2011-08-24

Б.Ундрах: Бидний сүнс биеэсээ салдаг уу?



Миний найз бүсгүй маш их мэдрэмжтэй бүсгүй байдаг юм л даа. Болох гэж байгаа зарим нэг зүйлийг урьдчилан мэдэхээс гадна яавал урьдчилан сэргийлэх талаар бас мэддэг.

Түүний зүүдэнд хэн нэгэн хүн ирж бүгдийг хэлж өгдөг гэсэн.Харин нэг удаа би гадагшаа явах гээд байж байтал найз маань залгаад:
Чи очих газраа очоод төлөвлөж байгаа буудалдаа орох хэрэггүй. 3 давхар буудлын нэмэлт хэсэгт цагаан тавьлагатай зурагт нь хар гээд л тоочиж эхэлсэн. Хамгийн сонин нь 00-нх нь өрөөний толь цуурсан байгаа. Тэр өрөөнд чи ер бууж болохгүй шүү гэж хэллээ. Би ч гайхаж бас найздаа тэнд буухгүй гэдгээ амлаад явсан. Гэтэл яасан гээч. Өндөр зэрэглэлтэй тансаг буудалд очхоод надад маш их таалагдсан. Яг 3 давхарын шинэ өргөтгөлийн хэсэгт далайруу харсан сайхан өрөөнд орлоо. Бидэнд зориулсан 4 өрөөн дотроос минийх ганцаараа далайруу харсан цонхтой байсан нь манайхны бяцхан атаархалыг төрүүлсэн шүү.Юм хумаа тавьчихаад 00-руу ороод бүр гайхсан. Үнэхээр Толь нь цуурсан байлаа. Би яагаад ч юм дотор зарсхийгээд л явчихсан. Тэгээд буудлын үйлчлэгчийг дуудаж өрөөгөө солиулхыг хүссэн. Үйлчлэгч толь хагарсаныг ч мэдээгүй байсан.Ингээд би аялалаа амжилттай дуусгаад эсэн мэнд Монголдоо ирсэн дээ.

Харин найзаасаа энэ тухай яаж мэдэвээ гээд асуусан чинь: Унтаж байхдаа миний сүнс биенээсээ салж явдаг юм. Чиний очих гэж байгаа газар чинь очсон. Тэр өрөөнд чамайг байхыг харсан. Муу Сүнс хорогдсон газар байгааг мэдсэн . Тэд толинд дургүй юм байна лээ. Тэгээд л цуулчихдаг. Харин чи тэнд хоносон бол нэг чамайг маш их айлгаж хорлох гээд хүлээж байсан юм гэж хэлсэн .Ингээд бодхоор түүнийг зүүдэлсэн гэж хэлж арай болохгүй байгаа юм. Тэр хавийг яг очсон юм шиг дүрслэж байна гэдэг гайхалтай . Тэхээр Хүмүүс бидний сүнс биеэсээ гарч аялал хийдэг үү?.Та нар юу гэж бодож байна. Ийм зүйлс тохиолдож байсан, мөн ийм чадвартай хүмүүс байна уу? 

Б.Ундрах

Эх сурвалж:  http://biznetwork.mn/network/topic/show/24510/page/2#comment_body_647815

2 сэтгэгдэлтэй:

badmaarag said...

tiim

badmaarag said...

bi ch bas heden udaa sunsee bieneesee gargaj baisan. bodson bugdiig hideg sonin yum bilee shuu

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР