2012-02-28

Нарандулам: Тэнгэр Үзэл гэж юу вэ?


Гэрлийн Өргөөний судлаач Нарандулам

Тэнгэр үзэл гэж юу вэ

Монголчуудын уугуул шүтлэг бол бөө мөргөл билээ. Бөө мөргөлийн үүсэл хөгжлийг эрдэмтэн судлаачид хүй нэгдлийн байгуулал, эцгийн эрхт ёс ,эсхүл эхийн эрхт ёсны үед үүссэн гэж  үзэж ирэв. Гэвч Австралийн агуйгаас 40 мянган жилийн тэртээд бөө мөргөл  оршиж байсныг нотлох агуйн зураг илрээд байна.Үүнээс үзвэл бөө мөргөлийн үүсэл хөгжлийг түм түмэн жилийн тэртээгээс үүсэлтэй гэж үзэхэд  эргэлзэх зүйлгүй болж  байна. Монголчуудын бөө мөргөл нь Тэнгэр үзэлд тулгуурлаж ирсний дээр бөө мөргөлийн ачаар ертөнц түүний хууль зүй тогтлыг танин мэдэж, тэнгэр газар, онгон дагшин байгаль уул ус, ертөнцийн бүхий л юмс үзэгдлийг амьтай гэж үзэн шүтэн биширч,аргадан тахиж,тэнгэр онгодуудтайгаа харилцаж ,байгалийн хууль зүй тогтлыг даган хатуу ширүүн  байгалтайгаа зохицон нүүдэллэн амьдарч иржээ.

2012-02-20

Хатан Бүүвэй Өжийн сургаал


Хамаг орчлогийн тухай хааж нуухгүйгээр хөөрсөнийг Хаан дээдсийн тухай хайрлаж бахадсан сэтгэлийг, Бишрэн дагах мэргэн сургаал, айлдвар юуг билиг оюуны их ундаргаасаа Хатан эжий харамгүй айлдсаныг нь түмэн олондоо түгээж байна. 

- Эзэн Хааны тухай сонордож мэдсэн нь:
- Өнөөгийн Монгол
- Уг барьж удмаа босгох тухай
- Онгод буурлуудын шидийн тухай цухасхан
- Удахгүй болох үйлийн тухай урьдчилан сануулж хэлэх тухайд:
- Хаялага дайрлагаас хамгаалах тухай
- Нөгөө Ертөнцийн тогтолцоо, Сүнсний тухай
- Цагаан сарын тухай

Эзэн Хааны тухай сонордож мэдсэн нь:

Эзэн Хааны бага байх үеийг нь Хатан эжий буурал бага сага мэднэ гэж надад хэлэв. Хаан маань ямархуу хүн байсан болоо хэмээн асуухад: 

2012-02-16

Тэнгэр Монгол Газар 2012 Төслийн сайт нээгдлээ



2011 оны 01 сард гайхамшигт үйл явдал тохион Аянгат Удган Тэнгэрт мэндэлж, Хаан Чингис улаачдаа заларсан билээ. Эзэн Чингис Хаан дэлхийдээ дахин морилсоны учир нь эх дэлхийд минь найман зууны өмнөх үе шиг уршигт нөхцөл бүрдсэн тул дахин засаглахаар, олон түмнийгээ Аянгат удганаар оройлуулан гэгээрүүлэх хэрэгтэй болсон явдал юм. Иймд Тэнгэр үзлийг түмэнд хүргэж, Хааны айлдварыг түүчээлэх санаа, зорилгоор нэгдсэн залуус “Монгол Тэнгэр Үнэн” ТББ-ыг 2011 оны 06 сард байгуулсан билээ. “Монгол Тэнгэр Үнэн” ТББ нь байгуулагдсан цагаасаа эхлэн энэ л зорилгынхоо төлөө Монгол түмнээ гэгээрүүлэн сэнхрүүлэх үйлд зүтгэх хүмүүсээр эгнээгээ тэлсээр байна.

2012-02-15

Тэнгэр Монгол Газар ТВ-ийн ярилцлага /Видео мэдээ/


2012.02.10. Монгол Тэнгэр Үнэн ТББ-ын тэргүүн Б.Мөнхгэрэл, УЗ-ийн гишүүн Д.Нарандулам нар Стар Тв Цагаан уул хөтөлбөрт оролцож Тэнгэр Монгол Газар дуудлагын тухай, Их Эзэн Чингис Хааны улаач Аянга удганы тухай ярилцсан нэвтрүүлгийг та бүхэндээ хүргэж байна.

Энэхүү нэвтрүүлгээс та бүхэн Тэнгэр Монгол Газар дуудлагын тухай, Их Эзэн Чингис Хааны онгод эргэн Монголдоо заларсан тухай, Их Эзэн Хааны улаач Аянга удганы тухай, Монголчуудын уламжлалт шүтлэг Бөө мөргөл, Тэнгэр үзлийн тухай мэдэж авна.

Мэддэггүйн Хар Гай, Мэлмийний таг харанхуй


Бөөгийн талаар  хэдэн гомдол сонсов. Инээдтэй ч юм шиг эмгэнэлтэй ч юм шиг. 

Нэгэн жишээ:

Таалагдсан залуу, бүсгүйгээ өөрийн болгохын тулд бөө дээр зургийг нь барьж очоод холбоос хийлгэдэг нэг домын арга байдаг ажээ. Холбоос гэдэг нь 2 зургийг нь барьж байгаад хооронд нь нийлүүлээд тэгээд тэр хоёр хоорондоо наалдан пад болдог гэнэ дээ. 17той охин ийм арга хэрэглээд нэг хүүг өөрийн болгож авчээ. Өөрийн болгохыг хүссэн хүнийхээ зургийг удган эгч дээрээ барьж очоод холбоос хийлгэсний дараа нөгөө залуу нь өөрт нь наалдаад салахаа байсан гэнэ. Тийм үйл хийлгүүлж байдаг охин бас хийж байдаг бөө хоёр аль аль нь таарсан таар шуудайнууд юм.

2012-02-10

Гэрлийн Өргөөний гишүүдийн авсан Нар, сар, онгодын зураг


Сайхантуяа: Тэнгэр Монгол Газар дуудлага хэлэхээс өмнөх зураг. Нарны цацраг гараагүй байна.

Тэнгэр Монгол Газар дуудлага яагаад хэлээд байдаг юм бэ? Яагаад нарны зураг аваад байдаг юм бэ? Учир юу вэ гэсэн хүмүүст товч тайлбар хүргэж байна. Тэнгэр Монгол Газар бол дуудлага бөгөөд үүнийг чин сэтгэлээсээ хэлвэл Гэрлийн Онгодууд хаа байгаа газар нь бодлын хурдаар очдог. Дуудлага хэлэхэд Нар, Сар хариу үйлдэл үзүүлдэг. Дуудлага хэлсний өмнө ба дараа авсан зурагнууд эрс өөрчлөлттэй байх нь бий.

Зураг аваад байдаг учир нь бол дуудлага дуудахаар энэ нь Нар, сар, байгал дэлхийд нөлөөлдөг гэдгийг батлахын тулд хийж байгаа үйлдлүүд юм. Гэхдээ төрөл бүрийн аппарат, гар утасны камер гэх мэтээр авах үед Нарны зураг янз бүрээр гардаг. Зарим нь линзний нөлөөллөөр олон янз гардаг бол зарим нь дуудлагын нөлөөллөөр өөрчлөгдөж олон янз гардаг. Линзний нөлөөлөл дуудлагын нөлөөлөл хоёрын аль нь вэ гэдгийг ялгахын тулд дараах зарчмыг баримталвал зүгээр.

Баяр-Оч, Тэнгэрхүү, Ундрах: Гүнбилгүүнд зориулав




Гүнбилгүүнд зориулан эрч хүч, итгэл найдвар хайрлахаар Гэрлийн Өргөөний гишүүд шүлэг зохиов. Гүнбилгүүний тухай дээрх видеоноос та бүхэн үзээрэй. Мөн энэхүү үйлд туслах хүсэлтэй байгаа бол дараах Event-д нэгдэнэ үү. 



Амьсгалах тоолон бүрд чинь
Ах дүүс анд нөхөд чинь залбирч байгаа учир
Амьдралд гайхамшиг байдгийг
Анд минь чи батлах болно
Ардаа үлдэх ээжийгээ орхилгүй
Андгай тавин тэмцэх болно

Хөхрөн шаналах хором бүрд чинь
Хөх тэнгэрийн дээдсүүд хамгаалж байгаа учир
Хөрст дэлхий дээр шид байдгийг
Хүү минь чи харуулах болно
Хөх монголоо орхилгүй
Хүчит баатар чи ялах болно

Дордон сулидан гутрах бүрд чинь
Дотоод сэтгэл чинь шатаж байгаа учир
Дүрэлзэн асах гал байдгийг
Дүү минь чи үзүүлэх болно
Дурлал хайраа марталгүй
Домогт баатар мэт амьдрах болно

2012-02-06

Цагаан хэрээний зѳгнѳл


Орчуулсан: Гэрлийн Өргөөний гишүүн Мандах

Индианы Крии омгийн удган, ѳнгѳрсѳн зуунд амьдарч байсан Гал Нүдэн гэгч ирээдүйг тольдон харж зѳгнѳлѳѳ үлдээжээ. (Крии буюу Cree нь Канадын болон АНУ-ын хойд зарим нэг мужид амьдарч байсан нутгын уугуул Индианчуудын хэд хэдэн омгийг нэгтгэсэн нэршил) тэр зѳгнѳл/домгийг чадан ядан Монгол хэлнээ буулгалаа.

Ёо-нэ-гис буюу цагаан арьстнуудын шуналын золиосонд хѳрст дэлхий маань сэндийчүүлэн бохирдож, ой мод огтлогдон устаж, шувууд тэнгэрээс унаж, ус мѳрѳн харлаж, загас жараахай урсгал усандаа хордон үхэж, ѳнѳѳгийн бидний мэддэг хүн тѳрѳлхтѳн сүйрлийн ирмэгт тулж очино. Хамгийн сүүлийн мод огтлогдон унаж, хамгиин сүүлийн горхи ширгэж, хамгийн сүүлийн загас үхэхэд хүн тѳрѳлхтѳн мѳнгѳ идээд амьд гарч чадахгүйгээ мэдрэх болно.

Харин тэр цагт үлгэр домог, түүх соёл, уламжлал заншлаа хадгалж үлдсэн Эртний Овог аймгуудын мэдлэг хэрэг болох бѳгѳѳд түүний ачаар хүмүүс эрүүл мэндээ, эх дэлхий маань ногоон байгалиа сэргээж чадна. Хүн тѳрѳлхтѳний тэсэн үлдэх гол түлхүүр нь Солонгын дайчдын гарт үлдэнэ. Шударга ёс, Энх тайван, Эрх чѳлѳѳг эрхэмлэн, Агуу сүнсийг хүлээн зѳвшѳѳрсѳн цагт бүх овог аймгууд нэгдэн Шинэ дэлхий ертѳнцийг бүтээх болно.

2012-02-05

Тэнгэр Монгол Газар номын аудио танилцуулга



Их Эзэн Чингис Хаан бидний энэ ертөнцийг нөгөө ертөнцтэй холбож байдаг улаач буюу бөөгөөр дамжуулан Монголдоо эргэн заларч зарлиг сургаалаа айлдаж буй тухай яг одоо болж буй  бодит түүхийг та бүхэнд танилцуулж байна.

Номыг интернэтээр үнэгүй уншиж татаж авах боломжтой бөгөөд худалдаж авахыг хүсвэл УИХ дэлгүүрийн 6 давхарт байрлах Мажестик номын дэлгүүр, Интер номын их дэлгүүр, Билиг их дэлгүүр, Метромалл номын их дэлгүүр болон бусад номын дэлгүүрүүдээр худалдаалж байна.

Бид ном борлуулсан орлогоо Монголчуудыгаа гэгээрүүлэх, Хааны айлдвар сургаалийг түмэнд түгээх үйлст зарцуулах юм. Тэнгэр Монгол Газар номыг олноор нь худалдаж авах, эсвэл олноор нь хэвлүүлж ард түмэнд түгээн Тэнгэрийн үйлсэд туслах хүсэлтэй хүмүүс Монгол Тэнгэр Үнэн ТББ-д хандана уу.

Монгол Тэнгэр Үнэн ТББ
Утас: 8807 7002
Хаяг 1: УБ шилэн банкны 10 давхар 1007 тоот
Хаяг 2: Монгол 3-р сургуулийн замын эсрэг талд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн байр, 307 тоот
Данс: Хаан банк 5021 4119 87

2012-01-30

Эрдэнэчимэг: Одоо болж буй үйл явдлын талаар



Одоо болж буй үйл явдлын талаар Эзэн Хаан маань хэрхэн айлдсаныг түүвэрлэн хүргэе. Та бүхэн маань мэдэж байгаа ч мянга сонсохоор нэг үзээд дахин нэг бодоход илүүдэхгүй болов уу хэмээн саналаа. Тэнгэр Монгол Газар номоос:
.......Дэлхийг хүнээр төсөөлвөл Монгол бол дотор эрхтнүүд нь байдаг цээжин бие гэсэн үг, Хүний анх төрж өссөн эх сав газар, дэлхийн минь хэвлий гэж хаан маань айлдсан юм.  Харин хөх тамгатнууд бол дэлхий ээжийн сав, хэвлийг хамгаалах дайчид хөх тамгат хамгаалагчид билээ. Ийм ажил үүрэгтэй билээ Монголчууд. Гэтэл хамгаалагчид нь өөрсдөө хулгайч нарт хаалгаа нээж өгөөд хамт эхийнхээ хэвлийг ухаад хүйсийг нь татаад сууж байна гэж боддоо. Булхайтай луйварчин дэлхийн алуурчин хулгайчууд өөрсдийгөө гэмгүй болгохын тулд сар бүр 21 000 төгрөгөөр хүн бүр хамтарч ухсан болгон харуулах гэж тархийг чинь угааж байгааг ойлго. Энэ мөнгө амттай байна уу 
.......Хаан дэлхийг онгичих хүмүүст туйлын уурсдаг. ..... Алт хэзээ ч үрэгдэхгүй учраас хэзээ нэгэн цагт яаж ийж байгаад л эзэндээ эргэн ирнэ, тэр болтлоо хичнээн хүний амь, нус нулимсыг нь барж төлөөсөө авдаг гэнэ.

Монголын фэйсбүүк хэрэглэгч 200 000 хүнд хүрэх ёстой мэдээ



https://www.facebook.com/events/201257863306764/  Энэ Event-д нэгдэнэ үү.

За энийг нэг анхаарах хэрэгтэй болжээ Бүх Монголчуудаа. Энэ ч бас арай л дэндэнэ ээ. Бүх Монгол хүмүүст энэхүү бичлэгийг анхааралтайгаар бас тэвчээртэйгээр үзэхийг уриалж байна. Үзсэн нэг нь шэйр хийж бусаддаа түгээгээрэй. Монголын Фэйсбүүк хэрэглэгч 200 000 хүн үзсэн мэдсэн байх нь ямар ч эрх мэдэлгүй ард түмэн бидний эхний ээлжинд хийж чадах хамгийн том зүйл байх болно.

2012-01-29

Эзэн Хааны зарласан уралдааныг эргэн санацгаая


Эзэн Чингис Хааны зарласан уралдааны тухай Тэнгэр Монгол Газар номын хэсгээс хүргэж байна.

.......Дээдийн дээд өвгөд чинь
Дэмий та нарыгаа орхиогүй
Учир бүхний учгийг
Нууц бүхний тайлалыг
Арга билгийн нууцыг
Амьдрах ухааны аргыг

Санахаа больсон түүхэнд чинь
Сонсохоо больсон туульд чинь
Хаагаад хаясан сударт чинь
Харахаа больсон тэнгэрт чинь
Хайрлахаа больсон газарт чинь
Үзэхээ больсон үүлэнд чинь
Үнэмшихээ больсон үлгэрт чинь
Үлдээж орхисон байгаа.

Тэнгэр Монгол Газар номын видео танилцуулга



Их Эзэн Чингис Хааны улаач Аянга удганы Тэнгэр Монгол Газар номын товч танилцуулга.  2012.01.27-нд UBS Тв-ийн Номын Ертөнц нэвтрүүлгээр гарсан бичлэгийг та бүхэнд хүргэж байна.

2012-01-25

Нарандулам: Алтан Дээд Гэрээ бол тэнгэрийн дүүдлагат амьд судар мөн 2-р хэсэг


АДҮА бол Монголын ард түмний билэг оюуны үнэлж баршгүй өв соёл болсон алтан судар юм АДҮА нь монголчууд буман жилийн амьдралыг туулахдаа зовж зүдэрч амь насаа алдан байж, хэрэгтэй үед цусаа юүлэн, ухаарч гэгээрч байж, нийтээрээ хэлэлцэн зөвшиж,  хуульчлан тогтоож Үндсэн хуулиа болгон даган мөрдөж, шүтэн биширч, хэрэгжүүлж ирсэн гайхамшигт дайчин өвгө дээдсийн маань суу ухаанаар бүтээгдэн тэнгэрийн таалал ерөөлийг авсан алтан амьд судар бичиг мөн.

Нарандулам: Алтан Дээд Гэрээ бол тэнгэрийн дүүдлагат амьд судар мөн.


Алтан дээд үнэний аялгүү хэмээх алтан амьд сүдарыг тайлах анхны хэлэлцүүлэгт зориүлан бэлтгэснээ бүлхэмийн эрхэм гишүүдэд айлтгах анү алдаж эндсэн бол үхаант Мэргүн Өвөг Дээдэс Тай Ухайта бөө нэү цолтой Өндөр дээд Сорхогтани бэкүни Хатан та өршөөн соёрхож ажаамүү. Тэнгэрийн аялгүүт Алтан Дээд Сүдарын өмнэ сөхрөн мөргөмүү.

Бүман жилийн тэртэйгээс Алтайн мангдай нар нийтээрээ хамтран амьдрахын ашиг түсыг ойлгож, их засаг болох ГЭРИЭ байгүүлж отог овгийн зохион байгүүлалтанд орж, осол аюулгүй төвшин амьдрах арга билгээ нээж, түмэн олноороо тэнгэрийн хуулийг сахиж , өргөн үүдам газар нүтагтаа нүүдэллэн аж төрж байжээ. Өвөг дээдэс маань нийтээрээ хүлээн зөвшөөрсөн нүүдэллэн амьдрахад зохицсон нийхэмийн Үндсэн хүүль болох засаглалын халүүн элгэн Гэриэтэй байжээ. 

Тэнгэр Монгол Газар гэж юу вэ? Яагаад хэлэх ёстой вэ? Хэрхэн хэлэх вэ? АСУУЛТ ХАРИУЛТУУД, ЗААВАРЧИЛГАА


Тэнгэр Монгол Газар гэж юу вэ? Яагаад хэлэх ёстой вэ? Хэрхэн хэлэх вэ?
АСУУЛТ ХАРИУЛТУУД, ЗААВАРЧИЛГАА

Тэнгэр Монгол Газар гэж юу вэ?

ТЭНГЭР      ТЭНГЭР      ТЭНГЭР
МОНГОЛ    МОНГОЛ    МОНГОЛ
ГАЗАР         ГАЗАР         ГАЗАР

ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР БОЛ ДУУДЛАГА ЮМ. ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААН ОНГОД ДҮРЭЭРЭЭ ХӨРСТӨД ЗАЛРААД ЭНЭХҮҮ ДУУДЛАГЫГ МОНГОЛ ХҮН БҮР ХЭЛЭН ХӨХ ТОЛБОО СЭРГЭЭН, ЭРЧИМЖҮҮЛЖ ТЭНГЭРИЙН ГЭРЛИЙГ ХҮЛЭЭН АВЦГАА ХЭМЭЭН ЗАРЛИГДАВ.

2012-01-23

Эзэн Чингис Хааны ТЭНГЭРИЙН ГЭРЭЛ айлдварыг дүрсжүүлэн хүргэж байна.




ТЭНГЭРИЙН ГЭРЭЛ

ҮГ:                 ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ АЙЛДВАР
ХООЛОЙ:     ЛХАГВАА
ХӨГЖИМ:     ЧИНБАТ 
ДҮРС:            Б.МӨНХБАЯР

ЭНЭ БОЛ ТЭНГЭРИЙН ГЭРЭЛ
ХАРАГТУН, МЭДЭГТҮН, УХААРАХТУН

ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР

ЭНЭ БОЛ ТЭНГЭРИЙН ГЭРЭЛ
МЭДТҮГЭЙ, АЮУТУГАЙ, БИШИРТҮГЭЙ

Мөнх Хөх Тэнгэрийн Гэрэл
Миний Хөх Монголыг ивээж байна
Тэнгэр бөөгөөр дамжуулан
Түмэнд түгээн сонордуулах нь

Алтан гургалдай 2-р хэсэг


Дүү бор морио барьж унаад
Орон нутагтаа зүглээд явж явав гэнээ
Тэгсэн чинь
Тэнгэр газар хоёр нийлэх мэт болоод
Аянга  буух  гээд  болохоо  байв гэнээ.
Дотор бие нь догдлоод
Гадна бие нь гайхаш тасраад
Энэ чинь одоо
Ниргэж алахаар шийдлээ гэж
Бодоод уйлаад явав гэнээ.
Морь нь хэлэв гэнээ.
Эхийн хувцас бий бол хэрэг болно доо
Тиймгүй бол чи бид хоёр одоо үхлээ дээ.
Баруун хойд зүгийн
Бидэр хар ноён гэдэг чинь
Далан таван хар тэнгэрээс
Онготой  бөө  шүү дээ
Одоо аянга буулгаж алахаар
Шийдлээ гэж хэлэв гэнээ.    
Нэг ганц дан ягаан цамц өгснийг би
Гурван хөшөө чулууны
Хамгийн дунд дээр тавьсан даа гэж хэлэв гэнээ.
Чи тэр газраа мэдэх үү гэж асуув гэнээ.

Алтан гургалдай 1-р хэсэг


Урьд эрт цагт цагийн сайнд
Цасны нимгэнд, цаасны зузаанд
Сүн далайг шалбааг байхад
Сүмбэр уулыг хөшөө байхад
Захын модыг зулзага байхад
Загал бугыг (чинь) янзага байхад...
Баруун тивийг эзлэн төрсөн
Алтан Гургалдай хаан гэж байв гэнэ.
Алтай алтан сүмбэр уултай юм гэнэ
Хангай зүгийн
Хар шар адуутай юм гэнэ.
Хойд зүгийн хөх буурал
Адуутай юм гэнэ.
Өөлдийн говиор дүүрэн
Өлөн улаан үхэртэй юм гэнэ
Төвдийн голоор дүүрэн
Түмэн халзан тэмээтэй юм гэнэ.
Хотгор газрыг
Хорголоороо дүүргэсэн
Үй түмэн хоньтой юм гэнэ.
Дээшээ бэлчихээрээ
Дээд л газрын хөрсийг эргүүлээд
Доошоо бэлчихээрээ
Доод л газрын хөрсийг эргүүлээд
Явдаг байж гэнээ.
Алтан Гургалдай хааны
Унадаг унаа
Хөлөглөдөг хүлэг нь
Ах дүү хоёр бор морь юм гэнээ.

ЭРИЙН САЙН ЗААН ЗАЛУУДАЙ


ЭРИЙН САЙН ЗААН ЗАЛУУДАЙ

Эрт урьд цагт
Эрийн сайн Заан Залуудай хүү гэж
Нэг сайхан эр байжээ.
Уран бэйж хатантай,
Гурван гүвээ давсан
Улаан ирэлгэн хутагтай
Гучин хоёр товчтой
Хар үсэн дээлтэй
Жинжий нэртэй эмээлтэй
Жийжүү нэртэй хазаартай
Аргай даргай нум саадагтай
Хойшоо цувсан
Хорин живаа
Хонгор алаг нүдтэй
Урагшаа цувсан
Арван живаа
Ангир алаг адуутай
Адуугийн нь малладаг
Агсалдай бор өвгөнтэй
Хэл ам мэддэг
Хилэн хүрэн морьтой
Айлд унадаг
Аян гарга марьтой
Адуундаа унадаг
Алтан шарга морьтой байжээ.

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР