2016-09-12

Эх Дэлхий Мину Чуулган 2 дахь жилдээ зохиогдоно


Гэрлийн Өргөө бүлхэм, Монгол Тэнгэр Үнэн ТББ-аас #ЭхДэлхийМину олон улсын Бөөгийн Чуулганыг 2 дахь жилдээ буюу 2016 оны 9 сарын 21-22-ны өдрүүдэд Их Монгол улсын Нийслэл Хархорин хотноо , Орхоны уудам хөндийд "НҮҮДЛИЙН СОЁЛ-ӨВ УЛАМЖЛАЛ" сэдэвтэйгээр зохион байгуулах гэж байна.

Үйлийн зорилго: Эх Дэлхийдээ ээлтэй амьдрах арга ухаан, уламжлалт Нүүдлийн соёл, ахуйн талаар Өвөг Дээдсүүдийн өвлүүлсэн эрдэм ухааныг түгээн дэлгэрүүлж, түмэн олныг гэгээрэлд хөтлөх.


Жил бүрийн 9 сарын 22 буюу өдөр шөнө тэнцэх өлзийт сайн өдөр эртнээс Монголчууд Цагаан сарын баяраа тэмдэглэж өнгөрсөн нэгэн жилд хийсэн ажлаа дүгнэж ирэх онд хийх ажлаа төлөвлөн хэлэлцдэг байжээ. Энэхүү уламжлалыг сэргээн Гэрлийн Өргөөнөөс жил бүрийн 9 сарын 21-22нд Өвгүдийн эрдэм мэдлэгийг өвлүүлэн түмэнд түгээж, Гэрлийн Өргөөнөөс хийсэн ажлаа тайлагнаж, цаашид хийх ажлаа танилцуулан, мөн олон улсын бөө судлаачид, бөө нарыг урин хамтдаа зан үйлээ хийж, эх дэлхийнхээ төлөө хэмээ нэгтгэдэг билээ.Энэ удаагийн Эх Дэлхий Мину Чуулганаар:
  • Хүмүүний мэдвэл зохихуй,эрдэм ухааныг түгээх хурал чуулган;
  • Бөөгийн зан үйл, Засал ном, Бариа засал;
  • Гэрлийн Өргөөнөөс эрхлэн гаргасан судар, номын худалдаа;
  • Цагаан идээ, гар үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа;
зэрэг үйл ажиллагаанууд зохиогдоно. 













ЭХ ДЭЛХИЙ МИНУ 2016 ЧУУЛГАНЫ ХӨТӨЛБӨР

09 сарын 21. "Нүүдлийн Соёл өв уламжлал" хурал

09:00-09:30. Нээлт
09:30-12:30. Илтгэл (Эрдэмтэн судлаачид, гадны зочид төлөөлөгчид, Улаачдын илтгэл үргэлжлэнэ)
12:30-13:30. Завсарлага: Үдийн хоол
13:30-17:30. Эмнэн домнохуй, бариа засал, үзлэг

09 сарын 22. Сүүн Цагаан сар

10:00-17:00 Бэсрэг эрийн 3 наадам, 
10:00-19:00  Сүү Цагаан Идээ арьс шир, гар үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа
11:40-15:40. Бөөгийн зан үйл, 
20:00-22:00. Галын Тахилга

Чуулган зохион байгуулагдах газар:
Өвөрхангай аймаг, ХарХорин хот, Өргөө жуулчны бааз
(Хархорин хотоос хойш 6км, Түрэгийн замаар яваад "Өргөө" гэсэн самбараар зүүн эргээд очно.)

Тус үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй хүмүүсийг 9 сарын 18 хүртэл бүртгэнэ. Бүртгэлийн хураамж: 25,000₮ (Хаан банк 5021 46 3334 Монгол Тэнгэр Үнэн ТББ дансанд хураамжаа хийж, нэрээ бичин бүртгүүлнэ үү. Тус хураамж нь Хурлын заал түрээс болон бусад зохион байгуулалтад зарцуулагдана. )

Зохион байгуулалт:
Өргөө бааз нь УБ хотоос 360 км зайтай. Оролцох хүмүүс унаа тэрэг, байрлах байр, хоол ундаа өөрсдөө зохицуулна. Өргөө Жуулчны баазын гэрт байрлаж болох бөгөөд 1 гэрт 40,000₮ төлөөд 10 хүртэлх хүн өөрийн мешоктойгоо байрлаж болно. Өөрөөр хэлбэл 1 хоногийн хүний 4000₮. Гэр нь Зуухтай, Тог цахилгаантай, хоолны үнэ багтаагүй.)

Дэг журам: Зохион байгуулагчдын зааварчилгааны дагуу, орчин тойронд хог тарихгүй, байгал дэлхий бохирдуулахгүй, тамхины иш хаяхгүй оролцоно. Бөөгийн зан үйлд зааварчилгааны дагуу оролцоно. Хуралд оролцогчид мандатаа үзүүлж оролцоно.
Мандатыг 09 сарын 18-нд Урт Цагааны баруун талд байрлах Арга Билэг төвийн 305 тоотоос авна. 

Холбоо барих: 8807-7002

Гэрлийн Өргөө бүлхэм-Монгол Тэнгэр Үнэн ТББ


Өмнө жил зохиогдсон Чуулганы талаар зураг мэдээлэл үзэх бол дараах холбоосоор орж сонирхоно уу.

Зургийн цомог үзэх: www.facebook.com/media/set/?set=a.1105161976162180&type=1&l=91c13cd3a1

Видео үзэх бол дараах холбоосоор орно уу.
http://goo.gl/cNFEMZ

Гадаад улс орноос оролцох хүсэлтэй хүмүүс дараах холбоосоор орно уу.
http://shamanmongolia.blogspot.com/

1 сэтгэгдэлтэй:

Unknown said...

Greetings from Ohio! I'm bored to tears at work so I decided to browse your blog on my iphone during lunch break. I really like the knowledge you provide here and can't wait to take a look when I get home. I'm surprised at how fast your blog loaded on my cell phone .. I'm not even using WIFI, just 3G .. Anyways, fantastic site! netflix sign in

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР