Кирилл рүү хөрвүүлсэн: http://daichinxvv.blogspot.com
2013 оны 9 сарын 29 -ний өдөр Их Аянгат удган Гэрлийн өргөөний улаач биш гишүүдтэй уулзахдаа ярьсан зүйлүүдээс ирж чадаагүй гишүүдэд хэрэгтэй болов уу гээд түүвэрлэн оруулая. Буруу бичсэн зүйлс байвал өршөөгөөрэй. Зарим тоо болон нэрийг нууцлав.
Уулзалтын талаар
Засал хийнэ гэсэн зар тавихад маш олон хүн ирдэг. Жишээ нь 50 хүн бүртгүүллээ гэхэд урдаа нэг хойноо нэг хүн нуугаад ороод ирэхэд 150 хүнд нэг өдөр засал хийх болдог. Тиймээс энэ удаагийн уулзалтын зарыг онцгойлон засал хийхгүй гэж байхад хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Би одоо маш их юм бичиж байгаа тул эрчим энергээ ном судартаа зарцуулах ёстой юмаа. Тиймээс огт засал хийхгүй. Засал хийлгэх хэрэгтэй хүмүүс нь Хурцаа зайран, Зөвлөх удган нартай уулзаарай. Одоо маш их түүх, судруудыг бичиж гаргах тул улаач биш ч гэсэн туслах хүмүүс хэрэгтэй байна. Ер нь дэмч байх ёстой ба улаачдаас... дэмч гарсан ба одоо .... дэмч дутуу байна. Та нараас гарч ирэх байхаа.
Өөрийн түүхийн талаар
Би хоёр жилийн өмнөөс өөрийн өдрийн тэмдэглэлээрээ блог хөтөлж эхэлсэн. Их сонин нь олон дуудлагатай хүмүүс ирдэг юм билээ. Би хүмүүстэй интернетээр харьцаж засал хийдэг байсан. Сүү хэрэгтэй бол өөрөө сүү авч байгаад л чин сэтгэлээсээ заслуудыг хийдэг байсан. Хүмүүс үр дүнгий нь харж эхэлсэн ба 2012 оны 4 сарын 7 нд Зүрх хайрханы тахилга дээр гадаадаас ирэнгүүтээ оролцоход маш олон хүн намайг хүлээж байсан. Ер нь их олон үйл явдал болсон. Би яг юу хийж байгаагаа ухаараагүй явсан. Тэгээд блог уншдаг, блогоор танилцсан маш олон хүмүүс угаа авсан. Жижиг М... интернетээр надтай харилцаж байхдаа өөрийнх нь гар нь өөрийг нь цохиход их гайхсан ба намайг их хараалч авгай байна гэж бодсон гэсэн. Гэтэл анх нүүр тулан уулзахад онгод нь шууд дайрч орж ирэн Их Эзэн Хаанд ёслож байх жишээтэй.
Би ер нь аавыгаа бодож л угаа авсан. Төрлөө олохгүй бол хүний сүнс ядарч зовон, өлсөж цанган, нүцгэн шалдан явж байдаг гээ биз дээ. Би аавыгаа тэгэж явж байх вий гээд аавдаа зориулж сайхан торгон дээл хувцас, идээ будаа бэлдээд л угаа авсан. Манай хүү надаас нэг жилийн өмнө угаа авчихсан байсан ба манай хадам буурлууд их ёс жаягтай бууж, өдөр бүр 5 идээ шинээр бэлдүүлдэг байсан. Үүнд мөнгө төгрөг их орж, бидний хэрэглээ хумигдаж эхэлсэн учраас гэрийнхэн маань бөө болоод сайжирна гэсэн яасан бэ? хэмээн манай гэрт хагаралдаан үүссэн. Гэтэл жилийн дараа намайг угаа авахад бүгд эсэргүүцсэн ч би аавыгаа бодож гэрийнхээсээ зөрсөөр байгаад угаа авсан даа. Манай онгодууд их энгийн, элдэв жаяггүй буусан. Эхний үед хэн ч намайг ойлгохгүй их ганцаардаж байсан. Тэр үед тэд маань надад хайр мэдрүүлдэг байсан. Бид тэд нарыг энгүй их хайраар нь таньдаг болсон. Манайх боломжтой айл мөн би их зожиг тул угаа аваад айл хунар хэсээд засал хийхгүй гэж бодож байсан. Хөөрхий дээ яагаад энэ онгодууд заавал над дээр буув гэж гайхаж өрөвддөг байсан. Мөн их баярладаг байсан.
Онгодууд надад 12 сарын 21 ний өдөр мянган онгодын чуулган хий гэж үүрэг өгсөн учраас би гадаадаас ирж чуулганд бэлдэж эхэлсэн. Олон танихгүй хүмүүс нийлж чуулганаа амжилттай хийсэн. 300 улаач оролцож зарим нь бүр чуулган болохын өмнөх өдөр ч угаа авч байлаа. Мянган омог отгийн гал тахих үүрэгтэй байсан тул бидэнд их хариуцлага, ачаалал ирсэн. Бид нэг ч галыг таслахгүй бүгдийг нь манаж чадсан шүү. Ер нь их хөдөлмөрч, чин сэтгэлтэй хүмүүс цугларсан. Ер нь хараад байхад Гэрлийн Өргөөнд олон янзын хүмүүс ирдэг. Залуучууд нь анх ирэхдээ цээжээ дэлдээд л ороод ирдэг. Миний үеийн авгайчууд бол үг сонсож чадахгүй янтганаад л орж ирдэг. Гэхдээ их сонин нь бүгд угаа аваад үйлээ хийгээд эхэлсний дараа их тайван, зан чанар нь өөр болсон байдаг. Дээр үед ГЭРЭЭ гэж байсан. Амьддаа ч үхсэн ч хамт гэж ГЭРЭЭ хийдэг байсан. Уул усыг тахьсан. Бүгдийг нэг янзаар биш өөр өөр янз байдлаар таньдаг юм билээ.
Увсын Хяргас нуурын талаар
Бид Увсад очиход гантай байсан. Хан Хөхийг тахих гэж явж байсан. Замдаа Хяргас нууранд очиж мэлмийтэй улаач нар нь тус газрын мэдээллийг уншихад гал гарч, хүүхдүүд уйлж байна гэсэн. Энэ нуур Хяргас биш Хярвас нэртэй байсан юм байна. Энд .... сурагчидтай, ... багштай, Тэнгэрийн судруудыг судалдаг сургууль, оюун боловсролын төв байсан байна. Бүгд дээдэс язгууртнуудын сод мэргэн ухаантай хүүхдүүд ба мөн жирийн айлын сод онцгой хүүхдүүд ч суралцдаг байсан байна. Гэтэл ..... аймгийнхан ирж хядсан.
Онгод хэлэхдээ
-Энэ тухай түүхэнд нэг ч удаа ороогүй, ганцхан судар дээр л ойн түймэр гарав гэж хальт орсон байдаг. Тэрийг олоорой... Ер нь та нар ийм хатсан газарт мод тарих хэрэгтэй. Аль болохгүй, хэцүү газруудад очиж бөөлөх хэрэгтэй.
хэмээн захьсан.
Судруудын талаар
Бид 2012 онд 14 хоногын дотор 9 судар гаргасан. Үүнд 55 буурал, хэдэн улаач нар оролцсон. Миний биед байгаа судруудыг улаачаар уншуулахын тулд улаач нартай нууц задруулахгүй гэх зэргээр гэрээ хийдэг юм билээ. Гэрлийн Өргөөнийнхөн Алтай 5 богд руу явахад биднийг Тэнгэртээ тангараг өргө, гэхдээ сайн шийдэж чадаагүй байгаа бол өргөхгүй байсан ч болно гэхэд бид бүгд тангараг өргөсөн. Тэр тангарагын үгэнд 7 үеээ дордоохгүй гэдэг үг орж ирсэн. Бид нар хэл гэснийг нь хэлээд л байсан. Гэтэл дараа нь онгодууд 7 дээд эцэг бууж судраа хийнэ гэсэн. Анх хийх гэж байхдаа хэдхэн бүлэг юм чинь юухэн байхав гээд л мэдэхгүй үгнүүдээ асуугаад л толь бичиг ашиглаж байгаа юм шиг сэглэж өгсөн.
... Судар гаргах ёстоай гэсэн. Ер нь удахгүй гарганаа. Судруудыг цээжлүүлэх, хадан дээр сийлэх, үлгэр домог болгох гэх мэт янз бүрийн байдлаар үлдээсэн байдаг тул үлгэр домгоо сайн уншаарай. Эрүүл мэндийн сударт маш олон зүйл багтах ба сонирхолтой нь ургийг хэвлийд хэрхэн бойжуулах талаар ч байна лээ. Удамшлын өвчнийг хэрхэн анагаах талаар ч байна лээ.
Монголын Нууц Товчооны талаар
МНТ-г арван учгаар үлдээсэн. МНТ нь анх 500 шад шүлэг байсан ба одоо хоёр дахин бага болсон. Хүчээр сугалж авсан. Эрэмдэг болгосон. Бөртэ чоно, Гоо марал нар нь буга, чоно биш хүмүүс байсан. Та нар одоо байгаа МНТ-оо уншаарай. Нэг зүйл хэлэхэд Хаан дээдэс Монгол хүн мориноосоо унадаггүй юм шүү гэсэн.
Татаруудын талаар
Би Дээдэс буурлуудаас:
-Та нар үхэр тэрэгнээс дээш гарсан Татаруудыг их хэрцгий алсан байдаг.
гэхэд дээдэс буурал нэг тэрэг зурснаа
-Бид Татаруудыг эзлээд манай тэнгэр шүтлэгийг шүтэж манайд дагаар ор гэхэд дагаар орсон нь сөгдсөн ба үхэр тэрэгнээс доогуур байсан. Дагаар ороогүйг нь буюу тэрэгнээс дээш гарсануудыг нь алсан. Түүхийг 9 учгаар тайлдаг юм гэж тайлбарласан.
Хатдын талаар
Бөртэ хатан... хэлээр ярьдаг байсан. Гадаад харилцааны сайд байсан. Акуа дэмч цолтой байсан. Хярвас хотын сургуулийн захирал байсан. Есүгэн хатан их засаг хуулийг бичиж, ард олныг сургасан. Есүй хатан эмч хүн байсан, хурууны өндгөөрөө судас бариад л биеийн бүх хүрдийг засдаг байсан. Жирийн хүн 120 наслах чадвартай. Хичээх юм бол 500 наслана гэж сургадаг байсан. Хулан хатан Солонгос биш Монгол хүн байсан ба зэвсгийн эрдэмд гарагмгай, цэргийн жанжин байсан. Хатан гэдэг нь суудлын нэр биш цол юм. Хариуцлага, чадвар гэх зэрэг 5 зүйлээр шалгуулж байж ХАТАН цолыг авдаг байсан. Шалгуурт тэнцээгүй бол татвар эм болно.
Тэн гэр Мон гол Газ ар дуудлагын талаар
Тэнгэр гэж юу вэ?
"Тэнд гэр" гэсэн үгнээс үүсэлтэй ба тэнд байгаа гэр буюу хол байгаа гэр гэж ТЭНГЭР-ийг хэлдэг.
Монгол гэж юу вэ?
Мон гэдэг нь мөн чанар юм. Гол гэдэг нь голлох, голд нь гэсэн утгатай. Тэгэхээр МОНГОЛ гэдэг нь мөн чанарыг голлодог жам ёсыг дагадаг ард түмэн гэсэн утгатай. Жамыг сөрдөг биш.
Газар гэж юу вэ?
Газ гэдэг нь ганцу гэдэг эртний үг. Энэ нь ганц гэсэн утгатай, чухал юм ганцхан юм гэдэг утгийг зааж байгаа.
Ар гэдэг нь хойч үр удам.
Тэнгэр Монгол Газар дуудлагыг хэлэхэд хүний 7 хүрдэнд тэгш эрчим нь хэмээр суудаг.Бодол зөв байж, хүрд тэгш эргэж байж хүн зөв хөтлөгддөг. Хүнийг эзэн сүнс хөтлөж явдаг. Орчлон дээр хар цагаан сүнснүүд зэрэгцэн оршдрг ба хар сүнснүүдийг хүний хүрдэн дээр л ажиллаж хүнийг эрхшээлдээ оруулдаг. Тэд хүний хүрдийг эвдэж гацааж буруу эргүүлж хүний биед эзэн суудаг. Тиймээс өөртөө эзэн сууж, хүрдээ хэмтэй ажилуулахын тулд Тэнгэр Монгол Газар дуудлага хэлж байгаа юм.
ТЭН гэж хэлэхэд мэлмийн хүрд идэвхжинэ.
ГЭР гэж хэлэхэд хоолойн хүрдийг цэвэрлэж эрчимжүүлнэ. ГЭР гэж хэлэхлээ ГЭРРР гэж Р үсгийг тод хэлбэл хоолойг доргиож эрчимжүүлнэ. ГЭР нь амар тухтай байдлыг билэгдэх ба хоолойн хүслийн зүйд хандсан үг.
МОН гэж хэлэхэд зүрхэн хүрд эрчимжинэ.
ГОЛ гэж хэлэхэд хүний гол буюу гэдэс хавьцаа байх наран сүлжээ хүрл эрчимжинэ. Хүн магтуулах дуртай дуртай ба магтуулахад хүний бие халуу оргидог. Энэ ГОЛ буюу Наран сүлжээ хүрд эрчимжиж байгаа юм.
ГАЗ АР гэж хэлэхэд доод эрчим нэмэгдэнэ.
Тэнгэр Монгол Газар дуудлага нь дайчин, хүчтэй бүтэцтай дуудлага ба зөв хэлж сурах хэрэгтэй. Зөв хэлж чадвал бие баярлаж хүрднүүд эргэлддэг.
Ум мани бад ми хум ба Тэнгэр Монгол Газар дуудлага 2-ийг мэдэрч хэлэх шал өөр.
Нэг нь зөөлөн намуун дуудлага ба Нөгөө нь дайчин хүчтэй дуудлага юм.
Тэнгэр Монгол Газар дуудлага хэлэх нь хүний биеийн хэмийг сайжруулах ба энэ нь өөрөө өөрийнхөө хүрдийг ажилуулж байгаа тул хамгийн хохирол багатай энерги авах арга юм. Янз бүрийн энергийн зүүлт, саваа, бал, KFS зэрэг энергийн бүтээгдэхүүнүүд нь хүнд гаднаас энергэн бүрхүүл үүсгэсдэг ба энэ хүнийг гаднаас нь хамгаалдаг. Гэвч хүрдийг засахгүй тул сөрөг тал нь заавал гарч ирдэг.
Тэнгэр Монгол Газар дуудлага нь танд гурван чухал зүйлийг сануулж байгаа юм.
1. Тэнгэргүй бол чи юу шүтэх вэ?
2. Монгол байхгүй бол чи хаана төрөх вэ?
3. Газар байхгүй бол чи хаана зогсох вэ?
Эдгээр нь бидний хамгийн чухал зүйлүүд болой.
Тэнгэр Монгол Газар дуудлага хэлэхдээ юу бодох вэ?
-Тэнгэрт байгаа өвгөд нь чамаар дутаж байна.
-Монголд байгаа ард нь чамаар дутаж байна.
-Газарт байгаа үрс нь чамаар дутажбайна
Тэгэхээр бүх хүн үйлээ хийгээд ирвэл Монгол сэргэнээ. Надад хамаагүй гээд байвал улс хөгжихгүй.
Сургалтуудын талаар
Биеэ засах арван гурван суу ухаан байдаг. Одоо дэмч бөө нар бэлтгэгдэж байна.
Өөрийгөө засаагүй байж бусдад яаж хэлэх вэ?
Би-гээ засах сургалтууд явагдана. Өвөг дээдсүүд биеэ яаж засдаг байсныг мэдэж авнаа. Бид тэгээд сурсан эрдэмээрээ үр хүүхдээ багаас нь засах болно.
Буурлууд чи сурсан бол бусдад зааж өг гэж шаарддаг.
Нэг сайхан үр нь байж бусдад тустай амьдраарай. Тэнгэхт байх өвгөд чинь, Газарт байх цус чинь амар амгалан байх болтугай гэж ерөөдөг юм.
Бүх юмийг сонсож, үнэртэж, мэдэрч байгаарай, тархи сайжирдаг юм шүү. гэж захьдаг.
Цагаан, Шар, Хар өнгөний талаар
Нэг өдөр дээдэс буурал надаас:
-Чи шар өнгийг яагаад шар гэж дуудаад байна вэ? гэж асуухад.
Би:
-Яаж мэддэгийн, та нар л анх шар гээд хэлээд тэгээд л бид нар тэгж хэлсэн байлгүй дээ. гэхэд
Буурал өнгийг нэрлэх болсон талаар ингэж хэлсэн билээ.
Цагаан-Үнээ сааж байхад Цаг цаг гэж дуугарч байсан. Тэгээд л сүүг цагаан өнгөтэй гэж нэрлэсэн.
Шар- Сүү түлэгдэхэд Шр Шр гэж чимээ гарах ба тэр түлэгдсэн хэсгийг шар өнгөтэй гэж нэрлэсэн.
Хар- Сүү доороо Хр Хр гэж түлэгдэж байсан тул хар өнгө гэж нэрлэсэн.
Монгол бичгийн талаар
Их Аянгат удган хэлэхдээ Би Монгол бичиг мэдэхгүй тул Утаа удганд мэддэг дээдэс буурлыг оруулаад яриулчихая хэмээгээд Их Хааны дээд эцэг, Бөртэ Чоны аав, бичгийн түшмэл....
... өвгийг буулгасан болой.... Өвөг Монгол Бичгийн үүслийн талаар маш сонирхолтой зүйлсийг бидэнд хэлж өгсөн. А үсэг нь амьсгал намалдагаар ороод амаар гарч байгаа тул 2 шүдтэй. Э үсэг нь амьсгал нээх авахгүй байгаа тул 1 шүдтэй бичигдэнэ. И үсэг нь амны булчинг хүчилж хүчтэй хэлж байгаа тул 1 богино шүд, 1 урт шүдтэй. О нь хоолойд хуйлраа үүсч сүлэлдэж байгаа тул гэдэстэй. У нь О-оос хүчтэй хэлэгдэж хүчжүүлж байгаа тул гэдэсний доор дахиад нэг шүдтэй байдаг талаар өгүүлсэн.
Монгол бичгээр бичиж байх хэрэгтэй. Их хэрэгтэй хэмээн захив.
Дээдэс өвгийг мордсоны дараа Их Аянгат удган ийн өгүүлэв. Бөртэ чоны аав уул нь ямар байдалд буух ёстой вэ? Гоё сайхан хувцастай, идээ будаатай, олноор хүндлүүлж буух ёстой байтал бид Тэнгэрт итгэхгүй, туйлдаа хүртэл мунхарсан тул бидэнд итгүүлэх гэж ойлгуулах гэж хуяггүйгээр ийм газарт ийм байдалд бууж байна шүү дээ хэмээв.

0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002