Аль ч улс орны амьдрах, хөгжих үндэс нь Зөвшилцөл юм. Тухайн улс үндэстэний өмнө тулгарсан гол зорилтууд дээр нийтээр зөвшилцөлд хүрч тогтсоныг ийн хэлнэ. Харамсалтай нь өнөөгийн нийгмийн тогтолцоог далдаас залуурдаж байдаг бүлгүүдэд өөрийн дэглэмийг хамгаалахын тулд Үндэсний Зөвшилцөл гэх энэ лут ойлголтыг олон нийтэд мэдүүлэхгүй байх сонирхол бий. Тийм ч учраас өрнийн дэглэмийн хөлсний онолчид Үндэсний Зөвшилцөлийг зориуд мушгиж, нийгэмд тогтсон хэв заншилтай хольж хутгаад “Бичигдээгүй хууль” гэсэн нэршилд хамруулж бүдгэрүүлдэг. Тэгээд оронд нь “Нийгмийн зөвшилцөл” хэмээн хөндийхэн томъёолсон ойлголтыг сурталчлах болсон юм. Үүндээ гол төлөв эрх барьж буй бүлгүүдийн хоорондын тохиролцоог элдэв өнцгөөс нь цэцэрхэн тайлбарладаг. Үнэндээ энэ бол ямар элийнийх нь нийгмийн зөвшилцөл байх вэ дээ. Ердөө л хуйвалдаан шүү дээ. Харин бид энэ удаа Үндэсний Зөвшилцөлийн тухай өгүүлнэ.