2012-11-20

Их Хөлгөн Судруудын тухай


Хүмүүний оюуныг гэгээрэлд хөтлөх Монгол Суу ухааны гайхамшигт судруудыг танилцуулж байна. Эдгээр 5 судар бол энэ дэлхий шинэ мянганд замнах Монгол Суу Ухааны 9 Их Хөлгөн Дээд Судруудын эхлэл нь юм. Судрууд болвоос:  

1. Их түүхийн судар, 
2. Бичиг Соёлын судар, 
3. Бөө Гэгээн Тархины судар, 
4. Хас Төрийг Бадраах Судар, 
5. Гэгээн Зөн хэмээх судрууд билээ.

Гэгээн зөнгөөс бусад судар нь Онгод дээдсүүдийн айлтгал бөгөөд Улаачлан дамжуулагч нь Суу Их Эзэн Богд Чингис Хааны улаач Аянгат удган юм. Мөн Гэрлийн Өргөөний улаачид Байгал удган, Утаа Удган, Ундрахуй удган нар улаачлан дамжуулжээ.

1. Их Түүхийн судар болвоос эргэх цагийн түүх, энэ дэлхийн амь, дэлхийн үүслийн тухай бичээсийг тайлсан судар билээ. Өтүгэ үеийн 68 онгод буурал дээдсүүд Их Түүхийн Судрыг тайлж айлдав.
2. Бичиг соёлын судар болвоос эртнээс уламжлалт Өтүгэ цагийн Буган бичээсийг тайлан уншсан айлтгалууд билээ. Өтүгэ үеийн 56 онгод буурал дээдсүүд Бичиг соёлын судрыг тайлж айлдав.
3. Бөө гэгээн тархины судар болвоос Бөөгийн талаархи бүхий л нарийн ширийн мэдлэг мэдээллийг агуулсан онцлогтой, буурлуудаас асууж бичсэн судар билээ. Өтүгэ үеийн 45 онгод буурал дээдсүүд Бөө Гэгээн тархины судрыг тайлж айлдав.
4. Хас төрийг бадраах судар нь Алтан судрын хэсгээс тайлж бичсэн нь бөлгөө. Монгол Суу Ухааныг 73 онгод буурал дээдсүүд тайлж айлдав.
5. Гэгээн зөн нь болвоос Гэрлийн Өргөөний улаач, гишүүдийн намтар цадиг, баялаг түүх, мэдлэг мэдээллийн арвин сан бөлгөө. Гэгээн зөнд 72 хүний намтар оршив.

Эдгээр 5 судрыг  1 сарын дотор бүтээж бий болгосон бөгөөд махан биетэй хүмүүний оюунаар бус Дээд Буурлуудын ухааныг бичигт буулгаж бий болсон судар тул гайхамшиг нь түүнд оршино.

Удаах Судрууд нь Огторгуйч эрдмийн Судар, Сав шимийн судар, Эмнэн домнохуйн судар, Хар дайны судар болой. Эдгээр 9 толгой судрууд цаашид 9, 9 болж задрах бөгөөд Монгол Хаад, Хатад, Жанжид, Монголын түүхийн талаарх судрууд Хөх Монголчуудаа гэгээрэлд хөтлөхөөр үргэлжлэн гарах юм.
Судар бүтээхэд тусалсан Гэрлийн Өргөөний гишүүд, хэвлүүлэхэд хандив өргөсөн байгууллага, хувь хүмүүс, дотоод гадаадад суугаа Гэрлийн Өргөөний гишүүд,  бүхий л хүмүүст талархал илэрхийлж байна.

Монгол Суу Ухаан мандан бадраг. Тэнгэр Монгол Газар.


Холбоо барих: УБ, ЧД, Тэнгис кино театрын ард 
Оранж Плаза төвийн 205 тоот, 
Монгол Тэнгэр Үнэн ТББ, Харилцах утас: 8807 7002

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР