2012-09-17

Гэрлийн Өргөөний Анхдугаар Их Хуралдай болно


ГЭРЛИЙН ӨРГӨӨНИЙ 
АНХДУГААР ИХ ХУРАЛДАЙН УДИРДАМЖ


Хуралдайн зорилго:

Их Эзэн Чингис Хаан энэ замбативд заларч зарлиг сургаалаа айлдан, үйлээ хийж буйг олон түмэнд бодитой баримттай танилцуулан, Гэрлийн Өргөөний хийсэн ажлыг тайлагнаж ирээдүйд хийх үйлийг танилцуулах зорилготой.

Хуралдайн үйл ажиллагаа:

Гэрлийн Өргөөний Удирдах Зөвлөлийн баталсан Өргөөний Анхдугаар Их Хуралдайн хөтөлбөрийн дагуу хуралдайг явуулах бөгөөд дараах үндсэн чиглэлээр хуралдай явагдана.

1. Хийсэн ажил: Тайлан
2. Хийх ажил: Төлөвлөгөө



Хуралдайн шийдвэр, Уриалга:

Хуралдайгаар Гэрлийн Өргөөний гишүүд нэгдсэн нэг зохион байгуулалтанд орж ажиллах болсон тухай шийдвэр гарч Тэнгэрийн Их Үйлсэд Хөх Толботнуудаа нэгдэхийг уриалсан Уриалга гаргана.

Хэзээ:
2012 оны 9 сарын 22-ны 10 цагт

Хаана:
Улаанбаатар Чуулгын танхимд

/СБД, 1-р хороо, Залуучуудын гудамж, Улаанбаатар чуулгын байр, хуучнаар Залуучуудын соелын төв, Төв бассейны хажууд/


Хамрах хүрээ:
- Гэрлийн Өргөөний гишүүд
- Хэвлэл мэдээллийнхэн, зочид төлөөлөгчид


Зохион байгуулагч:
- Гэрлийн Өргөөний Анхдугаар Их Хуралдайг зохион байгуулах ажлын хэсэг, Монгол Тэнгэр Үнэн ТББ

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Утас: 8807 7002
Вэб: www.tengermongolgazar.mn


1 сэтгэгдэлтэй:

Duulin said...

ХУРАЛДАЙ 10 ЦАГТ ЭХЛЭХЭЭР БОЛЖ ЦАГ НЬ УРАГШИЛСАН ТУЛ ОРОЛЦОХ ГИШҮҮД МААНЬ ЦАГАА ЗОХИЦУУЛНА УУ.

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР