Сарлагтай Отгонбаярын Машбат
Би уул нь дээл өмсөх дуртай юм шиг байгаа юм. Гэхдээ хүмүүсийн өмсдөг, урт хормойтой, нэвсгэр дээлийг харахаар гажиг харагдаад байдаг юм.
Нэгд, Монгол дээл ер нь тийм урт байгаагүй. Зуны дээл ялангуяа богино талдаа байсан байдаг. Ер нь бол морин дээр мордоход өвдөг хучсан хэмжээнд л байх ёстой гэдэг шүү дээ. Хэтэрхий урт дээл морин дээр мордоход хөл ороогоод болдоггүй байсан учраас л "урт дээл хөл орооно" гэдэг үг гарсан байх. Харин ноён хүн урт дээл өмсдөг байсан байж магадгүй.
Хоёрт, дээл уулаасаа зохимжгүй байдгийн учир нь функционал биш. Өнөөдөр хувцас аятайхнаас гадна бас функционал байх ёстой. Дээл өмсчихөөд гар утсаа, түрийвчээ, үнэмлэхээ хаана хийх вэ гэдэг том асуудал бий. Бүгдийг нь өвөртөө хийнэ гэвэл, түнтийсэн амьтан явах хэрэгтэй болоод байгаа юм. Тиймээс уул нь энэ тэндээ хармаатай байдаг бол дээл өмсч болохоор байгаа юм.
Ер нь монгол дээлийг загварын болгоод байдаг манай хувцас зохион бүтээгч, дезайнерүүд монгол дээлийг функциональ болгох тал дээр ажиллавал зүгээр юм. Тэгтэл сүрхий сэтгэлгээний урлаг болгож байгаа нь энэ гээд шөнө үзвэл айж цочмоор аймаар болгоод л, тэрийгээ авангард загвар гэж хөөрцөглөөд байх юм.
Функционал байна гэдэгт бас зун сэрүүн, өвөл дулаан байхыг ойлгоно. Дээл бол өвөл дулаан, гэхдээ зун сэрүүн билүү? Хуучин цагт бол сугалдаргалж өмсөнө, дотуураа цамцгүй дан өмсөнө гээд л сэрүүн болгох олон арга байжээ. Гэвч өнөөдөр хүмүүс дээлээ сугалдаргалах юм уу, дотуураа цамцгүй өмсөхөө больчихсон, тэгж өмсвөл тэнэг юм шиг хардаг болжээ. Уул нь дээлээ сугалдаргалж юм уу, нүцгэн өмсдөг бол нэг ч их халуудахааргүй байлтай. Гэтэл яагаад ч юм бэ, халуун зунаар аймаар том дээл өмсчихсөн зантгар зантгар хүмүүс явж байхыг наадмаар бишгүй л харсан, харах тусмаа гайхаад байдаг юм. Тэгэхээр тэр халууцаад байгаа хүмүүст зориулсан сэрүүн дээлийг ч бас манай дезайнерүүд зохион бүтээвэл сайн сан.
Дээлийг хүмүүсийн өнөө цагийн хэрэглээнд зохицуулахгүй бол хэзээ ч, бүр хэзээ ч дээл өдөр тутмын хэрэглээнд орж ирэхгүй нь лавтай юм.
1 сэтгэгдэлтэй:
tenger mongol gazar
sai baina uu, bi mongol deelee hiij suraad ger bulee deeleer huvtsasladag boloh geed sudlaad l suraad l yavna, heregtei zuil, sanaa ugsund bayarlalaa, mun mongol deelnii hundetgel, oyoh yosnii tuhai medeelel baival taviach hu, amjilt husii,
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002