"Мөнх тэнгэрийн хүчин дор Тэнгэрийн цаг эхэлж айх аюул, аймшигт мунхаглал бүхнээ тасчин хаях цаг ирэв. Иргэн дор хүрвээс биширтүхэй" Хөх Мөнх Тэнгэрийн Дээдийн Дээд Онгодууд хөртсөд буулгаж судар болгон айлдсан эрдмийн санг Хөх толбот Монгол хүмүүн таньд өргөж байна.
Удаан хүлээсэн судруудын маань үргэлжлэл болж Бөөгийн товчион судар өнөөдөр хэвлэлтээс гарлаа. Тус судрыг Хөх Тэнгэрээс хөртсөд буулгасан Дээдийн Дээд Онгод, Дээдсүүд, өртөөлсөн Аянгат Удгүн, Утаа Удгүн нартаа баяр хүргэж, талархал илэрхийлье.
Гэрлийн Өргөөнөөс эрхлэн гаргасан Бөөгийн Товчион сударт: Бөө ард төдийгүй эгэл ардын бөөгийн талаарх мэдвэл зохихуйг агуулсан бөгөөд Бөөгийн түүхээс эхлүүлээд Бөө болохуй, Бөөгийн эрдэм суралцахуй хүртэл өргөн агуулгыг 6 бүлэг 185 дэд сэдэвт багтаасан болно.
Судар маргаашнаас эхлэн дараах 2 цэгээр худалдаалагдана. Судрын танилцуулгаас та бүхэн агуулга болоод худалдаалах газруудын талаар мэдээлэл авна уу.
Бөөгийн Товчион судрын танилцуулга
Гэрлийн Өргөөнөөс эрхлэн гаргаж буй "Бөөгийн Товчион" судар нь Бөөгийн талаарх анхан шатны мэдвэл зохихуйн судар бөгөөд бөө нар төдийгүй энгийн ардын мэдвэл зохихуйг агуулсан юм. Тус судрыг Дээдийн Дээд онгодууд буун ирж айлдсанаараа онцлогтой. 6 бүлэг 185 дэд сэдвээс бүрдэх "Бөөгийн Товчион" сударт:
- Бөөгийн түүх, бөө шашин хоёрын ялгаа, бөөгийн ангилал, нэршил, тэдний ялгаа, сайн муу сүнсний бөө нарын ялгаа, бөөгийн язгуур гарвалын ялгаа, хар цагаан, шар улаан гэх бөө нарын үйлийн ялгаа, зэрэг цол, Онгодын нэршил, Сүнсний мөн чанар, ангилал, Онгод хэрхэн улаачид залардаг, хэрхэн тамгатай үгүйгээ мэдэх, хэрхэн мэдээд багшаа сонгох, хэрхэн ёс хийх гэх мэт холбоотой зан үйлүүдийн тухай,
- Бөөгийн эдлэл хэрэглэл бүрийн нэршил, юунд хэрхэн хэрэглэдэг, дуудлага магтаал нь, хуяг тэргүүн гэх мэт бөөгийн эдлэлээ хэрхэн дээдлэх, хэрхэн цэвэрлэх, Дархад, буриад, халх гэх мэт бөөгийн ялгаа, хийдэг чанар болон цээр, Онгодын тахилын тухай, Өргөл, Шахаан тухай, Угаалга засал, Угтай хүмүүст зөвлөгөө, Сэв арилгах, уналга, тамлага, муу юм дарахад хэрхэн хөөх, хамгаалалт татах,мэдрэхүй,мэдрэмж, Онгодын биежилт, Онгодын сэвтэлт, бөөгийн дэг жаяг, түшээ,
- Бөөтэй холбоотой асуултанд хариулсан Онгодын хариултууд, Онгодуудтай ярьсан ярилцлагууд, Биежүүлэх бөөлөөнүүд, Бөөлөөний төрлүүд, Лус Савдаг, Хурмаст, Эрлэгийн үйл гэх мэт Бөөтэй холбоотой МЭДВЭЛ ЗОХИХУЙ, эгэл ардуудад зориулсан ардын дом, шившлэг, муу хар сүнсээс хамгаалах орон гэрээ ариулах зан үйл, газар усанд харьцах зан үйл,Гал голомтоо хэрхэн ариулах, Манцуй ариулах, Бууриа цэвэрлэж ариулах, Нар Сар, Долоон одонд өргөл өргөх, Гүйдэлтэй газар өөрийгөө хэрхэн хамгаалах, нялх хүүхдийг хэрхэн хамгаалах аргууд, болон, Жатга, Хараалын тухай түүний онол хэрхэн түүнээс гарах тухай Буурлуудын хичээлээс оруулсан болно.
Бөөгийн Товчион сударт Их Монгол улсын 7 настангуудын мэддэг байсан мэдээллийг Онгодууд тайлж айлдсан юм. Хэдийгээр тухайн үедээ 7 настангууд мэддэг байсан ч өнөө цагтаа бол бид бүхний хэн ч мэддэггүй, аль ч номноос унших боломжгүй, Тэнгэрийн мэдлэг мэдээлийг бидэнд өртөөлүүлжээ.
Эгэл ардууд Бөөгийн талаар мэдвэл зохихуйг ухаарснаараа үнэн зөв мэдлэгтэй болж буруу зөв Бөөг хянаж, худалч хуурамчийг нь ялгаж салгадаг болох ач тустайгаас гадна заавал бөө гэлтгүйгээр ахуй гэрээ засах ардын дом заслыг өөрсдөө хийх арга ухааныг суралцан таних боломжтой юм. Тус судрын 5-р бүлгийн 32 дэд сэдэвт Ахуй гэрээ засах ардын дом заслын талаар өгүүлжээ.
Бид мунхаглалын харанхуйгаас гарч, гэгээрэлд хөтлөгдөж, Их Монгол Улсын үед Тэнгэр үзлээр мандан бадарсан түүхээ энэ цаг үед эргүүлэн сэргээх цаг иржээ.
Гэрлийн Өргөөний судрууд дараах цэгүүдээр худалдаалагдана. Судар худалдаалах цэгүүд:
- 1. Найман шарга валютын зах, Арга билиг төвийн байр. Холбогдох утас: 9188-3900 (24 цаг)
- 2. Энхтайвны гүүрний баруун урд талд, Аарцаг нуруу бариа заслын төв. Холбогдох утас: 9999-3312, 9981-3065. Өглөө 08-20 цаг хүртэл.
- Бөөгийн Товчион худалдаалах үнэ: 45,000₮
- Эх үрийн судар 18,000₮
Гэрлийн Өргөө: www.fb.com/groups/Chingis, 8807-7002
Тэнгэр Монгол Газар.
Тэнгэр Монгол Газар.
2 сэтгэгдэлтэй:
vne ni yagaad ondor yum be
Sain bn uu. Boogiin sudar kindle deer bgaa gej duulsan. Yamar nereer haival garch ireh bol?
Post a Comment
Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002