2012-02-28

Нарандулам: Тэнгэр Үзэл гэж юу вэ?


Гэрлийн Өргөөний судлаач Нарандулам

Тэнгэр үзэл гэж юу вэ

Монголчуудын уугуул шүтлэг бол бөө мөргөл билээ. Бөө мөргөлийн үүсэл хөгжлийг эрдэмтэн судлаачид хүй нэгдлийн байгуулал, эцгийн эрхт ёс ,эсхүл эхийн эрхт ёсны үед үүссэн гэж  үзэж ирэв. Гэвч Австралийн агуйгаас 40 мянган жилийн тэртээд бөө мөргөл  оршиж байсныг нотлох агуйн зураг илрээд байна.Үүнээс үзвэл бөө мөргөлийн үүсэл хөгжлийг түм түмэн жилийн тэртээгээс үүсэлтэй гэж үзэхэд  эргэлзэх зүйлгүй болж  байна. Монголчуудын бөө мөргөл нь Тэнгэр үзэлд тулгуурлаж ирсний дээр бөө мөргөлийн ачаар ертөнц түүний хууль зүй тогтлыг танин мэдэж, тэнгэр газар, онгон дагшин байгаль уул ус, ертөнцийн бүхий л юмс үзэгдлийг амьтай гэж үзэн шүтэн биширч,аргадан тахиж,тэнгэр онгодуудтайгаа харилцаж ,байгалийн хууль зүй тогтлыг даган хатуу ширүүн  байгалтайгаа зохицон нүүдэллэн амьдарч иржээ.

2012-02-20

Хатан Бүүвэй Өжийн сургаал


Хамаг орчлогийн тухай хааж нуухгүйгээр хөөрсөнийг Хаан дээдсийн тухай хайрлаж бахадсан сэтгэлийг, Бишрэн дагах мэргэн сургаал, айлдвар юуг билиг оюуны их ундаргаасаа Хатан эжий харамгүй айлдсаныг нь түмэн олондоо түгээж байна. 

- Эзэн Хааны тухай сонордож мэдсэн нь:
- Өнөөгийн Монгол
- Уг барьж удмаа босгох тухай
- Онгод буурлуудын шидийн тухай цухасхан
- Удахгүй болох үйлийн тухай урьдчилан сануулж хэлэх тухайд:
- Хаялага дайрлагаас хамгаалах тухай
- Нөгөө Ертөнцийн тогтолцоо, Сүнсний тухай
- Цагаан сарын тухай

Эзэн Хааны тухай сонордож мэдсэн нь:

Эзэн Хааны бага байх үеийг нь Хатан эжий буурал бага сага мэднэ гэж надад хэлэв. Хаан маань ямархуу хүн байсан болоо хэмээн асуухад: 

2012-02-16

Тэнгэр Монгол Газар 2012 Төслийн сайт нээгдлээ



2011 оны 01 сард гайхамшигт үйл явдал тохион Аянгат Удган Тэнгэрт мэндэлж, Хаан Чингис улаачдаа заларсан билээ. Эзэн Чингис Хаан дэлхийдээ дахин морилсоны учир нь эх дэлхийд минь найман зууны өмнөх үе шиг уршигт нөхцөл бүрдсэн тул дахин засаглахаар, олон түмнийгээ Аянгат удганаар оройлуулан гэгээрүүлэх хэрэгтэй болсон явдал юм. Иймд Тэнгэр үзлийг түмэнд хүргэж, Хааны айлдварыг түүчээлэх санаа, зорилгоор нэгдсэн залуус “Монгол Тэнгэр Үнэн” ТББ-ыг 2011 оны 06 сард байгуулсан билээ. “Монгол Тэнгэр Үнэн” ТББ нь байгуулагдсан цагаасаа эхлэн энэ л зорилгынхоо төлөө Монгол түмнээ гэгээрүүлэн сэнхрүүлэх үйлд зүтгэх хүмүүсээр эгнээгээ тэлсээр байна.

2012-02-15

Тэнгэр Монгол Газар ТВ-ийн ярилцлага /Видео мэдээ/


2012.02.10. Монгол Тэнгэр Үнэн ТББ-ын тэргүүн Б.Мөнхгэрэл, УЗ-ийн гишүүн Д.Нарандулам нар Стар Тв Цагаан уул хөтөлбөрт оролцож Тэнгэр Монгол Газар дуудлагын тухай, Их Эзэн Чингис Хааны улаач Аянга удганы тухай ярилцсан нэвтрүүлгийг та бүхэндээ хүргэж байна.

Энэхүү нэвтрүүлгээс та бүхэн Тэнгэр Монгол Газар дуудлагын тухай, Их Эзэн Чингис Хааны онгод эргэн Монголдоо заларсан тухай, Их Эзэн Хааны улаач Аянга удганы тухай, Монголчуудын уламжлалт шүтлэг Бөө мөргөл, Тэнгэр үзлийн тухай мэдэж авна.

Мэддэггүйн Хар Гай, Мэлмийний таг харанхуй


Бөөгийн талаар  хэдэн гомдол сонсов. Инээдтэй ч юм шиг эмгэнэлтэй ч юм шиг. 

Нэгэн жишээ:

Таалагдсан залуу, бүсгүйгээ өөрийн болгохын тулд бөө дээр зургийг нь барьж очоод холбоос хийлгэдэг нэг домын арга байдаг ажээ. Холбоос гэдэг нь 2 зургийг нь барьж байгаад хооронд нь нийлүүлээд тэгээд тэр хоёр хоорондоо наалдан пад болдог гэнэ дээ. 17той охин ийм арга хэрэглээд нэг хүүг өөрийн болгож авчээ. Өөрийн болгохыг хүссэн хүнийхээ зургийг удган эгч дээрээ барьж очоод холбоос хийлгэсний дараа нөгөө залуу нь өөрт нь наалдаад салахаа байсан гэнэ. Тийм үйл хийлгүүлж байдаг охин бас хийж байдаг бөө хоёр аль аль нь таарсан таар шуудайнууд юм.

2012-02-10

Гэрлийн Өргөөний гишүүдийн авсан Нар, сар, онгодын зураг


Сайхантуяа: Тэнгэр Монгол Газар дуудлага хэлэхээс өмнөх зураг. Нарны цацраг гараагүй байна.

Тэнгэр Монгол Газар дуудлага яагаад хэлээд байдаг юм бэ? Яагаад нарны зураг аваад байдаг юм бэ? Учир юу вэ гэсэн хүмүүст товч тайлбар хүргэж байна. Тэнгэр Монгол Газар бол дуудлага бөгөөд үүнийг чин сэтгэлээсээ хэлвэл Гэрлийн Онгодууд хаа байгаа газар нь бодлын хурдаар очдог. Дуудлага хэлэхэд Нар, Сар хариу үйлдэл үзүүлдэг. Дуудлага хэлсний өмнө ба дараа авсан зурагнууд эрс өөрчлөлттэй байх нь бий.

Зураг аваад байдаг учир нь бол дуудлага дуудахаар энэ нь Нар, сар, байгал дэлхийд нөлөөлдөг гэдгийг батлахын тулд хийж байгаа үйлдлүүд юм. Гэхдээ төрөл бүрийн аппарат, гар утасны камер гэх мэтээр авах үед Нарны зураг янз бүрээр гардаг. Зарим нь линзний нөлөөллөөр олон янз гардаг бол зарим нь дуудлагын нөлөөллөөр өөрчлөгдөж олон янз гардаг. Линзний нөлөөлөл дуудлагын нөлөөлөл хоёрын аль нь вэ гэдгийг ялгахын тулд дараах зарчмыг баримталвал зүгээр.

Баяр-Оч, Тэнгэрхүү, Ундрах: Гүнбилгүүнд зориулав




Гүнбилгүүнд зориулан эрч хүч, итгэл найдвар хайрлахаар Гэрлийн Өргөөний гишүүд шүлэг зохиов. Гүнбилгүүний тухай дээрх видеоноос та бүхэн үзээрэй. Мөн энэхүү үйлд туслах хүсэлтэй байгаа бол дараах Event-д нэгдэнэ үү. 



Амьсгалах тоолон бүрд чинь
Ах дүүс анд нөхөд чинь залбирч байгаа учир
Амьдралд гайхамшиг байдгийг
Анд минь чи батлах болно
Ардаа үлдэх ээжийгээ орхилгүй
Андгай тавин тэмцэх болно

Хөхрөн шаналах хором бүрд чинь
Хөх тэнгэрийн дээдсүүд хамгаалж байгаа учир
Хөрст дэлхий дээр шид байдгийг
Хүү минь чи харуулах болно
Хөх монголоо орхилгүй
Хүчит баатар чи ялах болно

Дордон сулидан гутрах бүрд чинь
Дотоод сэтгэл чинь шатаж байгаа учир
Дүрэлзэн асах гал байдгийг
Дүү минь чи үзүүлэх болно
Дурлал хайраа марталгүй
Домогт баатар мэт амьдрах болно

2012-02-06

Цагаан хэрээний зѳгнѳл


Орчуулсан: Гэрлийн Өргөөний гишүүн Мандах

Индианы Крии омгийн удган, ѳнгѳрсѳн зуунд амьдарч байсан Гал Нүдэн гэгч ирээдүйг тольдон харж зѳгнѳлѳѳ үлдээжээ. (Крии буюу Cree нь Канадын болон АНУ-ын хойд зарим нэг мужид амьдарч байсан нутгын уугуул Индианчуудын хэд хэдэн омгийг нэгтгэсэн нэршил) тэр зѳгнѳл/домгийг чадан ядан Монгол хэлнээ буулгалаа.

Ёо-нэ-гис буюу цагаан арьстнуудын шуналын золиосонд хѳрст дэлхий маань сэндийчүүлэн бохирдож, ой мод огтлогдон устаж, шувууд тэнгэрээс унаж, ус мѳрѳн харлаж, загас жараахай урсгал усандаа хордон үхэж, ѳнѳѳгийн бидний мэддэг хүн тѳрѳлхтѳн сүйрлийн ирмэгт тулж очино. Хамгийн сүүлийн мод огтлогдон унаж, хамгиин сүүлийн горхи ширгэж, хамгийн сүүлийн загас үхэхэд хүн тѳрѳлхтѳн мѳнгѳ идээд амьд гарч чадахгүйгээ мэдрэх болно.

Харин тэр цагт үлгэр домог, түүх соёл, уламжлал заншлаа хадгалж үлдсэн Эртний Овог аймгуудын мэдлэг хэрэг болох бѳгѳѳд түүний ачаар хүмүүс эрүүл мэндээ, эх дэлхий маань ногоон байгалиа сэргээж чадна. Хүн тѳрѳлхтѳний тэсэн үлдэх гол түлхүүр нь Солонгын дайчдын гарт үлдэнэ. Шударга ёс, Энх тайван, Эрх чѳлѳѳг эрхэмлэн, Агуу сүнсийг хүлээн зѳвшѳѳрсѳн цагт бүх овог аймгууд нэгдэн Шинэ дэлхий ертѳнцийг бүтээх болно.

2012-02-05

Тэнгэр Монгол Газар номын аудио танилцуулга



Их Эзэн Чингис Хаан бидний энэ ертөнцийг нөгөө ертөнцтэй холбож байдаг улаач буюу бөөгөөр дамжуулан Монголдоо эргэн заларч зарлиг сургаалаа айлдаж буй тухай яг одоо болж буй  бодит түүхийг та бүхэнд танилцуулж байна.

Номыг интернэтээр үнэгүй уншиж татаж авах боломжтой бөгөөд худалдаж авахыг хүсвэл УИХ дэлгүүрийн 6 давхарт байрлах Мажестик номын дэлгүүр, Интер номын их дэлгүүр, Билиг их дэлгүүр, Метромалл номын их дэлгүүр болон бусад номын дэлгүүрүүдээр худалдаалж байна.

Бид ном борлуулсан орлогоо Монголчуудыгаа гэгээрүүлэх, Хааны айлдвар сургаалийг түмэнд түгээх үйлст зарцуулах юм. Тэнгэр Монгол Газар номыг олноор нь худалдаж авах, эсвэл олноор нь хэвлүүлж ард түмэнд түгээн Тэнгэрийн үйлсэд туслах хүсэлтэй хүмүүс Монгол Тэнгэр Үнэн ТББ-д хандана уу.

Монгол Тэнгэр Үнэн ТББ
Утас: 8807 7002
Хаяг 1: УБ шилэн банкны 10 давхар 1007 тоот
Хаяг 2: Монгол 3-р сургуулийн замын эсрэг талд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн байр, 307 тоот
Данс: Хаан банк 5021 4119 87

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР