан. Гэтэл та нар орон дээрээ тарвалзаж байгаад, хоол ундаа идэж байгаад л энүүгээрээ /нөүтбүүк рүү заав/тивийн хаана ч аваачиж хүргэж байгаа бус уу!
Үйл нь амархан болох тусам л итгэл нь сулрах юм даа. Хэний замбативд нь Тэнгэрийн үйл хийхэд хэцүү байсан байна? Чиний Өвөг Дээдүүд бидний үед мориндоо мордоод махан биеэрээ зовон байж Тэнгэрийн үйлийг түмэн олонд таниулан, тэр балчруудад хэлдэг байсан. Гэтэл байгаа судрыг нь гаргаж өгөөд, бэлэн будаагаар цатгаж өгөөд, тараах үйлийг нь зааж өгөөд байхад мунхаг бид яахав гээд байвал бид яахав дээ ёстой. Явах уу даа тэгвэл? Тэнгэртээ одоод хэвтэж байсан нь дээр байлгүй дээ....."
Энэ ажлын хажуугаар 9 толгой судар гаргах нүсэр ажиллагаа өрнөв. Маш олон хүний хүч хөдөлмөрөөр сарын дотор 9 толгой судраас эхний 6 судрыг нь гараас гаргаж хэвлэлтэд өгөв. Үүнээс 5 судар нь хэвлэгдээд одоо хүмүүсийн гарт аль хэдийн очсон байна. Эл судрууд болвоос:
Их түүхийн судар,
Бичиг соёлын судар,
Бөө гэгээн тархины судар,
Хас төрийг бадраах судар,
Гэгээн зөн. Үлдсэн судар нь Хар дайны нууц судар. Энэ судар Дээдсийн ком-д л байгаа байх хэхэ. Маш нууц судар учраас зөвхөн итгэлтэй, нууцыг хадгалж, шидийг зөв үйлэнд нь зориулж чадах хүмүүнд л өгнө гэсэн.
Бусад судрууд болох Огторгуйч эрдмийн судар, Сав шимийн судар, Эмнэн домнохуйн судрууд болвоос бэлэн бүтээгдсэн судрууд буюу Огторгуйч Эрдмийн судар гэхэд л С.Эрдэнэ гуайн Супер нэгдлийн онол, Эмнэн домнохуйн судар нь: Даваахүү гуайн Дээд Эрүүл мэнд гэх мэт насаараа бүтээж, судалж бий болгосон, Буурлууд нь буухгүйгээр улаач үрсээрээ аль хэдийн хийлгэчихсэн судрууд байсан юм. Эдгээр эрдэмтэн Хаан Эзэнд бараалхаж үйл учраа мэдэлцэж бие биенээ таньсан. Хамгийн гайхалтай нь эдгээр хүмүүс болвоос Алтан дээд Үнэний Аялгуу судрыг хүлээн зөвшөөрдөг, уншдаг судалдаг хүмүүс гэдэг нь гайхалтай. Юм гэдэг учиртай. Их Хөлгөн Дээд Судруудын тухай, судар хэрхэн бүтсэн тухай, судруудын агуулга зэргийн талаар дэлгэрүүлэн бичих бол дахин нэг нийтлэл болох учир үүнийг алгасан Чуулганы талаар үргэлжлүүлэн бичье. Судрын тухай ТМГ Блогоос болон Хавхавцал улаачийн блогоос уншиж болно.
Түмэн Онгодын Чуулган болох цаг хугацаа дөхсөөр.....
Чуулганы бэлтгэл ажлууд хийгдсээр, олон олон хүн ажилласаар, бүгд л завгүй. Зарим хүн нь Өргөөний ажилд хэт гүйснээс болж ар гэртээ асуудал хэрүүл болсон, зарим нь ажил төрлөө тасалсаар албан газраа хэрэгт орсон, зарим нь угаа авах гээд гүйж байхад, угаа авч улаач болсон нэг нь харзны усандаа орж биеэ чийрэгжүүлэн, хээрийн бөөлөөнд явж Буурлуудынхаа хүчийг авахуулан, Дууны хичээлд явж хоолойн хүрдээ эрчимжүүлэн, Уртын дуу сурахаар хичээцгээж, хөдөлгөөний дасгал хийн биеийн хүрдүүдээ эргүүлж сурах, басхүү Зөвлөх Удганы хичээлд сууж мэдлэгээ нэмэн, сүнсээ хуваах, хувилах, биеэсээ гаргах г.м аргад суралцсаар...... байв.
Бүгд л их үйлд бэлдэж байлаа. Энэ үйлд оролцох нь махан биетэй хүмүүний хувьд хүн болсных нь, угаа авсан нэгний хувьд улаач болсных нь учир утга байсан бол Буурлуудын хувьд онгод болсных нь утга учир гэж хэлж болохоор байлаа. Буурлуудын айлтгалуудыг уншихад л тэгж ойлгогдож байсан юм. Ийм л том үйл, ийм л том Чуулган.
За ингээд Чуулган болохоос сарын өмнө 13р зуун цогцолбор дээр Өргөөнийхөн гэрүүдээ барьж эхлэн 1000 отгийн галын тулга хийх, мод түлээгээ бэлтгэх зэрэг ажлууд явагдав. 13-р зуун дээр Харцага улаачаар удирдуулсан манай хэсэг улаачид сарын өмнө очиж гэрүүд барин, бэлтгэлээ базааж 1000 отгийн галын тулга бэлдэх, гэрүүдээ манах зэрэг бэлтгэл ажлуудыг өвлийн хахир хүйтэнд хийв. Тэнд байж гэр барьсан, манасан хүмүүс жинхэнэ баатарлаг. Харцага улаач өөрөө нуруугаа авахуулсан морь мэт болж Буурлуудад түшээ хийж байсан Гэрлийн Өргөөний балчир "Мөнх Тэнгэр" буюу Чигчийхэн чинээ хүү хуруугаа хөлдөөн цаг тухайд нь арга хэмжээ авч амжаагүйгээс болон хуруу тайруулсан харамсалтай явдал болсныг эс тооцвол бүх үйл нь амжилттай байв. Энэ тухай Эр хар блогт бичигдсэн тул уншигчид тэндээс мэдээлэл авна буй за.
Чуулганд 1000 улаач оролцох ёстой бөгөөд 1000 улаач тус бүр өмнөө нэгэн жижиг түүдэгтэй байх ёстой. Буурлуудын айлдсан 1000 улаач байрлан бөөлөх талбайн зураглалыг орчин үеийн аргаар зурж бэлтгэснийг дор толилуулав.
Хамгийн гадна тойргийн 1-9 хүртэл дугаарласан хэсгүүд нь Жигүүрүүд юм. Нэг жигүүрт 100 улаач 100 гал байх ёстой. Хэдийгээр улаач нь ирээгүй ч галыг нь асаах ёстой тул бид 1000 тулгыг дээрх зураглалын дагуу бэлтгэсэн юм. 1 тулгыг 10 тоосгоор хийсэн бөгөөд 1000 тулгыг хийхэд 10 000 тоосго орсон байна. Жигүүрүүдийн ард байгаа хар зүйл бол ХАР СҮЛД юм. Хар сүлдний утга учрын тухай Тэнгэрийн заадас улаач илүү дэлгэрэнгүй бичих байхаа.
Дараагийн тойргийн 1-8 хүртэл дугаарласан хэсгүүд нь Цацрагууд юм. 1 цацрагт 9 улаач байх ёстой юм. Цацрагуудын үзүүрт байх тулганы зэргэлдээ, цацрагууд хоорондын зайд 9 цагаан сүлд байрласан.
Голын гурвалжин хэсэгт нь 27 тулга байрлах ба Гол Түүдэг дээрх амиудыг хамгаалан 27 улаач байх ёстой юм. Ингээд тус бүр 100 галтай 9 жигүүр /900/ түүн дээр тус бүр 9 галтай 8 цацраг
/ 72 / Голын гурвалжингийн 27 гал мөн Гол Түүдгийг нэмээд 1000 гал 1000 улаач бүрдэж байгаа юм. Чуулганы талбайн зураглал, бичлэг, Чуулганы үеэрх зургийг харах бол дараах линкээр орно уу. http://www.facebook.com/media/set/?set=vb.124031284364399&type=2
Бөөлөх талбайн хойд хэсэгт Улаач болон түшээдийн гэрүүд байрлаж байв. Талбайн яг хойно Ажлын хэсгийн нэг гэр баригдсан харагдана. Бөөлөх талбайн урд хэсэгт энгийн дэмжигч ардын гэрүүд байрлахаар тооцсон.
13р зуун дээр байдал ийм байхад 21-р зууны Улаанбаатар хотод Гэрлийн Өргөөний Оффис дээр бүртгэлийн ажил явагдаж байлаа. Бүртгэлийн ажлыг Гэрлийн Өргөөний Яруу тод улаач хариуцан хийж Абу Үж болон бусад улаачид тусалсан. Тэд нартаа их талархаж байна. Түмэн Онгодын Чуулганы хамгийн хүнд хэцүү ажлуудын нэг бол бүртгэл, бичиг баримтын ажил байв. Яруу тод эгч олон жил боловсон хүчнээр ажиллаж байсан туршлагатай хүн тул бичиг баримтын хэргийг асуудалгүй цэгцэлж байв.
Абу Үж эгч бол Гэрлийн Өргөөний маань нүүр царай, эелдэг сайхан ааль, найрсаг сайхан аашаараа нэрд гарсан хүн хэхэ. Олон олон хүн Абу Үж эгчээр дамжин Өргөөнд маань нэгдэж Үйл хэрэгтээ зүтгэж Зөв замаа олж зүтгэх үйлэндээ орсон доо. Гэрлийн Өргөөний гишүүн хэмээх нэр зүүсэн хүн бүр энэ хүнийг андахгүй л таних учиртай.
За Мөн Гээгэл удган Түмэн онгодын Чуулганы Удирдамж, хөтөлбөр, Чуулганы дэг, Бэлтгэл ажлын хөтөлбөр, Улаачидтай байгуулах гэрээ гээд бүхий л албан бичгийг мэргэжлийн өндөр түвшинд боловсруулж Хуульч хүний ухаан, ур чадвар, туршлагаа гаргалаа. Гээгэл удган, Дэлт Удган нартай хамт шөнийн 3,4 хүртэл сууж хөтөлбөр, зохион байгуулах удирдамж зэрэг асуудлуудаа ярьж суудаг байв. За мөн Гээгэл удган Чуулганаас өмнө Их Хөлгөн Судруудыг хэвлүүлэх асуудлыг гардан хариуцаж Судар дээр ажилласан нүсэр баг командыг удирдлагаар ханган, чиг үүрэг өгч ажиллаж байв. Судрын нүсэр баг командын тухай болон тэдний хэрхэн яаж ажиллаж байсан тухай бичих гэвэл дэндүү урт болох тул ингээд орхиё. Ханхавцал улаач болоод Тэнгэрийн Заадас, Ундрахуй удган нарын блогоос уншилтай билээ.
Түмэн Онгодын Чуулганыг Зохион Байгуулах Үндэсний Дэмчдийн Тэргүүн, Гэрлийн Өргөөний Санхүү хариуцсан Удирдах Зөвлөлийн гишүүн Одоноо эгч маань Түмэн Онгодын Чуулганд хамгийн цаг наргүй ажилласан хүмүүсийн нэг билээ. Чуулганыг амжилттай зохион байгуулж явуулахад шаардагдах хамгийн том зүйл бол МОД, ТҮЛШ байв. Монголд анх удаа 1000 түүдэг галыг 24 цагийн турш тасралтгүй асаахад шаардагдах асар их мод түлээ, түүнийг бэлтгэх, зөөвөрлөх, байрлуулах, Санхүү хөрөнгийг босгох г.м нүсэр ажил байсан юм. Дэлт Удган энэ мод түлээний асуудлыг хариуцан Гурвалжингийн тэнд байдаг Хялганат зах руу байсхийгээд л гүйдэг ажилтай нэг хэсэг байв. Байсхийгээд л тэндээс мод бэлтгүүлэн 13-р зуун руу ачуулна. Дахиад л ачуулна, дахиад л ачуулна ............ Мөн мод түлшний асуудлаас гадна зохион байгуулалтын ажлуудыг маш туршлагатай хийж байсан. Аж ахуйн нэгж удирддаг, энэ талаар арвин их туршлагатай энэ эрхэм хүнээс суралцах мэдэх зүйл маш их. Ямар ч асуудлыг хэцүү гэлгүй хийхийн төлөө явж, Бэрхийг хялбар, Хэцүүг амар болгож алив үйл хэргийг бүтээж давж гарсаар их үйлийн ард гарсан. Энэ мэтчилэн яриад байвал их зүйл болно.
Түмэн Онгодын Чуулганы тээвэрлэлийн асуудлыг нэгэн ачтан эрхэм хариуцаж өөрийн зардлаар дааж явуулав. Орчин цагт тээвэрлэлтгүй юм үгүй. Хөдөлвөл хөлс, Зогсвол зоос болсон. Түмэн Онгодын Чуулганд хэрэглэгдэх асар их хэмжээний түлээ түлш, 1000 тулга бэлтгэсэн 12000 гаруй тоосго, Улаачдын гэр, бараа, ачаа, тээш, наашаа цаашаа зөөвөрлөх бүхий л том том зүйлүүд бүхий л тээврийг, Гэрлийн Өргөөнөөс мөнгө төргөг нэхэлгүй өөрийн компанийн тээврийн машинуудаар хийж гүйцэтгүүлэв.
Түмэн Онгодын Чуулганы Голын том түүдгийг хүрээлсэн тус бүр нь 20тн жинтэй 3 том чулууг зөөвөрлөх Кран хүртэл авчирсан. Чуулганы эргэн тойрныг шөнийн цагт гэрэлтүүлэх зорилгоор тус бүр нь 1000Втын хүчин чадалтай зөөврийн Ligth Tower буюу Гэрэлт цамхагийг түрээслэн авчрахад тээвэрлэлтийг нь бас л энэ эрхэмийн компани үнэ төлбөргүй хийж өгсөн.
Энэ бүхэн бол эдгээр хүмүүсийн Тэнгэрийн үйл хэргийн төлөө өөр өөрсдийн боломж бололцоогоор дэмнэн тусалж сайхан сэтгэлийн илэрхийлэл, хичээл зүтгэл СЭТГЭЛ. Чуулганд оролцсон, тусалсан, дэмжсэн хүн бүр хэн нэгний төлөө биш, хэсэг бусаг хүний төлөө биш гагцхүү Тэнгэрийн төлөө, Тэнгэр Хөх Монголыг ивээж хөрст дэлхийг тэтгэхийн төлөө Хүн зоныг ачлахын төлөө, Сайн сайхны төлөө хийсэн үйл байв.
Түмэн Онгодын Чуулганд оролцсон улаач бүр эмнэлгийн үзлэгт хамрагдаж 24 цаг хэнгэргээ тасралтгүй нүдэхэд махан биеийн хувьд тэнцэх эсэх, зүрх судас, дотор, мэдрэл г.м 3 төрлийн шинжилгээ өгөв. Түмэн Онгодын Чуулганд төрөл бүрийн эрсдэл гарч болохыг тооцон эмнэлэг түргэн тусламж, онцгой байдлын баг командыг бэлэн байлгах, зохион байгуулах зохицуулах Асуудлыг Динза зайран, Дээдсийн нөхөр 2 хариуцав.
Хүн тус бүр хариуцсан ажилтай. Ажил бүр нь маш хариуцлагатай. Чуулганыг зохион байгуулах нүсэр ажилд оролцсон, тусалсан, хүчээ өргөсөн хүн бүрийг энд дурдаж барамгүй.
Түмэн Онгодын Чуулганд оролцсон улаач, түшээ, гал тэтгэгчид бүгд 3 төрлийн мандаттай байсан ба тэдгээрийн эх загварыг Их Хөлгөн Судруудын хавтасны зургуудыг урласан Гэрэлт-Од маань 2 өдөр шөнө нойргүй сууж хийв. Би л лав Гэрэлт-Одтой оффис дээрээ нэг хонож байсан санагдана. Үүр цайхын хэрд шалан дээр паар налаад нойроо дийлэлгүй нам хэвтэж байсан нь одоо ч тод санагдаж байна. Хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэлээ зарж хийсэн бүхэн үнэ цэнэтэй, үр дүнтэй басхүү хэзээ ч мартагдахгүй амьдралын туршлага, сайхан дурсамж болж үлддэгийн нэг нь Түмэн Онгодын Чуулганд бэлтгэсэн нэгэн жил, нэгэн сар өдрүүд байв. Дурсах сайхан, дурсах үйл хийх бүр сайхан, дараа мартагдахгүй дурсамж үлдэх бүүр сайхааан...
За ингээд их үйл болох өдрөөс хэд хоногийн өмнө 13р зуун руу хөлгийн жолоог заллаа. Одоо өөрийнхөө хувийн асуудлыг бичиж эхэлнэ ээ. Дандаа л зохион байгуулалтын ажил ярьсаар уншигчдыг баахан залхаав хэхэ.
Улаач болсон минь:
Би улсын байгууллагад мэргэжилтэн хийдэг. Үндсэн мэргэжил маань улс төр судлаач хэдий ч Тэнгэр үзэл судалж, тэр чиглэлийн хүмүүстэй нөхөрлөсөөр Гэрлийн Өргөөг үүсгэн байгуулж тэр цагаас хойш улс төрөө мартсан даа. Улсын ажил цаг нартай, Өглөө 8 цагт ажил дээрээ очиж орой 5 цагт тарах ёстой. Гэтэл 1000 жилд нэг удаа болох Тэнгэрийн том үйл болох гээд байдаг, түүнийг зохион байгуулах асар хүнд бөгөөд хариуцлагатай үүрэг нуруун дээр буугаад байдаг? Яах вэ? Ажлаасаа чөлөө аваад Өргөөний ажилдаа шамдах гэтэл Амьдрал балрах гээд, амаа яаж хөдөлгөж, яаж амьдрах вэ болчих гээд байдаг. Ацан шалаанд орсон би албаны ажлаа ч алдагдуулалгүй, Өргөөний ажлыг ч цалгардуулалгүй явах нууц олоод тэр аргаараа аль альныг нь хослуулаад байв. Тэр нууц аргаа энд задлахгүй ээ хэхэ...
За энэ ч яахав. Нэг л асуудал. Гэтэл Түмэн онгодын Чуулганыг зохион байгуулах их ажил үйл хийгээд явж байх завсар хооронд хачин сонин юм надад тохиолдож эхлэв. Ханиад гэдэг өвчин надаас харин ч нэг салахаа байлаа даа. Ханиад маань арай далдын юм биш байгаа, Олон олон бөө нартай онлайн түвшинд үзэлцэж, хэлц үгээр хэлэлцэж хэл амаараа байлдаж, хурц үгээр хуяглаж хуруу гараа хайрлалгүй тоншиж, блог сайтаар байлдаж бодол оюунаа чилээж явж байхад минь нэг хэрэлдсэн бөө нь намайг чадаж байгаан биш байгаа гэсэн сэжиг төрөв. Тэгээд Өргөөний даргын хувьд юун төлөө олон улаачидтай өргөөнийх билээ? Мундагуудаас нь авахуулаад л асууж өглөө дөө. Ханиадаа яриад очихоор харин өөдөөс хачин сонин юм ярьж эхлэв. Зүүдээ мана, Ил ертөнцийн асуудал гэж хэлэхгүй..... Далдын л асуудал байна даа... Муу юм бол биш..... г.м үг хэлээд өөр зүйл хэлдэггүй.
Зарим нэг улаачид нь та цас орох үеэр угаа авна, та угтай гэж чих дэлсүүлэв. Шуудхан л Аянгат Удганд очин: .... энэ намайг ингээд байна яах уу? гээд асуултын тэмдэг болсон царай гаргаад очиход Удган өөр юм яриад эсвэл өөр хүнтэй юм яриад ер тоож өгөхгүй..... За яахав. Удган мэдэж байгаа биз гээд л зүгээр өнгөрчихнө. Ер нь би өөрөө угтай гэж сонссон ч заавал Дээдсээр баталгаажуулж эсвэл Дээдсээр зөвшөөрүүлж байж бэлтгэлээ хийх хэрэгтэй юм шиг бодоод байсан нь хачирхалтай.
За тэгээд Өргөөний нийт 9 улаач намайг угтай гэв ээ. Өө би бөө болчихвол өргөөний ажлыг яах юм бэ? Хэн хийх юм бэ? гээд л шалтаг, шалтгаан тоочиж эхлэв. Нэг өдөр Чуулганы ажлын хэсгийнхэн хуралдаад л Эзэн Хаанаас чухал чухал зааварчилгааг аван нам гүмхэн байх үед би түүгээр л нэг ханиалгаж найтаалгаад, хахаж цацаад болж өгдөггүй. Бүр сүүлдээ болохоо байгаад тэнд байсан Өргөөний Улаач Харзэд-д өөрийгөө үзүүлэв. Гэтэл ХарЗэд зайран үзэж байснаа: Таньд ийм асуудал /гараараа хэнгэрэг дэлдэх маягийн дүрслэл үзүүлэв/ байхгүй биз дээ? Харваа намнаа алга л байна, эрүүл саруул байх юм, харин Үр минь үйлээ үтэрлэ гээд л байна даа гэв. За би ч талархсанаа илэрхийлээд дахин нэг удаа Дээдэст хэлэх гээд үзэв. Дээдэст хэлэхийн өмнөхөн тэнд байсан ажлын хэсгийн ахмад гишүүд, улаач нар одоо чи юмаа бэлд, эртхэн бэлдэхгүй бол болохгүй, Өргөөний ажлаа ч амжуул, өвөг дээдсээ ч буулга, аль альныг нь хослуулахгүй л бол болохгүй гэв.
Дээдэст мэдүүлэх гээд үзтэл Дээдэс ч нэг их ойшоодоггүй, за яахав ээ гээд л тагтан дээр гараад юм бодож байтал Тэнгэрийн дууч балчир ирээд Миний дүү өвөг дээдсээ зал даа гэхэд нь би Дээдэс юм хэлэхгүй байна, би болохгүй байх аа гэсэн чинь л хоолой зангираад нүдэнд нулимас цийлэгнээд л ирэв. Дээдсээс хариугаа сонсож чадахгүйдээ гомдоод байгаа юм уу? Буурлууд маань надад гомдох гээд байгаа юм уу, Сэтгэл гэнэт хачин болов. Нэг их уйлдаггүй хүн чинь яг өөр дээрээ тулахаар аймаар уйлчих гээд болж өгдөггүй. Тэгсэн Тэнгэрийн дууч балчир яалаа гэж тэгж болдог юм бэ? Болохгүй, Өвгөдөө зал гэв. Тэр үг л надад хүч нэмж би Дээдсээс асуух юмгүй өвгөдөө зална гэж шийдээд гарав. Дээдэст ч бас хэлэв. Би ийм нөхцөл байдалтай боллоо, Одоо бөө болохоос өөр арга алга аа гээд л хэлэв.
Өө би чамайг уг нь сойж байсан юм. Одоо яахав, Дарга нь хүртэл бөө, Дууны багш нь бөө, бүгд бөө, энгийн хүнгүй болох нь ээ би гээд л тас тас инээв хэхэ. За ингээд ханиалгаж найтаасан би гэдэг хүн цаг алдалгүй маргааш гарагт нь Өргөөний Зөвлөх Удган Өндөр Дээд Их Удган Сэлхэнцэг удганы дээдэст нь бараалхаж өөрийгөө үзүүлэхээр хэсэг нөхдийн хамт Налайхын зүг одов оо. Өндөр дээд бууралд нь золгоод учир явдлын тоймыг яриад хэрэг зоригоо хэлж, хэрхэн яах учраа асуув. Үр чиний замбын үйл ч их, Тэнгэрийн үйл ч бас арвин байдаг? Яалтай ч билээ дээ? За ямартай ч өвөг дээдсийн чинь үглэж хэлж байгааг үр чамд дамжуулж өгье гээд л шүлэглээд яриад эхлэв. Өмсөж зүүх хуяг, хэрэглэлийг Тэргүүнээс нь авахуулаад гутлын ул хүртэл нэгд нэгэнгүй шүлэглэн дүрсэлж хэлээд, барих зэвсэг, бэлдэх бүхий л зүйлсийг шүлэглэн айлдав. Тэр бүхнийг нь утсан дээрээ бичиж авав. Нэлээд урт бичлэг байв.
Тэгээд гэртээ харьсаны маргааш нь утсан дээрх бичлэгээ сийрүүлж бичээд бэлдэх зүйлсийн жагсаалтыг гарган эд хэрэглэлээ эхнээс нь зэхэж эхэллээ. Зөвлөх Удганаараа хуягаа зуруулан, нэмэлт мэдээллүүд авч нэг сарын дотор хэлж захьсан бүгдийг нь биш ч гэлээ хэрэгцээтэй гэсэн бүх зүйлийг бэлдээд уг удмаа залахад бэлэн болов. Уг гарвалыг минь зааж, эд хуягийг минь гаргаж өгсөн эрхэм ачтан Өргөөний Зөвлөх Удган дээр босохоор боллоо. Дээдсийн хүү Хар Соно зайран ч надад туслана хэмээсэнд ихэд талархав.
Уг гарвалаа авахаар Уулын модонд очиход уур амьсгал хүйтэн бөгөөд Хөдөө хээрийг зорин, хөдөлж явах цаг давчуугийн улмаас бид Хотын зах бараадаж цэлмэг сайхан Тэнгэртэй, цэнгэг сайхан агаартай, Араараа уултай өврөөрөө хашаатай нэгэн газарт өвөг дээдсээ залахаар очив. Би гэдэг хүн бусад улаачийн адил мэдрэмж, мэлмий тийм сайн биш. Амьдралдаа тоотой хэдхэн удаа л учиртай зүүд зүүдэлж байсан нь Далд Ертөнцийг мэдэрсэн хамгийн том мэдрэмжүүд байсан байх. Аан тийм. Дархан хотод Дээдэс Тэнгэрийн Модонд хүндэтгэл үзүүлэх үйл хийх үеэр тэнд очиж харайлгаж яваад харваа гээчид нь оногдож махан биен дээрээ мэдэрч байсан юм байна. Харваа гэдэг ч харин нэг аймаар юм байна лээ дээ. Зүгээр цай уугаад сууж байтал ар далны хавьцаа хатгаад зүрх рүү лүк хийгээд л явчихав. Би ч тонгойсхийгээд явчихлаа. Бие хааяа ингэдэг, тэр л болж байгаа юм байлгүй гээд тоосонгүй явтал манай нэг улаач, наад чинь учиртай байж мэднэ, үзүүл харуул гэв. Харуултал харин харвуулсан байв. Ар далныхаа хавьцаа хорт сум нэлээд хэдийг зоолгосон юм байх аа. Тэрийгээ Өргөөний нэг улаачаар татуулав. Хамгийн хачирхалтай нь сумыг татаж байхад яг тэр хэсэгт нь юм сугалж байгаа мэт мэдрэмж төрж, сэрүү оргиж, тэр хэсэгтээ биенээс юм гаргахад хөшиж өвдөж байгаа мэт бодит мэдрэмж төрсөн нь гайхалтай. Ямартай ч Далд ертөнц гэдэг аймшигтай бас бодитой, бидэнд мэдрэгддэг юм билээ.
За үргэлжлүүлэн угаа хэрхэн авсан тухайгаа өгүүлье. Угаа авах тэр өдөр би бас л юмаа бэлдэж харайлгав. Өргөөний Тоонолжин улаач та яг угаа авахаараа аймаар их уйлах байх аа гэв. Хм би нэг их уйлаад байдаг ч хүн биш дээ гээд л тоосонгүй. Бараг л би уйлдаггүй гэдгээрээ гайхуулдаг тийм л хүн байсан юм чинь хэхэ. За тэгээд уг авах өдрөө түүдэг гал бадраан, Тахил юугаа засан, Замчлагч багшийн заавар ёсоор бүхий л зан үйлийг гүйцэтгээд, Хуяг хувцсаа өмсөөд, Хэнгэрэг хэцээ бариад л бэлэн байдалд оров. За тахилынхаа өмнө суугаад, бодлоо төвлөрүүлээд хэнгэргээ нүдээрэй гэв. Би ч тэр ёсоор хэнгэргээ нүдэж эхлэв. Өргөөний анхны улаачид босох тэр үед тэдэнтэй хамт байж бөөн туршлага болсон би хэнгэргээ хамаагүй чанга нүдвэл гар эцнэ гэж хэрэндээ л муу санаалаад зөөлхөн гэгч нь тоншиж байв.
Гэтэл сэтгэл дотор сонин болоод л, нулимас урсаад л уйлаад л эхлэв. Хэнгэнэтэл уйлсан даа харин ч нэг. Уйлаад байгаагаа мэдээд бас гайхаад байгаа мөртлөө л зогсож чадахгүй уйлаад байлаа. Уйлаад л байлаа,, Нэлээд уйлсны дараа Замчлагч багшийнхаа заавраар тахилынхаа өмнөөс босож галынхаа баруунтаа олбогоо дэвсэн суув. Тахил засахдаа Зөвлөх Удган маань Эзэн Хаанд зориулан заавал нэг идээ засуулдаг жамтай. Учир нь Эзэн Хаан маань Өргөөний Улаач нар босох бүрт өөрийн хий биеэр залран ирдэг байсан юм. Тэр өдөр бас Эзэн Хаан маань ирээд явсан гэсэн. Мэлмийгүй би ямар харах юм биш. Эзэн Хаан заларч ирсэнд нь л хязгааргүй баярлаж байв.
За тэгээд буурлуудаа буулгахаар хэнгэргээ дэлдэж эхэлвээ. Дэлдээд л байлаа, хэнгэргийн дуу нэг түргэсч нэг өөрчлөгдөж, олон янз л болж байлаа. Гэхдээ би өөрөө нүдэж өөрөө л байгаад байлаа. Хэзээ буурал орж ирэх юм бол доо гээд л нүдээд л байлаа. Тэгээд л нүдээд сууж байтал хэнгэрэг хэд чанга дуугарч хэмнэл нь өөрчлөгдөөд гар сулраад л ирэв. За жаахан завсарлаж байгаад эргээд нүдэхээс дээ ухааны юм бодоод сууж байтал: Амар байна уу та гээд л манай эгч цай бариад ирэв? Өө юу вэ? Би буулгаагүй байна, болоогүй байна аа гээд л хэлж орхив. Тэгсэн чинь манай эгч: аан за гээд л яваад өгөв. Гэтэл цаанаас нь буурал буучихаад байхад яагаад ундаалга барьсангүй вэ гээд л замчлагч багш юмуу эсвэл замчлагч багшийн маань буурал ч юмуу хэлж байгаа сонсогдов? Юу билээ гээд л би бодов. Тэгж байгаад дахиад хэсэг нүдэв. Бас л хэсэг нүдэж байгаад хэнгэргийн дуу өөрчлөгдсөн ч юм уу би нүдэхээ болив. Тэгсэн намайг босгоход хамт байж дэмнэлцсэн Ханхавцал улаач аагтай шаргал хийгээд л аяганд бариад ирэв. Би ч өөрөө сууж байсан учир өөрөө юм чинь яаж цай уух вэ дээ гээд л бодоод байтал цай уучмаар ч юм шиг санагдаад болдоггүй. Гар хөдлөх гээд өөрөө хүсээд байх шиг. Тэгэхээр нь гараа хөдөлгөтөл цаанаас туршлагатай улаач: үр нь дэмнээд өгье гээд л гар түшээд цай балгуулчихав. Би ч тэгсхийгээд хэнгэргээ нүдээд буурлаа үдлүүлэв. Миний төсөөлж байснаас бөө гэдэг өөр ертөнц байлаа. Улаач хүний биед өөр сүнс орж ирээд л тухайн бие бүхэлдээ тэр сүнснийх болоод л явчихдаг, амар хялбар юм бодож байжээ. Өөрөөр хэлбэл хуяг өмсөж, хэнгэрэг нүдээд тэгээд буурал буугаад л бүх асуудал ОК болчих юм санаж байсан чинь тийм биш болой..... /Энэ тухай дараа дараагийн нийтлэлд өөрийн бодлоо бичнэ ээ./
Замчлагч багшийн буурал намайг дуудаж байна аа. Яваад л очлоо. Буурал сайхан хаха инээгээд за үр чи бууж сууж байгаагаа мэдэрч байна уу? ............ дээдэс хамгийн эхэнд буулаа, Дараа нь өвгөн надтай хамт мөр зэрэгцэн тулалдаж явсан Баатар жанжин буулаа гэв. Би ч өө үр нь барагтай сайн мэдэрсэнгүй ээ гээд л хэлэв. Үр чи санаа зоволтгүй, бага багаар мэдрэмж чинь дээшилдэг юм даа гээд л сургаалаа хайрлав. Ингэж би тэр өдөр улаач болсон.
Улаач болсон өдрөөс нэгэн хаврын өмнө Өвөг дээдэс минь Аянгат удганд залраад айлтгал сургаалаа хэлж байхад нь Өвөг дээд таньтайгаа удахгүй учран золгох ерөөл тавия хэмээн хэлж байсан маань яг нэг жилийн дараа тэр сар тэр өдөр биеллээ олсон нь гайхмаар.
Угаа авсан өдрийн дурсамжаас уйлж байсан минь л одоо хүртэл бодогддог юм. Хэн нэгэнд гомдсон юмуу эсвэл чухал мөчиж чухал үйлд очиж амжаагүй юм шиг, эсвэл манай удамд хараал хорлол байгаад тэрийг нь тайлахаар буусан ч юм шиг, шүдээ зуугаад л хөмхийгөө зуугаад уйлаад байсан. Гэхдээ энэ бүхний цаана хайр мэдрэгдэж байв.
Өвөг дээдэстэй минь холбож, Өндөр дээдүүдтэй минь учруулсан, Өргөөний зөвлөх удган, Өндөр тэнгэртээ Их удган цолтой, Сэлхэнцэг их Удгандаа ихэд талархсанаа илэрхийлж байна. Эгэлгүй даруу, эрдэм төгс их Удгандаа гялайлаа. Залаалж өгсөн өндөр Дээд Буурал, Хөхүүдэй мэргэн баатартаа мэхийн хүндэтгэе.
За ийнхүү би Улаач болов. Цээрийн хугацаа хэмээн хоног хугацааг тогтоож энэ хугацаанд заасан тоогоор буух учиртай гэв. Шавар байшинд шахалдан амьдардаг би Дөрвөн хананы дунд өвөг дээдсээ буулгана гэдэг ч нэн бэрхтэй болов уу хэмээн бодож байлаа. Манай байрны хана нимгэхэн, хажуу айл зурагтны дуугаа чангахад тавихад л сонсогддог тул тэнд хэнгэрэг нүдвэл оршин суугчид дургүйцэх байх гээд айж байсан юм. Тэгсэн ч нэг буулгаад үздэг хэрэг ээ хэмээн нэг орой буулгав. Гэтэл намайг бууж байх хооронд Дээд давхраас нэг хүн 2нтоо зочилж: унтмаар байна, настай хүн байна, унтах гэтэл их чимээ гаргаад байна, цагдаад өгнө шүү гэж сүрдүүлсэн байв. Маргааш нь дахиад буулгатал хажуу айлаас хана нүдээд болохоо байв. За за болиё. Сэтгэл санаагаа ч тайван байлгаж чадахгүй, хана нүдэх вий цагдаа дуудах вий гэж санаагаа чилээн буурлуудаа буулгана гэдэг бүтэхгүй хэрэг гээд л гэртээ буухаа болихоор болов.
Харин тэгтэл аз болж Гачууртад Дээдсийн Өргөөнд бууж болох таатай боломж олдов. Ингэснээр би ажлаа тараад л Гачуурт явж Дээдсийн Өргөөнд очиж бөөлдөг болов. Цээрийн хугацаандаа нэлээд хэд хоног бөөлөлгүй алгассан гэмтэй ч ихэнх өдөрт нь буурлуудаа буулгаж чадсан. За тэгээд мэдрэмжийн тухайд хэдэн үг хэлэхгүй бол болохгүй.
Улаач болно гэдэг бодсон шиг тийм хялбар биш ажээ. Хэнгэрэг нүдээд л мансуураад л өөр сүнс миний биед орж ирээд л өөрөө бүхнийг зохицуулаад ярих юмаа яриад л явчихна байх гэж бодож байтал тэс өөр юм. Бөө бүрийн буулт өөр бүжин туулайн харайх өөр гэдэг шиг өөр өөр л байдаг бололтой. Миний хувьд буурлуудаа буулгахад миний бодол оюун давхар байдаг байв. Өөрөөр хэлбэл буурал буугаад байна уу эсвэл би өөрөө байгаад байна уу гэдэг эргэлзээ байв. Эргэлзээгүй зүйл нь хэнгэрэг нүдэхэд гар өөрөө хөдлөөд л хэмнэл нь түргэсч удаашраад л би биш өөр нэг далдын хүч миний гарыг удирдаж байгаа нь илт мэдрэгдэнэ.
Харин оюун бодолд маань улаач миний бодол их давамгай байв. Цээрийн хугацааны эхэнд би буурлуудаа бууж байгаа эсвэл мордож байгааг нь ч сайн ялгахгүй байлаа. Ямартай ч хэнгэргийн дуу, хэмнэл өөрчлөгдөөд л байгаа нь мэдэгддэг. Сүүлдээ буурлуудаа буух мордохыг нь ялгаж бодол оюунаараа зохицуулж чаддаг боллоо. Мөн жанжин онгод, хатан онгод, удмын буурал, Хурмастын буурал, Галын буурал буугаарай хэмээн бодож туршилт хийж үзэв. Болж л байлаа. Толгой онгодоо дуудаж удирдах буурлууд нь удирдаж байж улаач үрдээ буугаарай гээд л буулгаад байв. Одоо манай буурлууд ярих болов уу гээд л арай жаахан дэвшилтэт зүйл бодож эхлэв.
Нэг удаа за хамгийн ойрын буурал буюу хамгийн сүүлд манай удмаас онгод болсон буурал маань биед минь залраарай гэж бодоод л оюунаа төвлөрүүлэн буулгах гэж үзэв. Нэг буурал орж ирэв. Хамгийн залуу буурлаа дуудсан байтал хамгийн хөгшин нь орж ирдэг юм байна. Нуруу туруу бөгтийгөөд л гар хуруу нь хөдөлж чадахгүй түшээ үр ундаалга өгсөний дараа арай гайгүй болж байлаа. Ундаалга өгөх бүр гайгүй залуужаад зүгээр болоод байв.
Бас нэгэн удаа Өргөөний шинэхэн улаачтай хамт буурлуудаа буулгатал нэг буурал буугаад л шууд яриад эхлэв. Алалцаж хядалцаж..... яаж яаж явлаа, Бидний үед алаан хядаантай байсан, одоо энэ цаг их нам тайван болж дээ гэсэн утгатай зүйлсийг шүлэглээд л хажууд буусан буурлаа анд минь гэж дуудаад л жигтэйхэн. За би ч арай ингэж шүлэглэж чадахгүй ээ, яах аргагүй л буурал байна гэж бодов. Учир нь үг цаанаасаа ундарч ирээд л шууд яриад байсан юм. Гэтэл хажууд буусан буурлыг анд минь гээд л байхаар нь за энэ буурал анд нь биш бол яана аа би шал дэмий юм яриад байгаан биш байгаа гээд л болгоомжлоод бодоод байсан чинь тэр миний бодлыг тоож байгаа царай алгаа, яриад л байв. Ингэж л нэг тархинд 2 бодол оршиж онгод буурлууд улаачдаа мэдрэмжтэй буухын утга учрыг бага зэрэг ойлгож эхлэв.
За бас нэгэн удаагийн тохиолдлыг дурдая. Дээдсийн Өргөөнд надтай хамт 2 ч улаач хамт бөөлдөг байв. Нэг өдөр гадаа гарч гал дээр буурлуудаа буулгая гэж нэг улаач маань хэллээ. Бид 2 хамтдаа гараад бөөлөхөөр болов. Манай нөгөө улаач маань харьцангүй мэдрэмж сайтай, буурлуудынхаа хэл яриа, захиас зааврыг ойлгоод мэдрээд, харьцаад байдаг чадвартай. Овоо гайгүй мэдлэгтэй. За эхлээд хурмастын буурлаа дуудан биедээ залаад дараа нь галын буурлаа дуудуулна. Дараа нь галын буурлаа зална, тэгнэ ингэнэ гээд л өчнөөн зааварчилгаа буурлууд хэлж байна гээд л яаж бөөлөхийг зааж өгөв. Тэр ёсоор нь бөөлөв.
Гэтэл хэнгэргээ сүртэй нүдээд л орилж хашгираад, гуугачаад л, сэтгэл хөөрөөд буурлууд бахтай сайхан бууж байна аа. Чоно болж улих шиг, баавгай ч юмуу арслан шиг ч архираад байх шиг. За надаас лав иймэрхүү үйлдлүүд гарахгүй дэг гээд би буурал бууж байгаад баттай итгэн их л додигор байлаа. Тэр өдөр мэдрэмж их өндөртэй, буурлуудаа сайхан буулгав. Хэсэг хугацааны дараа бас яг ийм галын бөөлөө хийлээ. Би ч өмнөх галын бөөлөө шигээ санан орилж хашгирах байх гээд л сүртэй юм бодон хэнгэргээ чанга нүдэв. Чанга нүдээд байх тусам л улам даруухан буугаад байв. Өө за за бодсоноор хүссэнээр болдоггүй юм байна гэж бодов. Ингэж л буурлууд янз янзаар өөрсдийгөө мэдрүүлэн буудаг гэдгийг мэдэв. Би хэнгэргээ янзын гоё дэлдээд аймаар сүртэй бууяа гэж бодоод буулгая гэвэл бас бодлоор болохгүй. Ер нь зөнд нь тавиад буурлууд өөрөө мэднэ биз гээд л орхиход яг болдог юм шиг байгаан. Угаа авч улаач болсон шинэхэн надад сурах мэдэх зүйл их байлаа. Багахан сэтгэгдлээсээ хуваалцахад л ийм.
Би өөрөө байгаад байна уу Буурал байгаад байна уу гэж бодож байгаад тойвуураараа зөндөө л тоншуулж үзсэн. Ханхавцал зайрангийн буурлын хэлдгээр аяганд усыг ихээр хийвэл халгиж цалгиад асгарна, харин бага багаар хийвэл халгиж цалгихгүйгээр аягаа дүүргэж чадна хэмээсэнтэй агаар нэгэн адил буурлууд, онгодууд өөрсдийн шидийг улаачдаа бага багаар өгч мэдрэмж мэлмийг нь бага багаар нэмэгдүүлдэг ажээ. Улаач болонгуутаа л бүх шидийг авч бүгдийг үйлдэж чаддаг болчихвол бүх л улаачид мундаг байх байсан төдийгүй Бөө болно гэдэг амар хялбар, бэлэн хоолны л ажил байх байсан биз. Бөө болно, улаач болно гэдэг бэлэн хоол биш ажээ. Тийм ч амархан бэлэн будаа өгөхгүй ээ гэж....
За улаач болсон түүхээсээ сонирхуулахад нэг иймэрхүү. Эргээд Түмэн Онгодын Чуулганыхаа тухай бичье. Их үйл нь болох газарт 21-нээс хэд хоногийн өмнө очин бэлтгэл юугаа базааж, түлш түлээгээ бэлтгэн, цөөн хэдхэн хоногт олны хүчээр асар их ажил хийв.
..............Үргэлжлэл бий. /Дараагийн нийтлэлд Түмэн Онгодын Чуулган болсон 13-р зуун Баазад болсон үйл явдлууд, Чуулган болохоос өмнөх адал явдлууд, Чуулган болсны дараах адал явдлууд......... үргэлжлэнэ./

-------

0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002