2012-11-25

Myadagmaa Tmg: 2012 оны 11 сарын 23-ний өдрийн засал

Амар байцгаана уу? Гэрлийн өргөөнийхөн минь. Өнөөдөр ГӨ дээр Тэнгэр удган маань гэр орноосоо хол байгаа оюутнууд болон ар гэрийнхэн нь өвгөд дээдсээ ойлгодоггүйгээс улаач үрсээ дэмнэж түшдэггүй хүмүүст хандив цуглуулах зорилгоор засал хийв. Удганы маань ажил хэрэг,алдар нэр олны дунд ихэд түгжээ.Ингэж хэлэхийн учир нь миний хажууд хөл муутай нэгэн эр эхнэрийнхээ хамт сууж байлаа.20-д жилийн өмнө автын осолд орсоны улмаас үүссэн гэмтэл нь саяханаас илэрч хэвтэрт орон хагалгаанд орж ГӨ-ний тухай сонсон ирсэн гэнэ. Хүнээс сонсон ирсэн хүмүүс энд олон байлаа. Сайн үйл сайхан мэдээ л кү энгээр тархан түгдэг бус уу.

Засал хийсэн өргөөнд өнөөдөр анх удаа орж суув./ Өмнө 3 удаа очихдоо үүдний хэсэгт ороод гарч байсан/ . Удганы өмнө шинэхэн хэвлэгдсэн 5 судар давхарлаастайгаа харагдана. ГӨ - ий блогоос харж байсан тул танихад амархан байсныг хэлэх юун. Болдогсон бол гүйж очиж аваа л гүйлгэн уншаад хорхойгоо дарчихмаар л байлаа. " Ирэх нэгдэхээс хэвлэлтээс гарч ачигдаж ирээд тараагдана "гэж Удган хэлэв. Хэ хэ хэ Бас нэг нууц задлахад судар хэвлүүлэхэд хандив өргөсөн хүмүүст бэлэглэнэ гэжийлаа шд

Өнөөдөр их л хүнд хүнд засалтай хүмүүс ирсэн юм шиг харагдаж байлаа. Тэнгэр удган засахыг нь засаад огих үедээ огиж, зөвлөх үедээ зөвлөсөөр, цэвэрлэсээр байсан боловч хүмүүс хорогдох бус нэмэгдэж ирсээр байлаа. Энэ үед Галт удган,, Уята Туяа удган нар хамжилцаж байлаа. Бүгд хүний төлөө бүхнээ зориулсан сайхан эмэгтэйчүүд. Хараад бахархаж суулаа, даа.

Монголчууд бие биендээ яасан ч их хараал хийнэ вэ??? 3 5 7 9 үеэр нь хараасан , жатгалсан байх юм.Би нөхөр болон отгон дүүг сахиустай хэмээсэн учир шалгуулж бататгах, чадвал 21-ны үйлээс өмнө босгочих том санаа өвөрлөн ирсэн бөлгөө.Зорьсон хэрэг мэдээж сайхан бүтсэн. Гялайлаа, Тэнгэр удгандаа. Гэнэт миний бие эвгүйрхээд зүрх болохоо байгаад суухад хүнд болов. Би ч гүрийгээд л суугаад байлаа. Уул нь манай 2-ын заслыг хамгийн эхэнд хийчихсэн боловч Удган Сансармаагийн багтай хамт гэр , зуух ачуулах даалгавартай миний бие 6-7 цагийн зай байгаа тул явахаа түр азнан замын түгжээ гэдэг шиг сууж байлаа....Уул нь анх орж ирэхэд "-та өмнө нь ТОЛЬДУУЛЖ байл уу?" гэж удганыг асуухаар нь Хубилай жанжны засалд 2 удаа орсноо бодоод "тиймээ" гээд хэлчихсэндээ ихэд харамсав.Би ч унахнээ... унах нь. бөөлжмөөр оргиод, нүд эрээлжлээд ..яав ч бие илт эвгүйцэв. Айх ч шиг гайхах ч шиг баярлаад ч байх шиг. .Зээ кэн мэдлээ, агаар дутагдаад,... хоолны хордлого болоо ч бил үү....кккк. Өчигдөр манай гэрлийн өргөөний улаач дэмжигч залуус 8 гэр ачиж шөнө дөл болтол ажиллацгаасан нь гайхалтай. Эвлэвэл бүтдэг гэдэг энэ буюу. Хурай хурай хурай

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР