Showing posts with label Зөгнөл. Show all posts
Showing posts with label Зөгнөл. Show all posts

2012-08-08

2012-12-21-нээс хойш ертөнцөд гоц ухаантай хүүхдүүд төрнө

Эх сурвалж:  http://uls.mn/medee/1959

Эртний маяачууд Тэнгэрийн заадсыг бүх амьдралыг үүсгэгч Сансрын агуу ижий гэдэг утгаар ойлгодог байж. Дөрөвдүгээр эртний төгсгөл буюу 2012.12.21-нд нарны зам Тэнгэрийн заадастай огтлолцоно. Өөрөөр хэлбэл, тухайн оны хамгийн богинохон өдөр нар сарны умайгаас шинээр “мэндэлнэ” гэсэн үг аж. Энэ бол 26000 жилд нэг удаа давтагддаг гоц үзэгдэл ажээ. Тэгэхээр газар цөмөрч, гай зовлон ирэх биш харин Цагаан ирвэсний хүүхдүүд энэ цагаас эхлэн төрж хүмүүст сайн сайхан амьдралын үндсийг нь эргүүлэн авчирна. Энэ хүүхдүүд гоц ухаантай, оюун санааг дээдлэгч, ертөнцийг энергийн түвшинд хүлээн авагчид байх болно гэдэг. 

Тэгэхээр Христ дахин мэндэлнэ, архадууд газарт бууна, Майдар бурхан заларна, Богд Жавзандамбын өгүүлсэн хорин дөрвөн цөвүүн цагийн төгсгөл ирнэ гэсэн зөгнөл, сургаалиуд ч чухам энэ л үеийг хэлсэн байж болзошгүй юм.

2012-02-06

Цагаан хэрээний зѳгнѳл


Орчуулсан: Гэрлийн Өргөөний гишүүн Мандах

Индианы Крии омгийн удган, ѳнгѳрсѳн зуунд амьдарч байсан Гал Нүдэн гэгч ирээдүйг тольдон харж зѳгнѳлѳѳ үлдээжээ. (Крии буюу Cree нь Канадын болон АНУ-ын хойд зарим нэг мужид амьдарч байсан нутгын уугуул Индианчуудын хэд хэдэн омгийг нэгтгэсэн нэршил) тэр зѳгнѳл/домгийг чадан ядан Монгол хэлнээ буулгалаа.

Ёо-нэ-гис буюу цагаан арьстнуудын шуналын золиосонд хѳрст дэлхий маань сэндийчүүлэн бохирдож, ой мод огтлогдон устаж, шувууд тэнгэрээс унаж, ус мѳрѳн харлаж, загас жараахай урсгал усандаа хордон үхэж, ѳнѳѳгийн бидний мэддэг хүн тѳрѳлхтѳн сүйрлийн ирмэгт тулж очино. Хамгийн сүүлийн мод огтлогдон унаж, хамгиин сүүлийн горхи ширгэж, хамгийн сүүлийн загас үхэхэд хүн тѳрѳлхтѳн мѳнгѳ идээд амьд гарч чадахгүйгээ мэдрэх болно.

Харин тэр цагт үлгэр домог, түүх соёл, уламжлал заншлаа хадгалж үлдсэн Эртний Овог аймгуудын мэдлэг хэрэг болох бѳгѳѳд түүний ачаар хүмүүс эрүүл мэндээ, эх дэлхий маань ногоон байгалиа сэргээж чадна. Хүн тѳрѳлхтѳний тэсэн үлдэх гол түлхүүр нь Солонгын дайчдын гарт үлдэнэ. Шударга ёс, Энх тайван, Эрх чѳлѳѳг эрхэмлэн, Агуу сүнсийг хүлээн зѳвшѳѳрсѳн цагт бүх овог аймгууд нэгдэн Шинэ дэлхий ертѳнцийг бүтээх болно.

2011-12-29

Жанжин Д.Сүхбаатарын захиас


Д. Сүхбаатарын хойчийн эрхэмүүдэд захисан захиас
Хойч ирээдүйн эрхэм дүү нарын гэгээн лагшин тунгалаг, эрхэлсэн ажлыг зохицолдуулан гүйцэлдүүлэх нь алдаагүй нягт сайныг асуух юун билээ. Молхи миний бие өдгөө харийн түрэмгийнүүдийг үлдэн хөөхөд нэгэн чиг санаагаар зүтгэж өөрийн өчүүхэн хүчийг ардын дунд нэмэрлэсэнээр эл үйлс маань нэгэнт тусыг олж тусгаар Монгол улсаа байгуулан гэрэлт Богд багш хутагтаа ширээнээ залсаар төдий л их удаагүй байна. Та бүхэндээ сургамжлан захихын тулд, өргөн гол гатлуулж өндөр уулсыг давуулан халагдан улирах он цагийг дамнуулан энэхүү захидал мэтсийг хичээнгүйлэн сонсгож гарт тань бариулж байна. Гэгээн богдын айлдсанаар нэгэнт захидал мэтс нь үеэ гээж (цахим) шуудан бий болсон байх ба, хэрэв ийм бөгөөс утасны үзүүр (дэлгэцийн араас) мэндийг тань мэдэж амрыг эрье.

2011-12-28

Бавгар Сахал Нострадамусын зөгнөлөөс Аянга удганы тухай олж мэдэв


Алдарт зөгнөгч Нострадамусын зөгнөлийг Гэрлийн Өргөө бүлхэмийнхэн /Долгормаа, Мөнхцэцэг/ орчуулан та бүхэнд хүргэж байна.  Энэхүү зөгнөлд Аянга удган, Их Эзэн Хааны тухай маш тодорхой зөгнөсөн нь гайхалтай. Тун удахгүй энэ зөгнөлүүдийн тайлбарыг хийн та бүхэндээ хүргэх болно. Аянга удганы блог, Их Эзэн Хааны айлтгал, Тэнгэр Монгол Газар дуудлагын тухай уншиж мэдсэн хүмүүст бол эдгээр зөгнөлийг хараад л тайлал нь тодорхой санагдана.

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР