2013-11-21

ЦӨМГҮЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХАМТДАА


ЦӨМГҮЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХАМТДАА

Манай хуудсыг уншиж, харж байгаа бүх Монголчуудынхаа амар мэндийг айлтгаж байна. Бидний эх орон Монголд Уран олборлох, Цөмийн хаягдал булшлахын эсрэг дуу хоолойгоо нэгтэж  "ЦӨМИЙН ХАЯГДАЛ, ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА" уриа бүхий "шар тууз"-ыг өөрийн зургандаа наан бидэнд илгээсэн бүх хүмүүст талархлаа.


Бидний энэ ажил бол хий хоосон, сүржин, утга учиргүй зүйл огт биш ээ. Цөмийн хаягдал булшлана гэх юм бол Бүх Монгол хүн эсэргүүцэнэ, дэмжиж байгаа хүн байвал тэр хүн хужаа!, хэзээ ч тийм юм болох ёсгүй!, арай ч үгүй байлгүй дээ! хэмээн алгуур тайван суух бидэнд аюул алхам алхмаар ойртож байгаа нь бодит боллоо.


Баримт сөхвөл: Цөмийн эсрэг тэмцдэг Голомт ЦӨХ ТББ-ын  www.Golomt.org сайтад тавигдсан баримтат нийтлэлийн хэсгээс...

........2013 оны 10 сарын 26нд Монгол Улсын төрийн өмчит “Мон-Атом” компани Францын “Арева”, Японы “Мицубиши” корпорациудтай уран олборлож, боловсруулах гэрээнд гарын үсэг зурав. Ингэснээр Монгол улсад цацрагт идэвхит бодис олборлож, боловсруулан тээвэрлэх нь тодорхой боллoо. /www.golomt.org/

......2012 оны хавраас Аревагийн туршилтын журмаар уран олборлож буй Дорноговь аймгийн Улаанбадрах суманд төл мал мэр сэр үхэж, гажигтай төл төрж эхэлсэн бол 2012 оны 12 сард малчин Норовсүрэн гуайн 19 тугал үхсэнээр ураны асуудал анхаарлын төвд оров.  Цаашид асуудал улам хурцдаж, 2013 оны хавар Улаанбадрах сумын малчин айл бүрт гажигтай мал төрж, тугал, ботго, ишиг хурга зэрэг бага мал учир битүүлгээр хорогдов. Гэвч цөмийн магтан дуулагчид  Улаанбадрахын асуудал бол “хэдхэн тугалны асуудал” хэмээн үнэнийг нуусаар өнөөдрийг хүргэсэн билээ.

......2013 оны 3 сар. Мал Эмнэлэг, Үржлийн Газрынхан Норовсүрэн гуайн тугал үхсэн шалтгааныг наpийвчлан судлаад  халдварт өвчнөөс болоогүй, харин цацраг болон хүнд металлын ужиг хордлогоос болж тугал хорогджээ гэж дүгнэв.

2013 оны 4 сар. Гэвч удалгүй Н. Алтанхуягийн шахалтын улмаас Мал Эмнэлгийнхэн дүгнэлтээсээ буцав. Ерөнхий сайдын томилсон, Цөмийн Энергийн Газрынхнаас(ЦЭГ) голдуу бүрдсэн ажлын хэсэг Улаанбадрахад очиж судлаад учрыг нь тогтоож чадаагүй ч уранаас болоогүй гэдэг хачирхалтай дүгнэлттэй буцав. /Баримтат нийтлэлийг бүрэн эхээр нь Gololm.org сайтаас уншаарай/

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Бүх Монголчуудаа. Энэ хуудсыг ажиллуулагч жирийн иргэн, залуус бид Эзэн Богд Чингис Хаанаараа овоглосон Чингисийн Монголчууддаа эрдэм мэдлэгийг түгээх, бидний Агуу Өвөг Дээдсүүдийн Суу ухаан, Сургаалаас олондоо түгээх зорилготойгоор энэ хуудсыг ажиллуулдаг билээ.

Харин Цөмийн Асуудал хурцадсан энэ цаг үед хожмоо бид гишгэх эрүүл газаргүй, амьсгалах цэвэр агааргүй ирээдүйг үр хойчдоо өвлүүлэхгүй тулд өнөөдрөөс эхлэн ЦӨМГҮЙ ИРЭЭДҮЙ-н төлөөх  хүсэл зоригоо төр, түмэнд хүргэж, Ардчилсан нийхэм дэх иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу энд нэгдэж байна.

Бид Уран олборлох, Цөмийн хаягдал Монголд булшлахыг эсэргүүцсэн Уриа бүхий туузыг өөрийн фото зурганд наасан хүмүүсийн зургийг хүлээн авч нэгэн цомог үүсгэсэн бөгөөд энэ цомогоо Мянган мянган цөмийг эсэргүүцсэн хүмүүсийн зургаар дүүргэж төрд болоод түмэн олондоо СОНОР СЭРЭМЖ, ДУУ ХООЛОЙГОО хүргэх зорилготой.

Фэйсбүүкийн нэг цомогт 1000 зураг багтдаг бөгөөд Эх орон Монголын минь газар шороонд цөмийн хаягдал хэзээ ч булшлахгүй болтол, Цөмгүй ирээдүй, Цөмгүй Монгол гэсэн албан ёсны СТАТУС  эрх зүйн актууд болоод бусад хууль, тогтоомжоор мөн  бодит байдалд “БАТАЛГААЖИХ хүртэл бид энэ дуу уухайгаа үл таслана. Цомогт 1000 зураг дүүрвээс дахин цомог үүсгэж 2000 болгоно. Энэ мэтээр 5000,10 000, 100 000 хүмүүс нэгдээсэй хэмээн хүсч байна.

Уран олборлох нь Монгол улсад хэрэгтэй, эдийн засгийн хувьд ашигтай бөгөөд энэ нь Цөмийн хаягдал булшлана гэсэн үг биш, ялгаж салгаж ойлгоорой хэмээн ухуулж буй мэргэжлийн хэмээгдэх эрхэм судлаачид, мөн Эрхэм төрийн түшээд, сайд, дарга, эрх мэдэл бүхий албан тушаалтнууд болоод бусад үзэл бодол нэгтэй хүмүүст хандан хэлэхэд Өвөг Дээдсээсээ өвлөж авсан газар шороогоо бид Үр хойчдоо бүтнээр нь үлдээж чаддаггүй юмаа гэхэд Цацрагт хордуулчихаад, Хороор дүүргэчихээд хорвоогоос явж болно гэж үү? Хэрхэвч тэгж болохгүй. Цөмгүйгээр бид амьдарч чадна. Цөмгүй Ирээдүйг үр хүүхдүүддээ үлдээе гэж уриалж байна.

Алт, Нүүрс, Эрдэс баялагаа бид зараад зогсолгүй хамгийн аюултай Цацраг идэвхт, хорт бодисыг олборлож зарж эхлэхээр Гэрээ үзэглэлэн Хөх Монголын Ирээдүйд аюулыг даллан дуудаж, Хожмоо үр хүүхдүүдийнхээ нүүрийг ч харахаас ичиж эмээмээр тийм нийгэм рүү явж байна. Одоо болиё. Зогсоё. Цөмгүйгээр бид амьдарч чадна гэж уриалж байна.

Бидний Зорилго, Бидний үзэл бодол, Бидний Зоригдол болвоос:

Хөх Монгол Улс минь амар амгалан оршиж,
Хүмүүн ард нь эрүүл саруул амьдарч,
Хүүхэд хөгшид, эр, эм зон олноор
Хөнөөл, Аюул, Цөм-өөс хол байж
Ядарсан ч зүдэрсэн ч Монгол минь
Яг одоо шигээ л амар тайван байхыг хүснэм

Мал сүрэг нь тааваараа бэлчиж
Малчин ардууд Жаргалын дуугаа дуулж
Тал хээр нь хязгааргүй цэлийж
Тайван амьдрал мөнхөд үргэлжлэхийг хүснэм

Нар уулын цаанаас мандаж
Сар өөрийн өнгөөр гэрэлтэж
Эргэх 4 улиралдаа хүн ард нь
Энх амар Монголдоо дураар аялдаг
Энэ л Миний Эх орон хэвээр байхыг хүснэм

Гишгэх эрүүл газаргүй
Амьсгалах цэвэр агааргүй
Хөрвөөх хөрс шороогүй болохыг
Хүүхдүүд минь бүү үзэг
Айдас Хүйдэс, Аюул, Хор
Өвчин, Эмгэг, Гажиг, Ужиг-ийг
Ач гуч минь бүү хараг, бүү мэдрэг.

Амар Тайван Монголдоо л
Айх аюулгүй, энх амар амьдарцгаая.
Цөмгүйгээр бид амьдарч ирсэн
Цөмгүйгээр бид амьдарч чадна.
Цөмгүй ирээдүйг бид үр хойчдоо үлдээж чадна
Цөмгүй ирээдүйг бид өөрсдөө бүтээж чадна.

Бидний энэ үзэл бодол, Дуу хоолой болвоос: Хийрхэл, Цуурхал, Тэнэглэл биш, харин Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эвлэлдэн нэгдэх, Үзэл бодлоо илэрхийлэх хүний үндсэн эрхүүдийн нэг мөн бөгөөд ийнхүү бид зургаа илгээж Цөмгүй Ирээдүйд нэгдсэнийхөө төлөө ямар нэг шийтгэл, хариуцлага хүлээх хууль үгүй билээ.

Монголчуудаа, Төр, Түмэн минь, олон ардын чинь нэгэн хэсэг ЦӨМГҮЙ ИРЭЭДҮЙН төлөө саналаа өгч байгааг бодол оюундаа тунгаана уу. Бид ЦӨМГҮЙ ИРЭЭДҮЙН төлөө нэгдэж байна. Зургийг www.facebook.com/tengermongolgazar хаягаар хүлээн авна. Та ч бас нэгдээрэй

2013 оны 11 сарын 21
Улаанбаатар хот

Чингисийн Монгол Хуудас

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР