Монгол хүн бүр агуу,бөгөөд монгол болж төрсөн заяандаа бахарханам.Яагаад ч юм эгэлхэн нэгэн ааваараа өвөг дээдсээрээ бахархах сэтгэл төрж ,энэхүү зүйлийг тэрлэж суунам.Миний аав Р.Гуудай эдүгээ 81 настай сайхан буурал Гачууртад энх тунх амьдардаг юм. Аав минь сургууль соёлын мөр хөөгөөгүй бөгөөд хэнээр ч бичиг үсэг заалгалгүй агент Цэрэн гэдэг хүнээр монгол бичгийн бүх үсгийг бичүүлж аваад түүнийгээ цээжлэн үг болгон холбон уншиж, нэр усаа бичиж, хэдэн малынхаа тоог гаргахтай болж байх үед нь кирилл бичиг гарч иржээ.
Кирил бичгийн цагаан толгойг монгол бичгийн үг үсгээр хөрвүүлж,тун амархан цээжлэн үг болгон холбон уншиж, бичиж эхэлсэн үедээ бичиг үсгийн шалгалт өгч тайлагдлаа гэсэн үнэмлэх авсан гэж "Зоргоор амьдарсан он жилүүд" дурсамжийн номдоо бичсэн байдаг юм.Аав аль алинаар нь алдаагүй сайхан бичнэ, их сайхан дуулнаа. Найр наадамд 3 хоног нэг дуулсан дуугаа давталгүй дуулдаг,.. одоогийн бидний хэлээр соёлын өвийг тээгч хүн юм даа.

Tuesday, May 29, 2012
Duulin

Posted in: 