2012-10-05

Дархан явсан тэмдэглэл: Амилуулсан модонд хүндэтгэл үзүүлэх ёслол

Уята Туяа:

Намрын дунд сарын шинийн арван таванд дархан хотын зулзгын голын хөвөөнд болсон их галын тахилга наран саран ээжийн тахилга аав ээж модны тухай сонин сайхан

Саран ээжийн гэрэл өдөр адил гэрэлтан байхад хөө хуягаа өмсөөд галаа тойрон зогслоо. Юу юугүй бөөлөх хүсэлдээ автан ёсолгоогоо ч мартан зогсоход өндөр дээд хаан минь тэнгэр эцэгтээ саран ээжий дээ хангай дэлхий дээ галдаа болон ард бидэнд хүндэтгэл үзүүлэн ёсолход өөрийн ямар мунхаг болхоо оройдоо ортол ухааран бөөлөөнөө эхэллээ. Хар соно зайран Хурцаа зайран Сэлхэнцэг удган эхлэн бөөлөн дараа нь шинэхэн улаачид бид бууцгаан галын эздийг баярлуулав. Манай дээдэс галруу орчийл доо гээл зүтгээл харин би үгүй гээл зүтгээл бидэн 2 дунд энэ биеээ булаацалдан нааш цааш болсоор байтал галын тахилга дууслаа. Олон сайхан галын буурлын дүр галд үзэгдээл эргэн тойрон сүр жавхлант буурлуудийн дүр зурайгаал их л бахадмаар сайхан харагдаж билээ.

Саран ээжийн тахилга эхэлхэд бид галаа тойрон хагас саран байрлалд суун тэнгэр удганаа бахдан суухад урд байх бургасан дундаас нэгэн хаалга гарч ирэн маш үзэсгэлэнтэй нэгэн хатан гарч ирэн удганийг чиглэн алхлаа гайхан хараал байла. Тэнгэр удганд ороод суучихлаа. Энэ саран ээжий байла. Олон ард сарийг хэрхэн яаж солонгорч хүрээлж өнгө өнгөөр гэрэлтэж сарны хэлбэр өөрчлөгдхийг харсан гэх юм. Харин би саран дотор 3 хүн бүжхийг харсаар байгаал өндөрлөлөө. Сонин юм шүү.

Маргааш нь ээж аав моднийхоо дэргэд нарны бөөлөөн сонирхон тухаллаа. Олонтоо үзэж байгаа ч үргэлжил өөр өөр байх юм даа. Үүний дараа модний үгийг хаан дээдсээр дамжуулан сонордоцгоов. Үүнээс үлдсэн юм нь гэвээс бие сайн эрчимнүүл ирэх эрэний нар өөр туяагаар гэрэлтэх учир биеээ сайн дасгаж ав. Гэх хэдхэн үг л байлаа даа. Ай миний толгой гэж үү хонгио юм даа.


Максим:

Амар амгалан байцгаана уу. Би дархан явсан тэмдэглэлээ бичих болов. 09 сар

За яадаг ч байсан унаа тэргэндээ зохицож суугаад дархан дээр очлоо. Гэтэл бага зэрэг хоцоржээ. Улаач нар хуягалсан нарны бөөлөөгөө эхэлсэн байв. Манай машиныхан хурсан олоны дунд орлоо. Нар өөдөө хартал их олон жижиг гэрэл цацарч харагдаж байлаа. олон нарны бөалөөнд суусны ачинд ч байж магад онгодуудыг харж чаддаг болсон бололтой. Нарны туяаны өнгө яаж өөрчлөгдөж буйг хүмүүс яг ижилхэн хэлж байв. Уналгийн шувуу болон амилуулж өгсөн учиртай модны эрчим их том харагдаж байв. Орой нь галын тахилга болж Дараа нь сарны тахилга эхэлэв. Миний хувьд саранд баясгалантайгаар инээж буй царай харагдсан. Саран ээжийн царай бололтой. Үйл ажиллагаа албан ёсоор өндөрлөж улаачид өөрсдийнхөө хийх үйлэндээ оров. Маргааш нь дахин нарны тахилга болж модны учрыг тайлбарлав. Анх үр ургахдаа учиртай байжээ. Дэлхий ээжийн судалтай холбогдсон хос мод ажээ. Зөвхөн энэ модыг шүтэж цэвэр байлгахгүй 5 н уулын зайд ариун нандин цэвэр байлгах хэрэгтэй гэж дээдэсүүд айлдав. Дараахан нь улаач нар дээдсүүдээ буулгав. Гэтэл хэдэн хүмүүс өндөр дээдүүд буусан байхад үзвэр үзэж буй мэт босоод зогссон байв. Тэднийг бүх дээдсүүдтэй золгож өршөөл ир гэв. Дахин тийм зүйл болохгүй байх. Хэдий эрт дарханаас гарсан ч орой харисандаа. Өшөө зөндөө зүйлс болсоон даанч бичэе гэхээр олдодгүй. 

ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР