Туяа Энхээ:
Их удган өндөр дээдсээр би 2011 оны 12 сарын 11 засал хийлгүүлсэн билээ. Үүнээс 7 хоногийн өмнө дээдэст захиа бичээд засал хийлгуулэхээр гуйхад тургэн шуурхай хариу нь ирж, уриалгахнаар засал хийж өгөхөө мэдэгдэж билээ.
Өмнө нь би удганыхаа блогийг 2 сар гаруй аажуу тайван уншиж, Гэрлийн өргөөнийхний нэгдэхийг, шинээр ажил хийж эхлэхийг харж байсан төдийгүй удганыхаа блогийг бахархан уншаад хэлсэн хийсэн зүйл бүрийг нь тунгаан гүйцэтгэж, амьдралдаа мөрдлөг болгож эхлээд байсан юм.
Энэ хугацаанд 2011 оны 11 сарын 11-нд өглөө 11 цагт 11 минутад ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР дуудлагаа хэлээд наран эцэгтээ хүслээ шивнээд гуйхад нарны орчимд байсан үүлс цугларч наранд босоо тэнхдэг татсан мэт болсон төдийгүй яг л надруу чилэсэн юм шиг цацраг үүсэхэд харан баярлаж баясаж, нар амьтай гэдэгт итгэж билээ. Ийнхүү их удганыхаа блогийг уншдаг болсноос хойш өвөг дээдэс, тэнгэр хангай, байгаль эх дэлхий, наран саран, одот орчлон ертөнцийг урьд нь байснаасаа нэг л ондоогоор харж, мэдэрч байнга л сүү цайныхаа дээжээ өргөдөг болсон билээ.
За тэгээд эргээд засал хийлгэхэд болсон явдлаасаа бичье. Аливаа юманд хойрго ханддаг би их удгантайгаа холбогдохуу байх уу гэсээр бутэн 2 сарыг үдэсний эцэст захиа бичингүүт л хариу нь дороо ирэхэд их л баярлаж, сүрдэж, гайхасны улмаас ихээр догдолж билээ.
Tуяа Энхээ: Амар байна уу? Та байгаа юм уу?
Аянгат: Байна, байна. Өршөөгөөрэй, дэндүү олон хүн холбогдоод би дунд нь тархи эргэдэг болжээ, Ядаж байхад яасан ч олон Энх, Туяа нар байдийн бэ
Tуяа Энхээ: хэ хэ
Аянгат: За холбогдлоо. Амар амгалан байцгаана уу. Хэдэн хүн байна даа
Tуяа Энхээ: камэраа залгах уу?
Аянгат: хэрэггүй ээ, ингээд бичээд явчихна
Tуяа Энхээ: за, бугдээрээ бэлэн байна
Аянгат: сонсдог барьдаг юмыг нь гишгээд хагалчихсан байгаа. Хэдэн хүн байна?
Tуяа Энхээ: Нөхөр, ээж, хүү бид 4-лээ
Аянгат: аахан, одоо би заавраа бичиж явуулъя.
Tуяа Энхээ: за
гээд л заавраа уншаад заслаа эхэлтэл би газарт төдийгүй дугуйтай сандлын доор тавьдаг хатуу дэвсгэр дээр сууж байсан юм.
Аянгат: Дороос нухаад, ёо, ёо.
Туяа Энхээ: Өө, за уучлаарай, дэрэн дээр суулаа, одоо яаж байна?
Аянгат: Одоо зүгээр боллоо.
Тэр үед би 5 сартай жирэмсэн байснаа удганд хэлээгүй байтал гэдсэн дэх хүүхэд минь хөдлөөд л би заслаа бодоод л сууж байтал
Аянгат: Энэ бас юу вэ? Сав хөдлөөд байх юм гэв
Туяа Энхээ: Би танд хэлээгүй байгаа. Би бараг 6 сартай жирэмсэн, Тэгээд хүүхэд хөдөлж байгаа юм.
Аянгат: ааан хахаха тийм байхаа, ха ха ха би бур гайхлаа шүү дээ гэж билээ.Гэдсэн нь юм хөдөлж мэдрэгдсэн юм байлгүй хэ хэ. За тэгээд засал сайхан болж дууслаа. Тэгтэл манайд нэг том ханын цаг байдаг юм л даа. Тэр маань яг засал хийлгэж эхлэнгүүт л зогссон байлаа. Очоод зайг нь солих гэтэл тогтоогуур нь яг мултраад унах гэж байсан бөгөөд манай нөхөр яг амжиж барьж авсан юм . Хэрэв цаг зогсоогуй байсан бол доор нь хүн суухад л дээрээс нурж унаад аюул болох байлаа. Би ч дотроо дээдсүүдээ ямар их баярласан гээч. Ингэсээр өдөр хоног ч харавсан сум шиг өнгөрч байсан бөгөөд миний гэдсэн дэх хүүхэд минь хөдлөнө гэж дотор маань бүжиг хийдэг байлаа. Тэр бүрд нь би өвдөж мушгирна. Энэ тухай эмчидээ хэлнэ тоохгуй ээ “зугээрээ хэвийн” л гэнэ. Суужний ясаар өвдөөд л байна тоохгуй ээ. Энд чинь жирамсэн үед толгой өвдсөн ч өвчин намдаах эм уухыг хориглодог, шудээ узуулэхэд ч рентгенд хардаггүй улс чинь суужний ясныхаа зургийг авхуулъя гавэл нүд нь ховхроод уначих биз. За тэгээд аргаа бараад л дахиад Удганаасаа асуулаа. Хөөрхий минь тэр дороо мэдрээд л “баруун тийшээ сав чинь суучихаж” гээд л дахиад засал хийхээр боллоо. Харин энэ засал дээр би инээсээр байгаад таарсан юм даа. Дээшээ хараад л хэвтэж байтал гэдсийг минь овос овос гэтэл нь хөдөлгөөд л гайхмаар, биширмээр байсан шүү. Энэ бухнийгээ далдаас хаа байгаа далайн чандаас интернэтээр засаж байна гэдэг нь гайхамшигтай биширмээр үйл явдал байлаа.. Ингээд түнх, сүүжээр өвдөх нь намдаж, удалгуй 4 сард 3 кг 900 грам эрүүл саруул охинтой болсон доо. Гэр булийнхэн маань ийм мундаг хүнээр засал хийлгэсэнд баяртай байж, азтайга гайхдаг юм.
Их Удганыг минь далдаас, далайн чандаас энэ бухнийг хийж чадаж байгааг харан бид биширч өвөг дээдсүүд маань ямар их хуч чадалтайг гайхан бахдаж байдаг билээ. Дээдэс та бүгдийн тэнгэрийн үйл тань Арвин байх болтугай.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002