Заа, өнөөдөр “27” номоо уншиж дуусгалаа. Ердөө 2 өдөр уншжээ. Аливаа шинэ номыг би ихэд хорхойсон уншина. Заримыг нь дутуу ойлгосон ч хамаагүй, туучаад л өнгөрнө. Учир нь би их тэвчээргүй хүн тул цаашаа яах бол, цаашаа яах бол хэмээн сэтгэлийн өлсгөлөнгөө дарахыг хичээнэ. “Сул асгарах эрдмийн хурыг Сувдаглан тосож өөрийн болго”. Энэ үг надад маш их таалагддаг. Тиймдээ ч “27” гоо инээн, бишрэн, гайхан, өхөөрдөн, урамшин уншсаар өнөө өглөө дуусгахад “Хайран юм дуусчлаа” хэмээн харуусах сэтгэл төрөв. За ингээд хоёр дахь , 3 дахь ... уншлага маань ёстой өөрийн болгож сэтгэлдээ нутагшуулах уншлага шүү дээ. Ингэж л хоёр ажил хийнэ. “Монгол товчион түүхийн тайлал” судрыг 4 удаа зарим бөлгийг арвинтаа уншивч нутагшуулж барахгүй л байна. Сая 9 сарын их үйлд оролцоод ирэхдээ 3 номтой ирсэн нь “Чинад нууцын Монгол орон”, “Хатдын судар”, “27” гурав юм. “27” –г бөгийн анхан шатны мэдлэггүй гадаад хүмүүст зориулсан гэхээр нь өөрийгөө ихэд бодож надад хэрэггүй ч юм уу, гэхдээ авчихъя хэмээснийг яанаа. Номын 324-р хуудсанд “Их оюуны өмнө хүмүүн бол өчүүхэн зүйл” гэжээ. Өөрөөсөө ичив. Ном миний бардамналыг ойлгуулсан болохоор дуусчихаар нь харамссан байх. Үүний өмнө Хатдын судраа гялалзуулсан гэж байгаа. Хамгийн анхны “Тэнгэр Монгол Газар” –с хойш гарсан бүхий л судар, бөөгийн хөлгөн судрууд, алтан судрын 5 дэвтрийг үлдээлгүй цөмийг нь авчээ. Ухаж ойлгох гэж өөрийн болгон “нутагшуулах” гэж овоо хэдэн жилийг баржээ. Нэг үгээр хэлбэл бөөгөөр өвчилжээ. Бөө болохсон,болдоггүй бол эзэн хааны улаачийн нарийн бичиг эсвэл судлаач д-р Т.Баярхүүгийн туслах болгож өгөөч хэмээн сүү өргөдөг байлаа шүү дээ . Надад тэднээс өртөөлөх мэдлэг мэдээлэл нь гайхалтай байсан хэрэг.
Ер нь өргөөнөөс гарсан бүхий л судрууд ДээдЭсүүдийн маань үр бидэндээ чин сэтгэлээсээ сануулан хэлсэн “Биегүй хашгираан” юм. Хайрлаж хэлнэ, хашгирч хэлнэ ,харамсаж хэлнэ, халуун амийг нь авч хэлнэ. Гэтэл мэдэрдэг нь хэд билээ.Хашхираад хашхираад удамдаа бууж дийлээгүй,үйлээ дүүргэж бараагүйд нь ямар хэцүү байдаг болоо? Тэр хашхирааныг мэдээгүй, мэдрээгүй, мунхаг үрс нь 2 чихээ таглан, хохимой толгойгоо аван зүүд нойр , зөн билгээ ч мэдрэхгүй хэрхэн яаж зугатаадаг билээ дээ ? Мунгинаж будилсаар онгодоо заллаа ч үхэгсэдийн шивнээг сонордохгүй , биегүй хашхирааныг тоохгүй , гялбаан бүжгийг ухахгүйгээс хичнээн нь онгодоо нурааж байгаа бол ?! Тиймээс л энэ хашхирааныг үл ойшоосон нь онгодуудаа зэрэг дэвээр нь голж шилэн илүү дээрийг залаад байна уу?
“Санасан санаагаа дүүргэж чадаагүй онгод бусад онгодын дэргэд шившигтэй тул улаачаараа дамжуулж засаж чадаагүй үйлээ лус савдгийн зараал болж дүүргэхээс аргагүй. Энэ нь удамд ирэх бартаа саадыг толгой мэдэж арилгах аргагүй болдог юм. Энэ учигт удам минь мөхөрч, хумигдаж, үгүйрэхийн аюул бий” гэж энэ номын 29-р хуудсанд дурайж байна. Онгод ёроолоосоо нурнаа гэж... Тэгэхээр “Биегүй хашхираан” гэх нэрийг авсан номондоо үлдээж, “Шинжлэх ухаанаар тайлаагүйг тайлсан нь” /14/ нэрийг орчуулах номын дээлэнд бүслээсэй хэмээн саналаа өргөе. Өргөөний бүх судрууд үнэхээр мананцар оршихуйн чимээгүйг хөрвүүлсэн нүцгэн аяллын нөжгүй бодол, амьдралын эсрэг талыг тольт ертөнцийн тодломжоор шивнэсэн үхэгсэдийн үг, биегүй хашхираан болохыг бид уншиж , ухаарч , бас гэгээрч, анирлах ертанцөөр аялан, нэргүй түүхийн тэмдэглэлийг харанхуй ертөнцөөс тайлан, шинжлэх ухаанаар тайлаагүй нууцын чивчрээнийг төөргийн тольт, зөнгийн тайлал болгон сая л нэг юм учраа олж ядан “муу бүхний удиртгал мунхаг харанхуй сөнөх” эхэн үеийн түүчээнүүд болохоор төлөвшиж ядан байна. Номын агуулга дэвшүүлсэн 22 гарчгийн дор утга санаагаа базан дүгнэснээс гадна далд ертөнц рүү тэмүүлэх бидний зоригдлыг ч тодорхойлсон нь ухааны цоорхой гэлтэй. Миний ясан удамд хүмүүний өнгөрсөн,одоо, ирээдүйг “Цоо хэлдэг Цод” хэмээх үгийг энэ утгаар нь ухаглав. Монгол хэлний үгсийн сангийн ардаг тарган агтас мэт хангал үгсийг өвгүд, эмгүд, дээдЭсүүдээс зээлдэн бичиглэхүйд , холгуулсан нуруутай хонины гагц морь шиг цөөн үгэнд маань чимэг нэмэх мэт бахтай санагдсаныг нуумгүй.
Үнэхээр сул асгарах эрДэм хэмээгч нь ГӨ-нөөс гарч байгаа СууДууАр-уудыг эс хэлбэл юуг хэлнэм?! Энэ хайхамшгийг сувдаглан тосож өөрийн болгож эс чадвал хайран аа... Гэгээрэлд замчилсан судрын хур бууж байна, хөх Монголчууд аа ! “Энэ нь эцэг өвгүд болон үрс бидний заяа, хөх тэнгэрийн санаа буй за”. Тэнгэрийн санааг, тэнхээтэн бүрийн өртөөлснийг алгаа тосон хурайлнам, алд биедээ сувдаглан тосном. Цахим ертөнцөөр цалгиах , цай уух зуур хүүрнэх, цангасан нэгэнд сонордуулах, үнэний өлсгөлөнг цатгах нь өргөөний балчрууд бидний эзэн эрхээ харуулах эрхэм нэгэн үүрэг биш гэж үү? ДээдЭсүүд өртөөлөгчид өөрийн тух , өргөө гэрээ умартан умартан өлгийдөж ,өнөө бидэнд сударласны хариуд өөрсдийн бие, өрөвгөр үрс, өргөн олон отог омогтоо л хүргэхийг чухаглан ухъя.
Хурай, хурай, хурай
Номын цагаан гэгээ найман зүгтээ дэлгэрэг ээ.
Суу их монголчууд минь , сульдаж гундсан төр минь
СууДууАр-аа танин гэгээртүгэй, сүр хүчээн агстугай.
Тэнгэр Тэнгэр Тэнгэр
Монгол Монгол Монгол
Газар Газар Газар
Өвөр Монгол эрээн хот 2015.10.17
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002