2013-05-20

Хархорины тахилгын талаар Хар Соно зайрангийн буурлын айлдсан айлтгал



4 сарын 13ны хээрийн бѳѳлөѳн дээр Хар Cоно зайрангийн буурлын Хар Хорины тахилгын талаар хэлсэн айлтгалыг Тэнгэр Монгол Газар блогийн уншигчдадаа хүргэж байна.

Айлтгалыг сийрүүлсэн: Гэгээрэл Монгол

Урдаар та нар хийх үйлээ тунгаан бод
Толидон мэлмийдэн харах учиртай
Тэгэмгүйгээр ѳвгѳд бидний айлдсан хэдэн тоонд баригдаад
Болж л ѳгвѳл ѳѳрсдийгѳѳ дотор нь оруулчих гээд
Тэгэж мунхаглахын оронд
Үйл хэргийн үнэн мѳнийг ухаажин явбал дээрсэн дээ


Ѳдийг хүртэл 
Наран эцгийг амилуулж
Саран эхийг тахиж
Алаг дэлхийг энэрч
Хѳрст хангайгаа сэргээж
Хүмүүн болгоны тусын тулд
Эртний дээд ѳвгѳдийн тулд
Үлдэх үрсийнхээ тѳлѳѳ
Агархан ѳѳрсдийнхѳѳ тѳлѳѳ 
Та нар үйл хэрэг үйлдэж ирсэн
Шинэ эринийг эхлүүлж
Алаг дэлхийд тээгдэх
Гол горхи, хѳвчид хээр, ой шингүүн
Махтай махгүй, нѳжтэй нѳжгүй
Амьсгалах бүхний тѳлѳѳ л
Ѳѳрсдийнхѳѳ ѳвгѳдѳѳр тахин
Ѳѳрсдийнхѳѳ сэтгэлийг зориулж ирсэн та нар
Аа харин одоо хийгдэх үйл бол
Хамаг Mонголын тусын тулд
Хамаг ноёдын эздийн тулд

Хѳх Mанхан Tэнгэр дан ганцаараа Mонголд байдаггүй
Шидтэн олон дан ганц хуягтан байдаггүй
Хүмүүн олон дан ганц Хѳх толботон байдаггүй
Энэ л удаад үйлдэх үйл нь
Хамаг Mонголын тусын тулд
Хамаг Mонголын эздийг буулгана
Үе үедээн үйлийг давж
Үе үедээн омогшлыг тээсэн үрсүүд бууна
Эртний хүрээг тахиж
Эртний жудагийг барьж
Oмогших омогшилоо эргэн авна
Хѳх толбоо эргэн сэргээнэ
Зон олны магнайд байх гэж 
Алаг дэлхийн ноёд нь байх гэж
Сэхээрч яваа нэг нь гэдгээ таниулах гэж
Тийм л үйл болно

Тэнгэр үзэл гэхээрээ л
Хѳѳ хуягтан, хэц хэнгэрэг дэлдсэн хүмүүнийг 
Тахихыг хэлдэггүй юм
Cүшиглэхийг хэлдэггүй юм
Алаг хорвоод амьтай бүхнийг таньж
Ѳѳрийн юу гэдгээ мэдэж
Ѳрѳѳл бусдыг хүндэлж
Өѳрѳѳсѳѳ дорд нэгнийг энэрч
Зэрэгцээ нэгэнтэйгээ ханьсаж
Ѳѳрийгѳѳ дайчилж чадвал Тэнгэр үзэл дээ

Доорд нэгнийг дарлаж
Дээд нэгэнд сѳгдѳж
Дэргэдэх нэгэнд халгаатай явдал бол
Тэнгэр үзэл огтоосоо бус
Тийм хуягтан олонтоо байна
Балчир хар хэдийгээ мунхагаар нь дарлаж
Мэдрэмжгүйгээр нь хийж
Шидтэй дээд нэгэнд нь холуурхан явж
Ѳгѳмгүй ѳргѳл барьцыг нь барьж
Алдар цуунд нь хавчуулагдаж
Зэрэгцээ нэгнийхээ дээр нь гарах гэж
Үйл хэргийг нь дарах гэж
Онгон тэнгэрийг нь саатуулах гэж
Мунхаглаж яваа улаач үрс олонтоо байна
Орон хангайгаа тахихаа мэдэхгүй
Oдод мичидийг сүшиглэхээ мэдэхгүй
Наран эцэгтээ энэрэхээ мэдэхгүй
Нарт хорвоод ѳѳрсдийгѳѳ эзэн санаж
Эртний ѳвгѳдийн ухаан байгаагүй мэт
Эртний ёс нь байгаагүй мэт
Ѳѳрѳѳ тэргүүлэн ѳѳрийн шидээр болж байгаа мэт
Мунхаглах улаач олонтоо байна
Энэ бүгдийг тэгшлэх гэж үйл хэрэг үйлдэгдэнэ
Ард нь ард шиг ард байх гэж
Ноёд нь ноёдын дайтай ноёд байх гэж
Тийм л үйл болно доо

Ѳрѳѳл бусдын шаштирыг нуран тарааж
Ѳрѳѳл бусдын шидтэнийг хурааж
Ѳѳрсдийн ѳвгѳдѳѳ шүтүүлэх гээгүй
Хѳх толбыг сэргээх бид нар
Хѳх толбогүй нэгний сүшигээр яахав
Хамаг Mонголын бахархалыг гаргах гээд
Хамаг Mонголоос бусдынх нь энэрлээр бид яахав
Ѳвлѳх юм олонтоо л байна
Cурам юм ихэнтээ л байна
Чадаж байгаа нэгнийх нь чадлыг нь үнэлж
Мунхаглаж байгаа нэгнийх нь мунхагийг хэлж
Ингэж байж л гүрэн гээч нь тогтдог юм

Түүнээс бус
Ар Mонголын салхи л салхи
Ѳрѳѳл бусад нь салхи биш мэт
Алаг дэлхийн цээжинд 
Ар Mонголын хайрхад л хайрхад
Ѳрѳѳл бусад нь үмх чулуу мэт санаж явбал 
Эзэн заяагаа алддаг юм
Дээд язгуур чинь мѳхдѳг юм
Ѳрѳѳл бусдын шаштирыг дэмнэмгүй ч гэлээ 
Доромжлохгүй
Дээд ѳвгѳдүүд чинь заларцгааж
Дэргэдэх онгодууд чинь налаад
Судрын тайлалд автаж
Тэнгэрийн тамга нь бууж 
Хийх үйлийг чинь замчлаад ѳгсѳн байхад
Одоо та нарт ноён суух л дутуу байна

Алдхан биеэ эрдмээр чимж
Агархан бодлоо сэтгэлийн сайхнаар гоёж
Эртний дээд язгуураараа үндэслэж
Хийх үйлээрээ бардамнах хэрэгтэй байна
Хамаг Mонголын ноёдын хүчийг агсуулж
Хамаг Mонголын ардыг сэхээрүүлэх үйл хэрэгтэй байна

Энэрэл сэтгэлээсээ энэрэх учиртай
Хэлэмгүй байгаа ч
Хамаг Mонголын ариун эмс заяа хаа байна
Ѳнгѳрсѳндѳѳ толбогүй эмс гэж айдаа мѳн
Хѳрст дээр ер нь ганц байна уу

Эрийн дайтай эр гэж
Зүсэр гоо хатдыг дүүрэн заяагаар нь энэрэх
Ноёд хаад нь хаа байна
Балчирхан үрсээ энэрэхээ байцгааж
Эмс хатдыг хүндлэхээ байж
Ѳѳрийн эхээс ялгаагүй заяатанг
Алдхан биений нѳмѳр л гэж бодож
Авхайлж амрагаа болгоогүй байж
Их бага хатнаа залаагүй байж
Ѳрѳѳл ноёны эмсд шунахайрах
Хоног гаригийн жаргалд нь хамаг алдраа сэвтүүлэх 
Үр олонтоо болж
Энэ бол Mонгол заяа бус
Энэ бол Mонгол ухаан биш
Энэ бол Хѳх толбыг сэргээх үйл биш

Хатангоо тѳвшин явна гэдэг
Ноёдын нэг эрдэм

Ноёдын заяаг дээдэлж байна гэдэг
Ѳргѳѳ хотлоо дүүрэн байлгана гэдэг
Үр хойчоо бүтэн ѳсгѳнѳ гэдэг
Хатны нэг эрдэм

Ѳргѳѳ хотлын олон үрс
Ѳнгѳрсѳн олныг нь дурдамгүй ч гэлээ
Цѳм бүгд л дѳхүү л байна даа
Мунхаг явсныг нь даая гээд
Цѳм бүгд ийм л байна
Дээд язгуурын үрсүүд та нар
Ариун тэнгэрийн элч та нар
Хѳх толбыг сэргээх гэж байгаа та нар
Ѳрѳѳл бусдыг сэхээрүүлэх та нар
Ийм үйлэнд автсан байхад
Ийм түүхийг туулсан байхад
Ѳрѳѳл бусад нь хэрхэх юм болж байна
Ѳрѳѳл ард нь яах юм болж байна
Дээд хатад та нар ариун байж байж
Ѳрѳѳл бусад хатдыг
Ѳсч байгаа гүнжидийг
Тэр л нийгмээс холуур байлгах нь та нарын алба
Дээд язгуурын ноёдууд та нар
Дээд тэнгэрийн элч нар та нар
Тэр ноёдыг даагаагүй бол
Ѳрѳѳл бусад нь яаж ѳрхдѳѳ эзэн суух юм

Хѳх Mанхан Тэнгэрийн хүслийн дагуу
Ѳндѳр дээдийнхээ зарлигийн дагуу
Түмэн олныг сэхээрүүлэх гэж
Шинэ эриний эхлэлийг тавьж
Нэгэн мянгандаа эзэн суух гэж байгаа та нар
Ѳѳрийн үрсээ энэрч чадахгүй бол
Ѳѳрийн үрсдээ эцэг нь байж чадахгүй бол
Балчирхан үрсдээ эх нь байж чадахгүй бол
Сэхээрээгүй нэг нь яах юм болж байна
Энэ л буулт тийм л учиртай

Хамаг Mонголын ноёдыг байранд нь байлгана гэхлээр
Хэн нэгэн ноёны тэргүүнийг авч
Хэн нэгнийг суудалд залахыг хэлэхгүй
Ноёдын ухааныг нь ѳвлүүлж
Ноёдын үйлийг нь зангидуулж
Хатадын заяаг нь тэгшилж
Хатан ухааныг нь ѳвлүүлэхийг чинь
Ноёдын байрыг нь ноёдод нь байлгана гээд байгаа юм
Эзэн эздийг нь эзэн суулгана гээд байгаа юм

Хатуу ч гэлээ би худал үг хэлээгүй шүү 
Нартад байдаг юм гэж бодвол
Нартын нийгэм ийм л болсон гээд байвал
Дээд язгуурыг ѳвлѳгч нь юу юм
Дээд ѳвгѳдийн ухааныг залгуулах нь хэн юм
Ѳрѳѳл бусдыг сэхээрүүлэх нь яах юм
Ѳрѳѳл бусаддаа дарагдаад байх юм бол юутай юм
Шинэ эринийг эхлүүлсэн гээд
Ийм эринийг ѳвлүүлэх гээ юу

Харийн ноёдод эд ембүүнд шунаж
Алдхан биеэ чимж чадаагүй
Оюун бодлоо хѳгжүүлж чадаагүй
Дээд хѳх толбоо мэдэрч чадалгүйгээр
Хэдэн үрс чинь харийн хатад болоод байна
Харамлаж чадаагүй ноёд нь
Энэрч чадаагүй ноёд
Хэд нь хар бор тагшинд хошуу амаа шүргэлтүүлж байна
Мах цуснаас нь тасарсан үрээ
Энэрэн хайрлаж чадахгүй бол
Яаж бусдыг энэрч хайрлах гээд байгаа юм
Ѳѳрѳѳ ѳѳрсдийн ѳвгѳдѳѳсѳѳ сонорд
Хүмүүн болгон
Ѳндѳр бага хавартан гэлтгүй
Эр эм гэлтгүй

Дээд сайхан алдрыг тээж яваа
Дээд сайхан шидийг ѳвѳрлѳж яваа
Ариун сайхан онгодыг буулгаж байгаа
Танхил үрс та нар 
Дотор буглаатай байхад 
Уужим сайхан талгар дээр
Ѳндѳр сайхан хайрхад дээр
Хэн цээж дүүрэн амьсгалах юм бэ
Та нар чинь л Хамаг Mонголын ард болгоныг
Хѳрс шороон дээр нь эзэн байлгах гэж
Хамаг Mонголын хайрхадыг амилуулж
Хатан заяаг тэгшилж
Хамаг ноёдыг байр суулгаж
Ард олныг тайван байлгаж
Ѳсч торних балчируудад
Амгаланг авчирах гээд байгаа бус уу
Нүүдлийн соёлыг ѳвлүүлэх гээд байгаа бус уу

Хийсгэлэн бидэн хийсвэр дүртэй 
Онгодын хоосон ертѳнц гэж бүү санагалз
Танай энэ нартыг чинь тэгшитгэх гэж тэндээс чинь ирсэн юм
Та нарын энэ махан биеийг чинь номхотгох гэж
Үлдэх үр хойчийн ирээдүйн чинь тулд
Хүрэн зүрхийг чинь салгалуулан байж
Хүдэр биеийг чинь ниргэн байж
Ѳндѳр ѳвгѳдүүд чинь буугаад байгаа юм
Замбын албаа айлтчихаар
Замбын үйлийг нь нугалчихаар
Замбад хоногоо болгочихоор
Замбын жаргалыг эдэлчихээр
Завсар зайгаар нь бидэнд та нар
Зав юугаа гаргаад байна гэж бодоо юу
Балга манз хүртэх гэж
Чимх үмх шүүс хүртэж гэж
Мунхаг та нарыг горьдон буугаад байна гэж бодоо юу
Тэгээгүй, тэгэх ч үгүй
Буух эрин нь болоогүй байхад
Дээд алдраа алдаагүй байхад
Тѳр шаштир нь хүнд байхад
Орон хангайгаараа хэсүүчилж 
Савдаг сайл нь болж
Ирэх жаргалын оронг хүлээсээр
Ирэх сэхээрлийн эринг хүлээж болдог л юм

Ѳѳрѳѳ ѳѳрсѳндѳѳ гутрах бус
Ѳѳрѳѳ ѳѳрсдийгѳѳ чамлах бус 
Заяагдсан дээд заяагаа ѳвлѳж
Хийх их үйлийн чухлыг мэдэж
Нугалах их үйлийн үндсийг нь олсон бол хийх л учиртай

Ѳсч яваа залуу ноёд 
Торниж байгаа залуу эмс
Өд дайны хавартангууд (дунд насныхан) хүртэл
Хар баргад сүүдэр туссаар л байна
Жудаггүй нэг нь шунасаар л байна
3н хавартайн үр, 5н хавартайн үрийг хүртэл шунахайрах сэдэлтэн байна
Хѳх толбыг ѳвѳлчихѳѳд
Хар толбо буулгаж байгаа үрс ч байна
Ялыг нь та нарт ѳгѳхгүй ч гэлээ
Гавьяаг нь ч та нарт ѳгѳхгүй
Сэхээрүүлнэ гэдэг чинь түүнийг хэлээд байгаа юм
Ѳрѳѳл бусдыг сэхээрүүлнэ гэхлээр
Ѳѳрийн чинь алд биеийг ѳнѳ мѳнх та мундаг байна
Ѳндѳр дээд гарвал чинь хүчирхэг байна гээд
Хажууд дэргэд чинь хүмүүс шавахыг хэлээгүй байна
Айлтгах айлтгалыг чинь сонордож
Хийх үйлийг чинь хараад
Ѳѳрѳѳ ѳѳртѳѳ эзэн сууж
Хѳх толбын учрыг тайлж
Хѳх Тэнгэртээ сүшиглэж
Замбын үйлийг гүйцээх үрсийг
Cэхээрүүлнэ гээд байгаа юм
Хавар зүсийг чинь танимгүй ч бай
Шид бядийг чинь мэдэмгүй ч бай
Хажуу дэргэд нэгийг сэхээрүүлээд явсан байхад
Сэхээрсэн нэгнээс нь сэхээрвэл 
Үр чиний сэхээрүүлж байгаа нь тэр
Хийх үйл чинь ийм л чухал байна
Хийгдэх үйл чинь ийм л байна

Тѳр голомтыг засах гээд байгаа бус
Угаас тѳрийн хэрэгт хуягтангууд оролцдоггүй юм
Тѳрийн сүлдийн хойно нь байдаггүй юм
Тѳрийн сүлдийг ариун байлгах гэж урдхан талд залардаг юм
Гүрний хойно нь 
Гүрний хоймор нь эзэн хаан ѳѳрѳѳ байдаггүй юм
Тѳр засгийн сүлд нь байдаг юм
Наана нь ѳѳрийнх нь сэнтий нь байдаг юм
Ѳѳрѳѳ наана нь залран суудаг юм
Түшээд ноёд нь наана нь бѳхийн суудаг юм
Зүгээр нэг ѳргѳѳ хотлыг засаад тэгэж тавьдаггүй юм
Зүгээр нэг таалам газар нь сууж хуралддаггүй юм
Юм бүхэн учиртай

Хийх гээд байгаа үйл чинь 
Хэлэлцэх гээд байгаа үйл чинь
Зон олны ард
Золгүй ардын жаргалыг хэлэлцээд байна
Бүл бүтэн ам байлгах гэж
Бүл бүтэн ѳрхийг босгох гэж хийх гээд байна
Эмс заяаг нь ариун байлгах гэж хийх гээд байна
Эр заяаг нь ѳндѳр байлгах гэж хийх гээд байна
Ард заяаг нь тѳвшин байлгах гэж хийх гэж байна
Үрсийг чинь, ачийг чинь, гучийг чинь, дѳчийг чинь 
Амгалан байлгах гэж хийх гээд байна
Ийм л үйлд хатан заяатангууд
Хатдын ухааныг ѳѳрѳѳ ѳѳрсдѳдѳѳ
Нэг нэг хатан заяаны жудагийг буулга
Хатан заяаны жудагийг ѳѳрийн онгодоороо буулгаж чадсан 
Хорин үр л явна
Хорин үр хуяглана
Алд бие нь сэвгүй хорин үр хуяглана
Хамаг Mонголын эмсийг ариун байлгах гэж 
Хорин үр хуяглахад
Хорьтын дотор чинь сэвтэй нь байвал яаж үйл болох юм
Хамаг Mонголын эрсийг сүрлэг байлгах гэж
Хамаг Mонголын ѳрхѳд эзэн суулгах гэж
Хамаг Mонголын ноёдыг ноёд болгох гэж
Заяаг нь түших гэж
Ноёд гэхлээр
Хаа нэг газрын эзэн үрийг ноён гэж ѳргѳмжлѳхийг хэлэх гээгүй шүү
Монгол ардын ноён заяа
Мэлмийд чинь харагдахгүй
Мутарт чинь баригдахгүй
Сонорт чинь сонордохгүй
Тэр заяа гээч юмыг та нар түших гэж байгаа юм
Махан бие нь илхэн
Алдар нь тодхон
Ембүү нь чинээлэг
Тийм үрийг сэнтийд нь залах гээд байгаа юм огтоосоо бус

Угаас жудаг нь алдагдсан нарт юм хойно
Дээдэс нь ч байна уу
Доодос нь ч байна уу
Сэхээтэн ч байна уу
Сэхээгүй ч байна уу
Ембүү нь байдагсан уу байдаггүйсан уу
Цѳм бүгд л суудал олбогон дээр заларцгааж л байна
Цѳм бүгд л сайхан алдартангууд болж л байна
Ѳѳрийн үрдээ эцэг сууж чадаагүй байж
Ѳрѳѳл бусдын ѳмнѳ эр хийморийг сэргээж явна
Энэ бол ноён заяа бус

Язгуур угсаа ноёд гэдэг чинь 
Авгайлал, хүндлэл
Бялдуучилж ѳгдѳг хүндлэл бус
Үйлийн арвиныг нь харж ѳгдѳг юм
Язгуурынх нь дээдийг нь мэдэж ѳгдѳг юм
Сэтгэлийн шулууныг нь үнэлж ѳгдѳг юм

Дахин миний сонорт 
Нарт ийм болж гэж нэг үг алдах юм бол 
Нартыг сэхээрүүлэх гээд байгаа заяагаа ухаажаагүй гэж бид ухаажна
Дахин та нар нарт ийм байна гэвэл
Нартад сэхээрүүлэх гэж буугаагүй юм бол
Нартыг ариун дагш байлгах гэж буугаагүй бол
Ѳвгѳд бидэнтэй үйл нэгдэхгүй
Ѳрѳѳл олонтой нь ч нэгдэмгүй

Угсаа гарвалаа бэхжүүлж
Удам судраа батжуулна гэхлээр
Үгийн цаад утгыг ухааж
Үгийн цаад учрыг ол
Урсах нѳжѳѳ ариун байлгаж байж удмаа бэхжүүлдэг юм
Хэлхээ хэдэн ясаа тэгш байлгаж байж үр хойчдоо үлдээдэг юм
Ухааныг нь ѳвлѳж залах гэж та нар
Энэ л үйлс нь заяаг тэгшлэх юм бол
20 хаврын дараа 
Нарт хэрхэхийг хараарай та нар
Хоног гаригт мэндлэх үрсүүд
Эхийн хэвлийд байгаа үрсүүд
Хорин хаврын дараа хатангоо болохоороо
Эрс ноёд нь болохоороо
Ямар заяатай явахыг нь хараарай
Ѳѳрсдийгѳѳ ямар заяанд явсанаа эргэж нэг санаарай

Хуягтан та нар үгийг амьтайг мэдэхгүй бол
Хэн үгийг амьтайг мэдэх юм
Хуягтан та нарын ѳчиг үнэн биш бол
Хэний ѳчиг үнэн байх юм
Хуягтан хуягтан дотроо 
Дээдсийн дэргэдэх хуягтангууд
Язгуур угсаа нь дээд хуягтангууд

Ѳрѳѳл нэгээр нь зогсоогоод
Хийх шидийг чинь
Хийсэн үйлийг чинь
Заяагдсан заяаг чинь
Хором амс хийлгүй магтвал
Хүмүүн болгоныг 
арван гариг арван ѳдѳр арван шѳнѳ 
Тасралтгүй магтаж болж байна
Тийм л дээд язгууртан та нар
Mунхаглаж явсан,
Ѳчсѳн ѳчгѳѳсѳѳ буцсаныг чинь
Мэдэмгүйгээсээ алдсаныг чинь 
Ял нь болгоод цоллоход бас
Арван гариг тасралтгүй та нарыг ѳчиж болохоор л байна

Алдхан биенд нь заларсан болохоор
Дан ганц толботон мэт бодоод байна уу
Нарт чинь тийм бус байна
Язгуурууд чинь ганхаж байна
Mэл мэддэгсэн бол
Нүсэр биеийг нь наана нь буулгаж байгаад 
Та нартай яг ижилхэн зэмлэхийг нь зэмлэж л хэлэхийг нь хэлж л баймаар байна

Одоо хэрхэх учиртайг ухаажив уу
Алдаргүй тахилга гэж байдаггүй юм
Алдаргүй үйл гэж байдаггүй юм
Үйлийн учрыг та нар ухаажлаа
Үйлийн гаригийг та нар мэдлээ
Үйлдэгдэх хѳрстийг нь мэдлээ
Одоо тэгвэл алдрыг нь ѳг

Гучин гурван улаач 
Гучин гурвын учрыг ол
Арван гурвын учрыг ол
Хорийн учрыг ол
Арван гурван хэц дэлдэх ямар үр байхыг ол
Хорьтой нь хэц дэлдэх ямар үр байхыг ол
Юуны учир Хас Тѳрийг бадамлуулж
Түүдэг дѳл ноцоож
Дүрэлзэн асах түүдгэнд хѳѳ хуягтайгаа орж 
Алдхан биеэ ариусгах гэж байгааг санагалз, бод

Дѳрвѳн алдын дайтай түүдэг бэлтгэ
Таван алд ч байж болно
Хас Тѳр нь бадамлахаар
Хас нь эргэхээр гол түүдэг нь дүрэлзэж
Хамаг Mонголын сэвийг гаргана
Гундсан заяаг тэгшилнэ

Үйлийн сайхныг санагалз
Үйлийн учрыг тээж яв
Үрс хойчид нь ирэх ирээдүйг хар
Үйлд орохоороо бахарх
Үйлийг нугалснаараа омогш
Ариун хатан заяаг ѳвлүүлсэндээ гялаа
Хорин хаврын дараах зүсэр гоонууд
Зүсэр гоогоороо байхыг харж бахарх
Хорин хаврын үрс ѳндѳр эрс болохыг хараад бахарх.

Хѳрст дээрээ заларчихаад 
Хэдэн үр чинь уужуу амьсгаа авч чадаж байна
Та нарын хэд нь оюун бодлыг чинь чилээрхэхгүй байж чадаж байна
Нэг ч алга
Та нарын хэлээд байгаа нарт чинь ийм л байна
Та нарын айлдаад байгаа нарт чинь ийм л байна
Ийм нарт байгаа учир та нар буусан юм
Хүний заяа ингэтлээ гундсан байна
Тийм учир та нар заларсан юм
Тийм учир та нар ѳвгѳдтэйгѳѳ учирсан юм
Хийх үйл нь тод байна
Үтэр түргэн үйлэндээ орцгоо
Ѳѳрийгѳѳ ѳршѳѳцгѳѳ
Дэргэдэх нэгнээ ѳршѳѳ
Ѳѳрийгѳѳ сэхээрүүл
Түүнийхээ дараа ѳрѳѳл бусдыг сэхээрүүл


Айлтгал гарсанаас хойш 7 хоногийн дараа Гэрлийн Өргөөний Удирдах Зөвлөл хуралдан тус тахилгыг зохион байгуулах ажлын хэсгийг гаргаж 5 сарын 18-ний өдөр үйлдэхээр тогтсон бөгөөд тэр ёсоор 5 сарын 18-ний өдөр Их Монгол Улсын Эртний Нийслэл ХарХорин хотноо Тахилгыг амжилттай үйлдсэн. Тахилга хэрхэн яаж болсон, үр дүнгийн тухай болон зураг бичлэгүүд бусад мэдээллийг дараагийн нийтлэлээр хүргэнэ.

2 сэтгэгдэлтэй:

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.
Anonymous said...

saihan helsen baina. Ayangat udgan ih uiliig ehluulj olon huniig seheeruulj uhaaruulj negduulj baiga. zarim humuusiin huch n hurehgui ataarhah yavdal ih baina.

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР