2013-07-31

Бид яагаад Оюутолгойн орд газрыг ашиглаж болохгүй вэ? /2/



Эх сурвалж: ГЭРЛИЙН ӨРГӨӨ.
Нийтлэгч: Луу Мичид

Дэлхий маань 24 цагт нэг удаа тэнхлэгээ тойрон цагийн зүүний эсрэг эргэдэг. Ингэж эргэснээр дэлхийд өдөр шөнө ээлжилнэ.

Зураг 1. Дэлхийн эргэлт


Зураг 2. Дэлхий дээрх нарны тусгал



Дэлхийн энэ эргэлт хэрхэн явагддаг болохыг энгийн нэг машины цахилгаан хөдөлгүүрийн ажиллах зарчимд үндэслэн тайлбарлая.




Зураг 3. Цахилгаан хөдөлгүүрийн бүтэц


Хөдөлгүүрийн роторын толгойд байрлах 2 сойзонд дамжуулагч утсаар дамжуулан тэжээл өгөхөд роторын ороомгоор гүйдэл гүйж түүний эргэн тойронд соронзон орон бий болно. Энэ үед статор болох суурин соронзон орны зүгээс ороомогт хүч үйлчилснээр роторыг зүүн гарын дүрмийн дагуу эргэлдүүлнэ. Ижил цэнэгтэй соронзонгууд түлхэлцэх эсрэг цэнэгтэй соронзонгууд таталцах хууль болон хөдөлж буй бие инерцээ хадгалах хуулийн дагуу ротор эргэлдэнэ.


Дэлхий ч гэсэн тэнхлэгээ ийм зарчмаар тойрон эргэнэ. Хойд өмнөд туйл дээр ирэх сансрын эрчмийн урсгалаас дэлхийн хэвлийд үүссэн соронзон орон дэлхийн гадаргууд байх соронзон оронтой харилцан үйлчилсний дүнд соронзон хүч бий болох ба энэ хүчний үйлчлэл дор дэлхийн тэнхлэг мөнхийн эргэлтэнд оршдог.


Өөрөөр хэлбэл дэлхийд байгаа зэс, алт, мөнгө, төмөр зэрэг хүдрийн ордууд, металлийн судлууд гадаргуу дээрх соронзон орныг бий болгож, дэлхийн цөмд байх төмөр, никель зэрэг хүнд нэгдлүүдээс үүссэн соронзон оронтой харилцан үйлчилнэ. Тэгэхээр бид алт, зэс, мөнгө, хөнгөн цагаан гэх мэт металлуудыг хамаагүй ихээр ухаж, олборлож болохгүй байх нь. Хатны сударт энэ талаар Тэнгэрийн эрчим хүчний түгээлтийг зөв хүлээн авахын тулд дэлхий заяаснаараа байх ёстой гэсэн байдаг.
Зураг 4. Дэлхийн цахилгаан соронзон орон ба цөмийн бүтэц


Зураг 4. Дэлхийн цахилгаан соронзон орон ба цөмийн бүтэц

Газрын шороон, усан, модон, галан, алтан гэсэн үндсэн таван махбодийн заяачийг өөрчлөх буюу хороовоос газрын жин өөрчлөгдөж, мөнх цэвдэг гэсэж, ус хөрч, газар хатаж, агаарын нягтрал эвдэрч, дэлхийн хурд, зам нь өөрчлөгдөж нарны тусгалд хордож сүйрэл болно гэдгийг цэцэн хатан судартаа анхааруулсан. Гэхдээ таван махбодийг хэрэглэх нь зайлшгүй тул нар, сар, од эрхсийн хөдөлгөөн, зурхайг судлан тэдгээрийг нөхөж бай гэж бас өгүүлсэн.
Зураг 5. Дэлхий дээрх алтны ордууд




Зураг 6. Дэлхийн зэсийн ордууд

Дэлхийн соронзон орныг дээрх алт, зэс бусад хүнд болон хөнгөн металийн ордууд, тэдгээрийн судал, сувгууд бий болгож, дэлхий ээжийг огторгуйд тасралтгүй эргэлдэн орших, давшин урагшлах хөдөлгөөнөөр хангаж байдаг.


Тэгээд Оюутолгойн орд газар энд ямар хамаатай юм бэ гэж үү?


Нэг. Оюутолгой орд газрын дэргэд дэлхийн энергийн төв Дэмчигийн хийд оршдгийг бид бүгд мэднэ. Энэ нь мэдээж тэр газрын хэвлийд орших зэс алтын арвин нөөц бүхий ордтой холбоотой. Дэлхийн эргэлтийг бий болгогч соронзон орны хүч эндээс л үүдэлтэй юм. Иймд Оюутолгойн ордыг ашиглан алт зэсийг нь дэлхийд заяагдсан энэ л газраас ухан гаргавал дэлхийн хурд, замыг өөрчлөх аюултай болохыг өвгөд буурлууд хөлгөн сударт ингэж сануулсан.


... Дээд тэнгэрээс ирэх
Алтан хэлхээг тасчин хаявал
Эх дэлхий чинь эргэх нь үү үгүй юу?
Дахин нэг ухан тунгаацгаа! /Их түүхийн судрын 15-р нүүр/


Дэлхий маань 24 цагт тэнхлэгээ тойрон нэг бүтэн эргэлт хийснээр өдөр шөнө ээлжилдэг. Гэтэл энэ эргэлтийг нөхцөлдүүлж байгаа алт, зэсийг ухаад дэлхийн соронзон орны нягтралыг эвдвэл (огторгуйн соронзон нягтрал бас сүйрнэ) дэлхийн эргэлтийн хэмнэл нь алдагдан, хурд нь өөрчлөгдсөнөөр магадгүй 30, 40 цагт нэг эргэлт хийдэг болж өдөр, шөнийн цагийг уртасгана. Ийм байдалд орвол үгүйдээ л амьд бүхний био хэмнэл алдагдах аюултай.
Зураг 7 а. Дэлхийн тэнхлэгийн хазайлт


Зураг 7 б. Дэлхийн тэнхлэгийн хазайлт

Дэлхийн тэнхлэг нь Нар-Дэлхийн (Ecliptic) хавтгайтай 23.50 өнцгөөр налуу байрлана.


Нарны гэрэл дэлхийн хаана тусаж буйг 7 б зурагнаас сайн хар. Нарны гэрэл бөмбөрцгийн өмнөд бөмбөлөгт /south hemisphere/ тусахад энэ бүсэд дулаан болж хойд бөмбөлөгт /north hemisphere/ хүйтэн сэрүүн болно. Харин бөмбөрцгийн хойд хэсэгт нарны гэрлийн тусгал буух үед үйл явц эсрэгээр өрнөж өмнөд бөмбөлөг дулаарч хойт бөмбөлөгт хүйтэн болно.


Хоёр. Дэлхий нар, сар, одод эрхэстэй бүх ертөнцийн таталцлын хуулийн дагуу харилцан шүтэлцэн орших ба үүний тулд дэлхийд байрлах соронзон орнууд /металлууд/ тодорхой тэр л байршилдаа орших ёстой. Оюутолгойн ордын зэс, алт нь дэлхийн тэнхлэгийн энэ 23,50 градусын хазайлтыг нөхцөлдүүлдэг гол хүчин зүйл нь бөгөөд хэрвээ энэ өнцгийн хазайлт алдагдвал өвөл зуны улирал ээлжлэх зүй тогтол алдагдаж, дэлхийн уур амьсгал өөрчлөгдөнө. Өвлийн улирал уртасвал адгийн наад зах нь мал амьтан идэх өвс ногоогүй болон өлдөж, хүмүүн төрөлхтөнд өлсгөлөн нүүрлэх аюултай. Халууны улирал уртасвал хойд туйлын мөс хайлж, дулаарал эрчимжиж, мөнх цэвдэг гэсэж түүнд агуулагдах нүүрстөрөгч, метан агаар мандалд цацагдаж жинхэнэ аюулын харанга дэлдэгдэх болно.


Гурав. Дэлхийн масс өөрчлөгдөнө. Аливаа биеийн жин түүний хувийн нягтаас хамаардаг. Өөрөөр хэлбэл хувийн нягт их байх тусам биеийн жин их, бага байх тусам жин нь бага байдаг хуультай. Оюутолгой орд газрын гүнд одоогийн байдлаар 12,4 км урт, 2 орчим км гүн, 4-5 км өргөн талбайд олборлолт хийгдэхээр төлөвлөгдсөн байгаа. Олборлолтын явцад тэд газрын гүнд байгаа хүдрийн биетийг ухаж гарган, металлыг нь ялган авч хөрсийг сийрэгжүүлэхээс гадна газрын гүнд асар том хоосон орон зай үлдээх нь дэлхийн массыг хорооход нөлөөлөх нь дамжиггүй. Гүний хоолойн усыг татан хоногт 50803-67824 м3 ус хэрэглэж, газрын өнгөнд урсган, агаарт ууршуулах нь дэлхийн усны эх болсон ай савыг хороох улмаар газрын гүн дэх нягтыг сийрэгжүүлэх аюултай. Дэлхийн усны эх юүлэгдэн багасах нь газрын хөрсийг хатаан хөнгөрүүлнэ. Ньютоны бүх ертөнцийн таталцлын хууль ёсоор таталцлын хүч нь биеийн массуудаас шууд, хоорондын зайн квадратаас урвуу хамааралтай байдаг. Дэлхийн масс хөнгөрөх хэрээр бусад гариг эрхэстэй, нар сартай харилцан таталцах хүч нь багасч болзошгүй. Шууд утгаар бол дэлхий нарыг тойрох орбитын тойрог зам уртасч, нар дэлхий хоёрын хоорондын зай холдоно. Дам утгаар бол дэлхийг эрхшээх 12 одон гэр, 27 одон гэрийн гэрлийн нэгдлийн тусгалыг дэлхий заяагдсан цаг хугацаандаа хүлээн авч чадалгүй дэлхийд жинхэнэ гамшиг нүүрлэнэ. (Энэ талаар дараахь нийтлэлүүдэд дэлгэрэнгүй өгүүлнэ) Ингэж холдох хэрээр дэлхийн уур амьсгал хүйтэрч, ус хөрч, цаашилбал мөсөн галвын аюул ч нүүрлэж мэдэх юм.


Дөрөв. Дэлхий нарыг 365,25 хоногт нэг удаа тойрдог. Тойрог замын энэ зай уртасвал дэлхий нарыг магадгүй 400 хоногт нэг удаа тойрч мэднэ. Газрын таван махбодийг дэмжин төлжүүлэгч Ангараг, Буд, Сугар, Бархасбадь, Санчир гаригуудын хөдөлгөөн дэлхийн энэ шинэ орбитын замд тааралдахаа больж, дэлхийн аминд аюул учирч магадгүй.
Зураг 8. Нар ба дэлхий хоорондын зай 1-р сард хамгийн ойр, 6-р сард хамгийн хол байдаг.

Энгийн ухаанаар бодвол дэлхий наранд ойрхон байх үед дулаан байх ёстой мэт.
Гэтэл нарны цацраг болох гэрлийн тусгалын эрчим нь дэлхий нартай голчдох /нэг шугаманд зэрэгцэн орших/ 12 одон гэр, түүнчлэн түүнийг дагалдах 27 одон гэрийн байршлаас хамаардаг тул 1-р сард халуун биш хүйтэн болдог юм байна. Нар өөрөө цомцог мэт асар том болор бөгөөд түүний цаанаас тусах оддын гэрэл 5 өнгө болж задраад буцаж нэгдэн дэлхийд ирж, амьдралд зарцуулагдаад эргэн ойгоод тус тусынхаа одон гэрт шингэх мөнхийн хөдөлгөөний эх-үрэн хэлхээтэй гэж СораКоКтай цэцэн хатан /“МОН ГЭР үйИЭсий судaр”- ын 23-р тал/ судартаа тодорхой хэлжээ.
Зураг 9. Дэлхий ба нартай голчдох одон гэрүүдийн байршил.



Эцэст нь өвгөд буурлуудынхаа үгийг дахин нэг санацгаая.
...
Газар эхийн тэр л алтан булаг
Газар дэлхийн тэр л алтан гагнаас
Эл бүхнийг ухан аваад
Өөрийн биедээ чимэг болгон зүүгээд


Дөрвөлжлөн шахаж
Дөрвөлжин авдранд хийгээд
Эх дэлхийнхээ эргэлдэх хөдөлгөөнийг
Зогсооно гэж бодож байвал


Өөрсдөө харин та нар
Алтаараа хучаад, алтаа идээд
Амьд сэрүүн үлдэж чадвал
Үр хойч чинь үлдэж дийлбэл


Харин бид үрсээ дагуулаад
Өөр нэгэн эх дэлхий шиг диваажинд
Одож бас чадах л юм.
Мулгуу үрсүүд дахин нэг бодоцгоо!


Тайлбар: Би та бүхэнд ойлгуулахад хялбарыг бодоод гариг эрхсийн хөдөлгөөний нарийн зүй тогтлыг дурдалгүй дан шугаман хамаарлыг үндэслэн дэлхийн оршихуйн локигийг тайлбарлахыг оролдлоо. Бас дэлхий ээжид учрах сөрөг үр дагавруудыг та бүхэн өөрсдөө дэлгэрүүлэн уншиж, ухан тунгаагаарай.


Тэнгэр Монгол Газар.


Үргэлжлэл бий.

3 сэтгэгдэлтэй:

Anonymous said...

Odoo l hudluh tsag n

Anonymous said...

5 sudriig unshihad uvgud maani uag ingej aildsan baisan. O.T bolon Erdenetiin zes altnii olborlolt delhiin niit olborloltiin heden hubi bol, bidend yer ni yamar garts baigaa bol ?
Sanalaa soliltsoh bodoltoi baina. minii mail hayg jo_81mn@yahoo.com

Gerliin urguunnd herhen elsdeg ve ?

Anonymous said...

Odoo bid mynga eserguutseed ongorson tuhain geree baiguulj baih ued 3 said chad hiisen bol neg hesegtee jiirheed gaigui baij magadgui yum oyutolgoig ashigllaa geed manid naaldsan yum alga bi huvidaa eserguutsdeg tegtel teriig uhahiig zovshoorson saiduud n bayjaad baij baidag ter buurluud ter 3 saidiig yagaad zogsoogoogui yum be

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР