2012-11-27

ОНГОД ДЭЭДСҮҮДИЙН АЙЛДСАН БӨӨГИЙН ИХ ХӨЛГӨН СУДРУУД БҮТЭЭГДЛЭЭ



ОНГОД ДЭЭДСҮҮДИЙН АЙЛДСАН
БӨӨГИЙН ИХ ХӨЛГӨН СУДРУУД БҮТЭЭГДЛЭЭ

Онгод Дээдсүүдийн оюун ухаанаар нэг сарын дотор бүтээгдсэн, хүмүүний оюуныг гэгээрэлд хөтлөх Монгол Суу ухааны гайхамшиг Бөөгийн Их Хөлгөн Судруудыг танилцуулж байна. Судрууд болвоос:  

1. Их түүхийн судар, 
2. Бичиг Соёлын судар, 
3. Бөө Гэгээн Тархины судар, 
4. Хас Төрийг Бадраах Судар, 
5. Гэгээн Зөн
6. Хар дайны нууц судар
7. Огторгуйч эрдмийн судар
8. Сав шимийн судар
9. Эмнэн домнохуйн судар

Энэ дэлхий шинэ мянганд замнах Монгол Суу Ухааны 9 Их Хөлгөн Судруудаас эхний 6 судрыг 1 сарын дотор бүтээж хэвлүүлээд байна.  Судруудыг махан биетэй хүмүүний оюунаар бус Дээд Буурлуудын ухааныг улаачлан дамжуулж бичигт буулгаж бүтээснээрээ онцлогтой.
Онгод Дээдсүүдийн айлтгал сургаалийг Улаачлан дамжуулагч нь Суу Их Эзэн Богд Чингис Хааны улаач Аянгат юм. Мөн Гэрлийн Өргөөний улаачид Байгал,Утаа,Ундрахуй нар улаачлан дамжуулжээ. Судруудын тухайд товчхон өгүүлвэл:



1. Их Түүхийн судар болвоос Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Оюу Толгойгоос 17км-ын зайд орших Жавхлант хайрхан, Ханбогд хайрханы хадны зургуудыг Онгод Дээдсүүд тайлан айлдсан. Эдгээр хадны зургуудад эргэх цагийн түүх, энэ дэлхийн амь, дэлхийн үүслийн тухай түүх агуулагдаж буй.  Өтүгэ үеийн 68 онгод буурал дээдсүүд Их Түүхийн Судрыг тайлж айлдсан билээ.


2. Бичиг соёлын судар болвоос эртнээс уламжлалт Өтүгэ цагийн Буган бичээсийг тайлан уншсан айлтгалууд юм Хөх Монголчууд  түүхийн явцдаа 920 бичгийн соёлтой байсан ба түүний нэг нь Буган бичиг юм. Өтүгэ үеийн 56 Онгод Буурал Дээдсүүд тайлж айлдав.


3. Бөө гэгээн тархины судар болвоос Бөөгийн талаар өнөө цагийн хүмүүсийн асуусан асуултуудад хариулж бичсэн, бүхий л нарийн ширийн мэдлэг мэдээллийг агуулсан онцлогтой, буурлуудаас асууж бичсэн судар билээ. Өтүгэ үеийн 45 Онгод Буурал Дээдсүүд Бөө Гэгээн тархины судрыг тайлж айлдав.


4. Хас төрийг бадраах судар нь Алтан судрын хэсгээс тайлж бичсэн нь бөлгөө. Алтан Судар хэмээх нь Чингис хааны отгон хүү Тулуй Хааны хатан Сорхагтани Бэхи Хатны - ХӨХ МОНГОЛ-ыг Нүүдлийн соёлоор бадраах ИХ ЗАСАГ-ийн Алтан Дээд ГЭР ИЭ, - Хөх Моногоуулыг ний-хэм-ээр бадраах хутагтай дөрвөн нэүрит их засаг-ийн алтан дээд үнэний аялгуу- ХӨХ МОНГОЛЫГ ТӨРӨӨР БАДРААХ ХУТАГТАЙ НЭҮРИТ ИХ ЗАСАГ-ИЙН АЛТАН ДЭЭД ҮНЭНИЙ АЯЛГУУ хэмээх судрууд бөгөөд эдгээр 3 судруудыг дэлгэрэнгүй болгон, утга агуулгуудыг онгодуудаас дэлгэрүүлэн  асууж Хас төрийг бадраах судрыг бичсэн болно. Алтан судар нь 1251 онд Их Монгол Улсын Хаанаар Мөнх Хаан өргөмжлөгдөх үед Мөнх Хааны ээж Сорхагтани Бэхи Хатан Их Хаан хүүдээ өргөн барьсан судар бөгөөд түүнээс хойш 750 жилийн турш 15 өртөөлөгчөөр маань мэгзэм мэт цээжлэгдэн өнөө цагт хүрч ирсэн түүхтэй. Хас төрийг бадраах судрыг 73 Онгод Буурал Дээдсүүд тайлж айлдав.


5. Гэгээн зөн нь болвоос Гэрлийн Өргөөнд нэгдсэн  улаач, гишүүдийн бөөтэй хэрхэн яаж холбогдсон түүх, намтар цадиг, баялаг түүх, мэдлэг мэдээллийн арвин сан бөлгөө.  Гэрлийн Өргөө нь Их Эзэн Богд Чингис Хаан Хөх Монголдоо хий бие хийсгэлэн дүрээрээ эргэн заларч айлдвар сургаалаа айлдаж, гэгээрүүлэх үйлээ хийж буйг түмэнд түгээн сонордуулж, Их түүхээ сэргээх, Хөх Монголоо гэгээрүүлэх, Тэнгэр үзлээ түгээн дэлгэрүүлэх нэгэн зорилгын дор сайн дураараа нэгдсэн Хөх Монгол ардуудын нэгдэл юм. Гэгээн зөнд 72 хүний намтар оршив.


6. Хар дайны нууц судар нь Бөөгийн шидүүд, Тэнгэрийн 3000 шидэт тэмдэгтүүд, тэднийг хэрхэн яаж юунд ашиглах тухай, хар сүнстэй тулалдах арга ухаан, зэвсэг, тарни, шившлэгүүд, домууд, хараал, жатга хариулах аргууд, хамгаалалт дайралт хийх аргачлалууд гэх мэтийн далдын маш нууц аргуудыг Буурал дээдсүүд хэлж бичүүлсэн нууц судар юм. Үүнийг улаач нарын тэмдэгтүүд, тамгууд, идэвх зүтгэлээр нь үнэлэн таньж байж, Гэрлийн Өргөөнд нэгдсэн бөө нарт олгох ёстой судар юм. Иймд энгийн хүмүүст биш бөө нарт олгох ёстой судар учраас нууц судар хэмээгдсэн болно.
Удаах Судрууд нь Огторгуйч эрдмийн Судар, Сав шимийн судар, Эмнэн домнохуйн судар болой. Их Хөлгөн  9 толгой судрууд цаашид тус бүр 9, 9 болж задрах бөгөөд Монгол Хаад, Хатад, Жанжид, Монголын түүхийн талаарх судрууд Хөх Монголчуудаа гэгээрэлд хөтлөхөөр үргэлжлэн гарах юм.
            Бөөгийн Их Хөлгөн  9 Судрууд бүрдсэнээр  Тэнгэрийн зарлигаар дэлхийн шинэ эринг албан ёсоор эхлүүлэх Түмэн Онгодын Чуулган 2012 оны 12 сарын 21-нд болж Тэнгэрийн 1000 отгийг төлөөлөх 1000 бөө бөөлөх билээ. ЭлТүмэн Онгодын чуулган болбоос мянган жилдээ нэгэнтээ тохиох Тэнгэрийн Их үйл бөгөөд энэ цагтаа Тэнгэр Эцэг буман\100 000\ жилд нэгэн удаа эх дэлхийдээ залрах, 99 Тэнгэр түмэн \10 000\ жилд эх дэлхийдээ нэгэн удаа залрах, Түмэн отгийн толгой  өндөр дээд Тэнгэрүүд  мянган\1000\ жилд эх дэлхийдээ нэгэн удаа залрах 3 аугаа үйл давхцаж буй Тэнгэрийн Их үйл юм.
Бөөгийн Их Хөлгөн судрууд бүрдэж Хөх Монголоо гэгээрүүлэх Их үйлийн үндэс суурь тавигдлаа. Судар бүтээхэд тусалсан Гэрлийн Өргөөний гишүүд, хэвлүүлэхэд хандив өргөсөн байгууллага, хувь хүмүүс, дотоод гадаадад суугаа Гэрлийн Өргөөний гишүүд,  бүхий л хүмүүст талархал илэрхийлж байна.
Судруудыг Гэрлийн Өргөө, Интер номын дэлгүүр, УИХ дэлгүүрийн Мажестик номын дэлгүүрүүдээр худалдаалж байгаа бөгөөд 1905 –аар үнэгүй хүргэж өгнө. Судартай холбоотой санал хүсэлт илгээх, хамтран ажиллах, худалдан авахаар бол 8807 7002 утсаар холбогдоно уу.
Монгол Суу Ухаан мандан бадраг. Тэнгэр Монгол Газар.

Гэрлийн Өргөөний хаяг: УБ хот, ЧД, Тэнгис кино театрын ард, Оранж Плаза төвийн 205 тоот,  Монгол Тэнгэр Үнэн ТББ, Харилцах утас: 8807 7002
Мэйл хаяг: tengermongolgazar@yahoo.com

4 сэтгэгдэлтэй:

B.Enkhsaikhan said...

Заавал Авнаа... Үнэхээр хурдан хийж дуусгасан байна шүү... Одоо унших л үлдлээ... Тэнгэр Монгол Газар

Anonymous said...

Хаанаас авч болох вэ

Duulin said...

8807 7002

Unknown said...

Их Түүхийн судар номыг хаанаас олж авах вэ. надад маш хэрэгтэй байна

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР