2013-11-21

ЦӨМГҮЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХАМТДАА


ЦӨМГҮЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХАМТДАА

Манай хуудсыг уншиж, харж байгаа бүх Монголчуудынхаа амар мэндийг айлтгаж байна. Бидний эх орон Монголд Уран олборлох, Цөмийн хаягдал булшлахын эсрэг дуу хоолойгоо нэгтэж  "ЦӨМИЙН ХАЯГДАЛ, ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА" уриа бүхий "шар тууз"-ыг өөрийн зургандаа наан бидэнд илгээсэн бүх хүмүүст талархлаа.

2013-11-07

Түмэн Онгодын Чуулган ном унших татах



Гэрлийн Өргөөнөөс 2012 оны 12 сард гаргасан Түмэн Онгодын Чуулган номыг блог уншигчдад танилцуулж байна.

Номын нэр: Түмэн Онгодын Чуулган
Зохиогч: Аянгат удган / Өндөр Дээд Буурлуудын айлтгалыг улаачлан дамжуулсан Аянгат, Байгал, Утаа, Ундрахуй удган/
Хэвлэгдсэн огноо: 2012.12.10
Хэвлэсэн тоо: 1000ш
Хуудасны формат: А5
Хуудасны тоо: 172

Түмэн Онгодын Чуулган номонд Эзэн Богд Чингис Хааны 4 айлдвар болоод Түмэн Онгодын Чуулганы талаар Өндөр Дээд Буурлуудын айлдсан айлтгалуудыг нэгтгэн оруулсан. 

Номонд орсон айлтгалууд Аянгат удганы блог болоод Тэнгэр Монгол Газар блогт өмнө нь хэсэгчлэн нийтлэгдэж байсан бөгөөд Чуулган болохоос өмнө оролцогчдод зориулан нэгдсэн мэдээлэл өгөх зорилгоор Буурлуудын чухал айлдваруудыг нэгтгэн ном болгож хэвлүүлсэн нь энэ билээ.

2013-11-06

2013.09.29. Гэрлийн Өргөөний гишүүд Аянгат удгантай хийсэн уулзалтын тэмдэглэл


Бичсэн: June Tmg
Кирилл рүү хөрвүүлсэн: http://daichinxvv.blogspot.com
2013 оны 9 сарын 29 -ний өдөр Их Аянгат удган Гэрлийн өргөөний улаач биш гишүүдтэй уулзахдаа ярьсан зүйлүүдээс ирж чадаагүй гишүүдэд хэрэгтэй болов уу гээд түүвэрлэн оруулая. Буруу бичсэн зүйлс байвал өршөөгөөрэй. Зарим тоо болон нэрийг нууцлав. 

Уулзалтын талаар
Засал хийнэ гэсэн зар тавихад маш олон хүн ирдэг. Жишээ нь 50 хүн бүртгүүллээ гэхэд урдаа нэг хойноо нэг хүн нуугаад ороод ирэхэд 150 хүнд нэг өдөр засал хийх болдог. Тиймээс энэ удаагийн уулзалтын зарыг онцгойлон засал хийхгүй гэж байхад хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Би одоо маш их юм бичиж байгаа тул эрчим энергээ ном судартаа зарцуулах ёстой юмаа. Тиймээс огт засал хийхгүй. Засал хийлгэх хэрэгтэй хүмүүс нь Хурцаа зайран, Зөвлөх удган нартай уулзаарай. Одоо маш их түүх, судруудыг бичиж гаргах тул улаач биш ч гэсэн туслах хүмүүс хэрэгтэй байна. Ер нь дэмч байх ёстой ба улаачдаас... дэмч гарсан ба одоо .... дэмч дутуу байна. Та нараас гарч ирэх байхаа.

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР