Гэрлийн Өргөө групп, Монгол Тэнгэр Үнэн ТББ-аас санаачлан "ТУУЛЫН БУРГАС-УСНЫ ҮНДЭС" төслийг энэ жилээс эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд 2014/04/26-ны өдөр Гачууртад, Баянзүрх Хайрханы ар тал, Туул голын урд 2500 мод тарьлаа.
Бид 10 жилийн хугацаанд зүрх Хайрханыг бүрэн ойжуулах зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд хүний усалгаа арчилгаа шаардалгүйгээр байгалийн жамаараа 1000 жил хүртэл ургах ой модыг байгуулах эрхэм зорилготой.
Тус мод тарих үйлд 500 гаруй хүмүүс оролцож Бургас, Улиас, Хуайс, Тэхийн шээг гэсэн 4 төрлийн 2500 гаруй мод тарьлаа. Мод тарих ажлын уриалга 3 сарын 12нд эхэлж сар гаруйн хугацаанд 13 сая 55 мянган төгрөгийн хандив “Мод тарих дансанд” цуглалаа. Мөн 500 гаруй хүмүүс мод тарихад биелэн оролцож, нийт хамрагдсан хүний тоогоороо Өргөөнөөс өмнө нь зохион байгуулж байсан бүх ажлуудаас ТОЧ-ны дараа л орохоор хамгийн олон хүн хамрагдсан ажил болжээ. Энэ бол хайхалтай.
Бид хамтдаа Монгол Улаан Бургас 2000ш, Шар Хуайс 500 орчим, Анхилуун Улиас 30ш, Тэхийн Шээг 20ш нийтдээ 2500 гаруй моддыг тарьсан бөгөөд удахгүй Нохойн хошуу нэмж тарина. Бургас болон Хуайсыг 2400ш авсан ч худалдаж авах явцдаа хурдан тоолсон учир сэргэлэнтээд нэлээд илүүг авчихсан бололтой. J
Мод тарих энэ удаагийн үйл нь Гэрлийн Өргөөнөөс зохион байгуулсан нэгэн томоохон ажил болсон бөгөөд зорилго, хамрах хүрээ, ирээдүйн үр өгөөж, хүрэх үр дүн, хамрагдсан хүний тоо зэргээрээ Гэрлийн Өргөөнөөс зохион байгуулж байсан хамгийн том ажил болох "Түмэн Онгодын Чуулгантай" эн зэрэгцэхүйц томоохон ажил болсон гэж би бодож байна. Энэ ажилд идэвх зүтгэлтэй оролцсон бүх гишүүддээ талархаж гүнээ хүндэтгэн мэхийн ёслоё.
Мод тарихын учир шалтгааныг үндсээр нь ойлгуулж, Монгол арга ухаанаар мод тарихын ухааныг хэлж өгч, арвин их мэдлэг мэдээллээр түмэн олныг гэгээрүүлж гэрэлтүүлж өгсөн Өндөр Дээд БууЭр Эл-үүд Модчин Онгод Пагмажалсан зайран, Суу Чи Кил хатан болон Өртөөлөн буулгасан Дээдэс болон Утаадаа талархая.
Ийнхүү амжилттай болсоны гол үндэс нь БууЭрЭл-үүдийн хэлж өгсөн “МЭДЛЭГ” гэж ойлгож байна. Бид бүгдээрээ БууЭр Эл-үүдийн мэдлэг мэдээллээр тархи толгойгоо цэнэглэж мод тарихын утга учрыг өмнө төсөөлдөг байснаасаа огт өөрөөр мэдэж мэдэрч, 2 сарын өмнөөс л бие сэтгэлээ бэлтгэж оролцсоны үр дүн байлаа. Энэ хандлага ажил өрнүүлж байхад их мэдрэгдэж байв. Мэдлэгт татагдах хүний сэтгэл гэдэг өөр ажээ.
Замаг сайтай нууранд загас их цугладаг, Зан сайтай айлд хүн бүхэн цугладаг гэдэг шиг Өргөөнд маань эрдэм мэдлэг, боловсролыг эрхэмлэдэг сэтгэл зүтгэлтэй хүмүүс цугласанд баяртай байна. Мэдлэг бол хүч чадал, хүнийг хөдөлгөгч хөдөлгүүр гэдгийг ойлголоо.
Мод тарих үйл маань эхнээсээ дуустал хүмүүсийн сэтгэлийн хүчээр бүтсэн учир талархал илэрхийлэх ёстой хүмүүс нэлээд урт жагсаал үүсгэж байна. Албан байгууллагаараа захирлынхаа үгэнд ороод эсвэл Ерөнхийлөгчийн зарлигаар албан газрууд, албан журмаар мод тарих биш сэтгэлийн дуудлагаараа сайн дурын үндсэн дээр энэ ажилд хүмүүс оролцсон учир тэр бүх хүмүүстээ талархах нь зүйн хэрэг билээ.
Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал шиг бүх хүн мод тарих үүрэг хуулиар хүлээдэг болвол сайхан юм даа. Бид ер нь ийм чиглэлийн хуулийн төсөл санаачлахыг УИХ-ын гишүүдэд дуулгавал зүйтэй гэж бодогдлоо.
Дараах хүмүүст талархал хүргэе.
Төслийн багийн гишүүддээ талархал илэрхийлж байна. Төслийн багийн гишүүд: Маяа Цэдэн, Хүлэгт зайран, Гэгээрэл Монгол, Заргач, Дайчин Хүү, Ундрахуй.
Мод тарих ажлыг зохион байгуулах санаачлага гаргаж БууЭр Эл, Дээдсүүдээс зөвлөгөө заавар аван тэр дагуу "Туулын Бургас Усны үндэс" төслийг санаачилж боловсруулан, төрийн байгууллагуудтай холбогдож албан ёсны зөвшөөрөл авах ажлыг гүйцэтгэн, Төслийн танилцуулга, удирдамж, хөтөлбөрийг боловсруулж бүхий л ажлын суурь бэлтгэлийг маш сайн хангасан Маяа Цэдэнд талархал илэрхийлж байна.
Мод тарих ажлын бэлтгэл ажлууд, газар үзэх судлах, бэлтгэх, нүх ухуулах, тоног төхөөрөмж судлах, худалдан авах зэрэг ажлуудыг хариуцаж цаг заваа мод тарих үйлд бүрэн зарцуулсан Хүлэгт зайранд, Төслийн багт зөвлөж тусалж явсан Гэгээрэл Монголд, зохион байгуулалтын ажил болоод бэлтгэл ажлуудад идэвхтэй оролцсон Заргачийн Аравтад, мод тарих зааварчилгаа брошурыг хийж өгсөн Дайчин хүүд, Самбарны үнийн судалгаа гаргаж өгсөн Ундрахуй зэрэг төслийн багийн гишүүдэд талархлаа.
Мөн Өлзийхүү бүтээх бүхий л зардлыг 100 хувь дааж ивээн тэтгэсэн Чингий ИЭ Аравтад, Өлзийхүүг үнэ хөлс гэлгүйгээр маш сайхан сийлж өгсөн Өргөөний гишүүн, Сийлбэрчин Чинболд, Зураач Төрмандах ахад талархаж байна. Энэ 2 хүн Өлзийхүү бүтээхээс эхлээд босгож дуусах хүртэлх бүх хугацаанд өөрийн хариуцсан ажлаа 100 хувь чанартай гүйцэтгэж “давс хийвэл уустал ажил хийвэл дуустал” хийсэн үлгэр жишээ гишүүд боллоо. Чинболдыг БууЭр Эл Дээдсүүдийн тусгай сургалтанд хамруулахаар Дээдэс шийдвэрлэсэн байсан. Баяр хүргэж байна.
Мод тарих үйлийн тахилгын идээ будааг бэлтгэсэн, мод тарьсан өдөр амттай сайхан талх боорцогоор хангаж, Гэрлийн Өргөөний Аравтууд дундаас идэвх зүтгэлээрээ оройлж байгаа Ижилээ эгчийн Аравтад, гишүүн Нуураа эгчид баярлалаа.
Ус даасан Заргачийн Аравт, гишүүн Памбагар үрд, Брошур хэвлэлтийн зардлыг даасан Маяа Цэдэн түүний Аравтад баярлалаа. Дээрх Аравтууд болвоос идэвх зүтгэлээрээ бусдад үлгэр дуурайл болсон Өргөөний манлай Аравтууд боллоо.
Мод тарих үйлийн бэлтгэл нүх ухаж бэлтгэх, Өлзийхүүг босгоход тусалсан Их Биетэй БууЭрЭл Дээдсийн Улаач Тай Соно-д, Тусгай хамгаалалттай газрын гүүрэн дээр бүртгэл хийх ажил хариуцсан Заргачийн Аравт, Бүүвэй хүү, газар дээрх зохион байгуулалтыг гарамгай сайн хийсэн Маяа Цэдэн Аравтын Мөнхөд Хамтдаа эгч, Заргачийн Аравтын Сувдаа эгч, Нүдэн ахад талархая.
Модны бут суулгацыг судалж худалдан авах маш чухал, том ажлыг хийж, мөн цаг тулсан үед хар шороо татан авчирч тусалсан Чингий ИЭ Аравтын Бота Хун эгч, Одноо эгчид талархаж байна. Энэ ажилд идэвхтэй оролцож, гол чухал ажлуудыг нугалж тусалсан, тал бүр рүү гүйж идэвхтэй ажилласан та бүгддээ баярлалаа.
Одоо Гэрлийн Өргөөний улаач биш идэвхтэн гишүүддээ талархал хүргэе.
Юуны өмнө АНУ-аас мод тарих үйлд зохион байгуулалттай оролцож нийт 31 хүний 2890$ буюу 5 сая 181 мянган төгрөгийн хандив илгээсэн гишүүд та бүгд болоод гэр бүлд нь талархал илэрхийлж сайн сайхныг хүсье. Энэ ажлыг зохион байгуулсан Эрзориг, Гэрэлтуяа 2-т талархлаа.
Швед, Польш болон бусад улс орноос болон Монголоос хандив өргөж оролцсон жагсаалтад нэр нь байгаа, нийтдээ 8 сая орчим төгрөгийн хандив өргөсөн 117 багц гишүүддээ талархал илэрхийлж мэхийн ёслоё. Багц гэхийн учир нь та бүгдийн ар талд гэр бүлийн хүмүүсийн тань сэтгэл бас явж буй тул хамт буй за хэмээн бодно. /Хандив өргөсөн хүмүүсийн жагсаалтыг Гэрлийн Өргөө групээс харна уу./
Бүх хандив өргөсөн гишүүд та бүгдийн гэр бүл, үр хүүхэд, хань ижил, аав өжийд нь сайн сайхныг хүсэн ерөөе. Өвөг Дээдсүүд тань үрсээ Тэнгэрийн орноос, магадгүй дэргэдээс тань ажиж, ерөөж, сайн үйлийг тань дэмнэн тэтгэж, ивээл хайраа үзүүлж яваа гэдэгт итгэлтэй байна. Хандив өргөсөн та бүгдийн сэтгэл зүтгэлээр л энэ үйл ажил хэрэг болж биеллээ олж байгаа билээ. J
Мод тарихад хөрсний хольц болдог Үртэс цуглуулах ажлыг зохион байгуулж даасан ажлаа хариуцлагатай хийсэн АмрааМн, үртэс үнэгүй авах боломжоор хангасан Норжмаа эгч, Үртэс шуудайлалцсан гишүүддээ талархая. Хосбаяр Болдбаатар, Сэд Адьяа, Шайрийбуу Батбаяр, Болдбаяр Оюунчимэг нарт талархлаа.
Мод тарих өдөр 1 портер Үртэс ачиж аваачсан Оюумаа Оросоо, Бонго машинаар хөрсний хольц зөөвөрлөн аваачсан Хөх Саран, 1 портер Нүүрсний хольц тээвэрлэн аваачсан Мөнхбаяр Мөнхтуяа болон Хар шороо ачуулахад их тус болсон Тоншуул Эрдэнэчимэг эгчийн хүү Эр Бор Харцага гишүүддээ талархал илэрхийлье. Эр бор Харцагатай утсаар дахин дахин ярьсаар байгаад утасных нь ая аманд цээжлэгдчихээд одоо ч арилаагүй байна хэхэ.
Гэрлийн Өргөөний Навчаа Алтанцэцэг эгч амттай сайхан боорцогоор тэнд ажилласан хүмүүсийг дайлсанд талархаж байна. Өргөөнийхөн маань идэх юмтай хүрээд ирсэн болохоор хоол ундаа авчраагүй цэргүүд, сонсогч нарт ихэнхийг нь тараасан байх шүү. Тарааж өгсөн Нуураа эгчид талархая.
МУИС-аас оюутнуудыг зохион байгуулан оролцсон Мөнгөнцэцэгт талархаж байна.
Ахлагчийн Сургуулийн 170 оюутныг тээвэрлэн авчрах том оврын 3 автобусны зардлыг 100 хувь ивээн тэтгэж тусалсан Тэнгэрийн заадас гишүүн, компанийх нь Удирдлагад талархал илэрхийлж байна. 1 автобус хамгийн хямдаараа гэхэд л 150,000₮ болж байсан учир 450,000₮-тэй тэнцэх хэмжээний хандив өргөсөнд талархаж байна.
Мөн Үйл өндөрлөхөд дараах нэр бүхий хүмүүст идэвх зүтгэлийг нь үнэлж Тэнгэр Эцэг, Тэнгэр ээжийн хөрөг дүр бүхий “Шүтээн зургийг” Дээдэс амилуулан бэлэглэсэн билээ. Энэ мэдээллийг хүргэе.
- Өргөөний үйл ажиллагаанд тогтмол идэвхтэй оролцдог, халуунд халж хүйтэнд хөрөхийг ажралгүй хаа ч явсан хамт байдаг Эмээ, охин 2 буюу Норжмаа эгч Балжка Бат 2-т талархаж Шүтээн хөргийг Дээдэс өөрийн биеэр бэлэглэсэн билээ.
- Хууль Сахиулахын Их Сургуулийн Ахлагчийн Сургуулийн захирал Хурандаа Ганбаатар дэд хурандаа Батсүх болоод 170 сонсогчид нь талархал илэрхийлж Шүтээн хөргийг бэлэглэв. Энэ сонсогчдын хүчээр газар шорооны ажил болоод мод тарих үйл маань 1 өдрийн дотор амжсан билээ. Дэг журам, эмх цэгцийг эд бүгдээс үлгэрлэн авмаар билээ.
- АНУ-аас ирж Мод тарих үйлд оролцож буйг нь хүндэтгэн үзэж басхүү Мод тарих үйлд идэвхтэй оролцсон Гэрлийн Өргөө USA салбарыг төлөөлүүлэн Skygirl TMG буюу Цээгий эгчид Шүтээн хөргийг Дээдэс өөрийн биеэр бэлэглэв.
- Баянгол дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн дарга Батбаяр ахад хамт олноо зохион байгуулан мод тарих ажилд идэвхтэй оролцож Ахлагчийн сургуультай холбоо тогтооход тусалсанд талархаж Шүтээн хөргийг Дээдэс өөрийн биеэр бэлэглэв.
- Сэлэнгэ аймгаас гэр бүлээрээ 13 хүний хамт оролцсон Шарав Балдандоржид талархал илэрхийлж Шүтээн хөргийг Дээдэс өөрийн биеэр бэлэглэв.
Шүтээний хөрөг зургаар шагнагдсан хүмүүс зургийн тайлбарыг мэссэжээр авна уу. Та бүгд болвоос идэвх зүтгэлээрээ оройлон, гарамгай идэвхтэй ажилласан учир Шагналын эзэд боллоо. Мөн бид бүгдийн ажил сайн дурын үндсэн дээр, сэтгэл зүрхний дуудлагаар явдаг учир идэвхтэй гишүүддээ хичнээн урт жагсаал үүсэж нуршуу болсон ч бай талархсан сэтгэлээ илэрхийлж бичих нь зүйн хэрэг гэж бодож байгаа учир эдгээрийг бичиглэв. Энэ бүгд баримт болж хадгалагдан та бүгдийн сайн үйлсэд гар бие оролцсон түүх болж Гэрлийн Өргөөний Архивт хадгалагдах болно оо.
Жич:
04/26-нд болсон мод тарих үйлийн Санхүүгийн тайланг Гэрлийн Өргөөний гишүүд болоод нийт хандивлагчдад ирэх 1 дэх өдөр буюу 5 сарын 5-ны өдөр танилцуулах тул Худалдан авалт хийсэн, мөнгөний зарцуулалт хийсэн гишүүд маань баримт падаануудаа сканердаад дараах мэйлээр 5 сарын 4 буюу бүтэн сайнаас өмнө явуулна уу. tengermongolgazar@yahoo.com.
Баримт байхгүй тохиолдолд хаанаас худалдан авсан тухайгаа утасны дугаар, эзэн холбогдогчтой нь бичээд явуулна. Мэдээллийг нягталж үзсэний үндсэн дээр зарлагын баримт үйлдэнэ. Бүхий л зарлага баримттай байх үндсэн шаардлага бий. Олон хүмүүсийн сэтгэлийн хандив яг юунд зарцуулагдсаныг ил тод, баримттай нь тавьж байж л бид бүгдэд харилцан итгэлцэл бий болж, бий болсон итгэл бэхжих тул дараа дараагийн ажил үйлээ бодож, аливаа зохион байгуулсан, хариуцсан ажил бүртээ “Санхүүгийн тайланг-Зарлагын баримттай” хамт бүрдүүлэн тайлагнаж байхыг Өргөөний бүх гишүүдээсээ шаардана.
Худалдан авалт хийсэн гишүүд
- БотаХун /суулгац/
- Нүдэн /тоног төхөөрөмж/
- АмрааМн /шуудай, олс/
- Нуураа /хүнс/
- Ижилээ /идээ/
- Чинболд /Өлзийхүү будаг, мод, олс/
- Маяа Цэдэн Аравт
- Энхтайван Peace
- Пүүжээ /2тн нүүрс/
Дээрх гишүүд Баримтаа мэйлдээрэй.
Мод тарих ажил үйл маань цаашид үргэлжлэх бөгөөд тарьсан моддоо усалж арчлах, ургуулах мөн шат дараатайгаар моднуудаа нэмж тарьсаар байх болно. Бид тарьсан модоо арчилж ургуулах, услах, хамгаалах, зэрлэгийг зулгаах, орчны хогийг цэвэрлэх, анхааруулга самбар хийх г.м дараа дараагийн ажлуудаа төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэнэ. Ирэх жил гэхэд саглайсан бургасан талбай биднийг угтаж, хийсэн ажлын үр дүнгээ хамтдаа харна гэдэгт итгэл дүүрэн байна.
Туулын Бургас Усны Үндэс төсөл 10 жилийн турш хэрэгжих бөгөөд Зүрх Хайрханыг бүхэлд нь ойжуулах эрхэм зорилгоо биелүүлэхийн төлөө явна. Бидний тарьсан ой мод 1000, 1000 жилийн турш ургаж, ус мөрнийг цэвэр тунгалаг байлгаж, амьсгалах агаарыг тунгалаг сайхан болгож, унаган байгал дэлхийг онгон сайхан хэвээр үлдээхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Тэнгэр Монгол Газар.
Төслийн дараагийн ажлуудын талаарх зар мэдээлэл зөвхөн Гэрлийн Өргөө групт нийтлэгдэнэ. Хандивын мэдээлэл болон төслийн талаар асуух зүйл байвал 8807 7002 утсаар холбогдоно уу.
Гэрлийн Өргөө, Монгол Тэнгэр Үнэн ТББ.
Туулын Бургас-Усны Үндэс төсөл
Тайлан мэдээ бичсэн: Гэрлийн Өргөөний Админ Тэнгэр Хүү. 2014 оны 5 сарын 1
Нэмэлт:
- Мод тарих үйлийн фото зураг үзэх бол: http://www.facebook.com/media/set/?set=a.482387428528781.1073741850.124031284364399&type=1
- Мод тарих бөөгийн зан үйлийн талаар Онгод Дээдсүүдийн айлдсан мэдээлэл авах бол: http://chinggis-udgan.blogspot.com/search?updated-max=2014-03-29T05%3A52%3A00-07%3A00&max-results=8
- Мод тарихад хандив өргөсөн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг харах бол:https://www.facebook.com/media/set/?set=oa.702286966476714&type=1
- Мод тарих үйлийн хандивын зарцуулалтын тайлан Гэрлийн өргөө групт 5 сарын 5нд нийтлэгдэнэ.
- Мод тарих үйлийн видео бичлэгийг тун удахгүй оруулна. Гэрлийн Өргөөний Youtube сувгийг subscribe хийгээрэй.http://www.youtube.com/user/tengermongolgazar
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002