2013-07-18

Бид яагаад Оюутолгойн ордыг ашиглаж болохгүй вэ?

Бид яагаад Оюутолгойн ордыг ашиглаж болохгүй вэ?

 Монгол Тэнгэр Үнэн төрийн бус байгууллагын гишүүд бид энэ ордыг хаах ёстой ноцтой шалтгаан болоод бодит үндэслэлийг нь тайлбарлан ухааруулахаар дараахь мэдээллийг та бүхэнд толилуулж байна.

1.       Ордоос 35-75 км зайд байх Гүний Хоолойн усыг бид хэрэглэх ёсгүй. Яагаад?

Оюутолгой орд газрын дэргэдэх гүний усыг ашиглаж болохгүй гэдгийг энгийн малчин ард нь ч, мэргэжлийн хүмүүс нь ч өчнөөн баримт дурьдан хэлж ярьж, тайлбарлахаараа л нэг болсон. Харин энэ удаад би энэ усыг яагаад ашиглаж болохгүй талаар тун ноцтой шалтгаан байдгийг хэлье.
Чингис хааны отгон хүү Толуй хааны хатан Соракоктай /Сорхагтун/ бэкуни цэцэн хатны талаар түүх шашдирт зөндөө л бичсэн байдаг. Түүнийг 1225-1258 онуудад одоогийнхоор бол Их Хурлын дарга төрийн их бөө байсныг түүх уншдаг хүмүүс сайн мэднэ. Энэ цэцэн хатны даалгавраар бидний өвгөд буурлуудын маань өвлүүлсэн олон сайхан судрууд аман өртөөгөөр дамжин өнөө бидэнд ирсний нэг нь Мөнх тэнгэрийн бошиг – МОН ГЭР үйИЭсий /гэрээс/ судaр билээ.  Кунзийн сургааль, Библийн шинэ, хуучин гэрээс, Корон судар, Ведийн сургааль, Бурхан багшийн сургааль гээд л тухайн улс үндэстний оршихуйн амин сүнс нь болсон судрууд цөөнгүй байдаг. Монголчууд бид ч мөн өвгөд дээдсээсээ өвлөн авсан Алтан Дээд Үнэний Аялгуу хэмээх алтан судартай бөгөөд үүнийг Нүрзэд агсны өвөг дээдэс 15 үеэрээ ам дамжуулан цээжилж өртөөлүүлсээр энэ цагт бидэнд авчирсан юм.

Энэ судрын 5-р дэвтэрт бичсэнээр монголчууд бид тэнгэрээс тулган хүлээлгэсний дагуу дэлхийн усны эх, есөн мөрний ай савын эхийг манахаар заяагдсан хөх толботнууд гэнэ. /МОН ГЭР үйИЭсий судaр”- ын 75-р тал/. Тэр дэлхийн усны эхэн, есөн мөрний ай сав газар нь дэлхийн анхны амь үүссэн өлгий нутаг  юм байна. Энэ газар нь Оюутолгойн орд газраас 35-75 км зайд байрлах сүн /сөнөсөн/ далай  мөн бөгөөд одоо энэ ай саваас уурхайн хүдрийг баяжуулахаар усыг нь татан ашиглаж байна. Гэтэл бид энэ усыг ашиглаж ширгээх нь битгий хэл  ундаргыг нь манаж хамгаалж байх ёстой юм байна. Энэ талаар Их түүхийн хөлгөн судар”- т өвгөд буурлууд ингэж айлдсан байна.

Өнөө цагийн та бидний
Жавхлант хэмээн алдрыг нь айлдсан
Тэр л их хайрханы оргилд
Эх дэлхийн газар шимийн
Их түүхийн судрын нэгдэл оршдог билээ.

Энэ мэт тахин шүтэж ирсэн
Өвөг дээдсийн шүтээн болсон
Хайрхад уулс олонтой ч
Хамгийн их судрыг агуулж
Хамгийн их нууцыг шингээсэн

Эх дэлхийн их түүхийн
Эхэн булаг оршсон
Тэр л газарт болбоос
Хөх монголын хөх толбот үрсийн
Эх түүх нь оршдог билээ.

Хөх толбоны нууц
Газар дэлхий сав шим
Гариг ертөнцийн нууцыг
Тэр л хадандаа шингээж
Судар болгон сийлжээ.

Тэр хайрханыг сонгон байж
Эх түүхээ сийлсэн нь учиртай.

Эрдэнэсийн их сан
Энх амьдралын эх өлгий
Есөн мөрний ай савын эх
Хар лусын хаадын өргөө
Эхийнх нь хэвлийд оршдог юм.

Тиймээс тэр л газрыг онголон дагшилж
Есөн мөрний савыг хамгаалах нь
Хөх толбот үрсийн их үүрэг
Хөх толботой болсны үндэс учир нь
Тэр л нутагтаа байдаг билээ.

Хэрэв зээ хөх толбот үрс нь
Тэр л нэгэн нутагтаа
Хүйн хамгаалагч нь болж эс дийлбэл
Хөх толбо нь арилж
Тэнгэр эцгийн ивээлээс гардаг жамтай.  /Их түүхийн судрын 9-р нүүр/
...
Улаач үрсүүд сонсоцгоо!
Эх дэлхийн хэвлий юугаа
Энэ л цээжээрээ хамгаалж эс чадваас
Өвгөд буурлуудын үрс биш болно
Өөдөө тэнгэртээ халихад чинь
Хүлээж авахгүй гэж мэдээрэй.
...
Эх дэлхийнхээ савыг
Энд тэнд нь онгичиж
Алтан хэлхээ болгоныг
Алтан гагнаас бүрийг
Тасчин хаяж буйг чинь
Түмэн олон өвгөд дээдсүүд чинь
Шаналан байж харж байна
Мэлмэрэн байж эмтэрч байна.
...
Есөн мөрөн нь урсахаа болиод
Булаг шанд нь боргихоо болиод
Өвс ногооны үндэс тасраад
Газар дэлхий чинь хатан аргаваас
Энэ л махан бие чинь
Хэрхэн яаж амьдрахаа
Дахин нэг эргэцүүлж бодтугай. /Их түүхийн судрын 15-р нүүр/

Тэгэхээр дэлхийн усны эх болсон энэ л сүн далайгаас 9 мөрөн эх аван урсдаг бөгөөд 4 далай, 5 таван тивийн бүх л том жижиг гол мөрөн, нуур цөөрөм, далай тэнгисүүд газрын гүндээ болон хөрсөн дээрээ нэг нь нөгөөгийнхөө эх – адаг нь, ундарга - цутгалан нь болон гинжин хэлхээгээр холбогдон яг л хүний биеийн цусны хураагуур /венийн/, тараагуур /артерийн/ судсууд шиг урсаж эх дэлхийн амийг тэтгэж байдаг гэнэ. Энд бас нэг тайлбар хийх хэрэг гарлаа. Тэр Жавхлант хайрханыг хамгийн их судрыг агуулж, хамгийн их нууцыг шингээсэн гэж хэлжээ. Энэ хайрханы хаданд хэдэн мянган жилийн настай 3000 орчим зураг, дүрс, тэмдэг тэмдэглэгээ байдгийг тэнд аялж орой руу авирсан хүн бүхэн хардаг. Дээр үед өвгөд буурлууд буган бичиг, наран бичиг, хүн бичиг бас дүрс бичиг гээд маш олон янзын бичгийн соёлтой байсан ба үр хойчдоо хэрхэн алдаж, онож амьдарсан түүхээ, үнэт сургааль үгсээ тэр л бичиг үсгээрээ ийнхүү сийлж үлдээдэг байсан гэнэ лээ. Түүнээс биш эртний хүмүүс хийх юмаа олж ядаад хад эрээчээд суудаггүй байсан гэсэн шүү.

Ийм л учраас энэ усыг ашиглаж болохгүй нь тэнэг хүнд ч ойлгомжтой болчихоод байна. Гэтэл Оюу Толгой Компани 2012 онд боловсруулсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний төлөвлөгөөндөө төсөл хэрэгжиж эхэлсний эхний 3 жилд усны хэрэглээ 588 л/сек, 4 дэх жилээс эхлэн 785.4 л/сек болж нэмэгдэх бөгөөд энэ нь хоногт 50803-67824 м3 ус байх ба энэ усыг Гүний Хоолойн газрын доорхи усны эх үүсвэрээс татна хэмээн тусгаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болохоор 870 л/сек-ээр зөвшөөрч баталсан байх юм. Тэдний өрөмдлөгийн судалгааны ажлын дүнд Есөн мөрний ай сав газар нь томоохон талбайг (600 км2 талбайгаас их) эзлэн зүүн хойд чиглэлдээ гүнзгийрэн шургадаг болох нь тогтоогджээ. Тэд үнэлгээндээ Гүний Хоолойн газрын доорхи усны ордоос 870 л/сек ундаргатайгаар олборлолт явагдах үед усны түвшин хэдий хэмжээгээр буурахыг урьдчилан тооцоод ашиглалтын эхний 5 жилээс хойш ордын төв хэсэг дэх усны түвшин 173.62 м хүртэл буурахыг тооцжээ. Гэхдээ энэ бол буруу тооцоолол. Тэд энэ ай сав газар нь дэлхийн гол мөрөн нуур тэнгисийн усны эх нь болдгийг мэдээгүй учир түвшин нь татрах хэрээр гол мөрнүүд руу урсах тэндээс буцаж цутгах усны хэмжээ мөн багасч тооцоолсноос нь хамаагүй хурдтай усны түвшин буурна гэдгийг олж хараагүй байна. 


Зураг 1. Оюу толгой төслийн Гүний Худгийн цооногуудын байршил зүй.

2.       Оюутолгойн орд газрын алтыг олборлож болохгүй тухайд өвгөдүүд бас ингэж хэлж байна.
...
Дээд тэнгэрээс ирэх
Алтан хэлхээг тасчин хаявал
Эх дэлхий чинь эргэх нь үү үгүй юу?
Дахин нэг ухан тунгаацгаа!

Өнөө цагийнхаа тэр
Мулгуу шинжлэх ухаан гээчээрээ
Болхи харалган оюунаараа
Дахин нэг шинжиж үзэцгээ.

Газар эхийн тэр л алтан булаг
Газар дэлхийн тэр л алтан гагнаас
Эл бүхнийг ухан аваад
Өөрийн биедээ чимэг болгон зүүгээд

Дөрвөлжлөн шахаж
Дөрвөлжин авдранд хийгээд
Эх дэлхийнхээ эргэлдэх хөдөлгөөнийг
Зогсооно гэж бодож байвал

Өөрсдөө харин та нар
Алтаараа хучаад, алтаа идээд
Амьд сэрүүн үлдэж чадвал
Үр хойч чинь үлдэж дийлбэл

Харин бид үрсээ дагуулаад
Өөр нэгэн эх дэлхий шиг диваажинд
Одож бас чадах л юм.
Мулгуу үрсүүд дахин нэг бодоцгоо!
...
Сайхан сэтгэлтэй, сайхан санаатай
Өндөр дээдээ өөрийн биедээ залаад
Өнө хойч ирээдүйгээ бодож
Өнөөг хүртэл ганцаараа гандаж

Түмэндээ адлагдах улаач үрсээ
Эх дэлхийгээ хайрлан явдаг
Элэг нэгт ард түмнээ
Магтан сайшаамаар байна өвгөдүүд нь. /Их түүхийн судрын 16-р нүүр/

Мөн энэ судрууд дээр газар болбоос өндгөн дүрстэй, шороон, модон, усан, гал, алтан амин чанартай үндсэн 108 бодисоос бүрддэг ба энэхүү таван махбодийг хороовоос газрын жин өөрчлөгдөж, мөнх цэвдэг гэсэж, ус хөрч, газар хатаж, агаарын нягтрал эвдэрч, дэлхийн хурд, зам нь өөрчлөгдөж нарны тусгалд хордож сүйрэл болно гэжээ. /МОН ГЭР үйИЭсий судрын 25-р тал/. Ийм л учиртай болохоор энэ газар шороог, энэ нутаг усыг бидний аав ээжүүд, өвгөд буурлууд үеийн үед өөрсдийн амар тайван, ая тухтай  амьдралаа үрэн хамгаалж, үнэт алтан амиа золин хадгалж авчирчээ. За одоо би та нарт сударт анхааруулаад байгаа сүйрэл нь хэрхэн болохыг өнөө цагийн физикийн энгийн хуулиудыг ашиглан тайлбарлахыг хичээе. Үүний тулд эхлээд Оюу толгойн ордын алт, Гүний Худгийн ус дэлхийд яагаад хэрэгтэй гэдгээс эхэлье?

Зураг 2. Оюу Толгой Компаний илрүүлсэн алтны орд газруудын байршил зүйн проекц зураг.

 Гэхдээ энэ бол одоогийн байдлаар илрүүлээд байгаа ордууд бөгөөд өрөмдлөгийн ажлууд үргэлжилж шинэ орд газрууд илрэх, ордуудын нөөцийн нийт хэмжээ нэмэгдэх магадлалтай.

Үргэлжлэл бий.


1 сэтгэгдэлтэй:

Anonymous said...

olon tumen min oilgoj baigaa ch ene bugdiig shingeej avah setgeliin tenhee ihtei boloh tsag yaran bidend ireesei. tegvel bid busdiig ni dor ni shiidej chadna uchir ni tengeriin huuhduud uchraa. tenger mongol gazar hurai hurai hurai

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР