2012-11-02

Түмэн Онгодын чуулганд оролцох оролцогчдыг бүртгэнэ


Мянган жилдээ нэгэнтээ болдог "Түмэн Онгодын Чуулганд" оролцох улаач болон дэмжигч нарыг 11 сарын 5-ны өдрөөс эхлэн 10-18 цагийн хооронд Гэрлийн Өргөөн дээр буюу Тэнгис Кино театрын ард байрлах Оранж Плаза төвийн 205 тоотод бүртгэнэ. Түмэн Онгодын чуулганд оролцох улаач нь Өргөөнөөс тусгайлан гаргасан бүртгэлийг /анкет/ бөглөнө.

Бүртгэл 12 сарын 1-ний 18 цагт дуусгавар болох бөгөөд Түмэн Онгодын Чуулганд "зөвхөн бүртгүүлсэн" "УЛААЧ" болон "ДЭМЖИГЧ" гишүүдийг /энгийн ард иргэд/ оролцуулна. 

Бүртгүүлээгүй, Онгодын чуулганд оролцох Мандат аваагүй улаач болон ард иргэдийг Чуулган болох газар нэвтрүүлэхгүй.

Улаач нар бүртгүүлэхдээ:

1. Иргэний үнэмлэхийн хуулбар
2. 3х4 харьцаатай 2 хувь цээж зураг
3. Бүртгэлийн хураамж 20.000 төгрөг /Чуулганы үйл ажиллагааг зохион байгуулахад зарцуулагдана./

Дэмжигч гишүүд бүртгүүлэхдээ:

1. 3х4 харьцаатай цээж зураг 2 хувь
2. Бүртгэлийн хураамж 20 000 төгрөг 


- Бүртгэгдсэн улаач нарыг хуваарийн дагуу эмнэлгийн үзлэгт хамруулна.
- Эмнэлгийн дүгнэлтээр махан бод нь өвлийн хүйтэнд бөөлөх чадвартай бол тухайн Улаачтай "Гэрээ" байгуулна.
- Түмэн Онгодын Чуулган болохоос өмнө бүх гэрээ байгуулсан улаачид болон түшээдийг хамруулан ХУРАЛДАЙ зохион байгуулж Улаачдад Түмэн Онгодын Чуулганд оролцох эрх буюу ГЭРЭГЭ /Мандат/ олгоно.

Жич: Түмэн Онгодын Чуулганд оролцох улаач нар нь Дээд Тэнгэрээс айлдсан айлтгалуудыг уншиж утга санааг нь ойлгон хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд Эх дэлхийгээ гэсэн зүрх сэтгэлтэй, чуулганы үйлийн утга учрыг ойлгон ухсан бүхий л улаачид оролцох эрх нь нээлттэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 8807 7002
www.tengermongolgazar.mn

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР