2015-05-06

Бөөгийн олон улсын Фестивалд оролцлоо


2015 оны 04 сарын 23-26-ны өдрүүдэд Франц улсын Фанлак тосгоны орчим Бөөгийн Олон улсын фестивал 8 дахь жилдээ амжилттай байгуулагдлаа. 

Тус фестивалд 40 орчим орны 80 гаруй бөө нар, мөн үзэж сонирхохоор 2000 гаруй иргэд оролцсон бөгөөд Монгол бөө нар анх удаагаа оролцов. Монгол улсаа төлөөлөн Гэрлийн Өргөө бүлхэмийн 4 улаач тус фестивалд амжилттай оролцоод ирсэн юм. 

Бөө буюу Shaman гэдгийг ойлгох олон улсын ойлголт нь Монголчууд бидний Бөөг ойлгох ойлголтоос арай өөр ажээ. Монгол бөөд өөрийн биедээ Онгод залж, Өвөг Дээдсээ буулган, үг сургаалийг нь сонсож, Эцэг Тэнгэр, Эх байгалаа шүтэн явахыг Бөө мөргөл гэж ерөнхийлөн ойлгодог. Харин олон улсад Shaman гэдэг ойлголт нь харьцангүй өргөн хүрээг хамрах бөгөөд Онгод буулгахаас гадна сүнсээрээ аялал хийдэг, хий ертөнцтэй ямар нэг байдлаар харилцдаг, транс байдалд ордог, анагаах эдгээх үйл хийдэг, янз бүрийн эртний зан заншил, зан үйлийг хийдэг хүмүүсийг Shaman гэж ойлгох ажээ. 

Энэхүү цомогт орон бүрийн Shaman хүмүүсийн хувцас, ёслол, зан үйлүүд байгаа бөгөөд Дэлхийн ямар ч улс үндэстэнд өөрсдийн гэсэн зан заншил, зан үйлүүд (rituals) байх агаад түүнийг нь бусдын нүдээр хэмжиж болшгүй тул үзсэн сонирхсон хүмүүн бүр өөрийн орны соёлоо хүндэлдэг шиг бусдын соёлыг ч бас хүндэтгээрэй гэж хүсч байна. 

Тэнд цугласан 80 гаруй бөө нарт нэг л нийтлэг зорилго байсан нь өөрийн улсын ёс заншил, өв уламжлал, соёл, зан үйлийг хадгалах, хамгаалах, бусдад таниулах, түүнийхээ төлөө насаараа хичээн зүтгэж буй зорилго агуулсан хүмүүс байлаа. 

Хөгжил дэвшил гэдэг сайн сайхан олон тал бий ч "бид хаанаас үүссэн хэн гэдгээ санаж хаана амьдарч буйгаа нэг харж эх дэлхий гэдэг нэг л гариг дээр хамтдаа байгаа гэдгээ санаж Дэлхий ээжээ хайрлах, хамгаалах ёстой" гэсэн үзэл санаан дор нэгдсэн улсууд байв.






















0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР